- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна
Уул уурхайн сайд Д.Ганхуяг нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлжүүлэхтэй холбогдуулан БНСУ-ын "Когеа Gaz Corporation"-ийн дэд ерөнхийлөгч Ян Ёнмун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. "Когеа Gaz Corporation"-ийг БНСУ-ын Засгийн газар 1983 онд байгуулсан бөгөөд тус улсын байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани юм байна.
Уулзалтын эхэнд сайд Д.Ганхуяг дэд ерөнхийлөгч Ян Ёнмунд Монгол Улсад нүүрсний давхаргын метан хий ашяглах талаар хууль эрх зүйн орчин бүрдсэн үед Тантай уулзаж байгааг бэлэгшээж байна гээд хуулийн талаар товч танилцуулав.
Тэрээр "УИХ-аар энэ оны 7 дугаар сарын 1-нд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан. Энэ хуулийг батлахаар ярьж эхэлснээс хойш нилээд хэдэн жил өнгөрсөн. Уг хуулиар "уламжлалт газрын тос" буюу түүхий тос болон" уламжлалт бус газрын тос" буюу шатдаг занар, тослог элс, хийтэй элс, хийтэй занар, нүүрсний давхаргын метан хий зэрэг эрдэс баялагийг эрэх, хайх, олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулиар эдгээр баялагийг ашиглах хөрөнгө оруулалтын таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэн. Монгол Улс Солонгос, Япон зэрэг оронтой адилхан хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх зарчмыг баримталдаг. Хуульд зааснаар уламжлалт бус газрын тос
буюу нүүрсний давхаргын метан хийн тухайд эхлээд холбогдох төрийн захиргааны байгууллагатай эрлийн гэрээ байгуулна. Түүнчлэн эрлийн ажлын үр дунд үндэслэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж нөөц тогтоох хайгуул хийх юм" гэж хэллээ.БНСУ-ын "Когеа Gaz Corporation"-ийн дэд ерөнхийлөгч Монгол Улсын "Эрдэнэс таван толгой" ХК-тай хамтран эхний шатны судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд метан хий боловсруулах туршилтын үйлдвэрээ 2015 оны 6 дугаар сараас эхлэн ажиллуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын бууруулах хэрэгцээг хангахад 2 сая тонн орчим метанын хий шаардлагатай гэлээ.
Сайд Д.Ганхуяг Монгол Улсын төр засаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихэд эхлээд эрх зүйн таатай, тогтвортой орчныг бүрдүүлэх учиртай. Дараа нь хуулийн хэрэгжилтийг хангаж, баялаг бүтээгчдэд хурдан шуурхай үйлчлэх явдал юм. Иймд хөрөнгө оруулагчдад уул уурхайн яам нээлттэй байх болно. Нүүрсний давхаргын метан хий ашиглах энэхүү төсөл нь эрчим хүч, түлшни^ шинэ эх үүсвэрийг бий болгохоороо онцлогтой. Мөн энэ төсөл нь бизнесийн төдийгүй нийгмийн өндөр ач холбогдолтой төсөл байх болно гээд тэдэнд амжилт хүслээ. Эцэст нь тэрээр өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжүүдээс уламжлалт бус газрын тосны чиглэлээр ажиллахыг хүссэн 12 хүсэлт ирж, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэж хэллээ.
Газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани