Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Монгол Улс цөмийн хаягдлыг булшлах, тээвэрлэх тухай ямар ч асуудал байхгүй” гэдгийг дэмжихийн учир

 “Монгол Улс цөмийн хаягдлыг булшлах, тээвэрлэх тухай ямар ч асуудал байхгүй” гэдгийг дэмжихийн учирСаяхан БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсад айлчилж, Ерөнхийлөгчтэй уулзах үеэр "Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд санал нэгтэй дэмжиж гарын үсэг зурсан нь бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой жишиг болсон. 
 
Үүний зэрэгцээ цөмийн хаягдлыг Монгол Улсын газар нутагт булшлах, Монголын нутгаар тээвэрлэх тухай ямар ч асуудал байхгүй” гэдгийг Монгол төрийн тэргүүн тун тодорхой илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь ийм байна. 
 
Гэтэл Монголын говьд цөмийн хаягдлыг олон нийтэд нь мэдэгдэж дуулиан үүсгэх­гүй, эрх баригчидтай нь эдийн засгийн аргаар тохиролцох замаар сэмхэн булах тухай асуудал хөндөгдсөн талаар Японы хэвлэл мэдээлэлд гарч биднийг багагүй бухимдуулаад авсан.
 
"Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг бий. Учир нь 2013 оны аравдугаар сарын 26-нд Монгол Улсын Засгийн газар, Францын "Арева” Японы "Мицүбиши” корпорациуд Монголын го­виос уран олборлох гэрээнд гарын үсэг зурчихсан.
 
Тэгвэл Олон Улсын Атомын Энергийн Агентлаг буюу ОУАЭА нь газар нутгаасаа уран олборлож байгаа орнууд цөмийн хаягдлыг газар нутагтаа булшлах үүргийг давхар ногдуулдаг аж.
 
Энэ ут­гаараа Монголын говиос шар нунтаг олборлож эхэлбэл Монгол Улс хүссэн хүсээгүй газар ну­тагтаа цөмийн хаягдал булшилж таарна. Ингэхэд цөмийн хаягдал гэдэг чухам юу болох талаар товчхон өгүүлье. 
 
Цөмийн хаягдал түлш гэдэг бол атомын цахилгаан станцад хэрэглэсэн түлш. Энэ бол уран, плутонийн задралаас үүссэн цац­рагийн өндөр агуулгатай хорт бодис юм. 
 
Өнөөдөр дэлхий дээрх атомын цахилгаан станцуудаас жилд 10 мянга гаруй тонн хаягдал гарч, нийтдээ 270 мянган тоннд хүрээд байгаа гэнэ. Дэлхий нийт өнөө­дөр цөмийн хаягдал дээр хоёр арга хэрэглэж байгаа юм байна. 
 
Нэгдүгээрт, дахин боловс­руулах чиг­лэлээр Орос, Франц, Япон, Их Британи ажил­лаж, ир­гэний зориулалтаар ашиг­лаж эхэлсэн. Гэхдээ цө­мийн хаягдлаа бүгдийг нь дахин боловс­руулах хүчин чадалтай орон хараахан алга. Нөгөө арга нь шууд булшлах.
 
Энэ бол боловсруулалгүйгээр усан санд, хуурай газарт гэсэн хоёр аргаар булшлан хадгалахыг хэлнэ.  Хуурай газарт цөмийн хаягдал оршуулан хадгалах нь 50 жилийн хугацаанд найд­вартай, өөрөөр хэл­бэл аюулгүй гэж үздэг аж. 
 
Мэдээж технологийн асар өндөр хөгжилтэй япончууд 2011 оны гуравдугаар сард дэлбэрсэн Фүкү­шимагийнхаа учрыг одоо болтол олж чадаагүй байхад ураны та­лаар анхан шатны мэдлэггүй монголчууд цөмийн хаягдлаа газар нутагтаа булш­лахаар болвол ямар ч боловсруулалт хийг­дэлгүй шууд л булж таарна. Тийм цаг ирвэл монголчууд ямар аюул заналтай нүүр тулах вэ. 
 
Ураны ил уурхай, далд уурхай аль нь ч ял­гаагүй туйлын их эрс­дэлтэй. Далд уурхай нь газрын гүнд хүхрийн хүчил шахаж ураны шингэрүүлсэн ислийг ша­вар байдалтай дээш нь өндөр да­­ралтаар ол­гойдуулж гаргаад усаар угааж цэвэрлэж авдаг гэх юм билээ.
 
Ин­гэж угааж цэвэрлэж авсан "шар нунтаг” нь өндөр биш ч цацраг идэвхтэй л байж таар­на. Мэргэжлийн хүмүүсийн тайл­бараар бол альфа, гамма цац­рагууд дагалдан дэгд­дэг гэнэ. Альфа цацраг бол нэвтлэх чадвар багатай, богино зайд баригддаг, хэрэв тодорхой хамгаалалт хийвэл зогсдог юм байна.
 
Тэгэхээр "шар нунтаг”ийг тусгай хамгаалдаг саванд хийдэг нь тодорхой. Харин "шар нунтаг-”ийг ялгаж авсны дараа шингэн заавал үлддэг гэсэн. 
 
Тэр шингэн дотор ураны цац­раг байхгүй гэсэн баталгаа байх­гүй. Түүгээр зогсохгүй хи­мийн хү­чил, шүлтийн найрлага өндөртэй хортой элементүүд их хэмжээгээр тунаж үлддэг байна.
 
Хэрэв тэр олгойдож гаргасан шингэнээсээ "шар нунтаг"-ийг нь ялгаж аваад тэр үлдсэн устай шингэн ша­вар шавхайд байгаа химийн хорт нэгд­лүүдийг өндөр түвшинд саар­маг­жуулж, цэвэрлэж далдалж булахгүй бол байгаль дэлхий ур­гамал амьтан амьд юм болгонд маш хүчтэй хор учруулдаг байна.
 
Чухамдаа Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гарсан олон малын хордлого, үхдэл, сэг зэмүүд яг тэрхүү шар нутгийг зайлсан хортой шингэнээс үүдэлтэй байж тун болзошгүй. 
 
Хэдийгээр Улаанбадрахын хэ­рэг явдалд ураны цацраг бага түв­шинд байж болох ч химийн дарх­лаажаагүй хортой бодисын нэгдлүүд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн л байж таарна. Ийм хи­мийн хортой нэгдлүүд тэр ха­вийнхаа газар нутагт байгаа амьтай болгоныг хордуулах аюул­тайг мэргэжлийн хүмүүс дуу нэгтэй баталсаар байгаа.
 
Энэ үүд­нээс Мэргэжлийн хяналтын га­зар, Цө­мийн энергийн газар бусад хими тех­нологи, цацрагийн хяналтын газар өндөр түвшиний цогц шинжилгээ явуулах ёстой. Өнөөдөр Монгол Улс цөмийн энер­гийн цацрагийг сургалтанд, эм­нэлэгт, үйлдвэрт, шинжилгээ судал­гаанд ч багагүй хэмжээгээр ашиг­лаж байгаа.
 
Гэхдээ энэ төрлийн үйл ажиллагааг төрийн өндөр хяналтад байлгах учиртай. Уран ашиглаж л байгаа бол төрийн өндөр түвшний цацрагийн хяналт шалгалт байх ёстой. Монголын төр үүнийг хийж чадаж байж л ураныг ашиглах эрхтэй.
 
Нөгөө нэг аюултай зүйл бол ил, далд аль ч аргаар "шар нунтаг” олборлосон байлаа гэхэд тэр хаягдал шороо чулуу, угаасан ус, шингэн шавар зэргийг маш сайн саармагжуулж сайн далдалж газрын хөрсөнд булахгүй бол манайх шиг салхи ихтэй, хуурай шороон шуурга ихтэй газарт мэдээжийн хэрэг агаарт дэгдэж таарна. Энэхүү шар шорооны дэгдэлт хаа ч очиж болох аюултайг Япон, БНСУ-ын зүгээс байнга сануулсаар л байгаа. 
 
 
Хүн төрөлхтний хэдэн мянган жилийн өмнө барьж босгосон түү­хийн дурсгалууд өнөөдөр ч сүндэр­лээд байж л байдаг. Гэтэл Атомын цахилгаан станцууд яагаад ийм богинохон настай байдаг нь одоо нэгэнт тодорхой болоод байгаа.
 
Маш их энерги агуулж ионжсон цацрагийн байнгын шаралт бүх мо­лекул, кристал, нэгдлүүдийн холбоог, тэр ч байтугай хамгийн сайн ганг ч буталж сүйтгэдэг гэнэ. 
 
Монголын говийн тоосны нэг­хэн ширхэгт олон сая цацраг идэвхит атомын цөм, түүний зад­­ралын бүтээгдэхүүнүүд бий болдгийг манай эрдэмтэд тогтоосон.
 
Эсийн хуваагдал явагдаагүй үед нэлээд хэмжээний цацрагийн шаралтыг жаахан наранд ша­рагдсан мэт тодорхой нөлөөлөл авалгүй өнгөрүүлж байхад, биед эс хуваагдаж байх үед ганхан цацрагийн туяанаас хорт хавдар үүсч болдгийг эмч нар хэлээд байгаа.
 
Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг хэн ч урь­даас тодорхойлж чадахгүй, тий­мээс байнгын хяналт, тохируулга хэрэгтэй байдаг нь Чернобиль, Фүкү­­шимагийн гамшиг хүн төрөлх­төнд сануулсан. Гэтэл тэдгээр станцуудын түлшний хаягдлыг эх нутагтаа булахаар сэмхэн тохи­рол­цоо хийгдэж байгаа бол ард түм­нийхээ эсрэг хийж байгаа чимээ­­гүй дайн гэж ойлгохоос өөр аргагүй. 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: Өглөөний сонин
“Монгол Улс цөмийн хаягдлыг булшлах, тээвэрлэх тухай ямар ч асуудал байхгүй” гэдгийг дэмжихийн учир
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өнөөдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани