- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төрийн хүнд суртал бизнесийн орчинд саад болдог
Дэлхийн эдийн засгийн фору маас эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индексийн 20142015 оны тайлангийн дүнг өнгөрсөн лхагва гаригт дэлхий нийтэд танилцууллаа. Манай улсын хувьд авбал зохих долоон онооноос 3.8 оноо авч, 144 орноос 98 дугаар байр эзэлжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад бага зэрэг сайжирсан үзүүлэлт юм.
Тодруулбал, өнгөрсөн оны мөн судалгаагаар манай улсын ард 37 орон бичигдэж байсан юм. Харин энэ удаад айргийн тавд дэлхийд өрсөлдөх чадвараараа өндөр хөгжилтэй Швейцари, Сингапур, АНУ, Финлянд, Герман багтсан бол манай өмнөд хөрш 4.89 оноогоор 28 дугаар байр, хойд хөрш 4.37 оноогоор 53 дугаар байрт орсон байна. Энэ эрэмбийг гаргахдаа Дэлхийн эдийн засгийн форумаас 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг.
Үүнд, институциүдийн чанар, дэд бүтэц, макро эдийн засгийн орчин, эрүүл мэнд, бага боловсрол, дээд боловсрол, мэргэжлийн сургалт, бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үр ашиг, хөдөлмөрийн зах зээлийн үр ашиг, санхүүгийн зах зээлийн хөгжил, технологийн бэлэн байдал, зах зээлийн хэмжээ, бизнесийн төгөлдөршил, инноваци гэсэн үзүүлэлт багтдаг байна. Энэ бүхнээс манай улсын хувьд зургаан үзүүлэлтийн оноо ялимгүй дээшилжээ. Тухайлбал, дээд боловсрол ба мэргэжлийн сургалт 0.3 оноогоор, бизнесийн төгөлдөршил, эрүүл мэнд, бага боловсрол тус бүр 0.2 оноогоор, институциудийн чанар, макро эдийн засгийн тогтвортой байдал, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашиг тус бүр 0.1 оноогоор өссөн байна. Харин технологийн бэлэн байдлын үзүүлэлт 0.3 оноогоор буурчээ. Мөн эдгээр 12 үзүүлэлтээс институциудийн чанар, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, зах зээлийн хэмжээ гэсэн дөрвөн үзүүлэлтийн хувьд авбал зохих онооны 50 хувьд ч хүрээгүй аж. Тэгвэл сүүлийн хоёр жилийн судалгааны дүнгээс харахад бага зэргийн өсөлт харагдаж байгаа боловч 3.2-3.9 оноо авсан нь өрсөлдөх чадварын хувьд дорвитой өөрчлөлт гарсангүй гэсэн дүгнэлтэд хүргэж болохоор байна.
Түүнчлэн өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл тул тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үздэг билээ. Үүнээс шалтгаалж улс орнууд өрсөлдөх чадвараа сайжруулах бодлогоо тодорхойлдог байх юм. Тиймээс энэ удаагийн судалгааны дүн манай улсыг өрсөлдөх чадвараа сайжруулах тал дээр ажиллахыг анхааруулсан дохио болж байна. Азийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад манай улс дэд бүтэц, институциудийн чанар, макро эдийн засгийн орчин, бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үр ашиг, санхүүгийн зах зээлийн хөгжил, зах зээлийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдээр доогуур байна. Харин өрсөлдөх чадварын индексийн 12 тулгуур үзүүлэлтийг бүрдүүлдэг 115 дэд үзүүлэлтээс манай улс 140 гаруй орноос 10 гаруй үзүүлэлтээр эхний 50 байрт багтсан нь одоохондоо таатай үйл явдал юм.
Эдгээрээс дурдвал, цалин хөлс бүтээмж (14-р байр), цалин хөлс тогтооход уян хатан байдал (17), татварын нийт хувь хэмжээ (21-р байр), хөрөнгө оруулагчийн хамгаалалт (22-р байр), бизнес эхлэн эрхлэхэд шаардагдах журмын тоо (32-р байр), ДНБ-д эзлэх үндэсний хуримтлалын хувь хэмжээ (33-р байр) зэрэг юм. Мөн энэ үзүүлэлтээр тухайн улсад бизнес эрхлэхэд саад болж буй гол хүчин зүйлсийг тодорхойлдог.
Энэ оны судалгаагаар Монгол Улсад бизнес эрхлэхэд саад учруулж буй хамгийн сөрөг хүчин зүйлсэд төрийн хүнд суртал, авлига, хээл хахуул, гадаад валютын зохицуулалт, мэргэшсэн ажиллах хүчний дутагдал, инфляци, бодлогын тогтворгүй байдал, санхүүжилт авах боломж зэрэг үзүүлэлт орсон байна. Тиймээс манай улс засаглал, төрийн албан тушаалтны ашиг, сонирхлын зөрчил, төсвийн үрэлгэн байдал, улсын хөрөнгийн ашиглалт зэрэгт нэн тэргүүнд анхаарал хандуулах цаг иржээ. Энэ таагүй байдал манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг эрс буурахад ч дэм болсон гэдгийг эдийн засагчид хэлдэг. Зөвхөн энэ он гарсаар эхний зургаан сард л гэхэд өмнөх оны мөн үеэс 70 хувиар буураад байгаа юм. Тэгвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онтой харьцуулахад долоо дахин буурсан билээ. Тодруулбал, 2011 онд Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь ДНБ-ий 53 хувьтай тэнцэж байжээ. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-тэй харьцуулахад дөнгөж долоохон хувийг эзэлж байгаа гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 370 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн бол 2011 онд нийтдээ 4620 сая ам.доллар орж ирж байжээ. Энэ тухайн үед ДНБ-ий 53 хувьтай тэнцэж байв.
Д.Ганбаатар
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||