- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Л.Оюунтуяа: Дорнод Монголын геологийн байгууллагын 50 жилийн ой олон ажлыг бүтээсэн, хамт олноо уулзуулсан, салбараа сурталчилсан, өргөн арга хэмжээ боллоо
Залуу насандаа очсон юм шиг санагдлаа гэдэг уг сонсох унэхээр сайхан байлаа-
2014 оны 8 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Дорнод Монголд Геологийн
байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойн баяр эх орны дорнын хязгаар
нутаг Дорнод аймагт амжилттай болж өндөрлөсөн билээ. Энэхүү томоохон
арга хэмжээний талаар Дорнод Монголын хайгуулагчдын холбооны гүйцэтгэх
захирал Л.Оюунтуяатай ярилцлаа.
-Юуны өмнө энэхүү томоохон арга
хэмжээг амжилттай зохион байгуулсан та бүхэнд талархал илэрхийлье.
Эхлээд 50 жилийн ойд оролцсон бүрэлдэхүүний талаар асууя гэж бодож
байна?
-Дорнод Монголд Геологийн байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ой маш өргөн дэлгэр болж 380 орчим зочид төлөөлөгчидхүрэлцэн
ирснээс салбарын яам, агентлагийн удирдлага, төлөөллүүд, Дорнод аймгийн
Засаг даргын орлогч М.Бадамсүрэн, ЗД-ын Тамгын газрын ажилтнууд, Орон
нутгийн судлах музейн захирал Н.Энхбаяр, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн
холбооны дарга Цагаан, Монголын геологийн холбооны гүйцэтгэх захирал,
доктор М.Тодбилэг, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны
ерөнхийлөгч Ч.Энх-Амгалан, Монголын геофизикийн холбооны гүйцэтгэх
захирал Д.Цэдэн-балжир, Монголын өрөмдлөгийн холбооны гүйцэтгэх захирал,
доктор, профессор Ж.Цэвээнжав, Монголын геологич эмэгтэйчүүдийн
холбооны гүйцэтгэх захирал Ч.Энхтуяа гээд мэргэжлийн холбоодын
удирдлагууд оролцсон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт
малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагаас
ирүүлсэн "Мэндчилгээ"-г Геологийн албаны дэд даргын үүргийг түр орлон
гүйцэтгэгч Н.Баатар, холбоодын удирдлагууд мэндчилгээ, дурсгалын зүйлсийг тус тус
гардуулсан. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудаас гадна Хөвсгөл,
Хэнтий, Сүхбаатар аймгуудаас, мөн Баруунхараа, Зүүнхараад амьдран сууж
байгаа манай үе үеийн ахмад геологчид, тэдгээрийн үр хүүхдүүд ойн
баяртаа хамрагдсанд сэтгэл өндөр байна. Манай холбооны үйл ажиллагааг
дэмжиж Топ вилнес трейдинг ХХК-ны ерөнхий захирал Л.Отгонцэцэг, МUD
ХХК-ний захирал О.Түвшинхүү, Энх-Амгалан нар, мөн Sankou marketing Mongolia ХХК, Сонголт
группын хамт олон бүтээгдэхүүнийхээ дээжээс геологичиддоо өргөн
барьсан.
-Ойн арга хэмжээний гол онцлог нь юу байв?
-50 жил гэдэг бол
бүхэл бүтэн хагас зууны түүх. Энэ хугацаанд Дорнод Монголын геологичид
юу хийж бүтээв гэдгийг тодруулсанд уг баярын маань гол онцлог оршино. Ер
нь ойн арга хэмжээ гэдэг бол бүтээн байгуулалт, амжилт бүтээлээ бахархан
дурсах томоохон боломж юм. Тэр утгаараа мэдлэг боловсролтой, арвин
их туршлагатай мэргэжилдээ эзэн болсон тийм шилдэг баг хамт олон нэг дор
хуран чууллаа. Энэ сайхан 50 жилийн түүхэн хугацаанд олон орд,
илэрцүүдийг нээн илрүүлсэн,1:200000,1:50000-ын масштабын зураглал,
эрлийн ангид ажиллаж байсан, Герман-Монголын хамтарсан Салхитын анги,
Унгар-Монголын анги, Японы хөрөнгө оруулалттай Цав УҮГ, Улзын 3-р анги,
Дун Эрдэнэ ХХК, "Хаш" ХК, цаашлаад "Дорнод гео" ХК-д ажиллаж байсан үе
үеийн геологчид өөрсдийнхөө хийсэн бүтээснээ, залуу нас, хамт олноо
үгүйлэн дурссан сайхан баяр боллоо.
Зах зээлийн шилжилтийн он
жилүүдэд зарим геологичид, өрмийн инженер, техникийн ажилтнууд маань
мэргэжлээрээ компани байгуулж, зөвлөхөөр ажиллаж байна, Ойн арга хэмжээг
маш олон геологичид хүсэн хүлээж байсан нь анзаарагдсан.
-Ойн баярын хүрээнд Дорнод аймагт Геологичдын танхим нээсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярина уу?
-Геологийн
танхим бол 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хийсэн ажил.
Геологичдынхоо түүхийг өгүүлсэн танхим нээе гэдэг саналыг Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан Л.Лхагвасүрэн, эрдэм шинжилгээний Дорнод нэгдлийн дарга
Баатархуяг хоёр санаачилсан юм. Манай холбооны хувьд ойн арга хэмжээнд
хийх ажлынхаа хүрээнд оруулан дэмжиж, улмаар Дорнод аймаг дахь орон
нутгийг судлах музейн захирал Н.Энхбаяртай албан ёсоор
гэрээ хийж уг танхимыг 6 сарын турш тохижуулсан. Геологийн танхимд геологийн тухайн үеийн байгууллагуудын түүхэн замнал, нээсэн орд илрэлүүд,
геологичдын ахуй амьдрал, жирийн хүнээс геологич хүний амьдрал юугаараа онцлог юм, ямар багаж хэрэгсэлээр ажлаа гүйцэтгэж байсан зэрэг
сонирхолтой баримтуудыг оруулсан.Мөн үе үеийн геологичдын бичсэн тайлан,чулуун дээж гээд геологичдын амьдралын ховор сонин орчныг
бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын газрын гадаргуу дахь болон гүнд оршин буй эрдэс баялагийг судалдаг геологичдын ажил, амьдралыг олон нийтэд тайлбарлан таниулах, ялангуяа орон нутагт геологич мэргэжлийн онцлогийг сурталчлахад, Монголд анх удаа геологичдын танхим нээгдэж байгаагаараа онцлог юм. Дун-Эрдэнэ ХХК нь Өвөлжөөтийн алтны ордоос 2014 оны 7 дугаар сард олборлосон 890 сорьцтой 20,2 гр жинтэй алтны дээжийг аймгийн орон нутгийн эрдэнэсийн санд хандивласан.

-Энэ
танхим бол геологчидын амьдрал ахуй, бүтээн байгуулалтын түүх гээд олон
зүйлийг багтааж чадсанаараа зөвхөн Дорнодын геологичдод биш Монголын
нийт геологичдын ажил, амьдралыг орон нутагт сурталчилсан том ажлын нэг
хэсэг болсон гэж ойлгож болох уу?
-Дорнод Монголын геологичид гэдэг бол Монголын геологийн салбарын нэг том нэгж хэсэг нь юм. Энэ утгаараа зөвхөн Дорнод Монголын геологичид биш Монголын нийт геологичдын хийсэн бүтээснийг олон түмэнд таниулах эхлэл нь болсон гэж үзэж байна.

-50 жилийн ойн түүхийг бичилцсэн ахмад геологичид олон байгаа нь мэдээж. Тэр хүмүүс юуны талаар онцлон өгүүлж байв?
-Ахмад үеийн геологич Амгаа, Пүрвээ, Гандулам, Цагаадай, Арслан, Очир, Халзан нараас гадна 1964 онд Дорнодын геологийн Удирдах газрын шавийг
тавилцсан ахмад ажилтан 83 настай Л.Сэмжид гуай, жолооч Цагаанхүү нарыг дурдаж болно.
Баярын арга хэмжээнд ирсэн бүх хүмүүс сэтгэл маш өндөр байсан. Хөдөлмөрийн баатар Ж.Сүрэнхүү гуай болон аж үйлдвэрийн гавьяат ажилтан, "Дун-Эрдэнэ" компанийн захирал Л.Лхагвасүрэн нарын компанид 100 гаруй хүмүүс ажиллаж байна. "Зах зээлийн шилжилтийн эхний жилүүдэд геологийн салбарын олон экспедицүүд хувьчлагдан тарсан байдаг ч Дорнод Монголын хайгуулчдын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа 50 жилийн ойдоо оролцож байгаадаа туйлаас баяртай байна. Залуу насандаа очсон юм шиг санагдлаа" гэдэг үгийг ахмадуудаасаа сонсох үнэхээр сайхан байлаа."Бид геологийн салбарыг хөгжүүлэхийн төлөө явж байсан шүү гэдгийг сануулж өгсөн та бүхэндээ баярлалаа" гэсэн үгэнд ихэд урамшсан. Уул уурхайн яам, АМГ-ын удирдлагууд төлөөллөө оролцуулж, аймгийн удирдлагууд биечлэн оролцсонд геологичид маань маш их баяртай байлаа
-50 жилийн хугацаанд Дорнодын хайгуулчдын хийж бүтээсэн зүйл их. Тэр хүмүүсийн хөдөлмөрийг хэрхэн үнэлэв?
-Өнгөрсөн 50 жилийн хугацаанд байгууллагаараа хийж бүтээсэн ажлууд их ээ. Геологийн салбар, улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, манай байгууллага хамт олны дундаас МУ-ын Хөдөлмөрийн баатар 1, Гавьяат уурхайчин 1, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан 4 төрөн гарсны зэрэгцээ Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор 2, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 11, Алтан гадас одонгоор 35, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12, Тэргүүний геологич цол тэмдгээр 100 гаруй хүнийг шагнасан. МУСТА, Байт сурын мастер, Шатрын спортын мастер зэрэг алдартнууд төрөн гарсан, бидний дунд геологийн ухааны доктор, докторант, МУ-ын зөвлөх геологи, мэргэшсэн геологи, геологийн ухааны магистр 40 гаруй байгаа нь МАНАЙ БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ БАХАРХАЛ билээ. Түүхт 50 жилийн ойн босгон дээр ММНС ХХК-ийн ерөнхий геологи, геологийн ухааны магистр Нядаан Баярсайхан нь Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяраар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан.
Байгууллага хамт олны амжилт гэдэг бол мэргэжилдээ үнэнч, хийсэн ажилдаа эзэн болдог, чадварлаг хүмүүсийн хөдөлмөрийн үр шим байдаг. Тийм ч учраас өнөөдрийн энэ баярт өдөр хамт олноо хошуучлан, үр бүтээлтэй олон жил ажилласан хүмүүс МУ-ын Тэргүүний геологич цол тэмдэг, Дорнод аймгийн хөдөлмөрийн аварга, Ахмад хүндэт геологич, Шилдэг өрөмдөгч зэрэг шагналуудаар шагнагдсан.

-Дорнод
Монголд Геологийн байгууллага үүсч хөгжсөнөөр зөвхөн тухайн бүс нутагт
бус нийт Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй.
Геологийн ажлын хүрээг өргөтгөхийн тулд цаашид төр засгаас ямар бодлого
явуулбал зохилтой вэ?
-Социалист системийн үед Төвийн, ЭГЦЭ, Олон улсын, Дорнодын, Чойрын, Ховдын, Баянхонгорын, Дарханы. Хөвсгөлийн зураглалын зэрэг томоохон
экспедицүүд нутаг дэвсгэрийн геологийн судалгааны ажлыг хийж байсан ба эдгээр экспедицийн үйл ажиллагааг Дорнод гео ХХК, Хөвсгөл геологи ХХК, Алтай нэгдэл ХХК, Чойрын, Монгол алт ХХК, Дархан зэрэг компаниуд үргэлжлүүлэн авч явна. Бүс нутгуудад салбартай Монголын геологийн алба жинхэнэ утгаараа байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулаасай. мэдлэгтэй чадвартай олон геологичдын хүчийг ашиглаасай гэсэн ахмад геологичдын хүсэлтийг төр, засгийн удирдлагууддаа уламжилмаар байна.
-Ойн баярыг тохиолдуулаад ямар ямар ажил зохиосон бэ?

-Ойн арга хэмжээ баяр
ёслол гэдэг бол зүгээр хэдэн хүн цуглаад идэж уухын нэр биш юм. 50 жилийн
ойг тэмдэглэхийн тулд 9 сарын турш Дорнод Монголд ажиллаж байсан үе
үеийн геологичид, манай холбооны Удирдах зөвлөл бүтээлч, хүнд хүрсэн
дорвитой ажил хийх гэж төлөвлөн, хүссэн үр дүндээ хүрсэн. "Дорнод
Монголын эрдэс баялагийн чадавх" сэдэвт онол практикийн бага хурлыг
зохион байгуулж хэлэлцэгдсэн 22 илтгэлээс 18-ыг нь "Хайгуулчин" сэтгүүлд
захиалгаар хэвлүүллээ. Геологичдод чухал гарын авлага болох нь
дамжиггүй. Дорнод Монголд ажиллаж байсан үе үеийн геологич ахмадууд,
Дорнодын геологийн байгууллагын түүхэн замналыг өгүүлсэн, "Дорнод
Монголын геологичид" дурсамж номыг гаргалаа. Уг номонд Монголын
өрөмдлөгийн холбооны гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжав нь
сэтгэгдлээ өргөн барисан.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
доктор Чулуун нь ахмад геологич Э.Доржготовын "Үнэт эрдэнийн чулуу"
номыг редакторлаж.онол практикийн бага хурал, "Дорнод Монголын
геологичид" дурсамж номд зөвлөхөөр ажилласан. "Дорнын хайгуулчид" дуу
зохиож, клипжүүлээд байна. Ахмад геологич Цэцэг эгч маань Буриад ардын
үлгэрүүдийг эмхэтгэн, хүүхэд багачууддаа бэлэглэсэн. Ойн баярын арга
хэмжээний хүрээнд орон нутагт геологийн салбарыг таниулан сурталчлах
Геологчдын танхимыг нээсэн. Баярын хурал, хүндэтгэлийн концерт, ойн
медаль, хүндэтгэлийн хүлээн авалт, орон нутгийн бүтээн байгуулаллтай
танилцах, ахмадын алдрыг тэмдэглэх, хаалт, галын наадам зэрэг нь зочид,
төлөөлөгчдийн сэтгэлд нийцсэнд баяртай байна.
-Ойг зохион байгуулсан байгууллага хамт олны талаар асууя?
- Дорнод аймгийн төвд 100 орчим геологич, Улз, Баяндунгийн ангид мөн 100 гаруй хүн ажиллаж байдаг. Дорнодын геологийн экспедициийн дарга асан Ц.Пүрэвцэрэн, геологич Г.Сугаржав техник геологич С.Цэцэг, Б.Дэнсмаа эгч нарын санаачилгаар жил бүрийн сар шинийн баяраар шинийн 8-нд тогтмол цугларч золгодог уламжлалтай. Энэхүүт золголтонд улаанбаатар хот дахь 130 гаруй ажилтан, ажиллагсдын 90 орчим нь баинга оролцдог.
Холбооны тэргүүн, "Хаш" ХК-ийн ерөнхий захирал асан Энхтайван анх санаачилж, геолоич Ж.Баярсайхан, Б.Дашням нар дэмжиж, Хөдөлмөрийн батар Ж. Сүрэнхүү, Аж үйлвэрийн гавьяат ажилтан Л.Лхагвасүрэн, Хатан туулын сав газрын Усны албаны дарга Ш.Мягмар, МУИС-ийн багш, геологийн эдийн засагч З.Ганбаатар, экспедицийн орлогч дарга н.Гандулам, Дорнод аймаг дахь Ахмадын зөвлөлийн дарга Цамбасүрэн, Нисэх буудлын дарга н.Баатархуяг нарын 21 хүний бүрэлдэхүүнтэй ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулагдаж, даргаар нь Б.Энхтайван, нарийн бичгийн даргаар нь миний бие сонгогдон ажилласан. Улмаар миний бие төрийн бус байгууллага байгуулахаар шийдэж, хамт олон маань дэмжиж "Дорнод Монгрлын хайгуулчдын холбоо" байгуулагдан, нэгдсэн зохион байгуулалтад орсноор өнөөдрийн амжилтанд хүрсэн.

-Ойн баярын хүрээнд нэр бүхий ахмад геологичдын Хөдөлмөрийн алдрыг тэмдэглэсэн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Ойн арга хэмжээний үеэр Дорнод Монголын геологичдын Ахмадын зөвлөлийн дарга Лхамсүрэнгийн санаачилгаар анхны тулгын чулуу тавилцсан ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж Хөдөлмөрийн алдарыг нь тэмдэглэсэн. Манай холбоо үүнийг дэмжсэнээр геологийн ахмад ажилтан Л.Сэмжид, Б.Мягмар, Ш.Мөнхсүрэн нарын хөдөлмөр бүтээлийг алдаршуулсан юм. АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа ахмадуудад зориулж "Дурсгалын хүндэт өргөмжлөл" ирүүлсэнд бүх геологичид өндөр сэтгэгдэлтэй байсан. Мөн Монголын геофизикийн холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир ахмад геологич Г.Оргил, Лхамсүрэн нарт холбооныхоо хүндэт өргөмжлөл, 100 мянган төгрөгийг тус тус гардуулсан бол Монголын үйлдвэрлэлийн геологийн холбооны ерөнхийлегч Ч.Энх-Амгалан холбооныхоо зүгээс мэндчилгээ дэвшүүлж, 5 ахмад геологичдод компаныхаа зүгээс 50 мянган төгрөгийг тус тус гардуулсан.

-Сонирхоод асуухад та өөрөө Дорнод аймагт төрсөн үү?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Дарханы политехникумыг 1986 онд тесгөөд Монгол орны Дорнод хязгаарыг зорьж, ажил, амьдралын гараагаа эхлэн, 1998 онд Улаанбаатар хотод шилжсэн ба мэргэжлээрээ 28 жил ажиллаж байна. Миний амьдрал, хувь заяа дорнод Монголтой салшгүй холбоотой гэж боддог. Энэ утгаараа дорнын талдаа хайртай, дорнод Монголын геологичдоороо бахархаж явдаг.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.
-"Дорнын хайгуулчид" дуу маань Дорнодын геологичдын зүүн бүс нутгаас олж илрүүлсэн ордууд, газар нутгийн онцлогийг тусгасан ба Монголын нийт геологичдын хөдөлмөр, бүтээлээр илрүүлсэн ордуудад зориулсан сэтгэлийн өргөл билээ Геологичдын хөдөлмөрийг үнэлж цаг заваа зориулж хоёр өдрийн турш бидэнтэй хамт байсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүддээ Дорнод Монголын хайгуулчдын холбооны хамт олондоо баярлалаа. Геологийн салбарын ажилтан, ажиллагсад Та бүхэндээ удахгүй болох Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 75 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Д.Дорж /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/
Л.Оюунтуяа: Дорнод Монголын геологийн байгууллагын 50 жилийн ой олон ажлыг бүтээсэн, хамт олноо уулзуулсан, салбараа сурталчилсан, өргөн арга хэмжээ боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани