- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бага хаадын үеийг л санагдуулаад байна
Саявтархан телевизээр "Бага хаадын үе” гэж цуврал кино гарсан даа.
Товчхондоо бол хаан ширээнд суусан болгоныг ширээнээс нь буулгаж,
өөрсдөө хаан болохын төлөөх өрсөлдөөн, алаан хядаан тасралтгүй
үргэлжилж, тэр хэрээр улс орон тарж, хуваагдан, ард иргэд ядууран
доройтсон 1911 он гэхэд бараг мөхөхдөө тулсан үнэн түүхийг л сануулсан,
сэрэмжлүүлсэн кино л гэж ойлгосон. Зарим хаан ердө гуравхан сар болоод
огцорч /алагдаж/ байсан гашуун түүх орчин үед ч давтагдсан нь 1998 он.
Өнөөдөр яг л тэр үеийнх шиг байдал анзаарагдаад байх юм. Яачихсан төр,
улсаа боддоггүй сайд, дарга нар байдаг юм. "Ухаангүй ноёнд урагшгүй
албат” гэдэг шиг албан тушаалд итгээд томилчихсон нөхөд нь ч гэж нөхөд
/ноход/. Ажлаа хийхээсээ өмнө "ууж идэх”-дээ түлхүү шамдаад, төр засгийн
нэр хүндийг унагаагаад байгаа тал ч байна. Манай ардын зүйр цэцэн үгс
яасан ч оновчтой, сургамжтай байдаг юм. Болдог сон бол тэдгээр үгнүүдийг
хүн бүр, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалд томилогдсон эрхмүүд,
УИХ-ын гишүүд хүртэл өөрсдөд нь хамаарах хэсгийг цээжлээд зогсохгүй
ширээн дээрээ бичиж тавиад мөрддөг сөн бол хэрэг болох байсан даа ч гэж
бодогдох юм. Гайгүй гэж бодсон нөхдийг л эрх мэдэл, албан тушаалд
томилдог байж таарна. Харамсалтай нь, тэдний нэлээд нь албан тушаалд
хүрмэгцээ л өнгөрснөө умартдаг ч юм уу, эсвэл дахиад ийм боломж олдохгүй
ч гэдэг юм уу, бүү мэд, төрөл арилждаг бололтой дог оо. Тэгээд
нөхдийнхөө үг, зөвөлгөөг ч авахаа болин, дээгүүр харан дүүхэлзэх. Тийм
ахар ухаантай хэсэг нь ёстой л "бурхангүй газрын бумба галзуурдаг”
үлгэрийг үзүүлж өгөх юм. Мэдээж, бүгд тийм биш л дээ. Ажилдаа хоёргүй
сэтгэлээр биш юм гэхэд болможоороо сэтгэл гарган зүтгэгсэд олнохи нь.
Тэдний хүчин чармайлтын ачаар улс орон бага багаар ч болов урагшилж, ард
иргэдийн ажил, амьдрал өдөр өдрөөр дээшилж байгааг үгүйсгэвэл нүгэл
болно. Ийм сайахн боломжийг дээр, доргүй л бодож, хичээмээр. Ялангуяа
манай ардчиллын хүүхдүүд илүүтэй анхаарч ажилламаар санагдах юм. Гайгүй
ажиллаж буй нэгнээ дэмжиж, гай тарьж болзошгүй нь анзааргадсан нөхдөд
хатуухан "алганы амт” үзүүлээд явбал ард түмний дэмжлэг ч байна даа,
байна. Жишээ нь, хотын дарга Э.Бат-Үүл гайгүй хичээж, нүдэнд өртөж
/харагдаж гээгүй шүү/, гарт тэмтрэгдэх /хараахан баригдаагүй ч/-ээр овоо
хэдэн ажлыг эхлүүлсэнд талархах ёстой. Гэхдээ л "долоо хэмжиж, нэг
огтлох”-гүй тал байна.
Тухайлбал, цэцэрлэг, сургууль, эмнэлэг
хүрэлцэхгүй байна, баръя гэхээр хот дотор газар олдохгүй байна гэх. Тийн
тлаа бараг бүх сургууль, эмнэлгүүдийн хашаанаас танаад, бүр хашаан
дотор нь хүртэл барилгууд бариад байхыг яана. Уг нь хотын дарга захирамж
гаргаад, аль сургууль, цэцэрлэг, эмнэлэгт иргэд их дугаарлаж байна, тэр
газарт зөвхөн эмнэлцэг, сургууль, цэцэрлэг барьж болно гээд лүндэн
буулгачихдаг сан бол мөн ч оновчтой болмоор. Цаашлаад, Засгийн газар
тогтоол гаргаад, төрийн мэдлийн бүх албан байгууллагууд хот дотор зөвхөн
жижиг машин /шатахуун бага хэрэглэдэг гэсэн үг/ унах, энэ журмыг
зөрчвөл албан тушаалаас нь өөрчлөхөөр гэрээ байгуулсан ч гэмгүй. Зүгээр
нэг зэмлээд, торгоод өнгөрдөг бол нэмэргүй. Мэдээж, энэ хэдэн санаа
жижигхэн асуудал л даа. Аливаа том ажил жижгээс эхэлдэг учраас л хэлж
байна. Ер нь улс гэрээ өөд нь татах чин хүсэл байгаа бол эв нэгдлийг
эрхэмлэж, бага хаадын түүхийг эргэж давтахгүйн тулд чармайваас зохилтой.
Нийтлэлч Баабар чухал санаа дэвшүүлснийг олж үзлээ. Мэргэжлийн Засгийн
газар байгуулъя гэж. Хүндрэлээс гарах нэг санаа мөн л дөө. Гэхдээ л
одоогийн засгаа унагаад, оронд нь тэр мэргэжлийн засгаа байгуулах,
түүний тулд намууд зөвшилцөж тохиролцох, хууль эрхийн баримтууд
бүрдүүлэх, УИХ-аар батлах гэсээр байтал хоёр жил өнгөрч, дараагийн
сонгууль хүргэж таарна. Нөгөө сөөрг намынхан "бид та нартай хамтрахгүй”
гээд гэдийнэ.
Цаана нь УИХ-д суудалгүй намууд /дарга нар нь/ манайд
мэргэжлийн хүмүүс байна, оролцоно гээд зүтгэнэ. Бэрхшээлүүд харагдаад л
байна. Арай боломжтойгоор шийдье гэвэл тэдгээр мэргэжлийн хүмүүсийг
Засгийн газрын албан ёсны зөвлөхүүдээр аттаж аваад, тэдний гаргасан
санал зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд /засч таналгүйгээр/ явбал яагаад
болохгүй гэж. Муу хэлээд байгаа Н.Энхбаярыг ч гэсэн сонсоход гэмгүй л
санагдана. Эдийн засгийг хүндэртэл муу зөвлөөд байгаа нөхдийг болуилах
шиг амархан юм байхгүй. Тэгээд төр барьж буй Ардчилсан намынхан намын
даргаа дэмжээд зүтгэвэл хоёр жилд их ажил амжуулж чадна даа. Үнэхээр л
хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шиг гэмт хэрэг тарьчихсан, тэр нь
барин тавин нотлогдчихсон бол ч юуг нь хаацайлахав. Зохих зэмлэл,
шийтгэлээ хүлээж л таарна. Яараад, давчдаад, заавал хална, солино гээд
хэрэггүй л байлтай. "Яарвал даарна”, бас "Нуухыг нь авах гээд нүдийг нь
сохлов” гэх зэрэг сургамжуудыг сануулах нь илүүц биз. Хамгийн амархан
бөгөөд шууд шийдэх боломжтойгоор нь огцруулъя, унагая гээд зүтгээд байх
нь сайн үр дагавар авчрах юу л бол.
Учрыг ухах саруул ухаантай хүнд ч сургааль хэрэгтэй.
Үнэнийг баригч шударга хүнд ч мэргэн сургааль хэрэгтэй
Улмаар буяныг хураагч хүнд ч сургааль хэрэгтэй
Очирдарь ламын зарлигийг хадгалагч /Ерөнхийлөгч гэж ойлгохоор/ хүнд ч сургааль хэрэгтэй.
Олон эзэн ноёдыг хүндлэгч /УИХ-ын дарга гэсэн мэт/ хүнд ч сургааль хэрэгтэй
Олон нөхөдтэй таарагч /Ерөнхий сайд лугаа/ хүнд ч сургааль хэрэгтэй... гэж.
Ахмад дайчин, ахмад уурхайчин Г.Гомбожав /Налайх дүүрэг/
Бага хаадын үеийг л санагдуулаад байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани