- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойд найдаж болох уу
Уул уурхайн салбар монголчуудын
амьдралыг сайжруулна, бараг л гэртээ суугаад мөнгө олчихно гэсээр
хийгдсэн том гэрээ бол Оюутолгойн гэрээ. Гэтэл энэ гэрээ сайн, муу
болсон, монголчуудад ашигтай, ашиггүй гэх маргаанаас өөр бодит зүйл
харагдахгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Улстөрчид энэхүү гэрээний асуудлаар
талцан маргалдсаар сүүлдээ олон нийт дөжирсөн гэхэд болно. Оюутолгойн
далд уурхайн санхүүжилт асуудалд орсноор нэг хэсэг зогсонги байдалд
орлоо, ажилтнуудаа цомхотголоо гээд мөн л бараан мэдээлэл хөврөх болсоор
удсан. Тэгвэл сүүлийн үед Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн
асуудлыг хойшлуулахад хүргээд байсан татварын асуудалд талууд нэгдсэн
шийдэлд хүрсэн гэх мэдээлэл сонсогдох болов. "Анх 130 сая ам.долларын
татварын актыг Оюутолгойд хүргүүлээд байсан бол 30 сая ам.доллар болж
буурлаа гэж Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган” мэдэгдсэн байна.
Тодруулбал, дэд сайд О.Эрдэнэбулган "2015 оны эхний улиралд барилгын
ажил эхлэх боломжтой боллоо” гэсэн байна.
"Рио
Тинто” групп татварын маргаан шийдэгдэх хүртэл далд уурхайн шинэчилсэн
ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөхгүй гэж мэдэгдээд байсан.
Тэгвэл энэ асуудал нэгэнт шийдэгдсэн бол санхүүжилт орж ирнэ гэж найдаж
болохоор дүр зураг харагдах ч 2015 он хүргэнэ гэхээр бас л урт хугацаа.
Гэсэн хэдий ч "Рио Тинто”-д хөрөнгө оруулагч компанийн зүгээс "Монголын
татварын албаны шийдвэрийг бичгээр хүлээн авсан. Шийдвэрийг нарийвчлан
авч үзнэ. Шийдвэрийн нөлөөллийг үнэлнэ” гэсэн байна. Тэгэхээр энэ
шийдвэрийн нөлөөлөл хэр байхаас Оюутолгойн далд уурхайн санхүүжилт
шийдэгдэх эсэх нь хамаарна гэсэн үг. Гацаанаас гарахын тулд "Оюутолгой”-н зүгээс арга хэмжээ авч байгаа гэх. Тухайлбал, "Оюутолгой”-н ТУЗ-өөс Эндрью Вүүдлиг гүйцэтгэх захирлаар томилсон. Вүүдли нь "Рио Тинто” группийн Мозамбек дахь нүүрсний бизнесийн захирал бөгөөд "Рио Тинто”-д 18 жил ажиллаж байгаа аж. Үүнээс Оюу толгой төслийн хоёр дахь ээлжийн томоохон хөдөлгүүр ажиллаж эхлэх шатандаа орж байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа ч яаран дүгнэлт хийх нь эрсдэлтэй.
Уг нь 6,5 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойн далд уурхай ажиллаж эхэлбэл жилдээ 300 мянган тонн зэсийн хүдэр олборлох бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласан нөхцөлд Монголын эдийн засгийг одоогийнхоос гурав дахин нэмэгдүүлэх тооцоо бий. Дэлхийд томд тооцогдож байгаа Оюутолгойн уурхай өнгөрсөн жилээс зэс экспортолж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 76700 тонныг олборлоод байгаа юм. Харин Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтэд дөрөв орчим тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд шаардлагатай хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас босгохоор төлөвлөөд байгаа ч анхны хөрөнгө оруулалтын хэмжээтэй маргаанаас үүдэн зээл олгох хугацаагаа сунгаад байсан. Гэвч таатай мэдээ сонсогдсон энэ үед асуудал нааштай шийдэгдэх биз ээ. Ямартай ч түүхэн гэгддэг энэ гэрээний үр шимийг монголчууд хэзээ нэгэн цагт хүртэнэ гэх хүлээлт байгаа ч Оюутолгойд яг найдаж болох уу гэх эргэлзээ ч давхар бийг үгүйсгэх аргагүй юм.
Б.ТУУЛ
info.mn
Оюутолгойд найдаж болох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани