- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ч.Мөнхбаяр: Хонгорт цөмийн хаягдал булсан байхыг үгүйсгэхгүй
Өнөөдөр "Нэгдсэн Монгол” ТББ, Үндэсний ногоон хөдөлгөөнөөс хамтран Хонгор сумын хохирлын асуудал болон есдүгээр сарын 10-нд зохион байгуулагдах "Хүсэл зоригоо нэгтгэе” хөдөлгөөний талаар мэдээлэл хийлээ.
-Хонгор сумын өнөөгийн нөхцөл байдал-
Одоогоос 7 жилийн өмнө буюу 2007 онд анх Хонгор суманд цианидын хордлого нүүрэлсэн тухай олон нийтэд мэдээлж байсан билээ. Цианид натри, мөнгөн ус асгаж тарааснаас үүдэн мал сүрэг төдийгүй иргэд хордон уг суманд амьд амьтан оршин тогтнох ямар ч боломжгүй болсон байна.
Одоогийн байдлаар 60 хүүхэд зулбаж, гаж хөгжилтэй хүүхэд, төл төрж, ундны усгүй болсноос гадна иргэд хорт хавдраар өвчлөх нь эрс нэмэгджээ. Тосгоны 1000 орчим хүнээс ердөө 450 хүн үлдсэн бөгөөд бусад иргэд өөр газар руу шилжин сууршихаар нүүжээ. Түүнчлэн тус сумын 90 хүн хорт хавдраар өөд болж, 30 хүн мөн өвчнөөр оношлогдон амьсгал хураах өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж. Тэр бүү хэл нэг гэр бүлийн дөрвөн хүн хорт хавдраар өөд болсон тохиолдол гарчээ.
Ингээд "Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяртай энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хонгор сумын асуудал нэг хэсэг олны анхаарлыг татаж байсан боловч сүүлийн үед нам жим болчихсон. Гэтэл өнөөдөр та бүхэн ноцтой баримтыг дэлгэнэ гэж ярьж байна?
-Хонгорын асуудал сүүлийн үед мартагдаж байгаа хэдий ч аюул занал учирсан хэвээр байна. Тиймээс энэ зунаас Хонгорын хохирогчдын холбооны тэргүүн Ц.Мөнхбат асуудлыг эргэн сэргээж, баримтат кино хүртэл хийсэн. Үүнээс гадна саяхан ОБЕГ-т ажиллаж байсан хүн мэдэгдэл хийсэн. Тэрээр анх онцгой байдлын газар тэнд цацаргийн хэмжилт хийхэд цацраг хэвийн хэмжээнээс их байсан бөгөөд хүн ардад хортой гэж гарсан байна. Гэтэл сүүлд дүгнэлтийг нь харахад цацрагийн хэмжээ хэвийн хэмжээнээс бага гарсан гэсэн мэдээллийг өгсөн. Тэгэхээр Хонгор суманд цацрагийн ямар нэгэн аюултай багаж төхөөрөмж, бодис хайхрамжгүйгээр алдагдсан байх магадлалтай. Үүнээс гадна цөмийн хаягдлыг булах ажиллагаа явуулсан байж болзошгүй гэдгийг цөмийн эсрэг идэвхтнүүд хэлж байна. Цөмийн хаягдлыг чимээгүй булчихсан тохиолдолд нутгийн ард иргэд хэрхэн хандаж байна вэ гэдгийг туршиж үзсэн юм биш биз гэсэн хардлага бидэнд төрж байна.
-Хонгор сумын өнөөгийн нөхцөл байдал хэр байна вэ?
-Хонгор сум хүмүүсийг олноор нь авчраад хордуулдаг үйлдвэр, завод бий. Тийм учраас тэнд амьдарч байсан дийлэнх хүмүүс дүрвээд байна. Ердөө их цөөн хүн л үлдсэн. Ийм аймшигтай нөхцөл байдал үүсчээд байхад Хонгор суманд ямар ч хордлого байхгүй, эндхийн хүмүүс нь бохир заваан байснаас үүдэн хамуу зэрэг арьсны өвчин туссан хэмээн ярьж байна. Итгэсэн иргэд эргэж ирээд хэдэн жил амьдарсан боловч мөн л өвчин зовлон, үхэл хагацал тойроогүй учир дахин нутгаа орхин явахад хүрсэн. Одоогоор 90 хүн хорт хавдар өвчнөөр хорвоог орхиод байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлага байсаар байгаа юм. Анх тэмцэж байсан нутгийн иргэдийн олонхи нь өнөөдөр аймшигт өвчнөөр хорвоог орхиод Хонгор сумын эрх ашгийг хамгаалж дуугарах хүнгүй болсон нь үнэхээр харамсалтай. Энэ байдлын талаар олон нийтэд сануулж, мэдээлсэн Ц.Мөнхбат, А.Саруул нарыг хүн гүтгэж гүжирдсэн хэргээр Хаянхярваа гишүүн шүүх, цагдаад өгсөн. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна.
-Есдүгээр сарын 10-нд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөөч?
-"Хүсэл зоригоо нэгтгэе” хөдөлгөөн есдүгээр сарын 10-нд "Эх орондоо эзэн болцгооё” уриан дор цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон ТББ-ууд нэгдэж нийгмийн хурц асуудлыг хөндөн хэлэлцүүлэг өрнүүлж, 12-17 цагийн хооронд олон нийтэд мэдээлэл хийх юм. Эцэс нь бид санал зорилгоо нэгтгэж Засгийн газарт шаардлага хүргүүлэх болно.
-Яг ямар шаардлага тавьж байгаа вэ? ТББ-ууд улс төржиж байна гэсэн шуум яваад байгаа?
-Бид бүхэн улс төржихгүй. Харин нийгмийн өмнө тулгамдаж буй чухал асуудлыг хөндөн тавих зорилготой байгаа. Тухайлбал, төрийн засгийн тавьсан их өрийн асуудал байна. Өнгөрсөн 25 жилд ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй, 70 жилийн бүтээн байгуулалтаа сөнөөж нураах зүйл хийчихээд одоо дахиад Хятад улсаас 30 тэрбумын зээл авна гэж ярьж байна. Ингээд санхүүгийн хувьд дампуурч, оршин тогтнож чадахаа больсон Монгол улс өөр бусад улсын харьяалалд орж, тусгаар тогтнолоо алдаж мэдэх аюултай. Энэ мэтчилэн бидний өмнө тулгамдаж буй асуудлыг таван цагт багтаан олон нийтэд танилцуулах болно.
-Саяхан нэг эмэгтэй Есдүгээр сарын 10-нд амиа хорлоно гэж мэдэгдсэн. Энэ хүн танайхтай холбоотой юу?
-Тиймээ, Д.Батдэлгэр ийм мэдэгдэл гаргасан учраас тухайн өдрийн үйл ажиллагаанд оролцож үг хэлэх байх. Тэрбээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд залилуулж гэр орон, эд хөрөнгөө алдаж сэтгэл санаа хувьд хямралд орсон байдалтай байгаа юм. Урьд нь мөн амиа хорлохыг оролдож байсан. Гэвч бидний зүгээс түүнийг амиа хорлож егүүтгэхийн оронд тууштайгаар тэмцэж, үр дүнд хүрэх хэрэгтэй гэж ятгаж байгаа. Гэхдээ тэр хүн сэтгэл санааны хувьд тун хүнд л байна даа.
Б.Саруул
http://www.eagle.mn/content/read/22533.htm
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||