- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Ил тод уул уурхай” эдгээрийг онцлов
Уул
уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Ил тод уул уурхай”
хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт
хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон хүргэе. Уул уурхайн сайд болон Төрийн
нарийн бичгийн даргын тушаалаар нийт 226 ажлын хэсэг гаран ажилласнаас
130 ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүрэг болгосон ажил үүргээ гүйцэтгэж
одоогоор 96 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс сайдын тушаалаар
байгуулагдсан 77, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан
долоо, бусад яам болон холбогдох байгууллагуудтай хамтарсан 12 ажлын
хэсэг ажиллаж байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал түүхэн айлчлал боллоо
БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөр төвшний түүхэн айлчлал болж өндөрлөлөө. Энэ айлчлалаар Монгол, Хятадын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээр хоёр тал санал нэгтэй тохиролцож энэ тухай Хамтарсан тунхаглал гаргасан. Айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Үүн дотор Геологи, уул уурхай, газрын тосны салбартай холбоотой олон чухал гэрээ, хэлэлцээрүүд байгуулагдсан.
Монгол Улсын Еренхийлөгч Ц.Элбэгдорж гэрээ хэлэлцээрт тусгагдсан ажлууд "Хүрэх зорилт, гарах үр дүн, хариуцах эзэн, хэрэгжих хугацаа тодорхой байх учиртай” гэсэн чиглэлийг өгсөн байгаа болно. "Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал, Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, далайд гарцгүй орны хувьд хоёр орны төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан нь хамгийн чухал ач холбогдолтой юм.
Бид нүүрсээ сүүлийн 5-6 жилд авто машинаар тээвэрлэж байгаагаас төмөр замын зөрүүгээс жилд нэлээд хэмжээний орлого алдаж энэ хэмжээгээр өрсөлдөх чадвар буурч байна. Төмөр замтай холбогдсон гэрээ хэлэлцээрүүдээр далайн боомт, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, тээврийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирсон болно.
Мөн түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр, SNG төслийг дэмжих санамж бичиг” УАБ-ын зөвлөмж, Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажиллах, Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах тухай санамж бичиг, Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөл, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр, Хамтын ажиллагааны тухай Газрын тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичиг, 162 сая ам.долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр”, 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл буюу худалдан авалт өгөхөөр болсон. Эдгээр гэрээ, хэлэлцээрээр Уул уурхайн яамны удирдлагын хүрээнд хэлэлцүүлэг хийж нэг ойлголцолд хүрэх, хэрэгжилтийг хангах арга хэмжээний ойлгомжтой төлөвлөгөө гаргаж биелүүлэх, бодлого, хууль, хөтөлбөр боловсруулахдаа ашиглаж ажиллана.
Ашигт малтмал, Газрын тосны тухай хуулийн хэрэгжилт
УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Газрын тосны тухай хууль батлагдсан. Ингэснээр Эрдэс баялгийн эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой байх боломж бүрдсэн. Газрын тосны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдлээ. УИХ-аас Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбоотой хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангаж бодит үр дүнг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрэл судалгааны ажлын гэрээний эрх үүргийн хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт гаргах, эрлийн гэрээнээс Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-нд шилжих боломжийг нэмэгдүүлэх, газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрлийн ажлын гэрээ түүнчлэн БХГ байгуулах хүсэлтийг нэн даруй шийдвэрлүүлэх арга хэмжээ авах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулан ажлыг эхлүүллээ.
Одоогийн байдлаар Газрын тосны тухай хууль батлагдахыг хүлээж байсан эрлийн ажлын гэрээ байгуулах 21 хүсэлтээс 17 нь буюу 80 орчим хувь уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхарын метан хий байна. Эдгээрээс "Эрдэнэс Тавантолгой”, "МАК” зэрэг компанийн эрлийн ажлын гэрээг яаралтай байгуулахаар ажиллаж байна. Есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд "Oil and oil shale” олон улсын чуулга уулзалт болно.
Үүнээс гадна газрын тосны хайгуулын хоёр талбай дээр сонгон шалгаруулалт явуулж гэрээлэгчийг сонгон шалгаруулан бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэх Уул уурхайн сайдын тушаал гарсан. Мөн БХГ-ний нэг эрх үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүллээ. Газрын тосны тухай хууль батлагдан гарснаас хойш энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдээд байна.
Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль батлагдсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах, дагаж мөрдөх журмын төслүүдийг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ингээд Ашигт малтмалын тухай хуультай холбоотой долоон журам, гурван гэрээний загвар, нэг заавар боловсруулж батлуулахаар мөн Газрын тосны тухай хуулиар 10 журам, нэг дүрэм, хоёр шаардлага, хоёр гэрээний загвар боловсруулж батлуулахаар ажиллаж байна.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбай хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нутаг дэвсгэрийн 19.89 хувь (31.12 сая га) хамарсан.
Үүнд:
Ñîíãîí øàëãàðóóëàëòûí òàëáàé |
9.94 ñàÿ ãà áóþó 6.35%
|
ªðãºä뺺ð
îëãîõ òàëáàé
|
21.18 ñàÿ ãà áóþó 13.54% |
Íèéò
|
31.12 ñàÿ ãà áóþó
|
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн дагуу шийднэ
Mонгол Улсын шүүхээс 106 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг /лиценз/ тухайн үеийн Ашигт малтмалын газрын удирдлага "хууль зөрчиж” өргөдлийн дарааллаар олгосныг тогтоон, уг шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгохыг даалгасан.
Ашигт малтмалын тухай хуульд "Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай, тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцаан хүлээлгэн өгсөн талбайг сонгон шалгаруулалтаар олгоно” гэж заасан байдаг. Иймээс 106 лицензийн талбай нь сонгон шалгаруулалтын талбайд хамаарч байсан юм.
Гурван шатны шүүхээс дээрх 106 лицензийг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгохоор шийдвэрлэсэн тул Засгийн газрын 216 дугаар тогтоолоор "Cонгон шалгаруулалтын журам”-ыг 2014 оны долдугаар сарын 4-ны өдөр батлан гаргасан. Энэ журмын гол зорилго нь сонгон шалгаруулалтад оролцох нийт аж ахуйн нэгжүүдэд ижил, тэгш боломж олгох, төр болон өмнө нь тухайн талбайд лицензи эзэмшиж байсан аж ахуйн нэгжид хохирол учруулахгүй байх явдал юм.
Тухайлбал, сонгон шалгаруулалт явуулах талбайд өмнө нь лицензи эзэмшиж байсан аж ахуйн нэгжийн геологи хайгуулын ажилд зарцуулсан зардлыг баримтанд үндэслэн тогтоож "босго үнэ” буюу сонгон шалгаруулалтад оролцогчдод гарааны ижил нөхцөл олгож, түүнээс дээш үнэ болон аж ахуйн нэгжийн чадвараар нь өрсөлдүүлэх замаар сонгон шалгаруулалт явуулах юм. Ийнхүү "босго үнэ” тогтоож байгаа нь өмнө нь лицензи эзэмшиж байсан аж ахуйн нэгжийн хувьд давуу эрх болж байгаа. Учир нь тэд сонгон шалгаруулалтад шалгарсан тохиолдолд зөвхөн "босго үнэ”-ээс дээш давсан үнийн зөрүүг төлж лицензи эзэмших эрхтэй болно.
Харин бусад аж ахуйн нэгжийн хувьд санал болгосон нийт үнийг төлөх шаардлагатай. Энэ тохиолдолд өмнөх лиценци эзэмшигчид "босго үнэ”-тэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг төлнө. Дээрх журмыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг УУЯ-н дээр байгуулагдаад ажиллаж байгаа.
Шүүхийн шийдвэр гарах үед 18 лиценци хүчингүй болсон байсан. Иймд нийт 88 лиценцийн хүрээнд асуудлыг хуулийн дагуу авч үзнэ. Эдгээр лиценцийн тодорхой хэсэг нь "урт нэрт” хууль болон бусад эрх зүйн үндэслэлээр хязгаарлалтад орсон байдалтай байгаа. Эхний ээлжинд "босго үнэ” нь баталгаажиж, талууд харилцан тохиролцсон 14 тусгай зөвшөөрлийг багцлан сонгон шалгаруулалт зарлаад байна.
"Эзэн-100” хөтөлбөрийн биелэлт 90 гаруй хувьтай байна
Эдийн засгийг эрчимжлийг нэмэгдүүлэх "ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд УУЯ өөрийн эрхлэх15 ажлыг хяналтандаа авч гүйцэтгэсэн бөгөөд 90 гаруй хувийн биелэлттэй байна. Тухайлбал, гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ 10 төгрөгөөр буурч, шатахууны биет нөөцийг 60 хоног болгон нэмэгдүүлснээр компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц дэд хөтөлбөр эхэлсэн үетэй харьцуулахад 3.1 дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буураад байна. Шинэчлэлийн засгийн газар, УУЯ байгуулагдан ажилласан хоёр жилийн хугацаанд шатахууны үнэ тогтвортой байгааг онцлон тэмдэглэж байна.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулан, хууль батлагдсантай холбогдон хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төрөөс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбилцолыг тогтоох тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар батлуулав. Мөн Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулж байна.
-Алтны салбарыг ил тод нээлттэй болгох, олборлолтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, валютын орлогыг өсгөх зорилгоор алт олборлогчид Голомт, Худалдаа, хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээг авах бөгөөд нийт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тогтоод байна. Монгол банкинд алт тушаасан тохиолдолд нөөц ашигдасны төлбөрийг 2.5 хувь болгосон хууль батлагдсан болон хөнгөлттэй зээл олгох болчон зэрэг арга хэмжээ авсаны үр дүнд 2014 оны 6 дугаар сарын байдлаар Монголбанкинд 3.8 тн алт тушаагдсан ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61 хувиар өссөн байна.
-БНХАУ-тай хамтарсан нүүрс хийжүүлэх үйлдвэр барих төслийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 74 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Синопек корпорацитай хамтарч нүүрсийг хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх төслийн нэгжийг УУЯ-ны дэргэд байгуулав. Улмаар хүрэн нүүрснээс синтетикхий үйлдвэрлэх, экспортлох төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хоёр тал хамтран боловсруулаад байна.
-Маргаантай байгаа зарим лицензийн асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг Засгийн газрын 219-р тогтоолоор батлуулсан. Дээрх тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд сонгон шалгаруулалт явуулах талбайн жагсаалт гаргах, сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичгийг боловсруулах, босго үнэ тогтоох зэрэг ажлууд хийгдэж байна. Босго үнэ буюу тухайн талбайд гарсан задлаа санхүүгийн баримтаар харилцан тохирсон 14 талбайд сонгон шалгаруулалт зарлаад байна.
-Уламжлалт бус газрын тос, тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд "Жени ойл шейл Монголиа” ХХК гэрээний дагуу 5 жилийн хугацаатай шатдаг занарын чиглэлээр суурь судалгаа хийж байгаа бөгөөд шинжилгээний дүнд гэрээт талбайн шатдаг занар нь 12-23 хувийн органик нүүрстөрөгчийн агуулгатай, хүхэр болон чийгийн хэмжээ бага, керогеноос тос үүсэх гарц өндөр зэрэг эерэг үзүүлэлт гарсан тул судалгааны ажлыг үргэлжлүүлж байна.
Түүнчлэн Монгол Улсад нүүрс шингэрүүлж бензин үйлдвэрлэх төслийн хүрээнд Монгол-Герман улсын хамтарсан "Гермон газ” ХХК нь Шивээ-Овоо уурхайг түшиглэн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус уурхайн нүүрсний дээжийг ХБНГУ-руу шинжилгээнд явуулаад байна. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК Солонгосын "Корей газ” компанитай нүүрсний давхаргын метан хий олборлох талаар хамтран ажиллах гэрээг 2014 оны наймдугаар сарын 14-ний өдөр байгуулан ажиллаж байна.
-Шинэчлэлийн Засгийн газар нүүрсний үнэ уналттай, уналт үргэлжилж байсан учир Таван толгойн ордыг тойрсон дэд бүтцийг барьсанаар Эрдэнэс Таван толгой компаний үнэлгээ нэмэгдэнэ гэж үзсэн.
-Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам, Тавантолгой ордын цахилгаан станцыг барих хөрөнгийг бондын санхүүжилтээс хуваариласан. Эдгээр ажил эрчимтэй урагшилж байна. Гашуун-Сухайт боомтын 20 орчим км төмөр зам барих болон санхүүжилтийг Гашуун-Сухайт ХХК байгуулагдан шийдэж, төмөр замыг 2014-2015 онд ашиглалтанд өгөх зорилт тавин ажиллаж байна.
-Транзит тээврийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан.
-Одоо хөрөнгө оруулагчдыг сонгох хэлэлцээрийг явуулахад бэлэн боллоо.
Оюутолгой компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
Оюутолгой компанийн уурхай болон маркетинг борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хувь нийлүүлэгчдийн хооронд шийдлээ хүлээж байгаа техникийн шинжтэй 2 асуудал байгаа. Үүнд:
1. Оюу толгойн далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудал. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гэрээний дагуу хийгдэхээр тусгагдсан. Ажлаа эхлэхийн тулд Оюутолгой ХХК ТЭЗҮ-д тодотголоо боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах учиртай. Эхний ээлжинд нөөцийн тайлангаа өгсөн. Шинжээчид нөөцийн тайланд дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
2. Татварын маргаантай асуудал. Энэ бол Татварын ерөнхий газар, Оюутолгой ХХК хоорондын асуудал бөгөөд тусгай хуулиар зохицуулагддаг ба 2 тал ойлголцлоо нэгтгэхийн тулд маргаан таслах зөвлөлд хандан ажиллаж байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтыг есдүгээр сарын 30-ны дотор шийдвэр гаргахаар идэвхтэй хамтран ажиллаж байна.
Нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна
Нүүрсний давхаргын метан хийн үйлдвэр байгуулах төсөл "Эрдэнэс-Таван Толгой” ХК нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. Энэ хүрээнд Солонгос улсын төрийн өмчит "Кo Gas Corporation” компанитай хамтран Таван толгойн уурхайн талбайд туршилтын үйлдвэр байгуулах 788 метр гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн албан ёсны нээлтийг 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийсэн. 2015 оны хоёрдугаар сард туршилтын үйлдвэрийн угсралтын ажлыг хийж дуусна.
Метан хий хэд хэдэн онцлогтой. Илчлэг чанар нь нүүрснээс 2,5 дахиних, нүүрс шатааж гаргадаг зардлаас хоёр дахин хямд үнээр метан хийг ашиглаж боломжтй, байгальд үзүүлэх хортой нөлөө бага. Улаанбаатарын утааг арилгахад метан хийн талаар хэрэгжүүлэх энэ төсөл ихээхэн нэмэр болно гэж үзэж байгаа бөгөөд гэр хорооллын нэг хороог сонгон туршилтын журмаар төслөө үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн жилийн хийн хэрэглээний арван хувийг метан хий эзэлдэг гэсэн судалгаа байдаг. БНХАУ-д гэхэд нэг хотын хэрэглээг тэр чигт нь метан хийгээр хангаж байгаа жишээ байна. Нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх санамж бичиг байгууллаа.
Уул уурхайн салбарын статистик мэдээлэл
2014 оны долдугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 565.7 мянган тонн, нүүрсний олборлолт 12.6 сая тонн, алтны 4.3 тонн, хайлуур жонш 222.9 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 3.7 сая тонн, цайрийн баяжмалын үйлдвэрлэл 56.4 мянган тонн, газрын тос 4.0 сая баррелийг олборлоод байна.
Өнгөрсөн оны долдугаар сарын байдалтай харьцуулбал зэсийн баяжмал 45.4 хувь, төмрийн хүдэр 18.0 хувь, хайлуур жоншны баяжмал 51.9 хувь, газрын тосны олборлолт 53.9 хувиар тус тус өссөн байна. 2014 оны долдугаар сарын өссөн дүнгээр 10.4 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 703.9 мянган тонн., молибдений баяжмал 1.8 мянган тонн, жонш 176.6 мянган тонн, төмрийн хүдэр 3.1 сая тонн, цайр 53.2 мянган тонн, газрын тос 3.8 сая баррелийг тус тус экспортлоод байна.
Өнгөрсөн оны долдугаар сарын байдлаарх экспортын дүнтэй харьцуулвал нүүрсний экспорт 25.8 хувь, газрын тос 45.7 хувиар, зэсийн баяжмал 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Нийтдээ, 2014 оны долдугаар сарын байдлаар Уул уурхайн салбараас татварын орлогоор Улсын төсөвт 624.7 тэрбум төгрөг төвлөрөөд байна.
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар нийт 23.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 20.9 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.2 тэрбум төгрөг, бусад орлого 1.1 тэрбум төгрөг байна.
Газрын тосны газар нийт 125.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Газрын тосны орлого 125.1 тэрбум төгрөг, бусад орлого 800.1 сая төгрөг байна. Уул уурхайн салбар нийт дүнгээрээ 773.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байна.
Улсын хэмжээнд нийт 2782 тусгай зөвшөөрөл байна
Улсын хэмжээнд 2014 оны наймдугаар сарын 22-ны байдлаар нийт 2782 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1351, хайгуулын 1431 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.6 хувийг эзэлж байна.
Шатахууны 32 хоногийн нөөцтэй байна
2014 оны наймдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32, хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 36, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 35, ТС-1 26 хоногийн нөөцтэй байна.
“Ил тод уул уурхай” эдгээрийг онцлов
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани