- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ЭРГҮҮЛЖ МЭДЭХ ХАР АЛТ
Б.ЦЭЦЭГСҮРЭН
Он гарснаас хойш хөрөнгө оруулалт татах чиглэлээр гадаад, дотоодод 40 гаруй форум, чуулган зохион байгуулаад буй Монгол Улсад өчигдөр газрын тос, шатдаг занарын салбарыг хамарсан чуулган анх удаа боллоо. Далайд гарцгүй, тээвэр ложистикийн хувьд тийм ч таатай бус, геологийн нөхцөл хүнд, Баруун Сибирь, Булангийн орнууд шиг тос нь өөрөө олгойддоггүйгээс гадна хөрөнгө оруулагчдаас дадлага туршлага, мөнгө хөрөнгө, цаг хугацаа нэлээд шаарддаг гээд Монгол Улсад газрын тосны хайгуул, олборлолт хийх үнэндээ тийм ч хүсмээр ажил биш. Гэхдээ манай улсад шинэ залуу энэ салбарыг сонирхох хөрөнгө оруулагч цөөнгүй бий гэдгийг энэ удаагийн чуулган харуулж байна. "Роснефть", "Петрочайна", "British gas", "Sinopec", "State Oil", "Genie Oil" зэрэг шатах, тослох материалын салбарт дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг компанийн төлөөлөл энд хурэлцэн ирсэн нь ингэж дүгнэх үндэстэй юм. Түүнээс гадна бусад компани, байгууллагын 300 орчим төлөөлөгч чуулганд оролцож байгааг ерөнхий зохион байгуулагч "Minex" компанийн зүгээс мэдээлж байна. Тэднийг дэлхийн бөмбөрцгийн зүрхэн чинад байрлах Монгол руу юу татав?
Газрын тосны салбарт хөрөнгө оруулалт татахад Монгол Улс бусад орноос юугаараа давуу байж болох вэ гэсэн асуултад Газрын тосны газрын Дарга Г.Өлзийбүрэн "Асар том газар нутаг. Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад бид 6000-40000 ам км талбай ялгаж өгдөг. Энэ нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг гарцаагүй татдаг" гэж тодотгов. Түүнээс гадна өнгөрсөн долдугаар сарын 1-нд мэндэлсэн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга хөрөнгө оруулагчдыг татах чухал хөшүүрэг болжээ. "Хууль батлагдсанаас хойш эрлийн ажлын гэрээ байгуулах 27 хүсэлт ирсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдсэний илрэл" хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг үзэж байна.
"Туушин Бэст Вестэрн Премьер" зочид буудлын "Соёмбо" танхимд чуулганы эхний үгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. "Уламжлалт болон уламжлалт бус газрын тосны салбарт хайгуул, олборлолт, боловсруулалтыг дэмжих зорилгоор гэрэлэгчийг бүтээн байгуулалтын үе шатанд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хамтад нь батлууллаа. Тус салбарын хууль нь олон улсад өрсөлдөхүйц нөхцөлтэй, ойлгомжтой, уян хатан болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, газрын тосны нөөц арвижиж, эдийн засагт оруулах үр өгөөж нь өснө" хэмээн тэрбээр 20 хүрэхгүй минутын хугацаанд тоймлоод, оролцогчдод амжилт хүсээд чуулганыг орхин одов. Монголын амар амгалан талд өрмийн дуу хадаж эхэлснээс хойш хар алтны салбарт өнгөрсөн хугацаанд 2.6 тэрбум ам.долларын херөнгө оруулалт хийжээ. Харин татвар хэлбэрээр 2013 оны эцсийн байдлаар 520 тэрбум төгрөг, энэ оны эхний найман сарын байдлаар 190 тэрбум төгрөг төрийн мөнгөний авдарт төвлөрүүлээд байна.
Хөрөнгө оруулагчид хууль, эрхзүйн орчныг хамгийн ихээр сонирхдог. Газрын тосны салбарт төрөөс баримталж буй бодлого төдийгүй "хэлд" ороод удаагүй салбарын хуулийн эерэг, нааштай талуудыг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Уул уурхайн яамны Страте-гийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.От-гочулуу нар хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдаа дэмжих, хөл дээрээ тогттол нь татварын хөнгөлөлт үзүүлэх таатай нөхцөл бийг тэд дахин давтан сануулав. Гэхдээ "Муу нэрийг хусавч арилахгүй" гэдэгчлэн "Хоёр жилийн дараа Монгол Улсад Парламентын сонгууль болно. Тэр үед хууль эрх зүйн орчин тогтвортой байх уу" гэсэн асуулт хөрөнгө оруулагчдын дундаас гарсан юм.
Тодорхойгүй байдал хөрөнгө оруулалтын хамгийн том "дайсан". Энэ салбарт хөрөнгө оруулалтыг хэр хэмжээгээр татах нь Газрын тосны тухай хуулийн дагалдах журмуудаас шууд шалтгаалах үе ирээд байна. Холбогдох журмууд хүлээлт үүсгэж байгаа нь салбарын удирдлагуудаас хэдэн журам, хэзээ батлагдахыг нь тодруулж байгаагаас илхэн харагдаж байна. Хариуд нь Г.Өлзийбүрэн дарга "Засгийн газраас зургаа, Уул уурхайн яамнаас нийт найман журам гаргана. Эхний журам буюу Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам өнөөдөр бэлэн болж байна. Бусад нь 60-70 хувьтай, ер нь ирэх сарын 15-ны дотор ихэнхийг нь хөрөнгө оруулагчдад танил-цуулна" хэмээн амлав.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 30 талбай бийн зөвхөн гурвынх нь нөөцийг тогтоогоод байгаа. 332.6 сая тонноор илэрхийлэгдэх нөөцөөс 43.3 сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц гэсэн ангилалд багтаж байна. Өнөөг хүртэл 2.6 сая тонн хар алтыг Монголын хэвлийгээс уудлахдаа 2.5 сая тонныг нь бид гадаадын зах зээлд нийлүүлсэн. Тийм ээ, шатах, тослох материалын хэрэгцээг гадаадаас бүрэн хангадаг хэрнээ эх нутгаасаа олборлосон тосоо тэр чигт нь экспортолдог "онцгой" улс, бид. Газрын тос боловсруулах, дотоодын хэрэгцээний дөмөгхөн хувийг хангах хүсэл бидэнд байвч өрөөдрийг хүртэл ажлын явц тусгай зөвшөөрлийн шатнаас хараахан ахиагүй л байгаа. Зүүнбаян, Дархан, Чойр, Дорнодод боловсруулах үйлдвэр барих нийт 12 ч тусгай зөвшөөрөл авсан гэнэ. Энэ асуудлыг эл чуулганаар хөндсөн. "ҮАБЗ-өөс өөрийн орны олборлож буй газрын тосонд суурилсан боловсруулах үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн. Тэгэхээр тогтвортой, найдвартай нийлүүлэлт хэрэгтэй. Гэтэл дотоодын олборлолт одоо л тогтвортой түвшинд ирж байна. Олборлож буй тос нэг үйлдвэрийн хэрэгцээг хангахуйц түвшинд хүрчихвэл боловсруулах үйлдвэрийн ажлыг шуурхайлна" хэмээн салбар хариуцсан газрын дарга тодотголоо. Түүнээс гадна мэргэж-лийн байгууллагын судалгаагаар нефть боловс-руулах үйлдвэр жилд 3-5 сая тонн түүхий тос боловсруулж байж эдийн засгийн үр ашигтай байдаг аж. Гэтэл Монгол Улсын одоогийн олборлож буй тосны хэмжээ нэг сая тоннд хүрээ ч үгүй, 2016,2017 оны үед 1.3 сая тонн болно гэж "мөрөөдөж" байхад ойрын үед эдийн засгийн үр ашигтай үйлдвэр босгох тухай бодоод ч хэрэггүй нь. Ямартай ч цөөн жилийн ирээдүйд хилийн чанадыг чиглэсэн хар алтны урсгал татрахгүй бололтой.
Чуулганыг зохион байгуулагчид ажлаа өөгүй гүйцэтгэж байна. Цагийг ягштал баримталж, илтгэгчдийг "хальж, хадуурах боломж"-ийг хазаарлаж байсан юм. Оролцогчдын сонирхсон асуултуудыг цаасан дээр товчхон бичүүлэн модераторт дамжуулж байсан нь чанга дуугаар, сунжруулан ярьж оролцогчдыг залхаадаг зарим явдлыг ч хязгаарлаж байлаа.
"Петро матад", "Wolf Petroleum", "Зон Хэн Юу Тиан" газрын тосны ирээдүйтэй төслүүдээ танилцуулсан. Түүнээс гадна "Эрдэнэс Таван-толгой", "MCS Energy" компани Монголд төдийгүй дэлхий дахинд шинэлэгт тоооцогдож буй нүүрсний давхаргын метан хийг ашиглах, нүүрс шингэрүүлэх төслүүдээ илэн далангуй ярилаа. Эдгээр төслийн эцсийн зорилго нь дэвшилт технологи ашиглан Монгол Улсын эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах аж. Гэхдээ нүүрс биш, түүнээс гарган авсан хийг ашиглах юм. Ганцхан жишээ дурдахад, Тавантолгойн орд газрын нүүрсний давхаргын метан хийг ашиглах боломжтой гэдэг нь хэрвээ ирэх хавар эхлэх туршилтаар баталгаажвал Улаанбаатарын бүх айл өрхийн дулаан, цахилгааныг төдийгүй цахилгаан станцуудыг хийн түлшээр хангаад, дээр нь нийтийн тээврийн бүх хэрэгслийг газаар 30 жил ажиллуулахад хангалттай хэмжээний нөөц бий гэнэ. Гайхамшигтай боломж биш гэж үү? Эдгээр төслүүдийг урагш ахиулах, нөгөөтэй-гүүр хөрөнгө оруулагчдын Монголтой хамтрах хорхойг гозолзуулах арга хэмжээ чуулганы үеэр болсон. Газрын тосны газар "Эрдэнэс Тавантолгой" болон "Монголын алт" (МАК) компанитай Тавантолгой болон Нарийнсухайтын ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил хийх гэрээнд, "Genie Mongolia holding" компанитай шатдаг занарын эрлийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Төрөөс нэг ч төгрөг гаргахгүй, газрын тосны хайгуулын ажлыг хувийн компаниудаар хийлгээд олсон баялгийг нь эн тэнцүү хуваах хатуу зарчим үйлчилдэг салбар бол газрын тосных. Гэхдээ Монгол Улсад сүүлийн үед хийсэн эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтэд хөрөнгө оруулагчид сэтгэл хангалуун байна, төрөөс цаашид дэмжээд явах юм байна гэсэн итгэл үнэмшилтэй боллоо хэмээн Г.Өлзийбүрэн дарга дүгнэж байв. Монгол Улсад анх удаа газрын тосны сэдвийг дагнан хэлэлцэж буй эл чуулган хэлбэр талаасаа даруу ч агуулга талаасаа өндөр арга хэмжээ боллоо гэж дүгнэе. Гэхдээ чуулган өндөрлөөгүй, өнөөдер, газрын тосны уламжлалт бус эх үүсвэрийн талаар мөн дэд бүтэц, ажиллах хүч гээд анхаарал татам бусад сэдвээр үргэлжилнэ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||