- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Хар алт”-ны салбарынхан хэтийн хөгжлөө хэлэлцлээ
-Метан хий, занарын хайгуулын эрлийн ажлыг эхлүүлэх нь-
"Газрын тос, шатдаг занар Монгол-2014” буюу "Oil and oil shale Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт анх удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтад газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг "Роснефть”, "Петрочайна”, "Бритиш газ”, "Снопес”, "Стейт ойл” зэрэг дэлхийн том корпорациудын төлөөллөөс гадна бусад компани, байгууллагын 300 орчим төлөөлөгч оролцсон юм.
Хоёр өдөр үргэлжлэх уг хуралдаанаар зургаан дэд хуралдааны хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, Газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын орчин, Газрын тосны салбарын өнөөгийн байдал болон хэтийн төлөв, Монголын газрын тосны хайгуул, боловсруулалт, Байгаль орчин, орон нутгийн харилцаа, тэргүүний техник технологи, уламжлалт бус газрын тосны судалгаа ба хэтийн төлөв, дэд бүтэц, ажиллах хүчин гэсэн сэдвийн хүрээнд хоёр өдрийн турш чуулна.
Анх удаа болж буй чуулга уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлсэн юм. Тэрбээр "Шинэчлэлийн Засгийн газраас газрын тосны салбарт эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадварыг сайжруулах болон олон жил яригдаж байгаа уламжлалт бус газрын тосны асуудлыг тусгасан шинэчлэлийг хийлээ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр шатдаг занар, нүүрсний давхрагын метан хий зэрэг уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчинг бүрдүүлж чадлаа.
Уламжлалт болон уламжлалт бус газрын тосны салбарт хайгуул, олборлолт, боловсруулалтыг дэмжих зорилгоор гэрээлэгчийг бүтээн байгуулалтын үе шатанд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хамтад нь батлууллаа. Тус салбарын хууль нь олон улсад өрсөлдөхүйц нөхцөлтэй, ойлгомжтой, уян хатан болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, газрын тосны нөөц арвижиж, эдийн засагт оруулах үр өгөөж нь өснө” хэмээн онцолж байлаа. Харин салбарын сайд Д.Ганхуяг "Монголын газрын тосны салбарын эрх зүйн орчны шинэчлэл ба чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний хувьд олон жил дамжин байж батлагдсан хууль эрхзүйн талаар илтгэлдээ онцоллоо.
Түүний илтгэлээс дурьдахад "Олон жил яригдсан Газрын тосны шинэ хууль энэ УИХ-ын хоёр удаагийн чуулган дамжин хэлэлцэгдсээр 2014 оны долдугаар сарын 1-нд батлагдсан. Энэ хуулиар уламжлалт газрын тос болон уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулах, тухайлбал эрэх, хайх, олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Уламжлалт газрын тосонд түүхий тос, байгалийн хий ордог бол, уламжлалт бус газрын тосонд шатдаг занар, занарын хий, байгалын битум, нүүрсний давхаргийн метан хий гээд нилээд олон төрлийн байгалийн баялаг багтдаг. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар энэ салбарт хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал эрлийн ажлын гэрээ байгуулах 27 хүсэлт ирээд байна. Үүний 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлт байна. Газрын тосны салбар нь хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэйд тооцогддог. Гэсэн хэдий ч хууль батлагдсанаас хойш ийм хэмжээний санал ирсэн нь Газрын тосны салбарт эрх зүйн таатай, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнийг илэрхийлж байна” хэмээсэн юм. Манай улс газрын тосны нөөцийг судлах судалгааг 1980 оны сүүлээр хийсэн ч тухайн үедээ хэл ам дагуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, гүний усны судалгаа хийх нэрийдлээр газрын тосны судалгаа хийж байсан ажээ. Харин 1990 оноос хойш энэ үйл ажиллагаа эрчимжиж, ОХУ болон Канадын хайгуулын компаниуд газрын тосны судалгааг хийжээ.
Гэхдээ энэ нь бүрэн гүйцэт судалгаа биш. Харин одоогийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбай бий ч түүний гурван талбайд нөөц тогтоогдоод байгаа ажээ. Тэдгээрийн нөөцийн хэмжээ нь 332.6 сая тонн буюу, үүнээс 43н3 сая тоннын ашиглалтын баталгаат нөөц байгаа ажээ. Харин уламжлалт бус газрын тосны хувьд судалгаа, эрлийн ажлууд эхэлж байгаа тул таамаг төдий нөөцтэй юм байна. Нүүрсний давхаргын метан хийн таамаг нөөц 3.2 их наяд шоо метр, шатдаг занарын таамаг нөөц нь 788 тэрбум тонн орчим хэмээн таамаг судалгаа гарчээ. Монголын шатдаг занарыг кероген буюу шатах эрдэс бодисын агууламж нь 22 хувь аж. Энэ агууламжийн хувиараа дэлхийд хамгийн сайн чанартайд тооцогддог гэж судлаачид дүгнэсэн байдаг байна.
Газрын тосны салбар, тухайлбал уламжлалт бус газрын тосны салбар нь олон улсад ч манай улсын хувьд ч "Шинэ залуу” салбар гэдгийг чуулга уулзалтад оролцогчид онцолж байсан юм. Гэсэн ч ч сүүлийн жилүүдэд Монгол Улс газрын тос олборлогч орон болсон бөгөөд, энэ жил гэхэд улсын төсөвт 220 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Харин энэ салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум ам.долларт хүрсэн ажээ. Цаашид газрын тосны хайгуулын гэрээ байгуулагдахаас гадна, уламжлалт бус газрын тос буюу занар, тодруулбал нүүрсний давхаргын метан хийн олон эрлийн ажлын гэрээ байгуулагдах төлөвтэй байгаа гэнэ.
Ийм байдлаар Газрын тосны салбар манай эдийн засагт нөлөө бүхий салбар болон эрчимтэй хөгжих үндэс нэмэгдсээр буй ажээ. Энэ нь шинэчлэлийн Засгийн газар, одоогийн УИХ-ын үед энэ салбарт эрх зүйн таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнтэй салшгүй холбоотой. Үүнийг ч чуулганд оролцогчид баталж байсан юм. Мөн энэ чуулганы үеэр болсон нэг онцлох үйл явдал бол гэрээ үзэглэх ёслол байлаа. Ингэснээр Газрын тосны газар хэд хэдэн газартай хамтран ажиллахаар боллоо.
Тодруулбал, Газрын тосны газар "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хооронд нүүрсний давхаргын метан хийн хайгуул эрлийн ажлын гэрээг үзэглэсэн бол "Монгол алт” компани нүүрсний давхаргын метан хийн хайгуулын эрлийн ажлын гэрээнд гарын үсэг зурлаа. Түүнчлэн Газрын тосны газар "Жени ойл шейл Монголиа” компани шатдаг занарын хайгуулын эрлийн гэрээнд гарын үсэг зурсан бол Газрын тосны хайгуул, олборлолтын ассоциацийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Энэ үеэр удирдлагуудын сэтгэгдлийг сонслоо.
Я.Батсуурь: Метан хийг ашиглаж болох эсэхийг судална
/"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал/
-Энэ удаагийн чуулганы үеэр нүүрсний давхаргын метан хийн хайгуул эрлийн ажлын гэрээг үзэглэлээ. Метан нь эрчим хүчний чухал эх үүсвэр. Айл өрх, цахилгаан станцын дулааны асуудлыг шийдэхээс гадна автомашины шатахуунд ашиглаж болох юм. Бид энэ метан хийг ашиглах талаар төлөвлөж байсан.
Анх "Норест” компани манай ТЭЗҮ-г хийхдээ энэ ордод 20-30 м3 метан хийн нөөц байх боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөгөөг гаргасан. Энэ дагуу бид Солонгосын "Кореи газ” компанитай хамтран ажиллаж байна. Эхний ээлжинд хэд хэдэн өрөмдлөгийн ажлыг хийсэн.
Ингэсний үр дүнд нөөцийн талаар таамаг гаргах боломжтой болж байгаа юм. Түүний зэрэгцээ газ гарч ирвэл ашиглаж болох нь уу, үгүй юу гэдгийг үзэх үүднээс туршилтын жижиг оврын үйлдвэр байгуулахаар болж Солонгос улсад захиалан хийлгэж байна. Үйлдвэр маань ирэх арваннэгдүгээр сард Солонгос улсад бэлэн болж, дараа оны хоёрдугаар сар гэхэд өөрийн орд дээрээ авчирч ажиллуулах юм.
Тухайн үеэс эхлэн ухсан цооногуудаас гарах метан хийг боловсруулж эхэлнэ. Ингээд ашиглах үгүйг тогтооно. Үүний дараа ашиглалтын асуудал руу орно. Өмнө нь уламжлалт газрын тос буюу метан хийн эрхзүйн орчин бүрдээгүй байсан. Харин өнгөрсөн долдугаар сард баталсан хуулиар эрхзүйн орчин бүрдэж, бүтээгдэхүүн гаргах ашиглах боломж бий болж байна. Тиймээс энэ талаар холбогдох газруудтай харилцан яриалцаж, хэрхэн ашиглах тухай зөвлөлдөж байна. Метан хийг гаргаснаар Улаанбаатарын хэрэгцээг хангах боломжтой.
Г.Өлзийбүрэн: Эрхзүйн орчин тогтвортой боллоо
/Газрын тосны газрын дарга/
-1991 оноос хойш Монгол Улс газрын тосны салбарын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулаагүй байсан. Харин энэ онд хууль эрхзүйн орчноо шинэчлэн найруулан баталснаар эрхзүйн орчин тогтвортой сайн боллоо. Анх Газрын тосны тухай хууль тос олборлох хөрөнгө оруулалтыг татах зорилготой байсан ч цаашид чамбайруулах зүйл их байсан учир энэ салбарт туршлагатай улс орны хуулийн заалтыг судалж, тусгаж өгсөн.
Энэ удаагийн хуулийн нэг онцлог нь дэлхийд бий болоод байгаа уламжлалт бус газрын тосыг хэрхэн ашиглах харилцааг сайн тусгаж өгсөн. Тэр ч үүднээс хөрөнгө оруулалтын чуулганы үеэр гурван гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр нь метан хий, нэг нь шатдаг занарын эрлийн гэрээг үзэглэсэн юм. Үүн дээр тулгуурлан цаашлаад бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газартай байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, эрхзүйн орчин таатай болсноор хөрөнгө оруулалт сайжирч, энэ салбар сэргэж буйг ч чуулганд оролцогчид хэлж байна.
Д.Дашзэвэг: Гурван жил хайгуулын ажил хийнэ
/"МАК”-ийн дэд ерөнхийлөгч/
-Газрын тосны шинэ хууль гарсантай холбогдуулан өөрийн нүүрсний хайгуулын ашиглалтын ажил хийж байгаа Нарийн сухайтын орд газарт хайгуул хийх гэрээг байгууллаа. Бид гурван жилийн хугацаанд талбай дээрээ хайгуул хийж амжилттай болбол үйлдвэр байгуулах төлөвлөгөө бий. Хайгуулыг 29 км кв талбайд хийнэ. Энд нэг зүйлийг хэлэхэд Ашигт малтмалын тухай хууль шинээр гарснаар учир дутагдалтай зүйл үүсээд байна.
Метан хийг судлахдаа ордыг бүхэлд нь судлах ёстой. Гэтэл тухайн талбайд олон компани бий. Тэр бүгдийг оролцуулж судлахгүй бол зөвхөн өөрийн талбайд метаны судалгаа хийнэ гэдэг нь эдийн засгийн хувьд үр ашиг муутай гэх мэт хуулийн хүрээнд хүндрэл гарч магадгүй юм. Энэ мэт анхаарах зүйл бий ч хууль зүйн орчин цаашид бүр боловсронгуй болох байх.
...Ийнхүү уламжлалт бус газрын тос буюу занар, метан хийн эрлийн ажлын гэрээ байгуулагдлаа. Ингэснээр манай улсын хөгжилд түлхэц болох ажлыг эхлүүлж чуулганы эхний өдөр өндөрлөсөн юм. Харин өнөөдөр "Монгол орны нүүрсний давхаргын метан хийн нөөц, хөрөнгө оруулах боломж”, "Шатдаг занарын олон улсын хөгжил ба чиг хандлага”, "Монгол эрчим хүчний ирээдүйн эх үүсвэр шатдаг занарын нөөцөд бий-төлөв байдлын судалгаа” гэх мэт сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Э.Пагма
Эх сурвалж: www.mminfo.mn

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани