- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шинэ төмөр зам ба луйвар
Саяхан Австралийн Засгийн газрын харьяа судалгааны хүрээлэн дэлхийн
эрдэс баялгийн салбарын прогнозыг гаргаж 2017 он хүртэл нүүрсний зах
зээл сэргэхгүй гэсэн дүгнэлтэнд гаргасан. Зөвлөмжийг дагаж "Рио Тинто”
нүүрсний салбараас хөрөнгөө татах болов. "Саус Гоби Сэндс” –ийн
хувьцаагаа Хятадын компанид зарж Монголын нүүрсийг бүр мөсөн орхилоо.
Сайхан цаг ард хоцорч нүүрс модноос гарлаа. Дэлхий даяараа нүүрсний
салбараас хөрөнгөө татаж байхад манайхан харин Чингэс бондын 200 сая
долларыг нүүрсний төмөр замын далан овоолоход зарцуулж байна. Энэ зам
ашиглалтанд орсноор "Эргээд 200 сая доллароо дорхноо буцааж өгнө” гэж
манай хөгжлийн банкны захирал, эрүүгийн хэргийн сэжигтэн бээр тун
мэдэмхийрэн ярьж яваа. Төмөр замыг ачааны үнэ өсч зах зээл оргил үедээ
хүрч байхад хөрөнгө оруулагчдыг татаж бариулж авдаг. Харин манайхан бүх
зүйл өнгөрч, үнэ унасан хойно өр ширэндээ зууралдан байж шороо овоолж
байна. Чингэс бондоос таван толгойн төмөр замд оруулсан хөрөнгө эргэж
гарч иртлээ "лөлө” болсон.
Анх Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг "Энержи Ресурс” компани өөрийн хөрөнгөөр барьж ашиглаад 19 жилийн дараа улсад хүлээлгэн өгөхөөр 2011 онд концессийн гэрээ байгуулсан байдаг. Ингээд тэд "Самсунг”-тай 500 сая ам.долларын гэрээ байгуулж 2.5 жилийн дотор барихаар ажлаа эхлээд байв. Явцын дунд техник эдийн засгийн үндэслэлд тодогтол орж гэрээний үнийн дүн өсч 100 сая ам.доллараар өссөнөөр төмөр зам байгуулах төслийн дээд өртөг 600 сая ам. доллараар тогтсон байна. Гэтэл сонгуулийн дараа гарч ирсэн шинэ Засгийн газар "Энержи Ресурс”-д олгосон концессийн эрхээ цуцалж "Төр өөрөө төмөр зам тавина” гэсэн шийдвэр гаргасан. Ингээд "Энержи Ресурс”-ын ажлаа эхлүүлээд байсан төмөр замын төслийг яг тэр чигээр нь төр хүлээж авч нөхөн төлбөрт нь татвар төлөгчдийн мөнгөнөөс 59 сая ам.доллар зарлагджээ. Шинэ захиалагч гүйцэтгэгчээ солилгүй ажлаа үргэлжлүүлсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь өмнөх захиалагч нь 600 сая ам.доллараар тохироод хийгдэж байсан ажил дээр шинэ захиалагч орж ирээд 900 сая долларын гэрээ байгуулжээ. "Самсунг”-ийн хувьд үгүй гэж хэлэх шалтгаан байхгүй. Айлын гэрийг авхайтай нь тохироод 600 төгрөгөөр цэвэрлэж байтал нөхөр нь орж ирээд 900 төгрөг өгье гэвэл хэн татгалзах билээ. Ийм л хачин явдал болж төмөр замын төсөл хувиас улсад шилжихдээ 900 сая ам.долларын өртөгтэй болж хувирчээ. Гэтэл одоо энэ замын өртөг 1 тэрбум ам.долларыг давсан гэдгийг эх сурвалж баталж байна. Зураг төсөл нь огтхон ч хөдлөөгүй, гүйцэтгэгч нь хэвээрээ байгаа ажил яагаад эгшин зуур 400 сая ам.доллараар өсөв. Одоо бүр тэрбум даваад байгаагийн цаана ямар луйвар нуугдана вэ? ТЭЗҮ, тооцоо судалгаа гэж зүйл байна уу? энэ талаар мэдэж байгаа энгийн иргэн байтугай их хурлын гишүүн ч алга. Харин А.Гансүх сайд ямар ч тайлбар хийхгүй "Улсын нууц” "Геополитик” гэж хамаг олны амыг тагласаар явна.
Анхандаа "шинэ төмөр замыг хөрөнгө оруулагчдын мөнгөөр барьна, улсаас мөнгө гаргуулахгүй, Япон, Орос, Солонгосууд хөрөнгөө оруулья гээд оочирлоод байна, хурдан батлаад аль” хэмээн тэвдүүлж явсан хүн нь Х.Баттулга, А.Гансүх нар. Гэтэл одоо "Засаг мөнгөө өгөхгүй бол ажил явахгүй” гэсэн тайлбар хийгээд явж байгаа улсууд мөн л тэд. Энэ нь юу гэсэн үг вэ? төмөр замын төсөл явахгүй гацна л гэсэн үг. Ингэж гацах тусам хэн нэгэн нь ашиг олоод байнаа даа. Эргээд хувьд нь өгье гэх зориг засаг төрд үлдээгүй. Төрийн бүдүүн зам туйлаас эх оронч гэдгийг ард түмэнд гүн бат ойлгуулчихсан. Хөрөнгө оруулагч татах тухайд бол бүр "лөөлөө”. Угаасаа тэгэхгүй, улсаас мөнгөө авна гээд өдөр шөнөгүй нэхэж яваа. Үнэ өртөг нь яагаад ингэж мулт өсөөд байгааг хэнд ч тайлагнахгүй "улсын нууц чшшшш” гэсэн сайхан хариулттай.
2001 онд Н.Энхбаяр "Мянганы зам” гэж аварга мундаг төсөл эхлүүлсэн. Экспорт, Импортынхоо 80 хувийг хийдэг Замын-Үүдийг автозамаар Улаанбаатартай холбоогүй атлаа цагт гуравхан машин явдаг мянган хүрэхгүй хүнтэй сумдруу зам татаж мөнгө хүүлдэг бизнес энэ үеэс цэцэглэж одоо ч хамгийн унацтай ашигтай байсаар байна. Яг үүнтэй ижил хэдэн мянган километр төмөр зам татах төслийг Х.Баттулга санаачилсан. Харин энэ төсөл нь өнөөг хүртэл бүтэл муутай, хэрүүл ихтэй, бүтээсэн гийгүүлсэн зүйлгүй яваа. Гэхдээ улсаас 200 сая ам.долларыг эхний ээлжинд залгичихаад араас нь 200 сая ам.доллараа нэхээд хэвтэж байна. Цаг хугацаа явах тусам өртөг нь улам өссөөр. Ингэж өсөх нь хэн нэгэнд ашигтай л байгаа юм биш үү? "Самсунг”-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа 11 компаний эзэн АН-ын нөлөө бүхий эрхмүүд байдаг гэх. Тэр дундаа Б.Гарамгайбаатар, Б.Батзаяа нарын компани хамаг өрөмтэй ээдтэй гэсэн бүхнийг нь хуу хамсан гэдгийг зарим эх сурвалж нотолдог.

МАН ч, АН ч нүүрсний
төмөр замыг нарийн царигаар тавихаас өөр сонголтгүй гэдэгтэй эвлэрч
шийдвэр гаргаж байсан. Хятадруу нүүрсээ нийлүүлье гэвэл бидэнд хамгийн
хямд өртөгтэй шийдэл хэрэгтэй. Үүнийг тэд мэдэхгүй биш мэдэхийн дээдээр
мэдэж байгаа. Өргөн нарийны хэрүүл, хувь хувьсгалын ялгаа ярьж саатуулах
тусам энэ ажлын өртөг өснө. Энэ хэрээр Засаг нь бодлогоо явуулж
чадахгүй саатаж, хугацаа алдана. Эх оронч төмөр замын нэвтрүүлгээрээ
олны сэтгэлийг улам татаж, ингэхийн хэрээр намдаа нөлөөгөө бэхжүүлнэ.
Төмөр замын нэрээр нэхэх мөнгө, улстөрийн нэр хүнд хоёр нь хамтдаа өснө.
Мөнгөтэй ч болно, нэр хүндтэй ч болно. Төмөр замыг сунжруулах тусам
ашигтай. Ийм гаргалгааг хэн нэгэн нь гаргачихаад гарамгай хэрэгжүүлээд
байгаа юм бус уу?
24tsag.mn
Шинэ төмөр зам ба луйвар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани