- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголын улстөрчдийг гадаадынхан ингэж харж байна
http://ivanovic1963.livejournal.com/сайтаас хөрвүүлэв.
Монгол дахь үйл явдлуудын эргэн тойронд
Монгол Улсын ерөхийлөгч Ц.Элбэгдорж болон ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын хооронд эртнээс үүсэн зөрчил сүүлийн өдрүүдэд тодорч эхэллээ. Энэ нь Авлигтай тэмцэх газар ерөнхий сайдын ахлах зөвлөх болон дотнын найз, сайд асан Л.Гансүхийг баривчилснаар илэрсэн юм.
Зөрчилдөөний мөн чанар нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн засаглалтай болгох одоогийн Ерөнхийлөгчийн эрмэлзэлд оршиж байгаа аж. Дахин сонгогдох бүх боломжоо алдсан Ц.Элбэгдоржид 2017 оноос эхлэн ерөнхийлөгч асан Н.Багабанди шиг гэгээрүүлэх номын ажил хийх, эсвэл бас нэгэн экс ерөнхийлөгч П.Очирбат шиг улс төрийн өмнөх мэргэжлээрээ л ажиллах хувилбарууд лүлдсэн. Эдгээр бодлууд нь урьд нь сэтгүүлч байсан 51 настай Элбэгдоржийг тайван унтуулахгүй байгаа.Түүний төлөвлөгөөний гол зорилго УИХ-г эрхэндээ оруулж, Засгийн газрын нэр хүндийг унагахад байсан. Тэрээр парламентыг эрхэндээ оруулахдаа Авлигатай тэмцэх газрыг ашиглах шийдвэр гаргав. Энэ төлөвлөгөөний эхлэл нь тус газрын орлогч даргаар Б.Хурцыг томилсон явдал байлаа. Хурц нь төрөл бүрийн хууль бус үйлдэлүүдээрээ Монголд зартай бөгөөд Францид монгол иргэдээ хулгайлж явсан нэгэн. Ерөнхийлөгчийн хувийн хүсэлтээр Хурцыг Их Британийн шоронгоос суллаж Монгол руу ирүүлжээ. Удалгүй түүнийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилсон байна. Дэд дарга л эрүүгийн хэрэг үүсгэх, хэргийн явцыг хянах, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд нөлөөлөх эрхтэй байдаг гэдгийг дурьдах хэрэгтэй.
Анхандаа төрийн аппарат дахь авлига, хээл хахуультай тэмцэх зорилгоор байгуулагдсан тус байгууллага ерөнхийлөгчийн дохиогоор зөвхөн төрийн албан хаагчид бус, мөн нөлөө бүхий бизнесменүүдийн эсрэг яллах баримтууд цуглуулж эхлэв. Сүүлийн хоёр жилд 200 гаруй бизнес эрхлэгчдийг байцаасан эсвэл эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Томоохон бизнесийн ард улс төрчид байдаг нь ойлгомжтой. Ерөнхийлөгчийн байгуулсан улс төрчдийг намнах мэдээллийн сан сонгуулийн өмнөх компанит ажилд нь ихээхэн тус хүргэсэн бөгөөд үүнээс үүдэн өрсөлдөгч ардын намын нэртэй улс төрчид сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй байна. Харин дуулгаваргүй улс төрчдөд, чухамдаа тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүгийн хэрэг яаравчлан үүсгэжээ. Ерөнхийлөгч дахин сонгогдсоны дараа эдгээр эрүүгийн хэргүүд утгагүй байдлаасаа болоод замхарсан байна. Жишээ дурьдахад, Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд асан Ё.Отгонбаярын гэргийд 300 сая доллар нууцалсан хэргээр эрүү үүсгэсэн явдал. Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа мөрдөн байцагчид мөнгөн тэмдэгтийг андуурч гэж зарлав. Долларыг төгрөгтэй андуурсан байж. Ийм учраас бараг бүх Улсын Их Хурлын гишүүд ерөнхийлөгч болон түүний Авлигатай тэмцэх газрын "дэгээнд” өлгөөстэй байдаг байна.
Ерөнхийлөгчийн төлөвлөгөөний хоёр дахь хэсэг нь Засгийн газар руу чиглэсэн дайралт юм. Монголын Засгийн газар бол эвслийн Засгийн газар гэдгийг бид мэднэ. Гэхдээ асуудал эвсэлд өөрт нь байгаа биш юм. Ардчилсан намбол таван өөр намын эвсэл бөгөөд ардчилсан намын сайд нарын тоо фракцуудын хүчний харьцааг бодитоор харуулдаг.Энэ нь тохиролцооны үр дүн. Тийм ч учраас Засгийн газар зангидсан гар шиг ажиллаж чадахгүй байгаад ерөнхий сайд салбарын сайдууддаа нөлөөлж чадаагүй.Энэ нь ерөнхийлөгчийн тавьсан удаан үйлчилгээтэй тэсрэх бөмбөг байв. Үүний тод жишээ бол Хүнс, хөдөө аж ахуй болон Тээврийн яамыг атгасан сайд Х.Баттулга юм. Тэрээр Засгийн газраас гарах байнгын аюул заналхийллээрээ Засгийн газрын ажлыг ихээхэн тушсан. Баттулга өөрийн үйлдлүүд, хэтэрхий их амбици, мөн бүтэлгүйтсэн Сайшандын аж үйлдвэрийн парк, төмөр замын төслүүдээс болж Гадаад хэргийн сайд Л.Болд, Соёлын сайд Ц.Оюунгэрэл зэрэг намын нөхдүүдээсээ холдов. Түүнд өртэй ганц А.Гансүх л үнэнч хэвээрээ үлдсэн. Бараг орь ганцаар үлдсэн Х.Баттулга ерөнхийлөгчийн "Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгаас зуурад авав. Тус санаачилгын гол утга нь 2016 оноос эхлээд парламентын гишүүд сайдын албыг давхар хашихыг хориглох төсөл байв. Х.Баттулга бодлоггүйгээр энэ процессыг хурдасгахаар шийдэж, хуулийн төслийг Улсын Их Хурлаар батлагдсан нэн даруйд хүчин төгөлдөр болгохоор лоббидсон аж. Энэ компанит ажлын явцад Баттулга өөрөө "жийгдэв”. Ерөнхий сайдыг огцруулахын тулд тэрээр зарим Засгийн газрын гишүүдийг сайдын суудлаасаа татгалзахыг уриалж тохиролцсон байна. Гэвч тэрээр ганцаараа огцрох өргөдлөө өгч, бусад сайдууд суудалдаа үлдэв. Бүгдийн таамагласнаар Х.Баттулга ерөнхий сайдын тавьсан урхинд орсон аж.
Одоо Х.Баттулгыг дагаж ирсэн хүмүүсийн цэвэрлэгээ ид явагдаж байна. Түүний бие хамгаалагч байсан Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг албан тушаалааснь чөлөөлсөн нь үүний нэг жишээ юм. Дараагийн хүн нь Зам тээврийн сайд А.Гансүх. Гэхдээ түүнийг яамдуудыг нэгтгэх үед авч хаяна байх. Засгийн газар яамдынхаа тоог цөөлөхийг төлөвлөж байгаа бөгөөд Зам тээвэр болон Барилгын яам нэгдэх төлөвтэй.
Монголын нийгэмд одоогийн засаглалыг өөрчлөх ерөнхийлөгчийн компанит ажлыг эсэргүүцэх хандлага давамгайлж байна. Хоёр хөрш нь ерөнхийлөгчийн засаглалтай байгаа өнөөгийн нөхцөлд хамгийн ухаалаг нь намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох, цаашид бүтцүүдийн үйл ажиллагааны механизмыг сайжруулах, одоогийн парламентын засаглалын хэлбэрээ хадгалж үлдэх явдал гэж ихэнх нь үзэж байна.
Засгийн газар болон ерөнхий сайд 2 чухал алхмыг санаачилав:
1.Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль. Энэ хууль нь бүгдэд тайван амьсгалах боломж олгоно: улс төрчдөд ч тэр, бизнес эрхлэгчдэд ч тэр. Тэднийг Авлигатай тэмцэх газрын савраас мултлана гэсэн үг.
2.Мөрдөн байцаах албаны тухай хууль. Энэ нь америкийн Холбооны Мөрдөх Товчоо шиг газрыгбайгуулах боломжийг олгох ба тус байгууллагад бүх мөрдөн байцаах үйл ажиллагааг төвлөрүүлэхболомжтой болно. Ингэснээр Авлигатай тэмцэх газар нь гэгээрүүлэх байгууллага болон хувирч, зөвхөн бичиг баримт боловсруулдаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг газар болно.
Энэ хоёр хуулийн төсөл батлагдах магадлал тун өндөр байна. Учир нь энэ асуудал бүх улс төрчид болон ихэнх бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хөндөнө. Одоо Монголд Украины үйл явдал давтагдах талаар ихээхэн хэлэлцэж байна. Нөхцал байдал ч тийм байна: ерөнхийлөгчийг оролцуулаад Америкт бэлтгэгдсэн 12 элит улс төрчид Засгийн эрхэнд байна. Ц.Элбэгдорж ардчилсан намын дарга байх үед түүнийг авто осолд ороход америкийн цэргийн онгоцоор яаравчлан Гуам арал дахь цэргийн бааз руу хүргүүлсэн явдлыг олон дахин дурсах болов. Мөн Япон руу хийсэн түүний төлөвлөгдөөгүй айлчлалыг Украины асуудалтай холбоотой америкийн гадаад бодлогын идэвхжил болон хөрш хоёр орны тэргүүний айлчлалтай холбон тайлбарлаж байна. Энэ айлчлал төлөвлөгдөөгүй байсан гэдгийг японы тал түүнийг хэрхэн хүлээн авснаас харагддаг. Ц.Элбэгдоржийн Японд хийсэн айлчлалын үеэр түүнтэй нэг ч өндөр албан тушаалтан уулзаагүй бөгөөд ерөнхийлөгчийн баг энэ айлчлалыг Японы нэгэн худалдааны танхимын урилгаар санд мэнд зохион байгуулав. Энэ аяллыг америкчүүд санхүүжүүлсэн гэсэн мэдээлэл байдаг.
"Гуравдагч хөрш”-ийн үзэл баритлалын эсрэг дуу хоолой олон дахин давтагдах болов. Ц.Элбэгдоржийн Япон руу хийсэн энэ амжилтгүй айлчлал болон Засгийн газрыг унагах гэсэн оролдлогыг Хятад болон ОХУ-н ерөнхийлөгч нарын Монголд хийх айлчалыг санаатайгаар боогдуулах ажиллагаа гэж үзэж байна. Нефть олборлодог арабын орнуудын Монголд хийх хөрөнгө оруулалтыг ерөнхийлөгч бүрэн хаасан тухай баримтуудыг ч ахин дурсах болов. Түүний энэ хүчин чармайлт нь америкийн ашиг сонирхолтой бүрэн нийцэж буй аж. Бүх үйл ажиллагааг нь янз бүрийн аргаар боогдуулсан Кувейтын фондын тухай л санахад хангалттай.
Харин эсрэгээр, ерөнхий сайд хэний ч нөлөөнд ороогүй хүний нэр алдрыг олж байна. Монголд дээд сургууль төгссөн бөгөөд гадаадад хаана ч удаан хугацаагаар байсангүй. Гадаад хэлээр ярьдаггүй. Тун энгийн харагддаг ч практик сэтгэлгээтэй, хүнд хэцүү нөхцөл байдалд маневр хийж чаддаг. Түүнд америкийг дэмжигч, оросыг дэмжигч эсвэл хятадыг дэмжигч гэсэн сэтэр зүүх боломжгүй. Үүнээс гадна тэрээр намдаа өндөр нэр хүндтэй бөгөөд нөлөөтэй. Түүнийг ерөнхий сайдын сэнтийгээс буулгахын тулд хуулийн дагуу бол намын даргаас огцруулах ёстой ч энэ нь амар зүйл биш. Тэрээр хоёр удаа ерөнхийлөгчийн сонгуульд, нэг удаа парламентын сонгуульд гээд нийт гурван удаа намаа ялалтанд хүргэж байсан. Үүнээс гадна ерөнхий сайд бол нээлттэй, өршөөнгүй, найрсаг хүн юм. Өөрсдийн хүмүүсийнхээ бөгсийг ухдаггүй нь түүнийг бусад лидерүүдээс эрс ялгаруулдаг.Ерөнхий сайдын суудалд санаатай байсан парламентын спикер З.Энхболд намдаа хэзээ ч нэр хүнд, эрх мэдэлтэй байсангүй. Тиймээс ч энэ тоглоомоос татгалзаж, улс төрөөс хол амрахаар явав. Ардын намын өрсөлдөгчдийн хувьд бол эдийн засаг нь хүнд байгаа засгийн газар руу орж байснаас хоёр жил хүлээсэн нь дээр гэсэн санаа бодол давамгайлж байгаа. Тийм учраас шинээр байгуулагдах эвслийн засагт тэдний оролцоо бас л ээдрээтэй. Сүүлийн үйл явдлууд, тэр тусмаа ерөнхий сайдын охинд холбогдох гурван тэрбум төгрөгийн эрүүгийн хэрэг прокурор дээр унасан нь ерөнхий прокурор ерөнхий сайдын талд орсныг гэрчилж байна. Мөн төрийн тусгай хамгаалалтын албаны Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг шалгах шаардлага зэрэг нь ерөнхийлөгчийн ард АТГ байна гэдгийг гэрчилдэг. Ерөнхий сайд өөрийн ахлах зөвлөхөө урьдчилан хорих төвд эргэх үед түүнийг Хууль зүйн сайд дагалдан явсан нь ерөнхий сайдад ашигтайгаар туссан. Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн Г.Батхүүгийн зохион байгуулсан фракцгүй намын компанит ажлыг энэ шатанд УИХ дахь ардчилсан намын 18 гишүүн дэмжихээ илэрхийлсэн нь ерөнхий сайдад мөн л ашигтай. Мэдээж гол хүчин зүйл бол ирэх сонгууль. 1996-2000 онуудад намын лидерүүдийн дэндүү их амбици, түүнтэй холбоотой холион бантан болон олон дахин засаг солигдсон зэрэг нь 2000 онд ардчилсан намыг бүрэн сүйрэлд хүргэсэн. Дээдсийн эдгээр хуйвалдаануудыг зөвхөн ардчилсан намын гишүүд бус, монголын ард түмэн бүгдээрээ санаж байгаа.
2014-08-12
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||