- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 49.5 хувьтай байна
Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 70 хувийг хангадаг "Багануур” хувьцаат компани ирэх өвөлд хэр бэлдэж буйг сонирхлоо.
Тус компанийнхан жил бүр өвөлжилтийн бэлтгэл ажил хангах төлөвлөгөө гаргадаг байна. Ирэх өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 99 ажил хийхээр тусгажээ. Дээрх төлөвлөгөөний гүйцэтгэл одоогоор 72 хувьтай байх ёстой ч 49.5 хувьтай явааг "Багануур” хувьцаат компанийн Үйлдвэр, технологийн хэлтсийн дарга Э.Ганбат дуулгалаа.
Энэ нь санхүүгийн нөхцөлтэй шууд холбоотой бөгөөд тэд төлөвлөсөн засвар, хөрс хуулалт, тэсэлгээний ажлаа хийж чадахгүйд хүрчээ.
Өнгөрсөн мягмар гаригт биднийг очиход "Багануур”-ынхан тэсрэх бодисоо авч чадахгүйд хүрсэн гэдгээ хэлж байлаа. Тэд тэсэлгээгээ хийж байж хөрсөө хуулах нь тодорхой. Өнөөдрийн байдлаар 1.050.000 шоо метр уулын цулын ажлыг төлөвлөснөөс дутуу хийсэн тайлан гарчээ. Мөн түлшний нөөцийн үлдэгдэл нь 9000 тонн байгаа гэнэ. Нэг хоногт 30.000 гаруй тонн түлш хэрэглэдэгтэй харьцуулахад энэ нь маш бага тоо. Үүнээс шалтгаалж нүүрсний нөөц багасах магадлалтайг Э.Ганбат хэлж байлаа.
"Багануур” нэг тонн нүүрснээс 5500 төгрөгийн алдагдал хүлээж байна.
"Багануур”-ын санхүүгийн нөхцөл байдал муугаас болж сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг компаниуд нь нүүр буруулжээ. Одоогийн байдлаар ДЦС-2, 3, 4, Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцаас 7.6 тэрбум төгрөгийн авлагатай байгаа юм билээ. Уг нь Эрчим хүчний сайдын тушаалаар ДЦС-ууд өр барагдуулах төлөвлөгөө гаргасан ч энэ нь төдийлэн хэрэгжихгүй байгаа гэнэ.
"Багануур”-ын нэг тонн нүүрсний өөрийн өртөг 29.313,1 төгрөг. Харин ДЦС-уудад бүтээгдэхүүнээ 23.822,8 төгрөгөөр нийлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрснээс 5500 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг.
Иргэдийн нуруун дээр ачаа болно гээд төрөөс "Багануур”-ын нүүрсний үнийг хатуу барьсаар ирсэн. Тус компани жилд нийт 3.8 сая тонн нүүрс олборлож байгаагийн бараг 98 хувийг ДЦС-уудад өгч, иргэдийн хэрэглээнд 1-2 хувь буюу 200-300 мянган тонныг л нийлүүлдэг байна.
Э.Ганбат "Бидэнд зогсох эрх байхгүй шүү дээ, уурхайчид маань 24 цаг тасралтгүй ажиллаж нийслэлийг гал алдуулахгүйн тулд хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөх байдлаар ажиллаж байна. Төлөвлөснийхөө дагуу нүүрс нийлүүлсэн хэвээр байгаа” хэмээн ярилаа.
Тэд энэ жил улсын төсвөөс татаас авах тухай Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэж байгаа юм билээ. Засвараа хийх хэмжээний хөрөнгийг эхний ээлжинд авъя гэж хүсэж байгаа аж.
Ер нь ДЦС-4 жилд дунджаар 1.7, ДЦС-3 1.2 сая орчим тонн нүүрс авдаг байна. Энэ жил ч ийм хэмжээний нүүрс авах захиалгаа өгчээ. Хэдийгээр санхүүгийн байдал нь хүнд байгаа ч ДЦС-уудад захиалгынх нь дагуу нүүрс нийлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Өнгөрсөн онд Багануурын уурхай 3.870.000 тонн нүүрс олборложээ. Энэ онд мөн хэмжээний нүүрс олборлохоор төлөвлөж буй. Гэхдээ тус компанийн уулын машин механизмын тоног төхөөрөмжийн засвар 54, технологийн автомашин (хүнд даацын самосвал зэргийн)- ых 37.4, барилгын ажлын засвар нь 60 хувьтай байгаа гэнэ.
Түүнчлэн сэлбэггүйгээс шалтгаалаад 11 тоног төхөөрөмж (алхагч эксковатор, хөрсний болон нүүрс тээврийн машин, бульдозер гэх мэт) сул зогсож байгаа аж.
Төлөвлөсөн хэмжээний хөрс хуулалтаа хийж амжихгүй бол ирэх арванхоёр, дараа жилийн нэгдүгээр сард бэлтгэх нүүрсний нөөц төлөвлөсөн хэмжээнээс буурч магадгүй юм байна.
Уурхайн нөөц одоогоор 599.7 сая тонн байгаа. Хэрэв нарийвчилсан хайгуул хийвэл дээрх тоо нэг тэрбум тоннд хүрэх төсөөлөл бий
Ямартай ч өнөөдрийн байдлаар "Багануур” 650.000 тонн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь хугацаандаа олборлох ёстой хэмжээтэйгээ дүйж буй. Тус компани ирэх сард 400.000, арваннэгдүгээр сард 460.000, арванхоёрдугаар сард 470.000 тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. 1-3 дугаар сард мөн дээрх хэмжээний нүүрс бэлдэхээр зэхэж байгаа гэнэ.
"Багануур”-ынхан энэ онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хоёр төсөл хэрэгжүүлж буй таатай мэдээ бий. Үүний хүрээнд 2.3 сая ам.долларын өртгөөр нарийвчилсан хайгуул хийхээр болсон байна. Уг ажлыг гүйцэтгэгч компани тэнд кэмпээ байгуулж амжсан бөгөөд энэ сард ажлаа эхлэх юм.
Мөн уурхайн ашиглалтын хугацаа дуусах (уурхай хаах) хүртэлх ТЭЗҮ боловсруулах гэнэ. 500.000 ам.долларын өртөгтэй уг төслийг хэрэгжүүлснээр Багануурын уурхайг цаашид хэрхэн хөгжүүлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжийг судлах юм.
Дээрх хоёр төслийг энэ ондоо эхлүүлж, ирэх жилийн нэгдүгээр улиралд багтаан дуусгах юм байна.
Уурхайн нөөц одоогоор 599.7 сая тонн байгаа. Хэрэв нарийвчилсан хайгуул хийвэл дээрх тоо нэг тэрбум тоннд хүрэх төсөөлөл бий бөгөөд JORC стандартаар нөөцөө үнэлүүлснээр хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ хэмээн "Багануур”-ынхан найдаж байгаа юм билээ. Үүгээр зогсохгүй нүүрс баяжуулах, угаах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тэд 2022 он гэхэд уурхайн хүчин чадлыг 20 сая тонн хүртэл нэмэгдүүлэхийг зорьж буй аж.
Ц.Болормаа
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||