- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Би үлгэрт дуртай, түүнд итгэдэг
Би
үлгэрт дуртай түүнд итгэдэг. Арван таван толгойтой мангас хаа нэгтэй
байгаа гэдэгт хүүхэд байхдаа итгэдэг байсан.Түүний толгойг нэг нэгээр нь
цавчдаг баатар ч Ханын хэц уулын аль нэг аманд унтаж байгаа гэдэг
итгэдэг байлаа.
Сургуульд
ороод мангас баатар хоёр үлгэр болохыг мэдсэн юм.Харин сургууль надад
коммунизмд орох тухай, үнэгүй хоол хүнстэй болох тухай, Маркс Ленин
гэдэг багш нарын тухай, тэнгэрээр хөвөрдөг вогоон, саран дээр очиж
зайдас шарж идчихээд дэлхий дээр буцаад ирэхэд ямар ч асуудал үүсэхгүй
тухай, бүх тэмээ малыг робот гэдэг эцэж цуцдаггүй хөөрхөн хүү услаж
ноослож, самнаж бид зөвхөн хараад л зогсож байх тухай ярьж өгдөг байв.
Би итгэдэг байсан.Түүнийгээ хүүхдүүдийн дурсгалын дэвтэрт өөрийн
төсөөлснөөр зурж бичиж өгдөгсөн.
Ажил дээр гараад иртэл огт өөр үлгэр угтлаа. Улсын төлөвлөгөө нормыг биелүүлэх тухай, дуслыг хэмнэвэл тонныг хураах тухай гэхчилэн. Би ч итгэсээр л явлаа. Миний хэмнэсэн дусал хэн нэгний хэмнэсэнтэй нийлэлдэн тонн, тонн болсоор байгаа гэдэгт нь итгэсэн билээ.
Хувьсгал гарлаа. Үг хэлэх эрх чөлөөний тухай, ялзарчихаад толгой дээр хэвтээд байгаа есөн нөхрийг аваад чулуудчихвал бүх юм эв гавдаа орох тухай гадаад руу чөлөөтэй алга болоод өгөх тухай гэхчилэн зуу зуун үлгэр урслаа. Урай. Удалгүй есийн оронд далан зургаатай болвол жинхэнэ шударга ёс тогтох тухай урслаа. Үлгэр л юм чинь итгэж л таарна биз дээ.
76 маань далан зургаан туслахтай болох ёстой гэхэд нь итгээд л байлаа. Дахиад 76 зөвлөх гэхчилэн 76-тай холбоотой урссан бүх үлгэрт итгэсэн. Ямаанд мөнгө өгвөл бид баяжина гэхэд нь цалингаасаа өгч л орхисон.
Төд удалгүй Таван толгой, Оюутолгой гэдэг үлгэр эхэлсэн. Бүр албан ёсоор хэвлэсэн үнэт цаас гээч юм өгнө гэхэд нь арван таван толгойтой ядуурлын мангасын толгой болгоныг цавчаад хаядаг баатар ингэж төрдөг байжээ гэж хөөрөөд л. Баатрууд маань гаднаас баахан мөнгө авчраад 21-ээр хуваан түгээж байхад нь баярлаад л мангасын нэг толгой тасрав гэж тулгаад л...
Өнөөдөр тасалсан толгойныхоо оронд белаз, белазаар Таван толгойгоо таслан зөөж байна. Нөгөө мангасын чинь толгой 15 биш хорин нэг байсан юм санж. Нэг монголын уучихсан хорин нэгийг хэдэн белаз Таван толгойгоор булж байгаа юм бүү мэд. Ямар ч байсан булж байгаа үлгэр яригдаж байна. Би итгэж байгаа.
Оюу толгой хэрүүл толгой болсон бас нэг үлгэр яг одоо хөвөрч байна, түүнд ч итгэнэ би. Дотоодын нийт бүтээгдэхүүн арван долоон хувь өслөө гэж саарал ордныхон бүжиглэж дэглэсэн нээх гоё үлгэр байдаг. Ёстой нэг ханаж цадахгүй итгэсэн. Өнөө жил нөгөөх нь тав болсон юм гэнэ. Гудайгаад ч гэсэн итгэж л байгаа.Үлгэр минь үлгэр минь урсаад л байгаарай. Би сүүлчийнхээ амьсгалыг татсан хойноо ч итгэсээр л байх болно шүү.
- See more at: http://enkhbold.essay.time.mn/content/5216.shtml#sthash.ETSIH8TA.dpufАжил дээр гараад иртэл огт өөр үлгэр угтлаа. Улсын төлөвлөгөө нормыг биелүүлэх тухай, дуслыг хэмнэвэл тонныг хураах тухай гэхчилэн. Би ч итгэсээр л явлаа. Миний хэмнэсэн дусал хэн нэгний хэмнэсэнтэй нийлэлдэн тонн, тонн болсоор байгаа гэдэгт нь итгэсэн билээ.
Хувьсгал гарлаа. Үг хэлэх эрх чөлөөний тухай, ялзарчихаад толгой дээр хэвтээд байгаа есөн нөхрийг аваад чулуудчихвал бүх юм эв гавдаа орох тухай гадаад руу чөлөөтэй алга болоод өгөх тухай гэхчилэн зуу зуун үлгэр урслаа. Урай. Удалгүй есийн оронд далан зургаатай болвол жинхэнэ шударга ёс тогтох тухай урслаа. Үлгэр л юм чинь итгэж л таарна биз дээ.
76 маань далан зургаан туслахтай болох ёстой гэхэд нь итгээд л байлаа. Дахиад 76 зөвлөх гэхчилэн 76-тай холбоотой урссан бүх үлгэрт итгэсэн. Ямаанд мөнгө өгвөл бид баяжина гэхэд нь цалингаасаа өгч л орхисон.
Төд удалгүй Таван толгой, Оюутолгой гэдэг үлгэр эхэлсэн. Бүр албан ёсоор хэвлэсэн үнэт цаас гээч юм өгнө гэхэд нь арван таван толгойтой ядуурлын мангасын толгой болгоныг цавчаад хаядаг баатар ингэж төрдөг байжээ гэж хөөрөөд л. Баатрууд маань гаднаас баахан мөнгө авчраад 21-ээр хуваан түгээж байхад нь баярлаад л мангасын нэг толгой тасрав гэж тулгаад л...
Өнөөдөр тасалсан толгойныхоо оронд белаз, белазаар Таван толгойгоо таслан зөөж байна. Нөгөө мангасын чинь толгой 15 биш хорин нэг байсан юм санж. Нэг монголын уучихсан хорин нэгийг хэдэн белаз Таван толгойгоор булж байгаа юм бүү мэд. Ямар ч байсан булж байгаа үлгэр яригдаж байна. Би итгэж байгаа.
Оюу толгой хэрүүл толгой болсон бас нэг үлгэр яг одоо хөвөрч байна, түүнд ч итгэнэ би. Дотоодын нийт бүтээгдэхүүн арван долоон хувь өслөө гэж саарал ордныхон бүжиглэж дэглэсэн нээх гоё үлгэр байдаг. Ёстой нэг ханаж цадахгүй итгэсэн. Өнөө жил нөгөөх нь тав болсон юм гэнэ. Гудайгаад ч гэсэн итгэж л байгаа.Үлгэр минь үлгэр минь урсаад л байгаарай. Би сүүлчийнхээ амьсгалыг татсан хойноо ч итгэсээр л байх болно шүү.
Би үлгэрт дуртай, түүнд итгэдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани