- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Рашааны эх ундарга дээр олборлолт явуулах нь
Төв аймгийн Эрдэнэ сумын иргэд болон Өвөржанчивлан рашаан сувиллын амрагчид айдаст автжээ.
Учир юу вэ гэхээр тус аймгийн нутаг дэвсгэрт буюу Ар, Өвөржанчивлан рашаан сувиллын хажууд "Тогосчүлтэм” ХХК цагаан тугалга олборлохоор хэдийнэ бэлтгэл ажлаа хангаснаас үүдэлтэй гэнэ.
Бид энэ талаар сурвалжлахаар өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн Эрдэнэ сумыг зорьсон юм. Нийслэлээс 100 орчим километр зайд орших Өвөржанчивлан рашаан сувилал нь Аржанчивлангаасаа 15 километрын цаана байрладаг юм байна. Тэр орчимд арав орчим рашаан сувиллын газар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын 21 аймгаас зорин ирэх амрагчдын хөл хөдөлгөөн тасардаггүй аж.
Биднийг очиход цагаан тугалга олборлохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа "Тогосчүлтэм” ХХК-ийн ажилчид байхгүй байсан бөгөөд олборлолт явуулах байршилдаа манаачийн байр болон өрөмдлөг явуулах техник хэрэгслээ байрлуулсан байв. Мөн өндөр хүчдэлийн шугам татжээ.
Тус компанийн олборлолт явуулах гэж буй энэхүү газрын цаахна талд /2 км/ рашаан усны эх ундарга байдаг бол баруун урд талд нь /1.5 км/ дэлхийн цэвэр усны огтолцлолын цэг байрладаг юм байна. Тодруулбал, 1971-1975 оны хооронд БНМАУ, БНУУ-ын усны институтын байгууллага хамтран Дэлхийн цэвэр усны гурван ай савын огтолцлолын цэгийг Төв аймгийн Эрдэнэ сумын Хөндлөн ууланд олж нээн, улмаар хамгаалалтанд авсанаа тунхаглаж, эх болсон байгаль дэлхийгээ үеийн үедээ хайрлаж хамгаалж үлдэхийг хойч үедээ сануулсан байдаг аж.
Нутгийн иргэдийн ярьж байгаагаар тус компанийн удирдлагууд энэ сарын 3-нд дөрвөн автомашин хөлөглөн ирсэн гэнэ. Ингээд нээлтээ хийн тууз хайчлах гэж байхад нь нутгийн иргэд очиж таслан зогсоожээ.
-"Тогосчүлтэм” ХХК нь 30 жил олборлолт явуулах тусгай зөвшөөрөл авчээ -
"Тогосчүлтэм” ХХК нь 2041 он хүртэл 180-аад га талбайд олборлолт явуулахаар ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл авсан байх юм. Энэхүү тусгай зөвшөөрлийг 2011 оны 06 дугаар сарын 09-нд олгосон бөгөөд гэрээнд заасны дагуу 180 орчим га нутаг дэвсгэрийг 2041 оны 06 сарын 09 хүртэл буюу 30-аад жилийн турш ашиглах эрхийг АМГ-аас олгожээ.
Тухайн үед АМТ -ын даргаар Д.Батхуяг ажиллаж байсан юм. Гэхдээ тэрбээр 2009, 2010 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгосон хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонсоод байгаа юм.
"Тогосчүлтэм” ХХК-ийн энэхүү цагаан тугалга олборлох тусгай зөвшөөрөл хүчинтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд магадгүй дээрх хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрлийн нэг байхыг үгүйсгэх аргагүй юм.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар уг бүсэд ажиллаад ирсэн бөгөөд одоогоор мэргэжлийн байгууллагын дүгнэлт албан ёсоор гараагүй гэдгийг хэлж байв. Гэхдээ ажлын хэсэг байгуулагдан олборлолт явуулах гэж буй "Тогосчүлтэм” ХХК-ны тусгай зөвшөөрлийг судалж үзээд ямар нэгэн зөрчил илэрвэл хуулийн дагуу арга хэмжээ авах гэнэ.
-Тэмцлийн хэлбэрт шилжихэд бэлэн байна гэв-
Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Г.Цэмээд "Хэрвээ энэ компани олборлолтоо явуулаад эхэлчихвэл хөрсний бүтцэд өөрчлөлт орж, энэ сайхан рашаан үгүй болно. Мөн хүн, малын эрүүл мэндэд маш хор хөнөөлтэй. Манай нутагт дэлхийн цэвэр усны гурван ай савын огтлолцлын цэг бий. Нутгийн иргэд бид өсөж төрсөн газар нутгаа харийн түрэмгийллээс аварч, үлдэхийн тулд тэмцлийн хэлбэрт шилжихэд бэлэн байна” хэмээлээ.
Нутгийн иргэдийн хэлж байгаагаар одоогоос хэдэн жилийн өмнө энэ бүс нутагт хянадтын хөрөнгө оруулалттай нэгэн компани хоёр жил орчим ураны олборлолт явуулж байсан гэнэ. Тиймээс "Тогосчүлтэм” ХХК-ийг цагаан тугалга нэрийн дор уран олболох гэж байна хэмээн хардаж буйгаа нуусангүй.
-Сайд нарын тушаалаар олборлолт явуулахыг нь хориглож байжээ-
Ингээд Өвөржанчивлан рашаан сувиллын сувилагч М.Бямбагаас дараахь зүйлийг тодрууллаа. Тэрбээр энэхүү рашаан сувилалд 43 дахь жилдээ ажиллаж байгаа аж.
-Танай сувилал жилд хэчнээн амрагч хүлээн авдаг вэ?
-Манай Эрдэнэ сумын нутагт л гэхэд өнөөдрийн байдлаар 9 рашаан сувилал үйл ажиллагаагаа явуулж байна. Бүгд манай эндээс рашаанаа авдаг. Өнгөрсөн 2013 онд манайх 4400 амрагч хүлээн авсан. Нэг ээлжинд 300-400 хүн амардаг. Ингээд бодохоор манай энэ оршимд үйл ажиллагаа явуулдаг рашаан сувилалуудад жилдээ 10 мянга гаруй амрагч амардаг гэж ойлгож болно. Жанчивлангийн рашаан чинь дэлхийд хоёрдугаар бичигддэг, хүний эрүүл мэндэд их сайн, өвчин эмгэгийг илааршуулах увидастай шүү дээ.
-Энд цагаан тугалга олборлох гэж байгаа юм байна. Та бүхэн энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Хятадын хөрөнгө оруулалттай гэх "Тогосчүлтэм” ХХК тоног төхөөрөмжөө авчраад суурилуулсан байна лээ. Бид рашаан ус, газар нутгаа хамгаалж тэмцэх болно.
Уг нь бол 1972 онд Монголын геологи хайгуулын багийнхан манай нутагт судалгаа явуулж, нөөцийг нь тогтоосон байдаг. Ингээд олборлолт явуулахаар газар шорооныхоо ажилд ороод байхад нь 1989 онд Сайд нарын тушаал гарч энэ бүс нутагт олборлолт явуулахыг нь хориглоод зөвхөн рашааныг нь л ашигла гээд ухаж байсан уурхайг нь хаасан юм. Гэтэл одоо манай шилийн сайн эрийн нэрээр нэрлэгдсэн хятад компани гарч ирээд газар шороог маань сэндийчих гээд байна.
Бид үүний төлөө тууштай тэмцэх болно гэлээ.
Өвөржанчивлангийн рашаан сувиллыг жил бүр зорьж ирдэг амрагчид олон байдаг юм байна. Өдгөө нас сүүдэр 75 хүрч яваа Б.Аюуш гуай энэхүү сувилалд амрахаар баруун хязгаар Увс аймгаас зорьж иржээ. Тэрбээр 19 дэх жилдээ энд амарч, сувилуулж байгаа аж.
Амрагчдын хувьд энэхүү үйл явдалд ихэд эмзэглэж байгаа бөгөөд зарим өндөр настнуудын даралт нь ихсэх болсноо бидэнд хэлж байв.
Дэлхийн цэвэр усны огтлолцлын цэг, бүхэл бүтэн нэг нутгийн суурьшлын бүс, рашаан сувиллуудын үйл ажиллагаа болон цаашлаад хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал мөхлийн эрмэгт тулж ирээд байгааг энэ дүр зургаас харж болох юм.
Ямартай ч Монгол Улс төдийгүй дэлхийн олон орны хүн зоныг аюулт өвчинөөс ангижруулж, илааршуулах увидастай энэ нутгийг чухам, хэн ямар зорилгоор Хятадын компанид өгсөн талаар бид үргэлжлүүлэн сурвалжлах болно.
Ц.Эрдэнэцэцэг | гэрэл зургийг Ц.Баярбаатар
http://www.eagle.mn/content/read/22508.htm
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||