- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ерөнхий сайдын билэггүй үг биеллээ олчих вий
"Эрдэнэс Тавантолгой" төслийг хэрэгжүүлэх УИХ-ын 39 дүгээр тогтоол
өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд гарсан. Энэ тогтоолд Тавантолгойн орд
газрын лицензийг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компанид шилжүүлэн
өгч, олборлосон бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж,
хөрөнгө мөнгө босго гэсэн байдаг.
Энэ том компанийн ашиг буюу хувьцааг иргэддээ 10, үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10, гадаад, дотоодын хөрөнгийн биржид 30 хүртэлх хувийг нь зарна гэсэн тогтоолтой. Гэвч лицензгүй, өмч байхгүй компани ямар ч үнэлгээгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" компанийн үнэлгээ тэг заачихаад байна.
Лиценз ирснээр, газрын баялаг үнэлэгдэж байж иргэдийн гарт очих 536 хувьцаа үнэтэй болно. Гэсэн ч тэр үнэ нь одоог болтол хаана яваа бүү мэд. Мөн энэ компанийн үйл ажиллагаанд улс төрийн үзэл бодол нэвт шингээд байна. Учир нь хувьцаат компанийн тухай хуулиар аж ахуйн нэгжтэй холбоотой бүхий л том шийдвэрийг ТУЗ-ийн хурлаар шийдэх ёстой.
Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой бүхий л том шийдвэрийг Засгийн газар нэртэй улс төрийн бүлэглэлийн хүрээнд шийдэгдэх гэж гацсаар өнөөг хүрлээ. Ер нь үе үе л "Эрдэнэс Тавантолгой гацаанд орчихлоо" гэдэг нь ТУЗ-ийн зүгээс шалтгаалдаггүй гэж Ж.Батзандан тэргүүтэй эрхмүүд ярьж байсан. Тэгвэл яагаад гацаад байдгийг Шинэчлэлийн Засгийн газар маш сайн мэдэж байгаа.
Монгол Улсын эдийн засгийн уналтыг уул уурхай таслан зогсооно гэх үгэнд өнөөдрийн байдлаар итгэх хүн бараг үгүй болоод байна. Учир нь, төсвийн гуравны нэг, экспортын 40 хувийг бүрдүүлдэг нүүрсний салбарын толгой компани өнөөдөр өрөнд баригдаад зогсохгүй гацаанд орчихлоо. Гэтэл Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд АН-ын гэх тодотголтой томоохон албан тушаалтнууд "Болж, бүтэж байна" гэх хий хоосон үг чулуудаад л сууж байдаг.
Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" 110 сая ам долларын өртэй гэнэ. Гэхдээ энэ өрийг богино хугацаанд төлж дуусна гэдэг үлгэрийн далай бололтой. Учир нь, тус компанийн удирдлагууд "Чалко"-д нүүрс нийлүүлэхийг түр зогсоосон. Үүнийг тус ордны зүүн Цанхийн экспорт зогссонтой холбон тайлбарлаж болох юм. Мөн өнгөрсөн онд "Эрдэнэс Тавантолгой", "Чалко"-той түр гэрээ байгуулж, нүүрсний үнийг бага зэрэг өсгөсөн ч хоёр сарын өмнө гэрээний хугацаа нь дууссан.
Тиймээс одоо "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрс мөнгө болох биш дараа болох хэмжээнд хүрчихсэн уурхайнхаа хашаанд байна. Үүний зэрэгцээ баруун Цанхийн нүүрсийг Австрийн "Мак Махон холдингс" компаниар олборлуулахаар "Эрдэнэс Тавантолгой" 2012 онд гэрээ байгуулсан байдаг. Харамсалтай нь, тус гэрээнд баруун Цанхийн нүүрсийг хэт өндөр үнээр олборлохоор тусгасан байсан учир мөн л гацаанд орсон.
Ийнхүү "Эрдэнэс Тавантолгой" тал талаасаа гацаанд орж байна. Гацахын бас нэгэн шалгаан нь үнэт цаас. Тодорхойгүй хугацаагаар хойшилсоор байгаа "Эрдэнэс Тавантолгой" хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд удлаа гэхэд энэ оны эхний улиралд гаргана хэмээн тооцоолсон Засгийн газрынтөлөвлөгөөнд саад тулгараад байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэхгүйгээр энэ асуудлыг нааштайгаар шийдэж чадахгүй гэдгийг олон улсын хөрөнгийн биржийнхэн ч манайханд анхааруулж байсан. Үнэндээ өнөөдрийн хууль аль 10 жилийн өмнө шинэчлэлийг гэхээр аргагүй ч биз.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг анх 1994 онд баталж, 2002 онд шинэчлэн найруулсан хэдий ч өнөөгийн хегжлийн практик шаардлагаас хол хоцорсон, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад эрх зүйн орчин дутмаг, зарим заалт нь учир дутагдалтай гэдгээс болоод "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO-г олон улсын зах зээлд гаргах асуудал хуулийн гацаа 2012 онд эхэлсэн.
Тухайн үед одоогийн мөрдөж байгаа хуульд анхдагч, хоёрдогч зах зээлийн арилжаатай холбоотой харилцааны тодорхой зохицуулалт байдаггүйгээс үнэт цаасны зах зээлд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг богино хугацаанд, зардал багатай татах боломжгүй гэнэ. Дэлхийн томоохон биржид бүртгэлтэй уул уурхайн компаниуд Монголд үнэт цаасаа арилжаалах сонирхолтой ч түүнийг нь бүртгэх, арилжих, үнэт цаасны давхар бүртгэл асуудлыг одоогийн хуульд тусгаагүй аж.
Энэ нь зах зээлийг тэлж, хөрөнгө оруулалтыг татахад хүндрэл учруулж, үүнээс болоод гадаадынханд Монголд хувьцаагаа гаргах нь эрсдэлтэй гэдэг ойлголтыг төрүүлдэг бололтой. Тэрчилэн өнөөдрийн мөрдөж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд хувьцааны ханшийг зохиомлоор өсгөсөн, унагасан, арилжаанд дотоод мэдээлэл ашиглаж оролцсон этгээдэд хариуцлага тооцох тухай нэг ч заалт байдаггүй юм байна.
Хуулиа шинэчлэхгүйгээр "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг арилжаалах хүсэлтийг хүлээж авахгүйгээ мэдэгдсэн Хонконгийн биржийн сануулга, ажлын хэсгийнхний тайлбарлаж байснаар өнөөгийн нөхцөлд тохирохоо больсон заалтуудыг өөрчлөх, үүнийг яаралтай зохицуулахын тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хүссэн хүсээгүй шинэчлэх шаардлага гарсан.
Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажпын хэсэг Үнэт цаасны зах зээлийн
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгосон. Уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар орууллаа хэмээн нэг үе багагүй шуугиан дэгдсэн. Гэвч өнөөх гацаанаасаа гарах нь бүү хэл улам л гүн ороод байна.
Ийнхүү жилд хэд хэдэн удаа гацаанд ордог хачин зуршилтай болчихсон "Эрдэнэс Тавантолгой" экспорт нь гацаанд орж хөрөнгө оруулалт бараг үгүй болоод байгаа нь нүүрсний салбарын ажил ид өрнөдөг энэ үед ямар мессеж илгээгээд байгааг тунгаан бодож хариуг нь хэлэх олон байгаа гэдэгт хий хоосон ч итгэх л үлдлээ.
Хэрэв бид эдийн засгийн уналтыг бага ч гэсэн сааруулах энэ компанийн талаар сайн зүйл бодохгүй бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн онд хэлсэнчлэн "Эрдэнэс Тавантолгой дампуурсан" гэдэг үг биеллээ олчих вий дээ.
В.Нэргүй
Эх сурвалж: Монголын үнэн

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани