Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрсдэлээ экспортлох боломж

Ц.БОЛОРМАА
Аливаа улсын ДНБ-ийг дотоод хэрэглээ+дотоодын хөрөнгө оруулалт+Зас-гийн газрын зардал+(Экспорт-Импорт) гэсэн аргаар тооцдог. Эдгээр үзүүлэлтийн аль нэг доголдож эхлэхэд ДНБ-ий өсөлтөд нөлөөлөх нь мэдээж. Дэлхийн банкнаас жилд хоёр удаа гаргадаг Монголын эдийн засгийн тоймд дурдсанаар 2011 оноос хойш импорт ихээр нэмэгдсэн нь урсгал дансны алдагдал өсөхөд нөлөөлжээ. Тодруулбал, 2009 онд хоёр гаруй тэрбум ам.доллар байсан манай улсын импорт 2012 онд бараг зургаан тэрбумд хүрчээ. Хэдийгээр урсгал дансны алдагдал сүүлийн саруудад багасаж байгаа ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахын хэрээр валютын нөөц дундарч, төгрөгийн ханш суларч буйг Дэлхийн банк өнгөрсөн сард сануулсан билээ.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ буурсныг (Төвбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард 1844 болсон нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар суларсан үзүүлэлт болсон) хэрхэн өөрчлөх талаар улстөрчид өөр өөр байр суурьтай байдаг. Зарим нь "Эсгий шаахай экспортолъё" гэх нь бий. Экспортоо нэмэгдүүлье гэсэн санаа нь зөв ч гадаад зах зээл дэх манай бүтээгдэхүүний эрэлт сайн байхгүй нь мэдээж. Зах зээлийн нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж байгаа зарим нь эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэйг зөвлөдөг. Гэхдээ олон улсын зах зээлд тавааруудын үнэ 3-5 жил тутамд буурдаг мөчлөгтэй. Одоогоор дэлхийн зах зээл дэх дийлэнх эрдсийн ханш тийм ч өндөр биш байгаа. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголын томоохон нүүрс экспортлогч "Mongolian Mining Corporation" энэ оны эхний хагас жилд 28 сая ам.долларын алдагдал хүлээснээ өмнөх долоо хоногт танилцуулсан тайландаа дурдсан. Зах зээл дэх коксжих нүүрсний үнэ хямдарч, борлуулалт буурсан нь үүнд нөлөөлсөн тухай мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ үед Монгол Улс өөр юуг экспор-толж болох вэ? Экспортын хэмжээ, орлогоо нэмэгдүүлэх гол ач холбогдол нь гаднаас орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх явдал юм. Гаднынхны "шунал"-ыг хөдөлгөсөөр ирсэн нэг "бүтээгдэхүүн" бий нь Монголын ашигт малтмалын хайгуул. Хайгуулыг хэрхэн Экспортлох вэ гэж уншигч та гайхаж магадгүй. Эрсдэлтэй энэ салбарт хөрөнгө оруулагчид орж ирвэл гадаад валютын урсгал нэмэгдэх болохоор тэгж хэлсэн хэрэг. Товчхондоо, баялгаа бус эрсдэлээ экспортолно гэсэн үг.

Дэлхий дахинаа жилд 10.000 орчим тал-байд судалгаа хийх боломжтойгоос 3000-д нь л хайгуулын ажил хийдэг байна. Тэгвэл Оюутолгойн хэмжээний орд нээх магадлал 1:10.000 байдаг аж. Харин дунд зэргийн орд илрүүлэх боломж 1000-д нэг гэнэ. Хайгуулын төслүүд дээр ажиллах хүсэлтэй гаднын бизнесмэнүүдийн сонирхол нь 1000, 10.000-д ганц олдох боломжийг хайх юм. Оюутолгойн хэмжээний томоохон орд илрүүлж чадвал анхны хөрөнгө оруулалтаа хэд дахин өсгөх боломжтой учраас тэр.

Казиногийн рулет дээр тоглоход хожих магадлал 1:38. Рулетийн 38 тооны аль нэг дээр дэнчин тавьдаг болохоор тэр. Иймээс хайгуулын салбарт хөрөнгө оруулах нь казино тоглохоос ч илүү эрсдэлтэй болох нь ойлгогдоно. Эндээс харвал ЛасВегас, Макао зэрэг "казиногийн хотууд" мөн ялгаагүй эрсдэлээ экспортолдог байх нь. Тэгвэл Монгол Улсад 1000-д ганц тохиолдох магадлалтай "боломж" хайх хөрөнгө бий юу, эрсдэлээ дааж чадах уу? Өндөр зардалтай гэгддэг хайгуулын салбарт зарцуулах мөнгө одоохондоо манайд хангалттай байхгүй учраас хөрөнгө оруулагчид бидэнд хэрэгтэй. Нарийвчилсан   хайгуул,   уурхай   барихад   ч тэдний туршлага, техник технологи чухал. Манай улс нүүрсний олон уурхайнхаа хөрсийг хуулахгүй, буруу технологиор ашиглаж ирсэн байх жишээтэй. Монгол "Оюутолгой" төслийн 34 хувийг эзэмшдэг. Гэхдээ тус ордыг анх нээн илрүүлэхэд дээрх хувийн зардал гаргаагүй, гаднын компани бүх эрсдэлээ өөрөө үүрсэн байдаг.

2011 онд барууны биржээс мөнгө босгон, Монголд хайгуул хийдэг 20 гаруй компани байв. Тэдгээр компани жилд дунджаар 200 сая ам.долларыг эдийн засагт оруулж, монгол ажилчдын цалин, татвар, түрээс, үйлчилгээний зардал төлж, ханган нийлүүлэгчдээс бүтээгдэхүүн худалдан авдаг байсан. Манай улс хөрөнгө оруулагчдыг "хөөсөн" хууль баталж эхэлсэн 2012 оноос дээрх компаниудын хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш 80-90 хувиар буурснаар санхүүжилт босгох боломжгүй болж, Монгол дахь үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Өнөөдрийн байдлаар манайд гадаадын хөрөнгө оруулалттай ердөө гурван компани хайгуул хийж байгаа юм.

"Voyager Resources" компани "Хэдийгээр Монгол дахь ордын нөөц өндөр агуулгатай, хөрөнгө оруулах боломжтой ч богино хугацаанд зардал гаргахгүй. Харин Бразил дахь зэсийн орддоо анхаарал хандуулахаар болсон" хэмээн мэдэгдсэнийг Австралийн хөрөнгийн бирж өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. Хөрөнгө оруулагчид Монголоос залхаж, зугтаж буйн жишээ энэ. 2011-2012 онд Монгол Улсад cap бүр дунджаар 380 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирдэг байв. Гэтэл энэ оны эхний хагаст уг үзүулэлт өмнөх оны мөн үеэс 70 хувиар багасаж, 380.3 сая "ногоон" болсон билээ. Дэлхийд томд тооцогдох "Behre Dolbear" группийн өнгөрсөн онд гаргасан "Хаана хөрөнгөө оруулж болохгүй вэ" судалгаанд "Монгол Улсын уул уурхайн салбарт баримтлах бодлого нь тодорхойгүй. 2012 оны сонгуультай холбоотойгоор энэ салбараа өргөжүүлэх боломжоо алдсан" хэмээн тэмдэглэсэн болохоор аргагүй биз. Гэхдээ манай улсад давуу тал бий.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЯАГААД МОНГОЛД ИРЖ ЭРСДЭЛ ҮҮРНЭ ГЭЖ...

Юуны түрүүнд өмнө нь хайгуулын салба-раас ашигтай ажилласан жишээ бий. "Ivanhoe Mines" (одоогийн "Turquoise Hill Resources")-ийн гүйцэтгэх захирал асан Роберт Фрийдланд Оюутолгой орд нээснийг энд дурдаж болно. Мөн дэлхийн хамгийн том эрдсийн хэрэглэгч БНХАУ-тай хил залган оршдог. Хүний эрхийг хуулиар дээдэлдэг ардчилсан, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн. Товчхондоо, Африкийн орнууд, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Узбекистан, Тажикстан, Казахстан зэрэг оронд хөрөнгө оруулагчдад таатай ханддаггүйгээс эсрэгээрээ. Түүнчлэн монголчуудын боловсролын түвшин өндөр, залуу ажиллах хүчинтэй гээд давуу тал олон.

АНУ, Япон зэрэг хөгжсөн зах зээлд банкны хүү маш бага байдаг гэнэ. Японд банкны хүү хасах хувьтай байх жишээтэй. Тэгвэл АНУ-д маш бага буюу жилд 1-2 хувийн хүүтэй байдаг гэнэ. Тэдгээр улс өндөр хүү хайж, эрсдэл-тэй зүйлд хөрөнгө оруулахаас буцдаггүй. Өөрөөр хэлбэл, зээлжих зэрэглэл нь доогуур улс, эрсдэлтэй компанийн бондыг худалдан авдаг хөрөнгө оруулагчид бий. Мөн хайгуулын жуниор компаниудад хөрөнгө оруулдаг. Жишээлбэл, барууны нэг тэрбум ам.доллартай хүн хөрөнгийнхөө талыг эрсдэл багатай төсөлд оруулна. Харин хамгийн бага, бараг 0.1 хувь буюу 10 сая ам.долларыг эрсдэлтэй төсөлд хөрөнгө оруулахад, алдахад айх юмгүй гэж гаргаж тавьдаг байна. Улмаар гаднын хөрөнгө оруулалтын сангуудад эрсдэлтэй төсөлд зарцуулах боломжтой 3-4 тэрбум ам.доллар "цугладаг" юм байна л даа. Тэр мөнгөнөөс хайгуулын салбарт зарцуулдаг бөгөөд жишээ болгон дурдсан 0.1 хувийн хөрөнгөөс 10-20 дахин их ашиг олж магадгүй учраас тэр.

Ийнхүү гадаадад зах зээл бий учраас эрсдэлээ экспортлох нь зүйтэй юм шиг. Дэлхий даяар хайгуулын жуниор компани 3000 байд-гаас 2000 нь Торонтогийн зах зээл дээр байдаг. Үлдсэн 1000 нь Лондон, Австралид ногддог аж. Тэдгээр 3000 компани санхүүжилт босгохын төлөө өрсөлдөх нь мэдээж бөгөөд хамгийн боломжтой төслийн мэдээлэл бий болгох шаардлага тулгардаг. Түүнд нь "тохирох" эрдэс баялгийн нөөц манайд бий.

Хайгуул хийнэ гэхээр газар нутгаа бүхэлд нь сэндийчнэ гэж андуурах хэрэггүй биз ээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Урт нэртэй хуулиас гадна орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гээд нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь хамгаалалтад орсныг Уул уурхайн яамнаас мэдээлсэн. Мөн нийт газар нутгийн 15-20 орчим хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зорьж буйгаа өмнө нь мэдэгдэж байв. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар нийт нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 7.1 байсныг Ашигт малтмалын газрын статистикаас харж болно. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хувьд дээрх тоо 0.6 хувь байгаа юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХҮЛЭЭЗНЭЖ БАЙНА

Монголчууд өмсөж зүүх, идэж уух гээд дийлэнх хэрэглээгээ гаднаас худалдан авч, төлбөрөө валютаар хийдэг. Гадаад валютын дийлэнхийг "олж ирдэг" салбар нь уул уурхай. Иймээс ч геологийн салбарт анхаарч, улмаар хөрөнгө оруулалт татахаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь экспортын орлогоо нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ үр дүн нь гараагүй, хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн татаж чадаагүй л байна, Монгол Улс. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, төр болон хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулдаг Монголын эрдэс баялгийн хамгийн анхны олон улсын чуулга уулзалт "Discover Mongolia''-д оролцох хүсэлтэй гаднынхан маш цөөн байгаа нь үүнийг батална.

Энэ нь хууль, эрх зүйн орчин "гоё" биш, гол нь тогтвортой байх хэрэгтэйг сануулж буй. Хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь ногддог уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг гаднынхныг дээрэлхвэл гарч болох үр дагав-рыг нь бодитоор мэдэрч байгаа, бид. Дэлхийн уул уурхайн салбарт хоёрдугаарт эрэмбэлэгд дэг Rio Tinto компани Оюутолгой төсөлд оролцоогүй бол Монголын эдийн засаг 2011 онд өсөлтөөрөө улс орнуудыг тэргүүлэх хэмжээнд хүрч чадахгүй байсан нь тодорхой. Тус ордыг нээхээс өмнө монголчууд ямар баялагтайгаа мэдэхгүй, дээгүүр нь тэмээгээ унаад явдаг байлаа.

ГЕОЛОГИЙН МЭДЭЭЛЭЛ ӨНДӨР ҮНЭТЭЙ

Гео мэдээллийн сангаа баяжуулах нь эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Гэтэл уул уурхайн үйлдвэр-лэлд анхаарахаас бус, геологи хайгуулд төдий-лэн санаа тавихгүй байх шиг. Улсын төсвийн хөрөнгөөр геологи, судалгааны ажил хийхэд өнгөрсөн онд 3.7 тэрбум төгрөг зарцуулсан болохоор тэгж хэлсэн хэрэг.

Хайгуул, судалгааны ажилгүйгээр уул уурхай хөгжих боломжгүй нь мэдээж. Гэтэл хувийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил хийсэн зардал өнгөрсөн онд 122.1 тэрбум төгрөг болж буурсныг Ашигт малтмалын газрын мэдээллээс харж болно. Дээрх тоо 2010 онд 173.3 тэрбум төгрөг байснаа дараагийн жил нь 302.4 тэрбумд хүрч байв. Монгол Улс 1997 онд дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалтын нэг хувийг татах юм сан гэж мөрөөдөж байсан гэдэг. Харин 2004 онд дээрх тоо дөрвөн хувьд хүрч рекорд тогтоож байв, уг нь.

Манай улс 2011 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүйгээ өөрчлөхөөр хуульдаа нэмэлт оруулсан билээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг Засгийн газар тогтоохоор болсон. Үр дүнд нь хөрөнгө оруулалт нэмэгдэж, эрдэс баялгийн нөөц арвижна гэж Уул уурхайн яамнаас тооцоолж буй. Үүнээс гадна тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа шаардлагатай үйлчилгээ, бараа авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо тэргүун ээлжинд Монголд бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгохоор болсон нь дотоодын компаниудын орлого нэмэгдэхэд нөлөөлөх учиртай.

Геологи, судалгааны ажил хийхийн бас нэг ач холбогдол нь газар нутгийнхаа хаана, ямар нөөц байгааг мэдэх боломжтой. Нөгөөтэйгүүр, энэ салбарт зарцуулсан хөрөнгө оруулалт манай улсад шингэнэ гэдгээрээ давуу. Түүнчлэн хөрөнгө оруулагчдыг даллах, зээлжих зэрэглэл өсөхөд ч нөлөөлдөг гэнэ. Дашрамд дурдахад, дэлхийд тэргүүлэх томоохон эдийн засагтай АНУ, БНХАУ ч геологийн салбартаа гаднын хөрөнгө оруулагчдыг татахыг хичээдэг байна.

Валют нь экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээл гэсэн гурван үндсэн сувгаар эдийн засагт орж ирдэг. Бас алтаа Төвбанкинд тушаавал гадаад валют болдог. Эхний хоёр хүчин зүйлд нөлөөтэй нь эрс-дэлээ экспортлох гэдгийг дээр дурдсан билээ. Монголын эрдэс баялгийн бус экспортын хэмжээ тодорхой хувиар өсөж буй. Гэхдээ өнгөрсөн онд нийт экспортын дөнгөж 12 хувийг эзэлж байв.

"Өнөөдөр"
Эрсдэлээ экспортлох боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани