- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс Тавантолгой” гацжээ
Улс орны эдийн засгийн гол салбар, төсвийн гуравны нэг, экспортын 40 хувийг бүрдүүлдэг нүүрсний салбарын ажил өрнөж орлого олдог үе яг одоо юм. Гэвч манай улсын нүүрсний толгой компанийн олборлолт, экспорт гацжээ.
ӨРТЭЙ ЗҮҮН ЦАНХИ
Хятадын төрийн өмчит компанид төлөх өр нэг Засгийн газраас нөгөө Засгийн газрын нүүр үзсэн ч дууссангүй. "Чалко”-гоос зээлж, халамжийн мөнгөнд тараасан 350 сая ам.долларыг өнгөрсөн зургадугаар сард төлж дуусгана гэсэн ч төлөвлөсөн хугацаандаа амжаагүй. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой”-д 110 сая ам.долларын өр үлдсэн гэх. Гэвч энэ өрийг ойрын хугацаанд дарах нь мөн л худлаа болжээ. Тус компанийн удирдлагууд "Чалко”-д нүүрс нийлүүлэхийг түр зогсоосон” гэж мэдээлэв. Одоогоор Тавантолгойн ордын зүүн Цанхийн экспорт түр зогссон байна. Зүүн Цанхийн нүүрсний олборлолт үргэлжилж байгаа ч бүтээгдэхүүнээ экспортолж орлого олохгүй байгаа аж. Өнгөрсөн онд "Эрдэнэс Тавантолгой” "Чалко”-той түр гэрээ байгуулж, нүүрсний үнийг бага зэрэг өсгөсөн боловч гэрээний хугацаа дуусаад хоёр сар болжээ. Тиймээс уул уурхайн салбарын ажил ид өрнөдөг зуны саруудад Тавантолгойн нүүрс уурхайн амнаасаа хөдөлж чадсангүй. Тавантолгойн нүүрс тонн тутамдаа 10 ам.доллараар хямдраад, экспортоо зогсоосон гэж "Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь тайлбарласан. Энэ нь гэрээ дууссантай холбоотой аж.
АСУУДАЛТАЙ БАРУУН ЦАНХИ
Тавантолгой ордын зүүн Цанхид өрийн асуудал үргэлжилж байгаа бол баруун Цанхид гэрээт олборлогчтой холбоотой маргаан дэгдээд байгаа аж. Цанхийн баруун хэсгийн нүүрсийг Австралийн "МакМахон холдингс” компаниар олборлуулахаар "Эрдэнэс тавантолгой” 2012 онд гэрээ байгуулсан аж. Гэрээнд баруун Цанхийн нүүрсийг хэт өндөр үнээр олборлохоор тусгасан ажил гацжээ. Баруун Цанхийн олборлолтын зардал зүүнийхээс 1.8 дахин их байгааг аудитын байгууллагынхан тогтоосон байна. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд ийм өртгөөр нүүрс олборлох нь алдагдалтай тул "Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд "МакМахон” компанитай хэлэлцээрийн ширээний ард суусан тухай эх сурвалж хэллээ.
САЛХИНД ХИЙСГЭСЭН 350 САЯ АМ.ДОЛЛАР
2012 оны сонгуулийг угтаж, 2011 онд Засгийн газар Тавантолгойн зүүн Цанхийг барьцаалаад Хятадын төрийн өмчит компаниас 350 сая ам.доллар зээлэн халамж хэмээн тараачихсан. Гурван жилийн турш үндсэн зээл болох 350 сая ам.долларыг төлөхөөс гадна зээлийн хүү болох 30 сая ам.доллар гээд нийт 380 "ногоон”-ыг урд хөршид өрөндөө өгөх байв. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд "Эх орны хишиг” нэрээр 1.4 их наяд төгрөгийг салхинд хийсгэснээс ихэнх нь "Чалко”-гоос зээлсэн өр аж. Хятадаас зээлсэн өрөө иргэдэд сар бүрт 70, 50, 10, 20 мянгаар үхрийн баас шиг тараасны дүнд хоёр төрийн нүр дамнасан их өртэй үлдсэн нь энэ. "Эрдэнэс Тавантолгой” Монгол Улсын энэ онд экспортлохоор төлөвлөсөн 31 сая тонн нүүрсний 11 сая тонныг "дааж авахаар” болсон. Гэвч одоогоор тус ордоос гурван сая тонн хүрэхгүй нүүрс олборлож үүнээс ганцхан саяыг нь гадагшаа гаргаад байна.
Э.ӨНӨР /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||