- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ц.Баасандорж: АТГ нүүрсний зардлыг тооцоогүй
-Ерөнхий сайдын ахлах зөвлөх
Л.Гансүх цагдан хоригдоод сар гаруй хугацаа өнгөрч байна.
Үйлчлүүлэгчтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзав?
-Өнгөрсөн баасан гаригт уулзаад ирсэн.
-Л.Гансүхийг холбогдуулан шалгаж
буй хэрэг нийгэмд өөр өөр ойлголтыг өгөөд байна. Түүнийг АТГ-аас "Нүүрс”
хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан гэж байхад Ерөнхий сайд няцааж,
харин та бүхэн түүнийг мөнгө захиран зарцуулах эрхгүй гэх юм.
Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлийг анх хаанаас
гаргасан юм бэ?
-Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхорлоо гэх эмэгтэй "Багануур”
болон "Эм Жи Эл Эс Би” компанийн хоорондох гэрээ хэрэгжиж дууссаны дараа
ажилд нь дүгнэлт хийхдээ гаргаж ирсэн тоо. Түүний дүгнэлтээр бол
"Багануур” нэг тонн нүүрсээ 27500 төгрөгөөр биш 39 мянгаар зарах ёстой
байсан гэсэн. Хэрэв ингэсэн бол хотын иргэд 80 мянгаар биш түүнээс илүү
их зардлаар нүүрсээ худалдаж авахад хүрэх байсан.
-АТГ-аас өгсөн мэдээллээр бол
Л.Гансүхийн хамаатан садангууд төслийг авахаар "Эм Жи Эл Эс Би”
компанийг үүсгэн байгуулсан юм биш үү?
-Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл. АТГ-аас иргэдэд ташаа мэдээлэл
өгснөөс ийм мэдээлэл түгсэн. Л.Гансүх гүйцэтгэгч компанитай ямар ч
холбоо, харилцаагүй.
-Тэгвэл төслийн хугацаанд Засгийн
газраас болон Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас
хууль бусаар санхүүжилт авсан гэсэн мэдээлэлд ямар хариулт өгөх вэ?
-Засгийн газар бол эдийн засагт оролцож зохицуулалт хийх чиг үүрэгтэй.
"Эм Жи Эл Эс Би” компани төсвөө гаргаад үйл ажиллагаа явуулж байх
хугацаанд санхүүжилтээс болоод төсөл зогсох дээрээ тулсан. Тиймээс
нийслэлийн иргэдэд нүүрсийг хямд хүргэхийн тулд Засгийн газрын
шийдвэрээр Сангийн сайдын зөвшөөрлөөр нөөц сангаас 854 сая төгрөг
зээлүүлсэн байдаг. Тухайн компани зээлээрээ төслөө үргэлжлүүлээд удахгүй
хоёр хувааж төлсөн баримт бий. Үүнд Засгийн газар ч хохироогүй, компани
ч хохироогүй. Харин Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх
сангаас авсан 1.5 тэрбумын зээл бол тухайн компани банкинд хүсэлт
гаргадаг журмаараа авсан зээл. Одоо тэд зээлээ төлсөөр л байгаа.
-Тухайн үед Засгийн газраас нэг
тонн нүүрсийг 27 мянгаар худалдаалах боломжтой гэж мэдээлж байсан
санагдана. 27 мянган төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн бараг гурав дахин
өссөн нь хэн бүхэнд хардлага төрүүлэхээр тоо юм шиг?
-Төсөл хэрэгжүүлэгч компанийн санхүүгийн тайлан тооцоог хянаж үзэхээр
"Багануур” компани "Эм Жи Эл Эс Би” компанитай гэрээ байгуулаад нэг
тонныг 27500 төгрөгөөр худалдахаар тохирсон байдаг. Ингээд нийслэлийн
иргэдийн гарт хүрэх хүртлэх бүх зардлыг дээрх компани өөрөө гаргасан юм
билээ. Тэнд нь шигших, зөөвөрлөх, буулгах зардлаас гадна ажилчдын цалин
хөлс зэрэг багтсан. Мөн 163 цэг дээр ажиллах хүмүүсийн цалин гээд нэмүү
өртөг шингээд нэг тонн нүүрс нь 78 мянган төгрөг болсон юм билээ. Мэдээж
компани ашгаа бодож 2000 төгрөгийн нэмэгдэлтэйгээр, нийт 80 мянгаар
худалдахаар болсон байдаг. "Нүүрс” хөтөлбөр хэрэгжихээс өмнө ченжүүд
Багануурын уурхайгаас 20 мянгаар авчихаад Улаанбаатарт хамгийн багадаа
нэг тонныг нь 150, 180 мянган төгрөгөөр худалддаг байсныг бид бүхэн
мэднэ. Харин хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр бүх зардлыг хэмнэж ард түмний
гарт ийм үнээр ирэх болсон. Гэтэл энэ жил "Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж,
иргэд хямд үнээр нүүрсээ авах боломжгүй болоод байна. Үүний хариуцлагыг
хэн хүлээх юм бэ. АТГ-ынхан хариуцах юм уу.
АТГ бол мөрдөн байцаах байгууллага. Харин өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхийг хязгаарладаг, мэддэг байгууллага биш. Гэтэл тэд сүүлийн үед өөрт олгогдсон эрх мэдлээрээ далайлгаж хэн дуртайгаа айлгадаг болчихож.
Үндэсний аудитын газрын шинжээч н.Ичинхорлоо болон "Оюу-Эрдэм аудит” компанийн нөхдүүд дээрх зардлуудыг тооцохгүйгээр их хэмжээний мөнгө гаргаад ирсэн. АТГ-ынхан тэдний дүгнэлтээр олон нийтийн тархийг угааж байна. Бүх дүгнэлт, үйлдлүүдийг нь цагдаагийн байгуулага болон Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт зэрэгт шалгуулахаар гомдол гаргачихсан яваа.
-Гэхдээ Л.Гансүхийг мөнгө угаах
болон их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан гэсэн зүйл ангиудаар эрүүгийн
хэрэг үүсгэн шалгаж байгаа?
-Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн мөнгө угаах гэсэн зүйл ангиар буруутгаж
байгаа нь ямар ч үндэслэлгүй. Мөн бусдын эд хөрөнгийг итгэмжлэн
хариуцсан этгээд хувьдаа завшсан гэх 153 дугаар зүйл ангиар эрүүгийн
хэрэг үүсгэсэн нь бас л үндэслэлгүй. Л.Гансүх бол Ерөнхий сайдын ахлах
зөвлөхийн албан тушаалтай хүн. Ямар нэгэн байдлаар гэрээнд гарын үсэг
зурах, хөрөнгө захиран зарцуулах эрхтэй субьект биш. Субьектийнхээ хувьд
эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан гэх нь огт зохицохгүй. Ийм субьект бол
компанийн нягтлан, төрийн байгууллагын тухайд ерөнхий менежер зэргийг
хэлж болно. Гэтэл гарын үсэг ч зурах эрхгүй хүнийг итгэмжлэн хариуцсан
этгээд гээд шалгаад байгаа нь цаанаа ойлгомжгүй байдлыг бий болгож
байгаа юм. Тэд хуулиа мэддэггүй болоод ингээд байгаа юм уу, эсвэл мэддэг
хэрнээ ашиг сонирхолын зөрчилтэй хандаад байна уу гэдэг нь ойлгомжгүй.
-Тэгвэл таны үйлчлүүлэгч "Нүүрс” хөтөлбөрийг хариуцаж байсны хувьд хөлс авч байж уу?
-Үгүй. Ерөнхий сайдын зөвлөх гэх албан тушаалынхаа цалинг л авдаг
байсан. Тэгээд ч "Нүүрс” хөтөлбөр бол Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж
байгаа ажил. Гэтэл Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг
Ерөнхий сайдын зөвлөхөд нь нялзааж байгаа нь яалт ч үгүй хардлага
төрүүлж байгаа юм. Тийм л юм бол шийдвэр гаргасан хүмүүсийг нь шалга л
даа. Тухайлбал, Багануурын удирдлагууд байна. Тэд яагаад 27500 төгрөгөөр
зарахаар тохироод гарын үсгээ зурчихаад өнөөдөр хохирогч болчихов. Тэд
хангалттай ашгаа олсон, менежмент хийсэн компани ч тэр. Л.Гансүх Засгийн
газрын шийдвэрээр хэрэгжиж байгаа ажлын материалыг бэлдэх, судалгаа
хийхэд л оролцсон субьект.
-Саяхан тэрээр хорих ангиас
захидал бичсэн байсан. Хамт хоригдож байгаа хүмүүсээс өөрт нь хэчнээн
төгрөг өгснийг хэл зэргээр шахаж шаардсан хэмээн мөрдөн байцаагчийг
буруушаасан байсан. АТГ-аас явуулсан ажиллагаа өөрийнх нь эрхэнд багагүй
халдсан тохиолдлуудыг ч онцолсон байв уу?
-Миний үйлчлүүлэгч хорих ангид байгаа учраас энэ асуудалд тайлбар өгөх
боломж алга. Арга ядаад захидал бичсэн. Захидлыг нь ил болгохыг
эсэргүүцсэн үйлдлүүд ч гарсан. Маш хатуу хяналтан дор байна. Түүнийг
баривчлахаас эхлээд эрхийг нь ноцтой зөрчиж ирсэн. Мөрдөн байцаагч
өмгөөлөгчид нь мэдэгдэхгүйгээр баривчлах тушаал гаргуулаад хорьчихсон.
Тэгээд зогсохгүй биднийг уулзуулахыг хориглосон бичгийг удаа дараа хорих
ангийн удирдлагуудад явуулж байсан. Гэвч энэ нь хууль зөрчсөн үйлдэл
байсан учраас ШШГЕГ-аас уулзахыг зөвшөөрсөн. АТГ бол мөрдөн байцаах
байгууллага. Харин өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхийг
хязгаарладаг, мэддэг байгууллага биш. Гэтэл тэд сүүлийн үед өөрт
олгогдсон эрх мэдлээрээ далайлгаж хэн дуртайгаа айлгадаг болчихож.
Л.Гансүхийг АТГ-аас гэм буруутай гэж зарлах мөчид улс төр, гэр бүл, хамт олных нь нэр хүнд үгүй болдог. Нийгмээрээ түүнийг авлигачин, хээл хахуульчин гэж ойлгодог болчихдог. Ингэж амьдралыг нь сүйрүүлэнгүүтээ дараа нь батлах гэж хичээдэг.
Үүний нэг илрэл нь өмгөөлөгчийн эрхэнд халдсан явдал. Тэд өмгөөлөгчдийг доромжилж, хөөж болдог юм байна. Айлгаж сүрдүүлдэг юм байна. Бусдыг олон цагаар хүлээлгэдэг юм байна. Үнэндээ тэд зөвхөн иргэдэд үйлчлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй байгууллага. Тиймээс АТГ-ынхны хууль бус үйлдлийн эсрэг тууштай тэмцэх болно. Миний бие Ерөнхий сайдын Улсын Их Хурлын гишүүний зөвлөх асан М.Тулга болон ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгчөөр давхар ажиллаж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд үйлчлүүлэгч хэдэн ч өмгөөлөгчтэй байж болно, өмгөөлөгч хүн хэдэн ч хүнийг өмгөөлж болно гэж заасан байдаг. АТГ-ын мөрдөн байцаагчид 461 дүгээр анги руу бичиг явуулж намайг М.Тулгатай уулзахыг хориглосон байсан. Мөн Төв аймгийн Цагдан хорих анги руу ч бичиг явуулсныг нь Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргасан. Тус байгууллагаас хүний эрх зөрчигдсөн байна гэсэн хариу ирүүлсэн. Иймээс АТГ хууль бус үйл ажиллагаа явуулсныг нь тогтоож тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах болно.
-Ерөнхий сайд зөвлөхтэйгээ
уулзахаар очсон явдал хууль хяналтынхныг болон иргэдийг багагүй
бухимдууллаа. Засгийн газрын тэргүүн хууль зүйн салбарын сайдаа
дагуулаад сэжигтэнтэй уулзах нь хууль зүйн хэр үндэслэлтэй вэ. Та
хуулийн хүрээнд тайлбарлаач?
-УИХ-ын тухай хуулийн 7.1.18 дэх хэсэгт үүнийг тодорхой заасан байдаг.
Заалтаар бол УИХ-ын гишүүн хүн төрийн аль ч байгууллагад саадгүй
нэвтэрч, хэнтэй ч уулзах эрхийг олгочихсон. Түүнийхээ дагуу уулзсан гэж
тайлбарладаг юм билээ. Төрийн аль ч байгууллага гэхээр ШШГЕГ орно.
Саадгүй нэвтэрнэ гэхээр хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй болчихож
байгаа юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Сэжигтэн,
яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд
зөвшөөрөл авна гээд заачихсан. Зүй нь бол УИХ-ын тухай хуульд энэ
заалтаа оруулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Сэжигтэн,
яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд
зааснаас бусад тохиолдолд гэсэн байсан бол зөвшөөрөл авах асуудал
яригдах байсан байх.
-Таны яриагаар АТГ-ын хууль
зөрчсөн үйлдлүүд хэтэрчээ гэж ойлгож болохоор. Гэхдээ нөгөө талд эрх
мэдэлтнүүдийг шалгаж чадаж байна, төрийн томчуулын үйл ажиллагааг хянаж
эхэллээ гэж сайшаах хэсэг байна шүү дээ?
-АТГ-ын бүх хүн буруу ажиллаж байна гэж хэлээгүй. Зарим тохиолдолд тэд
үнэхээр хууль зөрчиж байна. Мэдээж миний өөрийн биеэр үзсэн тохиолдлууд.
Нөгөө талаар энэ байгууллага гаж тогтолцоотой. Сүүлийн хэдэн сар
ажиглахад тэд эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг муу гэж
харагдуулах мэдээллийг түгээдэг юм байна. Үндсэн хуульд шүүхээр гэм
буруутай нь тогтоогдохоос өмнө хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй
гэсэн заалт байдаг. Гэтэл Л.Гансүхийг АТГ-аас гэм буруутай гэж зарлах
мөчид улс төр, гэр бүл, хамт олных нь нэр хүнд үгүй болдог. Нийгмээрээ
түүнийг авлигачин, хээл хахуульчин гэж ойлгодог болчихдог. Ингэж
амьдралыг нь сүйрүүлэнгүүтээ дараа нь батлах гэж хичээдэг. Хоёрдугаарт,
АТГ шүүх эрх мэдэлд байх ёстой байгууллага. Гэтэл УИХ-ын буюу хууль
тогтоох эрх мэдэлд оччихсон. Шүүх эрх мэдэл нь УИХ-аа хянадаг байтал
одоо УИХ бүх эрх мэдлээ авчихсан. Өнөө үед АТГ-ыг хянадаг ганц
байгууллага болох Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан
буулгачихсан. Тэднээс шүүх, прокурор бүгд хараат байна. Тийм болохоор
тэд дуртай бүхнээ хэрэгт татаж байна, өмгөөлөгчдийн эрхийг зөрчиж байна.
Нэг үгээр тэд дарангуйлал бий болгож байгаа юм. Албан тушаалтныг тэд
шалгаж чадаж байна. Шалгахгүй ч байж чадна гэсэн үг. Тэдний талаар маш
олон гомдол байдаг. Үндсэн хуулийн бус энэ байгууллага ардчилсан
нийгмийн тулгуур зарчмыг эвдэж байна шүү дээ. Тиймээс өөрчлөх хэрэгтэй.
Ядаж шүүх эрх мэдлийнхээ дор аваачих хэрэгтэй. УИХ-ын дор байлгачихаар
улстөрчдийн гар хөл болоод байна.
-Л.Гансүх мэдүүлэг өгч эхэлсэн гэсэн байх аа?
-Одоогоор ганц удаа л мэдүүлэг аваад байгаа. Миний үзэж байгаагаар энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй.
Б.Энхзаяа
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||