- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Юанийн номхрол “Ноён ногоон”-ыг араасаа дагууллаа
Гадаад валютын ханш чангарч, монгол төгрөг үнэгүйдэж байгааг амтай
болгон ярьсаар багагүй хугацааг ардаа орхив. Үүний шалтгааныг хүн бүр
өөр өөрийнхөөрөө тайлж, дээд доодгүй ярьж байгаа ч монгол төгрөгөө үнэд
хүргэж чадахгүй байсаар удчихлаа.
Ам.доллар 1900, юань 300 төгрөгт шүргэх шахсан. Ингэснээр иргэдийн үүрсэн ачаа өмнөхөөсөө хэд дахин нэмэгдэж, тэдэнд санхүүгийн хувьд ихээхэн нэрмээс болсныг онцлох хэрэгтэй болов уу. Учир нь манай улсад дотоодын үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжөөгүйгээс өргөн хэрэглээний бараанаас эхлээд бүхий бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг.
Өөрөөр хэлбэл, урд хөршөөс хамааралтай учраас тэдний мөнгөн тэмдэгт манайд хамгийн ихээр нөлөөлөхийн сацуу бусад валютын ханшид ч шууд нөлөөлдөг. Тиймээс юанийн ханшаас шууд хамааралтайгаар бүх төрлийн бараа үйлчилгээний үнэ тэнгэрт цойлж, иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлсэн.
Энэ их дарамт багахан ч болов нимгэрэх болов уу хэмээн олон хүнд хүлээлт үүсээд байгаа юм. Учир нь сүүлийн 10 гаруй өдрийн дотор ам.доллар 90, юань 20 орчим төгрөгөөр буураад байна. Энэ нь цааш үргэлжилбэл, иргэдэд хүрэх эдийн засгийн дарамт бага ч болов нимгэрч, бараа бүтээгдэхүүний үнэ хямдарна хэмээн итгэж буй хэрэг.
Гадаад валютын ханш ямархуу байгааг сонирхохоор өчигдөр 12:00 цагийн үед "Найман шарга” валют арилжааны захад очсон юм. Биднийг очиход валютын худалдаа хийдэг мухлаг бүр үйлчлүүлэгчтэй байв. Албан байгууллагын цайны цаг таарсан болохоор хөл хөдөлгөөн ихтэй байсан ч байж мэднэ. Харин валют доорх ханштай байлаа.
Ханш хэрхэн хэлбэлзэж байгаа болон валютын эрэлт нийлүүлэлт ямархуу байгааг тодруулахаар ченжүүдтэй ярилцав. Тэд нэрээ сонин дээр бичүүлэхийг хүсээгүй юм.
Тэдний нэг нь, "Урд хөршийн Си Зиньпин дарга ирснээс хойш юанийн ханш буурч байна. Юань буурснаар ам.доллар ч буучихлаа. Үүнээс өөр тодорхой хүчин зүйл байсангүй. Манай Засгийн газартай ямар гэрээ хийгээд валютын ханшийг ийн буулгах болсныг мэдэхгүй. Валютууд өөр хоорондоо харьцах харьцаатай. Түүнийхээ дагуу нэгийнх нь ханш буурахаар нөгөөх нь дагаж буурдаг жамтай. Ханш буурах нь худалдан авагчдаас гадна бидэнд ч ашигтай. Сүүлийн өдрүүдэд нийлүүлэлт их ч, эрэлт муу байна. Хүмүүс хадгалчихсан ам.доллараа ханш бүр унахаас өмнө зарчихъя гэж бодсон уу яасан, их хэмжээгээр нь авчирч зарж байна. Хичээл цуглахаас өмнө гээд наймаачдын дийлэнх нь бараагаа татчихсан болохоор одоо нэг хэсэгтээ эрэлт буурах байх” гэв. Цаашид валютын ханш энэ чигтээ буурах болов уу, хэтийн төлөв ямар харагдаж байна вэ хэмээн асуухад, "Тэрийг бид мэдэхгүй. Мэддэг байсан бол бид өдөр бүр энд ирж суух хэрэг байхгүй шүү дээ. Монголбанкны ханшийг харж байгаад өссөн үед нь эндээ ирж худалдчихаад, буурсан үед нь хав дарчихна биз дээ” гэв.
Харин өөр нэг ченж "Монголбанк валютын дуудлага худалдаанд тогтмол оролцож, зах зээлд нийлүүлэлтийг дэмжээд өгвөл ханш өсөх шалтгаан байхгүй. Нийлүүлэлт хомсдохоор зах зээлийнхээ жамаар ханш нь өсчихөөд байна. Валютын ханшийг бид тогтоодоггүй, Төвбанк тогтоодог гэдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй юм шиг санагддаг. Ойрын өдрүүдэд худалдан авалт сайн байгаа” гэж ярилаа.
Тус валютын захаар үйлчлүүлж байгаа иргэдийг ажиглаж тэнд хэсэг хугацаанд байлаа. Үйлчлүүлэгчдийн олонх нь юань худалдан авч байгаа харагдав. Харин цөөн хүн евро, ам.доллар худалдаж байлаа.
Д.Гантуяа: Ханш энэ чигээрээ буугаад байгаасай
"Найман шарга” захаар үйлчлүүлж байсан Д.Гантуяагаас цөөн зүйл асуусан юм.
-Та сая ямар валют худалдан авсан бэ?
-Цөөхөн хэдэн юань худалдаж авлаа.
-Ямар зориулалтаар авсныг тань сонирхож болох уу. Та валют солих цэгээр хэр ойрхон давтамжтай үйлчлүүлдэг вэ?
-Манай хүүхэд урд сурдаг юм. Хүүгээ сургуульд нь явуулах санаатай замын зардал болон бусад хэрэглээнд нь зориулж цөөхөн хэдэн юань худалдаж авлаа. 700 мянган төгрөгөөр 2350 юань л авч байна. Харин ханш жаахан буужээ. Өнгөрсөн хавар, зун ч айхавтар өсөв өө. Хүүхэд рүүгээ байсхийгээд л мөнгө явуулдаг хүмүүст маш хүнд туссан. Энэ чигээрээ буугаад байгаасай л гэж залбирахаас. Ханш 10-20 төгрөгөөр хэлбэлзэхэд л бидэнд маш их мэдрэгддэг.
"Найман шарга” захад валют дээрх ханштай байсан бол Төвбанк болон арилжааны банкуудад дараах ханштай байлаа.
Өглөөний сонин
М.Уянга

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани