- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Авч өгөхийн алтан дундаж буюу уурхайнхан ба нутгийнхан
Компанийн нийгмийн хариуцлага гэж их ярих болжээ. Энэ ойлголт маш өргөн хүрээтэй ч бүдүүн тоймоор товчилсхийж ойлговол тухайн компани олсон ашгийнхаа тодорхой хэсгийг нийгмийн сайн сайхны төлөө зориулахыг л ингэж хэлээд байгаа бололтой юм.
Гэхдээ энэ ойлголт бол зах зээл олон жил хөгжсөн, үйл ажшшагаа хийгээд эрх зүйн орчин сонгодог утгаараа тогтсон тэр орнуудад л түлхүү яригддаг гэж аливаа юмны зах зухыг гадарладаг хүмүүс хэлэх юм билээ. Монгол зах зээлдхөл тавьсан нь саяхны явдал. Гэхдээ л ундэсний компаниуд маань хөлд орж, гар нь ганзаганд хүрэх гээд л байна. Харин тэдэнд нийгмийн хариуцлага гэсэн нэрийн дор авч өгөх албадлага шахалт түрүүлж ирээд байна уу даа хэмээн анзаарагддаг юм. Хэнд юу үнэгүй өгч байгаагаар нь компанийн нийгмийн хариуцлагыг тодор-хойлох гэх нь дэндүү өрөөсгөл. Монголчууд угаасаа ч гар чангатай хүмүүс биш. Нийгмийнхээ сайн сайхны төлөө байгаагийнхаа хэрээр өгөхөө юман чинээ бодохгүй. Харин ийм чадал бяр суутал олонх компанийн хувьд цаг хугацааны цаана наана бол бий. Орон нутагт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ихэвчлэн орон нутгийнхны дарамт, элдэв сайхан нэртэй сайн дурын байгууллагынхны шахалт шантааж дор байдаг. Тэрэг техникийг нь буудаж, эсвэл хэдэн арван саяар тоологдох мөнгө төгрөг нэхэж авсан гээд түрүүчээсээ илэрч эхлээд байна.
Говийн нэг аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн ашиглалтын лицензтэй талбайдхоёр ч айлын өвөлжөө орчихжээ. Өвөлжөө гэхээр чулуугаар тойруулж өрсөн тал дугуй хороо, морь тэмээ уяхаар босгосон ганц нэг шон төдийхөн. Харин тэд энэ бүхнийгээ хагас зуу гаруй сая төгрөгөөр үнэлжээ. Дахиад тэд шинэ өвөлжөө товлохдоо апшглалтын талбайтай яг хаяа нийлүүлээд сонгочнхно. Хэзээ нэгэн цагт тэр газар нь ашиглалтын талбайд ахиад орох магадлалтай, тэгвэл дахиад мөнгө хийх боломжтой гэсэн холын санаа агуулж байгаа нь тэр.
Оюутолгой бол гадаадын өрөнгө оруулалттай том компани. Тэд ашиглалтын талбайд хамрагдаж газарт орсон малчдад хороо хашаа барьж, худаг ус гаргаж өгч гэнэ гэж дуулддаг. Харин бор зүрхээрээ болгож, өсч өндийж ядаж байгаа үндэснийхээ хэдэн компаниудийг гадаадын томчуултай жишиж шаардлага шахалт үзүүлэх нь одоохондоо бол цагаа олоогүй зүйл. "Газарт орсон малчдад өвөлжөө бууц шинээр барьж өгье гэхээр үгүй, мөнгө төгрөгөө авна гээд аманд багтсан тоогоо хэлдэг" гэж уул уурхайн нэгэн компанийн хариуцлагатай ажилтан ярьж байсан юм даг.
Орон нутгийнхны гуйлга гэж нэг айхавтар юм бий. Энэ бол соёлтой дарамт. Хэрэв хүсэлтийг нь хүлээж авахгүй бол эргээд хөөрхөн шоглохоо тэд мэднэ. Байгать орчин ярьж, баахан шоуддаг нөхдөд алтан хошуу өргөнө. Энэ мэтээр компанийн нийгмийн хариуцлага гэдгийг зөвхөн л авдаг өгдгөөр нь хэмжих гэдэг.
Гэтэл тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан, мэргэжил олгосон, нутгийнхны жижиг, дунд бизнест үзүүлж буй дэмжлэг, худалдан авалт, дэд бүтэц, орон нутгийн эдийн засгийн эрчимжилт гэхчлэн дагалдаж ирсэн өөр олон эерэг боломжийг нь гоож тооцож байгаа нь бараг үгүй, "байдаг л зүйл" гэх нь холгүй.
Уул уурхайн инженер эдийн засагч, доктор Д.Сарантуяа "Гадаадын ямар ч хөрөнгө оруулагчид эрдэнэсийг нь аваад л гарахаа урьтал болгохоос бус үнэхээр энэ Монгол орон, эсвэл газрынх нь баялгийг хүртсэн тухайн орон нутгаа хөгжүүлж дэвжээе гэж түрүүлж гүйхгүй. Харин үндэсний компаниуд бол үе дамжин ажиллаж амьдрах эх орондоо наалдацтай, хэрэгтэй юм бүтээх сэн гэж эрмэлзэнэ шүү дээ" гэж ярьсан. Үүнтэй санал нийлнэ.
МАК-ийн Нийгмийн хариуцлага, хөгжлийн бодлогын газрын дарга Б.Ганбат "Нарийнсухайтын уурхайг ашиглаж дууссаны дараа орон нутагт юу үлдээх вэ гэдгээ бодож төлөвлөж байгаа" тухай ярьж байв. Хорь, магадгүй түүнээс олон жилийн дараахыг одоо бодож төлөвлөж буй хэрэг. Энэ компанийн хувьд орон нутагт дунд сургууль, дотуур байр, спорт заал, Хилийн цэргийн салбарт 12 айлын тохилог орон
сууц гэхчлэн барьж байгуулсан нь цөөн бус. Гэлээ гээд үүндээ сэтгэл ханаагуй байгаа нь энэ. Тэрбээр энэ жил Дорноговийн Мандах, Өмнөговийн Гурвантэс сумын тэгш ой тохиож байгаа хэмээн зам зуур ярьж явсан. Энэ хоёр сумын нутагт МАК үйл ажиллагаа явуулдаг. Бас л гар сунгах юмаа бодож, төлөвлөж байгаа нь тэр байх.
Цагаан сарын урьдхан энэ компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг сумынхаа 290 гаруй өндөр настанд бэлэг түтээв. Гарын бэлэг ачсан том оврын машин 930 гаруй км замыг өдөржин шөнөжин довтолгож иржээ. Өвлийн хүйтэн өдөр уван цуван ирэх ахмадуудад овор жин ихтэй бэлгийг нь түгээхээр хэдэн залуу өдөржин машины тэвшин дээр гадаа өнжсөн. Тэдэнд аяга халуун цай аваад ирэх байтугай "баярлалаа" гэх урмын үг цөөхөн сонсогдоно билээ. Хүний урам гэж байдаг даа л гэж бодогдож байлаа.
Өгнө гэдэг сайн үйлс, сайхан хэрэг. Гэхдээ энэ бол үүрэг бас биш. Харин уул уурхайтай орон нутгийн удирдлага, иргэдийн дийлэнх нь үүнийг албан журам мэтээр эндүүрдэг шиг байна билээ. Тэд өгөх үүрэгтэй, бид авах ёстой гэсэн тийм нэг эндүүрэл аль ч газар харагдаад байдаг юм. Уг нь бол өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөгсөн, одоо харин эсрэгээрээ болчихсон нь анзаарагдсан шүү.
Бүхнийг уул уурхайн компаниудад даатгах гэсэн хандлага ер нь хаа сайгүй байдаг бололтой. Бөхийн бай, хурдач морины шагналаас авахуулаад сумын сургууль, эмнэлгийн барилга, цахилгаан дулаан, сумын Засаг даргын унах машин, ган зуд, нүүлгэх суулгах гээд тэдэнд хүртэхгүй ажил үгүй хэмээн Өвөрхангайд ажилладаг уул уурхайн нэгэн компанийн захирал ярьж байсан. Яахав, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж уг бий. Дэмжиж туслалгүй яахав. Гэхдээ л учир байна аа. Авч өгөхийн алтан дундаж гэж байх учиртай. Уурхайхан хийгээд орон нутгийнхны эн тэнцүүхэн эрх ашгийн илэрхийлэл гэж бас баймаар.
Өдрийн шуудан

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани