Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг ахиулах хэдэн үзэл бодол

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны дарга Ван Кай

Шинэ хэвлэл мэдээллийн цаг үе нь хэвлэл мэдээллийн олон талт хөгжлийг угтан авчирсан мөртөө бүс нутгийн болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг дамнасан "харилцан бие биеэ нөлөөлөх" хэв маягийг ч угтан авчирч, улс орнууд хоорондын, тэр ч байтугай жирийн иргэдийн хоорондын харилцаа холбоонд шинэ загвар олгосон байна. Ялангуяа, Хятад Монгол хоёр орны харилцаанд хүнд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад Монгол хоёр орон нь газар нутгаараа залгалдсан, соёл иргэншил нь төсөөтэй, эдийн засгийн хамтын ажиллагаа нь харилцан бие биеэ нөхөн хөгжүүлэх сайн хөршийн улс орон байж, олон улсын харилцаа дунд олон төрлийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх давуу талтай юм. 2014 оны 8-р сард, Хятад Монгол хоёр орны харилцаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болон дэвшсэн ба энэ нь хоёр орны хэвлэл мэдээллийн стратегийн хамтын ажиллагааны хөгжилд баттай суурь болон тогтлоо. Үүний сацуу, Хятад Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны хөгжлийн асар их боломж завшаан нь хоёр орны шинэ хэвлэл мэдээллийн хөгжил эрчтэй хөгжиж байгаа ба харилцан бие биедээ үйлчилсэн хамтын ажиллагаа өдрөөс өдөр олширч байгаа дээр оршино. Хятад Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа нь одоогоор уламжлалт хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаанаас шинэ хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ шатанд шилжсэн гэж бид үзэж байна, энэ нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхны өмнө нүүрлэж байгаа шинэ шалгалт болно.

 
Шинэ хэвлэл мэдээллийн цаг үед, Хятад Монгол хоёр орны шинэ хэвлэл мэдээллийн хоорондын хамтын ажиллагаанд найдан, хоёр орны иргэдийн хоорондын итгэлцэл ойлголцлыг улам цаашид нэмэгдүүлж, найрсаг харилцааг ахиулах нь чухал юм. Сүүлийн жилүүдэд, Хятад Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь улам гүнзгийрч, хоёр орны шинэ хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаанд үр дүнтэй арга замыг бий болгосон чиг хандлага юм.
 
Харилцан холбоотой редакторлох системийг бий болгож, мэдээллийн агуулгын эх үүсвэрээ нийлүүлнэ

Мэдээний агуулга бол шинэ хэвлэл мэдээллийн зангилаа байж, уншигчдыг татах гол хүчин зүйл юм. Мэдээний агуулгаа хамтдаа цуглуулж, нөөцөө хамтаар ашиглах нь Хятад Монгол хоёр орны шинэ хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чухал үүрэг болно. Интернетийн технологид найдан, шинэ хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны дагуу, мэдээ мэдээллийг олон зүйлээр дамжуулах маршрутыг бий болгож, редакторлох систем харилцан холбоотой, агуулга харилцан уялдан, олон талаар дамжуулах зорилтод хүрэх ёстой. Нэг. Шинэ хэвлэл мэдээллийн харилцан холбоотой материал цуглуулах механизмыг байгуулна. Материал цуглуулах бол Хятад Монгол хоёр орны шинэ хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чухал асуудал байж, шинэ хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа амжилттай болж чадах эсэхийн зангилаа юм. Ийнхүү шинэ хэвлэл мэдээллийн материал цуглуулах шинж чанар, давуу талыг гүйцэд ашиглаж, харилцан холбоотой материал цуглуулах механизмыг бий болгон, хоёр орны уншигчдын зуршлын дагуу, мэдээ мэдээллийн материалыг цуглуулж, мэдээллийн нөөц баялгаа хамтдаа ашиглан, олон төрлийн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн арга замаар мэдээллийг уншигчдад дамжуулна. 2008 оноос нааш, Өвөрмонголын өдрийн сонин нь жил болгон Монгол улсад сэтгүүлч томилон сурвалжлуулж, Монгол улсын зан заншил, байгаль орчин, иргэдийн амьдралын тухай мэдээллүүдийг Хятадын уншигчдад хүргэхийн сацуу Хятад улс ч жил болгон Монгол улсын эл хэвлэл мэдээллийн сурвалжлагчдын багийг хүлээн авч, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны нөхөрсөг харилцааг байгуулсан байна. Хоёр. Тухайн газарт нь редакторлох нөхцөл боломжийг бий болгоно. Тухайн газарт нь нээлттэй редакторлох загварыг бий болгож, уламжлалт хэвлэл мэдээллийн редакторлох загварыг шинэ хэвлэл мэдээллийн материал цуглуулах сууриар өөрчилж, тухайн газрын мэдээ мэдээллийн нөөц баялгийг гүйцэд ашиглана. Мэдээний агуулгын чанарыг дээшлүүлж, харилцан холбоотой репакторлох системийг бий болгож, мэдээ, мэдээллийг цаг тухайд нь, үнэн зөв мэдээлэн түгээх хэрэгтэй. Гурав. Мэдээ, мэдээллийн агуулга, нөөцөө хамтаар ашиглана. Хятад Монгол хоёр орны уншигчдын мэдээ мэдээллийн эрэлт хэрэгцээ асар их байж, харилцан бие биеэ ойлгох хүсэл их. Хятад Монголын шинэ хэвлэ мэдээллийн хамтын ажиллагааны үр нөлөөтэй арга замууд бий болохын дагуу, мэдээллийн эх үүсвэрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, гадаадын олон төрлийн мэдээллийн эх үүсвэрийг нийлүүлэн, Хятад Монгол хоёр орны эдийн засаг, соёлын хамтын ажиллагаанд үр ашигтай, эрх мэдэл бүхий мэдээллийг хангаж, Хятад Монгол хоёр орны мэдээ, мэдээллийн нөөцөө хамтаар ашиглах нөхцөл боломжийг бүрэлдүүлнэ.

 
Техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг цогцоор байгуулна

Техникийн хамтын ажиллагаа нь Хятад Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны хөгжлийн суурь юм. Агуулгаар гол болгон, Техник хөдөлгөгч болдог нь хэвлэл мэдээллийн хөгжлийн онцлог. Агуулга ба Техник шинэ хэвлэл мэдээллийн хөгжлийн дутагдаж болшгүй хоёр тал байж, Техник нь тэргүүн үйлчилгээ гаргадаг. Бидний хамтын зорилго бол Хятад Монгол хоёр улсын техникийн хамтын ажиллагааны механизмыг байгуулж, интернетийн техникийг хамтаар судална. Нэгдүгээрт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг цощоор байгуулна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр суурь болгон хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Интернет хурдтай хөгжиж байгаа өнөөдөр, Хятад Монгол хоёр орны шинэ мэдээллийн хэрэгсэл нь өрсөлдөөнд өртөөд байгаа. Хоёр орны олон нийтийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг биелүүлэх нь бидний хамтын хүсэл мөрөөдөл юм. Одоогоор Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо нь бүх хүчнээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг цогцлон байгуулж, хятад монгол кирилл гурван гурван төрлийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг байгуулж байгаа юм. Хоёрдугаарт техникийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг судална. Хятад Монгол хоёр талаараа хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны бодит хэрэгцээнд нийцүүлэн, шинэ хэвлэл мэдээллийн техникийг судлан боловсруулах, бэл мөнгө, мэргэжилтэн, хамааралт зэрэг талаас хэвлэл мэдээллийн техникийн шинэ орон зайг нээнэ. Хоёр талын интернетийн дэвшилтэт техникийг ашиглан, хятад хэл, ойгуржин монгол, кирилл гурван төрлийн хэлний саадгүй харилцааны технологийн орон зайг бий болгоно. Гуравдугаар, төслийн хамтын ажиллагааг ахиулна. Төслийг ахиулан Хятад Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ арга замыг нээнэ. Хоёр талаараа тухайн улс орныхоо мэдээллийн хэрэгслийн талын төйлийг хайн, интернет техникийн төслийг ашиглан, хамтын ажиллагааны мэргэжлийн төвшинг дээшлүүлж, Хятад Монгол хоёр орны интернетийн техникийн хамтын ажиллагааны цуврал төслийг байгуулна.

 
Мэдээллийн сан бий болгож, олон талт үйлчилгээг хангана

Мэдээллийн сан нь асар том зах зээлийн боломж байдаг. Мэдээллийн сан нь өндөр бэл оруулалтыг шаардах мөртөө өндөр техникийг ч шаарддаг. Сүүлийн жилүүдэд Дижитал үйл явц хурдтай болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн сангийн бүтээн байгуулалтыг улам хүндэтгэх болсон юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийн сангийн хөгжлийг даган, мэдээллийн сан нь нэгэнт хэрэглэгчдэд мэдээлэл хангах гол аргын нэг болсон юм. Мэдээллийн сангийн хүрээ цар, агуулга, хэрэглэгчийн тоо нь уг хэвлэл мэдээллийн хүч чадлыг хэмжих гол шалгуур болсон. Хятад Монгол хоёр орны интернет техникийн хөгжил нь хоёр хэл цаашлаад олон хэлний мэдээллийн санг бий болгох нөхцөл боломжийг бүрэлдүүлж өгсөн байна. Дэвшилтэт төлөвшсөн, мэдээлэл боловсруулах техникийг хэрэглэн, баялаг мэдээлэл боловсруулах чадвар ба аргыг хэрэглэн, өвөрмөц, мэргэжлийн үйлчилгээ тодорхой, цац чанартай мэдээллийн сангийн системийг бий болгоно. Би Монголын талын нэг хэвлэл мэдээлэлтэй хамтран 1-3 жилийн хугацаанд datamatuin, ухаалаг, Costomization дата бүтээгдэхүүнийг судлан гаргана.

 
Хятад Монгол хоёр талаараа мэдээллийн сангийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, үйлчилгээгээ сайжруулан, олон хэлээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангана. Мэдээллийн нөөцийг хамтаар ашиглан, мэдээллийн хэрэгслийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Хоёр талаараа мэдээллийн нөөцийг боловсруулж хамтаар ашиглан, зах зээлд хандсан мэдээллийн сангийн аж үйлсийг цогцолно. Бие биедээ дата үйлчилгээ хангаж, хамтын ажиллагааны амжилтын зорилгод хүрч болох юм.
 
Практик хэрэглээнд анхаарлаа төвлөрүүлэн, бүтээгдэхүүнг хамтран бий болгох

Хэрэглэгчээс бүтээгдэхүүнг шийдэж, бүтээгдэхүүн нь сурталчилгааны хүчийг шийддэг. Хэл яриа, соёлын ижил төстөй байдал нь Өвөр монгол болон Монгол улс хоорондын хэрэглэгчийн онцлог.Вэб хуудас, онлайн сониныг ажиллуулхаас гадна, кирилл уйгаржин үсгийн цахим сэтгүүл, кирилл бичгийн АРР, вичат, орчуулга платформ зэргийг ажиллуулж болно.Ялангуяа гар утасны интернэт бүтээгдэхүүнийг хамтран үйлдэж болно. Онлайн сэтгүүл нь интернэт орчинд холбогдон, цаг хугацаа, орон зайнаас хамаардаггүй тухайн цагтаа харилцан уялдах сүлжээний элемент байж, одоогоор түгээмэл хэрэглэгдэж байгаа унших арга болж байна. цахин сэтгүүлийн уян чанартай, цаашид РРА, МР4, Р5Р, телевиз (дижитал ТВ, тогтоосон дээд хайрцаг) зэрэг олон хэлбэрт хувиран хүмүүст хэрэглэгдэх болно. Хятад талын хятад бичиг болон уйгаржин монгол бичгийн мэдээллийн технологийг нэгтгэн, интернэт болон гар утасны интернэт дэмжлэг үзүүлэх хятад, кирилл, уйгаржин, монгол орчуулгийн платформыг хамтран  судлан  бүтээнэ.Мэргэжлийн  болон  үйлчилгээний  чадавхи шилдэг соёл,  худалдааны төрлөөр  гол сэдэв болгосон  шинэ  медиаг хамтран байгуулж, мэргэжлийн болон оюунлаг хайлт дундаас хөгжих замыг гаргана.

 
Fusion хэв маягийг судлан, Мобиль Медиа хөгжүүлэх

Гар утасны интернэтийн шинэ хэрэгсэл болон шинэ платформыг ашиглан шинэ бүтээгдэхүүнийг боловсруулан, мэдээлэл холбооны шинэ суваг, зах зээлийг эзэлэн, медиагийн эерэг нөлөө хүчинг нэмэгдүүлнэ. Хятад Монголын хэвлэл мэдээллийхэн хамтран интернэтийн мэргэжлээр гол болгон, Хятад Монголын хэрэглэгчдийн бодит хэрэгцээ хангалтад нийцсэн хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүний бодит байдалд нийцсэн мобиль медиа болон интернэтийн медиаг боловсруулж, нэгтсэн хэлбэр горимыг идэвхтэй судлан гаргана. Нэг.Сонин хэвлэл, радио, телевиз, интернет, гар утас болон бусад терминал дээр үндэслэн, янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвлэл мэдээлэлд үзүүлэх хувь нэмрийг бүрэн хөгжүүлж, бие биенээ нөхөх, хүчингээ хамтатган хэвлэл мэдээллийн янз бүрийн хэлбэрийн органик нэгдэлийн загварыг бий болгон хэрэглэгчдэд олон зүйлийн үйлчилгээг хангана. Хоёр. АРР-гээр тэргүүлэх мобиль медиа болгож, шуурхай мэдээлэх болгоно. Мобайл интернэт технологийн найдан, Хятад Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хоёр улсын иргэдийн бодит хэрэщээ шаардлагад нийцүүлэн АРР-г бүтээн, үүгээр тэргүүлэх мобиль медиа болгож шуурхай, тохиромжтой мэдээ мэдээллийг хүргэх болгоно. Гурав. Нийгмийн харилцааны хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргийг бүрэн бадруулж, харилцан холболдсон хамтын ажиллагааны платформыг байгуулна. Хятадын вичат.микроблог, микро видео, микро яриа зэргийг хөгжүүлж, Монгол улсын иргэдэд таниулан, Хятад Монгол улсын хэвлэл мэдээллийн хооронд хүчтэй, нийгмийн хэвлэл мэдээллийн холбооны чадавхийг бий болгон, хоёр талын хэвлэл мэдээллийн нэгтсэн хөгжилийн хэлбэрийг байгуулна. Солонго сонин мэдээллийн сайтын шинэ хувилбарыг бүтээх хөтөлбөр нь бүх мэдээллийн хэрэгслийн төлөвлөгөөний дагуу Монгол улсын мэргэжилтнийг урьж, агуулга боловсруулах хэрэгцээ хослуулан, Хятад Монгол хоёр талын интернэтийн техникийг нэгтгэн, хамтран вэб хуудас, мэдээ клиент, гар утасны сүлжээ, цахим сонинг боловсруулан, хоёр орны хэрэглэгчдэд янз бүрийн хэрэщээг хангахын тулд хичээж ажиллах болно.

 
Шинэ хэвлэлийн хэрэгслийн нэрт брэндгийг бүтээж, хамтран ажиллаж хамтаар ялалт байгуулна

"Солонго" сэтгүүл, Солонго сайт, "Солонго" нэвтрүүлэг, "Солонго" Хятад, Монголын залуучуудын солилцооны цуврал арга хэмжээ нь Хятад, Монголын хэвлэл мэдээллийн солилцоо болон хамтын ажиллагааны нэтр брэндийг буй болгоход үндэс суурь болж, чухал үүрэг гүйцэтгэсэн байна. "Солонго" бол бидний уламжлалт хэвлэл мэдээллийн нэрь брэнд болно. Бид чармай ажиллаж, "Солонго"-ыг шинэ хэвлэл мэдээллийн нэрт брэнд болгохоор чармайн ажиллана. Өөрөөр хэлбэл, бид хамтаар уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг уялдуулсан "Солонго" брэндийг буй болгоно.

 
Интернет, мобиль интернет хурдтай хөгжсөн өнөөдөр, бүх улсын хооронд "нээн хөгжүүлэх, хамтран ажиллах, хамтын хөгжлийг хайх" зэрэг асуудал нь дэлхий ертөнцөд тулгамдаж байгаа асуудлын нэгэн болж байна. Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээ мэдээлэл түгээх салбарын хамгийн хүчинтэй түгээн сурталчлах шинэ зэвсэг болох бөгөөд, мэдээ мэдээлэл түгээх талаар их нөлөө тусгал гаргаж, нийгмийн хөгжил болон нийгмийн бүтцэд ихээр нөлөөлсөн байна. Иж бүрэн Хятад, Монголын шинэ хэвлэлийн хэрэгслийн хамтын ажиллагааны механизмийг байгуулах нь шинэ хэвлэлийн хэрэгслийн хамтын ажиллагааны салбарыг өргөжүүлж, интернет болон мобиль холбооны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн сайжруулна.

Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мэдээллэл цуглуулах, редакторлох, түгээх зэргийг нэгтгэсэн индэрийг байгуулж, хоёр улсын ард түмэнд үнэн бодитой, бүрэн эрхтэй, итгэмжтэй, сонин сайхан мэдээллийг хүртээж, хоёр улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаан хамтаар ялалт байгуулах шинэ замыг нээж өгнө.

 
Бидний хамтын чармайлтын дагуу Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны хөгжих ирээдүй сайн сайхан байх болно гэдэгт итгэлтэй байна!
Хятад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг ахиулах хэдэн үзэл бодол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани