- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нөхөн сэргээлтийн жишиг уурхай “Тосон” үйлдвэр
Ашигт малтмалын лиценз эзэмшигч компаниуд Байгаль орчныг хамгаалах санд барьцаа мөнгө төвлөрүүлдэг. Тухайн жилд байгаль орчны менежментэд тусгасан ажлаа хэрэгжүүлэхэд зарцуулах санхүүжилтийнх 50 хувийг уг дансанд байршуулдаг аж. Энэ дансанд төвлөрүүлсэн мөнгийг Засгийн газар, холбогдох яамны шийдвэрээр байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулах учиртай. Харин энэхүү мөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй гэдгийг салбарынхан хэлдэг. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлт хийсэн компанид төвлөрүүлсэн мөнгийг нь буцаан олгодог эсэхийг хэн ч мэдэхгүй байв. Харин "Монполимет” группийн "Тосон үйлдвэр”-ийн нөхөн сэргээлтийн явцтай танилцлаа. "Тосон” үйлдвэр нэг га талбайд 16 сая төгрөг зарцуулан нөхөн сэргээлт хийж буй ажээ.
Төв аймгийн Заамар сумын Тосонгийн гольдролын алтны шороон ордод нийт 23 овгийн 47 зүйлийн 59 төрлийн ургамалыг анх тариалсан байна. Тус компани 1442 га талбайд олборлолт хийхээс 723 га-д олборлолт хийжээ. Одоогийн байдлаар 433 га талбайд биологийн, 675 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн байна.
Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлт хийсэн талбайд согоовор, ерхөг, сөд, шар царгас, зэрэг олон нас ургамлаас гадна чацаргана, үхрийн нүд ургажээ. Нийт 120 га талбайд улиас, бургас, хайлаас, саваа мод төрлийн 65 мянган мод тарьжээ. "Монполимет” группийн зөвлөх Ц.Гарамжав "Уул уурхайн олборлолтын компаниуд хаалтыг хэрхэн хийж болох жишгийг харуулах, нэг стандарттай болох зорилгоор төсөл хэрэгжүүлсэн. Бид энэ салбартаа нөхөн сэргээлтийг жинхэнэ утгаар нь хийсэн анхдагч компани боллоо. Тиймээс бидний туршлагыг бусад компаниуд судалж хэрэгжүүлээсэй гэж бодож байна” гэв. Ийнхүү ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг үгийг утгыг илэрхийлж чаджээ.
ДУСЛЫН УСАЛГААНЫ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖЭЭ
Тус компани ОХУ-аас оруулж ирсэн эх орны хөрсөнд нутагшуулсан үрийг нөхөн сэргээлтдээ ашигладаг байна. "Тосон” үйлдвэрийн нөхөн сэргээлтийн албаны дарга Т.Октябрь "Манай компани 2009 онд олборлолт хийсэн талбайдаа 2010 оноос нөхөн сэргээлтийг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 227 га талбайд 12 төрлийн олон наст ургамал, 73.7 тн үр, 330 ширхэг чацаргана, 500 ширхэг үхрийн нүдний мод тарьсан. Үүнээс 26,7 га талбайд 14335 ширхэг мод тарьж, 18.3 га-д хоёр тн олон наст ургамлын үр тариалж ургамалжуулсан” гэлээ. Тус компани уул уурхайн салбарт анх удаа БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох дуслын усалгааны системийг ойжуулалт хийсэн 30 га талбайд угсарч тогтмол усалгааг хийснээр усны зарцуулалтанд хэмнэлттэй, модны ургалтад сайн үр дүнтэй туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байгаа аж. Түүнчлэн 2012 онд 45 га талбайд усалгааны системийг суурилуулсан байна. Энэхүү усалгааны систем нь цагт дөрвөн метр газрыг усалдаг хэмээн Т.Октябрь хэлж байлаа.
ТОГТМОЛ УНДАРГАТАЙ "ТОСОН” НУУР
Түүнчлэн "Тосон” үйлдвэр өөрийн олборлолт хийсэн талбайн 16 га-д цэнгэг устай "Тосон” нуурыг 2001 онд байгуулжээ. Уг нуурыг 2011 онд Монгол Улсын усны тооллогоор усны мэдээллийн санд бүртгэж авсан байна. Тус нуур нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршдог бөгөөд аялал жуулчлалын бүс болгон ашиглахаар зорьж буйгаа тус сумын Засаг дарга М.Бадам хэлж байлаа. Нуурын эргийн техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд улиас, хайлаас, орон нутгийн бургас зэрэг мод тариалжээ. Нуурын ус нь хөрсний гүний цэвэр уст үе давхаргаар байнга сэлгэгдэж байдаг бөгөөд зэвэг, алгана, цурхай, цулбуурт гэх мэт олон зүйлийн загас амьдардаг байна. Мөн жил бүр хун, бор галуу, хар галуу, алаг нугас, хөх дэглий зэрэг усны шувууд зусдаг тухай үйлдвэрийн ажилчид ярьж байв. Найман метрийн гүн нууранд завиар зугаалах боломжтой аж. Мөн амарч зугаалах орчныг бүрдүүлсэн нь таатай байв. Нөхөн сэргээлт гэдэг нь шороог тэгшлээд мод бут суулгах төдий ажил биш, ур ухаан, мэдлэг мэргэжил шаарддаг нарийн чимхлүүр ажиллагаатай шинжлэх ухааны үндэстэй хийгддэг ажил гэдгийг "Тосон” үйлдвэрийн захирал С.Энхтуяа хэлж байлаа.
АЛТЫГ НЬ АВААД АВДАРЫГ НЬ ГЭЭСЭНГҮЙ
Урт нэртэй хуулийн хүрээнд лицензтэй талбайгаа ашиглаж чадахгүй болсон олон аж ахуйн нэгж бий хэмээн салбарын мэргэжилтнүүд хэлж байсан. Олборлолт хийсэн талбайд нөхөн сэргээлт хийж болдогын тод жишээг "Монполимет” группийн "Тосон” үйлдвэр харуулжээ. Алтыг нь аваад авдрыг нь гээдэггүй монгол заншлийг тэд мартсангүй. Өвс ургамалтай, нуур цөөрөмтэй сайхан талд аялаж зугаалахаар болжээ.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||