- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
14 талбайд сонгон шалгаруулалт зарлалаа
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд гаргасан шүүхийн шийдвэрээр 106 лицензийг хүчингүй болгосон билээ.
Тодруулбал, АМГ-ын дарга асан Д.Батхуягийг авлигын хэрэгт буруутгах үед дээрх лицензүүдийг сонгон шалгаруулалтг үйгээр олгосон гэж дүгнэсэн байдаг.
Лицензүүдийг эзэмшиж, хайгуул хийхэд хөр өнгөө зарцуулаад байсан компаниудын хохирлыг барагдуулахын тулд өнгөрсөн долдугаар сарын эхээр Засгийн газар 216 дугаар тогтоол гаргаж, Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам баталсан.
Сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоохдоо компаниуд талбайг эзэмшиж эхэлснээс хүчингүй болгох хугацаанд зарцуулсан жил бүрийн хайгуулын ажил, санхүүгийн болон татварын тайланд тусгасан зардлаар тооцохоор болжээ.
Тендерт оролцох хүсэлтэй компаниудын саналыг ирэх есдүгээр сарын 22 хүртэл хүлээн авна
Өөрөөр хэлбэл, өмнө нь лиценз эзэмшиж байсан компаниуд тухайн талбайд гаргасан зардлаа санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах гэнэ. Тус баталгаажсан зардлаар тухайн талбайд зарлах сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоож буй юм байна.
Босго үнэ тогтоосон эхний 14 талбайд сонгон шалгаруулалт зарлаж буйг Ашигт малтмалын газраас өнгөрсөн баасан гаригт мэдээллээ. Тэдгээр талбайн тендерт оролцох хүсэлтэй компаниудын саналыг ирэх есдүгээр сарын 22 хүртэл хүлээн авах аж.
Өмнө нь тус лицензийг эзэмшиж байсан, зардлаа баталгаажуулсан компаниуд босго үнэ төлөхгүйгээр шалгаруулалтад оролцох давуу эрхтэй юм байна. Бусад компаниуд босго үнийн 30-аас доошгүй хувийг дансандаа байршуулах ёстой гэнэ.
Довцог худаг, Хашаатын хөндий, Амгалант зэрэг дээрх 14 талбай нь зургаан аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт 163.5 га талбайг эзэлж буй. Тодруулбал, Баянхонгорт зургаа, Дорноговьд гурав, Дундговь болон Өмнөговь аймгийг дамнасан нэг, нийслэлд болон Дундговь, Өмнөговь, Ховд аймагт тус бүр нэг талбай харьяалагдаж байгаа гэнэ.
Хэмжээний хувьд хамгийн бага нь 94.4, том нь 56 мянган га талбайг хамарч буй юм байна. 106 лицензийг цуцлахаас өмнө заримыг нь төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, буцаагдсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байжээ. Улмаар сонгон шалгаруулалт явуулах талбайн тоо 88 болж буурсан гэнэ.
Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү "Урт нэртэй хуулийн дагуу хэсэгчилсэн болон бүтэн давхцалтай лицензүүд байгаа. Давхцалтай хэсгийг хасаад үлдэж байгаа талбайд сонгон шалгаруулалт зарлахыг тухайн лицензийг өмнө нь эзэмшиж байсан компаниуд зөвшөөрвөл тендер зарлах боломжтой. Зарим лиценз эзэмшигч босго үнээ баталгаажуулахгүй бол журмын дагуу заавал сонгон шалгаруулалт явуулах ёсгүй. Өөрөөр хэлбэл, бүх 88 талбайд заавал шалгаруулалт зарлана гэсэн үг биш” гэв.
Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар "Зарим зөвшөөрлийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Уг асуудал маргаан дагуулж байгаа. Урт нэртэй хуулийн дагуу б үхэлдээ давхцалтай хоёр лиценз бий” хэмээн ярилаа.
Ц.Болормаа
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||