Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Энхболд: УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ УЛСТӨРЖҮҮЛСНЭЭС УНАЛТАД ОРСОН

Д.ОЮУНЧИМЭГ: Цаг үеийн асуудлаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.

-"Дисковери Монголия 2014" чуулга уулзалт удахгүй болох гэж байна. Энэ удаагийн уулзалт өмнөх жилүүдийнхээс юугаараа ялгарах вэ?

-Энэ уулзалт 12 дахь жилдээ болох гэж байгаа. Өмнөх жилүүдийнхээс ялгаатай тал нь уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал. Тиймээс жил бүр тухайн салбарын эдийн засгийн нөхцөлд тохируулан хөтөлбөр, бодлого боловсруулдат. Үүгээрээ онцлог гэж хэлж болох юм.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн уулзалтад гадны хөрөнгө оруулагчид төдийлөн оролцохгүй байх төлөвтэй байгаа талаар салбарынхан ярьж байсан?

-Одоогийн байдлаар ганцхан манай улс ч биш дэлхий даяар энэ салбарт хөрөнгө оруулагчид харзнасан байдалтай байгаа хэсэг хүмүүс бий. Уналтын үед хөрөнгө оруулалт хийвэл илүү ашигтай гэж үзэж байгаа хүмүүс ч бий. Тиймээс тэд манай улсын уул уурхайг огт сонирхохгүй байна гэсэн үг биш. Одоогоор өмнөх жилүүдтэй харьцуулахад урьдчилсан бүртгэл тааруу байгаа нь үнэн. Чуулгад оролцогчийн тоог таахад бэрх байна. Яагаад гэвэл өмнө нь бүртгүүлсэн болон уулзалтын үеэр бүртгүүлсэн хүмүүсийнхээ тоог нэгтгэдэг.

-Уулзалтын үр дүнг ямар байгаасай гэж хүлээж байгаа вэ?

-Энэ удаагийн чуулга уулзалт Уул уурхайн яамны албан ёсны дэмжлэгтэйгээр явж байна. Энэ удаагийн хурлаар дотоодын асуудлаа шийдвэрлэхэд чиглэнэ. Тиймдээ ч төрийн оролцоо хуралдаан бүрт илүү байна. Мөн төрийн бусад засаг захиргааны нэгжүүдийг урьж оролцуулж байгаа юм. Манай салбарын үйл ажиллагаанд аль алба түлхүү оролцож байгааг харж болно. Түүнчлэн энэ үеэр харилцан ойлголцоход хялбар болно гэж ойлгож байна.

-Уул уурхайн салбарын уналтад УИХ-аас баталж байгаа хуулийн алдаатай заалтууд нөлөөлсөн гэж ярьдаг. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Дэлхийн бусад орны жишгийг харахад журмаа боловсруулчихаад хуулиа гаргадаг юм билээ. Гэтэл манайхан эхлээд хуулиа гаргадаг. Хэрэгжүүлэх болохоор түүнийг зохицуулах журам нь байдаггүй учраас алдаатай болж байгаа юм. Тиймдээ ч урт нэртэй хууль тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан, хөрөнгө оруулалт хийсэн газруудад хүндээр тусч байсан. Тодруулбал, Урт нэртэй хууль мянгуужингийн үлгэр гэдэг шиг болсон гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. Эл хуулийг хэрэгжүүлэхийн тулд зураглал гаргахаар ажиллаж байсан хүмүүс хариуцлагагүй ажилласан гэлцдэг юм. Мөн урт нэртэй хуульд хамруулан лицензийг цуцлах гэж байгаа бол Ашигт малтмалын хуулийн дагуу нөхөн төлбөр олгох ёстой. Гэвч цуцлагдсан лицензийн төлбөр нь манай улсын ДНБ-ий нийт дүнтэй тэнцэх хэмжээтэй гэж сонсч байсан. Түүнчлэн тэрхүү хохирлыг бодитоор яаж үнэлэх вэ гээд асуудал бий. Урт нэртэй хуулийн хүрээнд компаниудын ажлыг зогсоосон байдаг юм. Цааш хэрхэхийг нь шийдээгүй. Үүний хор уршиг бас бий. Учир нь тухайн компанийн эзэмшиж байсан талбай дээр нинжа нар дайраад орчихдог. Энэ нь байгальдаа бүр хортой. Тэд нөхөн сэргээлт хийдэггүй. Тиймээс энэ асуудлыг нэг тийш нь цэгцлэх цаг нь болсон гэж боддог. Хэдийгээр компани өөрийн талбайгаа хамгаалах ёстой гэж байгаа ч хүч хүрдэтгүй гэдэг.

-Тэгвэл тухайн урт нэртэй хуульд хамрагдсан лицензтэй талбайг хэрхэх ёстой гэж та бодож байна?

-Миний бодлоор тухайн компанийн үйл ажиллагааг дуусгаад, нөхөн сэргээлтээ хийлгээд авах нь зүйтэй. Харин шинээр лиценз олгохгүй байх хэрэгтэй. Нэгэнт ажлаа эхэлчихсэн газрын ажлыг зогсоолоо гэхэд тухайн компани болоод эдийн засагт ч хохиролтой.

-Танай салбар хэл аманд их өртдөг. Харин та бүхнийг дорвитой ажиллахгүй байна гэж шүүмжилдэг. Тухайлбал, нүүрсний үнийг тогтооход та бүхнийг хайнга хандаж байна хэмээн нэлээд чичүүлсэн байх?

-Манайхаас худалдаж байгаа нүүрсний үнэ бага байна хэмээн шүүмжлүүлдэг нь үнэн. Гэхдээ шүүмжлэгчид өндөр мэдлэгтэй байдаг байх гэж найдаж байна. Учир нь нүүрсний үнэ дэлхийн зах зээлд хэрхэн нөлөөлдийг судлаачид хэлээд өгөх байх. Түүнчлэн нүүрсний үнэд манай ассоциаци бүү хэл Монгол Улсын Засгийн газар яаж нөлөөлөхийг хэлж мэдэхгүй л байна.

Магадгүй манай улс дэд бүтцээ сайжруулснаар өртөг багасгаж нүүрсний үнээ өсгөх ганц аргатай. Түүнээс урд хөршийг өндөр үнээр манай нүүрсийг худалдаж ав гэж болохгүй. Тиймээс үүнийг маш нухацтай бодож, харах хэрэггэй.

-Хүмүүс эдийн засгийн хүндрэлийн үед төсвийн орлогийн дийлэнхийг бүрдүүлдэг салбар уналтын байдалтай байгаад бухимдаж байна. Нэгэнт төсвийн орлого бүрдүүлэлтэд голлох үүргийг гүйцэтгэдэгийн хувьд та бүхэн дорвитой алхам хийх ёстой гэдэг хүлээлт бас байх шиг?

-Энэ салбарын уналтад бид буруутай гэдгийг санах ёстой. Тухайлбал, гадны хөрөнгө-оруулагчдын үргээсэн шалтгаан нь манай улсын эрх зүйн орчин. Учир нь хууль, эрх зүйн орчин ашигт малтмалын үнэ буурч байгаа үед таатай. Харин өсч байгаа үед маш хэцүү болно. Жишээлбэл, зэсийн үнэ өсч байх үед гэнэтийн ашгийн татвар авч эхэлсэн. Харин алтны үнэ өсөхөд энэ төрлийн бизнес эрхэлж байсан хүмүүсийг элгээр нь хэвтүүлсэн гэхэд хилсдэхгүй. Гэтэл эдийн засаг хүндрээд, алтны үнэ буураад ирэхээр татвар яаж буусныг хүмүүс мэдэж байгаа. Манай улс шиг 68 хувийн татвар авч байснаа 2.5 хувь болтол нь буулгадаг газар хаана ч байхгүй. Түүнчлэн манай салбарын зогсонги байдал, удаашрал нь сүүлийн 1, 2 жилд тохиолдсон юм биш. 2006 оны үеэс уул уурхайн салбарыг улстөржүүлснээс энэ байдал үүссэн гэж боддог. Угтаа энэ салбарыг ингэтэл нь улстөржүүлэх нь буруу байсан. Үүнийг эрдэмтэн, судлаачид ч хэлдэг. Одоогоор манай салбар арай ч элгээрээ хэвтчихгүй дэнчигнээд тогтож л байна. Энэ нь салбарын өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байгаа хэрэг. Тиймээс энэ мэтчилэн олон асуудлаа энэ удаагийн чуулга уулзалтаараа хэлэлцэх болно.

-Уул уурхайн салбарыг эрчимжүүлэхлйн тулд юу хийх ёстой вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт, эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Энэ бол эхлэл. Үр дүнг шууд харах боломжгүй. Ирээдүйд тогтворгүй байдлаас сэргийлж байгаа цорын ганц хамгаалах хэрэгсэл бол бодлого. Тиймээс гурван талын тэгш оролцоотой бодлогын зөвлөл байгуулах тухай ярьж байсан. Түүнчлэн хайгуулын лицензийг эргэн олгохоор болсон. Уул уурхайн салбарыг тогтворжуулах анхны алхам хийгдсэн гэж харж байгаа. Аливаа зүйлийн үр дүнг өргөс авсан мэтээр харахыг хүсч байгаа хүмүүсийн хувьд бид юу ч хийхгүй байгаагаар харагдах байх. Гэвч манай салбарын хувьд хийсэн ажлын үр дүн цаг хугацааны уртал харагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

"Зууны мэдээ"

Д.Энхболд: УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ УЛСТӨРЖҮҮЛСНЭЭС УНАЛТАД ОРСОН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 21:01
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

Өчигдөр, 18:11
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

Өчигдөр, 17:51
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өчигдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өчигдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өчигдөр, 11:37
Өчигдөр, 09:33
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

  Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн ...

2024 оны 11 сарын 22, 21 цаг 03 минут
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани