- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Аршад Саиед: Монголын нүүрсний салбарын хөгжилд "Пийбоди" компани хувь нэмрээ оруулна

-Булган аймгийн Сайхан сумын Эрээний нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг Пийбоди Энержи компани амжилттай хийж гүйцэтгэсэн. Төслийн үр дүнг та дүгнэж хэлэхгүй юу?
-Энэ нөхөн сэргээлтийн төслийн гол үр дүн нь манай компани өөрийн олон жилийн туршлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга ажиллагаагаараа Монгол Улсад анх удаа нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг иж бүрэн хийж, тухайн орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах үйлс бүтээсэнд орших юм. Ингэснээр "Пийбоди" дэлхийн бусад орнууд дахь өөрийн үйл ажиллагаандаа хариуцлагатай уурхай, тогтвортой хөгжлийн зарчмаа хэрхэн хэрэгжүүлдгийг бодитоор харуулах боломжийг олгосон. Манай компанийн эрхэм зорилгод "Бид уурхайн ашиглалт дуусаж хаагдсаны дараагаар тухайн газар нутгийг анх байсан болон түүнээс илүү нөхцөлд буцаан оруулна" гэж тусгагдсан байдаг. Бид уурхайн олборлолт явуулсан газрыг ирээдүй хойчдос үр ашгаа удаан хугацаанд өгөхүйцээр нөхөн сэргээхийг эрмэлзэж ажилладаг. Эрээний уурхайн нөхөн сэргээсэн 18 га газар эдүгээ төрөл бүрийн амьтан, шувуу нутагшин, олон төрлийн ургамал ургаж байгалийн байдлаараа болсноос гадна энд нутгийн ард олонд зориулан гаргасан гүний худгаас хүн мал ундаалж, орон нутаг өөрийн хэрэгцээндээ зориулж жилд 20 тонн хадлан хурааж авах боломж бүрдсэн. Энэ нь байгалийн унаган газраас даруй дөрөв дахин илүү ургац өгөх үржил шимтэй газар болсныг харуулж байгаа юм.
-Эрээний уурхайн нөхөн сэргээлт нь байгаль орчны шагналууд хүртсэн гэж сонссон. Энэ талаар?
-Тийм ээ. Манай энэхүү төсөл нь 2011 онд Монгол Улсын "Шилдэг эко уурхай" гэсэн шагнал хүртсэн. Мөн 2011 онд Олон улсын Эрчим хүчний байгууллагаас зохиогддог арга хэмжээнээс уул уурхайн салбар дахь "Олон улсын Байгаль орчны шилдэг төсөл" гэсэн шагнал хүртсэн.
-"Пийбоди Энержи" яагаад дэлхийн хувийн хэвшлийн хамгийн том компани гэж хэлэгддэг талаар та тодруулж тайлбарлахгүй юу?
-"Пийбоди Энержи" нь АНУ болон Австрали дахь нийт 8.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй 28 ил болон далд уурхайг ажиллуулан жилдээ 230 сая тонн нүүрс олборлон 250 сая тонн нүүрсийг дэлхийн 25 улсад нийлүүлдэг юм. Ингэснээрээ Пийбоди" нь төрийн хэвшлийн нүүрсний компаниудыг оруулж тооцвол дэлхийд эхний тавд орох, харин хувийн хөрөнгө оруулалттай компаниуд дундаа дэлхийд хамгийн томд орох хэмжээний нүүрсний олборлолт борлуулалтын үйл ажиллагааг явуулдаг. Манай компани АНУ, Австрали, БНХАУ, Герман, Их Британи, Индонез, Энэтхэг, Сжсапур, Монгол Улсад өөрийн бизнесийн болон худалдааны салбар нэгжүүдтэй. Дэлхийд хамгийн томд орох, жилдээ 110 сая тонн хүхэрлэг багатай, өндөр чанарын хүрэн нүүрс олборлодог АНУ-ын Вайоминг муж дахь Норт Антелол Рошелийн уурхайг "Пийбоди" ажиллуулдаг.
-"Пийбоди" үйл ажиллагаандаа ямар гол зарчмуудыг баримтлан ажилладаг вэ?
-1883 онд АНУ-ын Чикаго хотод анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн "Пийбоди'' нь нүүрсний салбарт дагнан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Эдүгээ өөрийн шилдэг стандарт, туршлагаараа салбартаа тэргүүлэгч компани болсон. "Пийбоди"-гийн баримталдаг гол зарчим бол аюулгүй, үр ашигтай, технологид суурилсан, бага өртөгтэй нүүрсний уурхайг хариуцлагатай, ёс зүйтэй, бүтээлч байдлаар хөгжүүлэн ажиллуулж, хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүнийг шинэлэг шийдлээр найдвартай нийлүүлэхийг анхаарч ажилладаг.
-"Пийбоди"-гийн бусад компаниас ялгарах гол давуу чанар юу вэ?
-Манай компанид бусдаас ялгарах хэд
хэдэн гол давуу чанар бий гэж боддог. Тухайлбал, дэлхийн хэмжээний
томоохон ил уурхай ажиллуулдаг туршлага, байгаль орчны хамгаалах нөхөн
сэргээх чиглэлээр хэрэгжүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга
туршлага, аюулгүй ажиллагаа тасралтгүй сайжруулалтын удирдлага мөн
компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэлт зэрэг байдаг. Түүнчлэн,
уурхайн инженерчлэл, төлөвлөлт, сургалт, удирдлагын салбартаа тэргүүлэх
шилдэг арга ажиллагаа, гүйцэтгэл, нээлттэй, ил тод, хариуцлагатай байх
зарчмаараа дэлхийд үнэлэгдэх томоохон компани болсон үндэстэн дамнасан
корпорацийн удирдлагын тогтолцоо, арга барил,
компанийн засаглалын түвшин зэргийг дурдаж болох юм. Бид энэхүү давуу
чанараа бусадтай хуваалцаж, уурхайн үйл ажиллагаанд бодитоор
нэвтрүүлсэнээр аюулгүй ажиллагааны түвшин сайжрах, нөөцийн ашиглалт
нэмэгдэх, үйл ажиллагааны арга ажиллагаа илүү үр дүнтэй, оновчтой болох,
уурхайн үйл ажиллагаанд шинэлэг технологи нэвтрэх, байгаль орчныг
хамгаалах, сөрөг нөлөөллийг багасгах үйл ажиллагаанд ахиц гарах, улс,
орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулах
бололцоо бүрдэх ач холбогдолтой юм. АНУ-ын компани байх нь бидэнд
салбарын талаарх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт мэдлэг, сургалтын
хөтелбөрийг боловсруулан ашиглах, улмаар салбартаа мэргэжил, ур
чадвараараа олон улсын түвшинд бэлттэгдсэн шилдэг ажиллах хүчинг
бүрдүүлэх боломжийг олгож байгаа юм.
-"Пийбоди" аюулгүй ажиллагааг хэрхэн гол үнэт зүйлээ болгосон бэ?
-"Пийбоди"-д аюулгүй ажиллагааны зарчим
нь бизнесийн бүхий л салбар нэгжид мөрдөгддөг гол чухал үнэт зүйлс
болсон. Бидний зорилт бол ямар нэгэн осол эндэгдэлгүй аюулгүй орчинд
ажиллах явдал юм. 2013 онд "Пийбоди"-гийн 200 мянган хүн цагт ногдох
аливаа ослын үзүүлэлт 1.87 байсан нь нүүрсний салбарын дундаж
үзүүлэлтээс нэн доогуур төдийгүй худалдаа, боловсролын салбарын
үзүүлэлтээс бага, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээний салбарын
дундаж үзүүлэлттэй ойролцоо байсан юм. Энэ нь "Пийбоди"-гийн аюулгүй
ажиллагаа, байгаль орчныг хамгаалах болон компанийн удирдлагын талаар
дэлхийд үнэлэгддэг болохыг батлах нэг жишээ юм. Тийм учраас энэ
чиглэлээр олон улсад шагнал, өргөмжлөлийг олонтоо хүртэж байсан.
Тухайлбал, 2013 онд "Пийбоди" нь аюулгүй ажиллагааны дөрвөн шагнал,
уурхайн аврах ажиллагааны олон өргөмжлөл хүртэж, нөхөн сэргээлтийн хоёр
мэргэжилтэн
АНУ-ын үндэсний шагналыг хүртсэн. Түүнчлэн, компанийн гүйцэтгэх
удирдлага, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын нэр
хүндтэй шагналуудыг хүртсэн.
-Нүүрсний зах зээл болон нүүрсний хэрэглээний цаашдын хандлагын талаар та ямар бодолтой байна вэ?
-Хэдийгээр нүүрсний зах зээл одоогоор нүүрс нийлүүлэгчдэд төдийлөн тааламжтай бус байгаа хэдий ч ирэх жилүүдэд зах зээлийн байдал сэргэж, дэлхийн нүүрсний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэн 2035 он гэхэд одоогоос 60 хувь өсөх төлөвтэй байгаа. Дэлхийн нүүрсний хэрэглээний өсөлтийн 80 хувийг БНХАУ, Энэтхэгийн зах зээл бий болгох бөгөөд энэ нь дээрх орнууд дахь хотжилтийн түвшин нэмэгдэхээс шалтгаалсан гангийн болон эрчим хүчний хэрэглээний өсөлттэй холбоотой юм. Нүүрс нь газрын тос, байгалийн хий, ус болон бусад эх үүсвэртэй харьцуулахад эрчим хүчний гол эх үүсвэр байсаар байх болно.
-Та цэвэр нүүрсний талаарх ойлголтыг дэлгэрүүлж хэлэхгүй юу?
-Цэвэр нүүрсний технологи нь ерөнхий утгаараа нүүрсийг гүн боловсруулах тухайлбал нүүрс хийжүүлэх, нүүрс шингэрүүлэх болон цахилгаан станцаас ялгарах нүүрсхүчлийн хийг хадгалах, ашиглах технологи юм. Байгаль орчныг хамгаалах хэрэгцээтэй уялдуулан нүүрсний салбар дахь бизнесийн урт хугацааны зорилтоо хангахын тулд манай компани сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий цахилгаан станц, нүүрс хийжүүлзх болон шингэрүүлэх үйлдвэр барих төслүүдийг дэмжиж хамтран ажиллаж байна. Энэхүү цэвэр нүүрсний тухай ойлголт нь "Амьдралын төлөөх дэвшилтэт эрчим хүч" гэсэн "Пийбоди"-гийн энэ жил санаачлан хэрэгжүүлж буй олон улсыг хамарсан төслийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү санаачилга нь эрчим хүчний ядуурлыг арилгах, нүүрснээс гарган авдаг хямд өртөгт эрчим хүчний хүртээмжийг сайжруулах, цэвэр нүүрсний технологийн тусламжтайгаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахад олон нийт, оролцогч талуудын мэдлэг, ойлголт, дэмжлэгийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
-Танай компанийн Монгол Улс дахь үйл ажиллагааны гол зорилго юу вэ?
-Нүүрсний салбарт 131 жилийн турш ажилласан туршлагадаа үндэслэн Монгол Улсын нүүрсний салбарыг орчин үеийн, үр ашигт чиглэсэн салбар болгон хөгжүүлж Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах нь "Пийбоди"-гийн гол зорилго юм, Энэ зорилгын үүднээс бид Монгол Улсын төр засгийн байгууллага, хувийн хэвшилтэй одоо хэрэгжиж буй болон хэрэгжих боломжтой нүүрсний төслүүд дээр хөрөнгө оруулалт хийх, өөрийн туршлагаа нэвтрүүлэх. урт хугацааны тогтвортой үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтран ажиллах яриа хэлэлцээрийг хийж байна. АНУ-ын Засгийн газрын зүгээс бүрэн дэмжиж буй "Пийбоди" гийн Монгол Улсад хийх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа нь Монгол болон АНУ хоорондын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал суурийг тавих бөгөөд цаашдаа АНУ-ын олон компани Монгол Улсад орж ирж, хөрөнгө оруулалт хийх үүд хаалгыг нээх юм. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх чухал хүчин зүйл болсон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэх юм.
Л.БАТЦЭНГЭЛ
"Өдрийн сонин"

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||