- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Энхбаяр “Цагаан ордон”-ы, Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийн хэргээр ял шийтгүүлэх үү
Монгол Улсын Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүгийн хэрэгт дахин холбогдсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Гансүх эрүүгийн хэргээр баривчлагдсан нь айраг цагаа эргүүлж, гадаад, дотоодод амарч яваа монголчуудын анхаарлыг эрхгүй татах болсон. Эдгээр хэргийг шалгах ажиллагаа ямар байгаа бол.
Тэрбээр 1.2 тэрбум төгрөгөө залилуулсан хэмээн өргөдөл гаргасан бөгөөд мөрдөн байцаалтаар энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учраас хэрэгсэхгүй болгохоор болсон сурагтай.
"Олны анхаарал татаж, дуулиан шуугиантай эхэлсэн хэрэг тэгсхийгээд намждаг, яваандаа хэрэгсэхгүй болгодог жишиг хууль хяналтын байгууллагынханд байдаг нь нууц биш.
Шил шилээ дарсан айлчлал, ЦЕГ-ын даргын томилгоо зэрэгт иргэдийн анхаарлыг хандуулж байгаад энэ хүмүүсийн хэргийг хаах магадлалтай” хэмээн хардах хүн олон байна. Тиймээс энэ хоёр хэргийг нэхэн сурвалжиллаа.
Л.ГАНСҮХ НАРТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛНЭ ГЭВ ҮҮ
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчимтай. Харамсалтай нь, өнөөдөр энэ зарчмыг улстөрчид уландаа гишгэж, "Хууль ядууст үйлчилж, улстөрчдөд үйлчилдэгг үй” гэсэн иргэдийн дунд тархсан яриаг даамжрууллаа.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын үйлдлийг харж болно. ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнуудыг жагсааж байгаад шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож буй сэжигтэн яллагдагчийг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн гарган ирж, эргэлт уулзалт оруулах зөвшөөрөлгүй, тийм бичиг авалг үйгээр хууль тогтоомж зөрчин уулзсан нь нэг ёсондоо "Хууль миний өмнө юу ч биш” гэсэнтэй агаар нэг харагдсан. Албадан саатуулаад удаа ч үгүй байсан хүнтэй ийнхүү яаравчлан уулзсан нь Ерөнхий сайд ахлах зөвлөхтэйгөө тохиролцох зүйл байсан болоод тэр биз.
Х.Тэмүүжингээс өмнөх Хууль зүйн сайд, Н.Алтанхуягаас өмнөх Ерөнхий сайд нар намын нөхөд, найзуудаа эрүүгийн хэрэгт холбогдсон байхад нь албан тушаалаа ашиглан цагдан хорих байрнаас нь гарган, жагссан олон алба хаагчдын өмнө уулзаж байгаагүй. "Нөгөө муу нэртэй, луу данстай” Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Х.Баатар албан тушаал, хахуулийн хэргээр ял шийтгүүлж байсан. МАХН-ын гол санхүүжүүлэгч гэгдэж байсан
Х.Баатарыг Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Ерөнхий сайд Н.Энхбаяр нар эргэж, уулзсан удаагүй. Хэдийгээр Л.Гансүхийг эргэж очсон нь найз нөхдийн асуудал мэт боловч эрх зүйт төрийг цогцлоож, хууль зүйн салбарын шинэчлэл ярих сайд нарт хуулиа зөрчиж байгаа нь гоё харагдаагүй төдийгүй олон хүний дургүйцлийг төрүүлсэн.
Сэжигтэн, яллагдагчаар татагдан саатуулагдаж буй Л.Гансүх нарт холбогдох хэргийг Үндэсний аудитын газраас "Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнд үндэслэн улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж, улмаар нотлох баримтуудыг хангалттай цуглуулсны дараа албадан саатуулж баривчилсан гэх мэдээлэл бий.
Том цурхай барихын тулд загасчин уурга, дэгээгээ сайн базаадаг шиг "том хүн”- ээр оролдох гэж байгаа тохиолдолд АТГ-ынхан нотлох баримтаа сайн цуглуулсан байж таараа. Түүнээс хойш сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Ерөнхий сайд эргэж уулзсанаас гадна Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх УИХ дахь АН2ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хандан захидал илгээсэн нь хэвлэлд нийтлэгдэв.
Харин хэргийн мөрдөн байцаалтын явц ямар байгаа талаар эх сурвалжуудаас тодруулахад "Удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэх байх” гэсэн мэдээлэл өгсөн юм. Прокурорын байгууллагын эх сурвалж "Сэжигтэн, яллагдагчаар хоригдож буй Л.Гансүх болон бусад хүмүүсээс нэг бус удаа мэдүүлэг авсан.
АТГ-ын эх сурвалж "Мөрд өн байцаалт дуусаагүй. Шалгах өчн өөн зүйл бий. Прокурорт шилжүүлэх болоогүй” гэв.
Хэдийгээр сэжигтэн яллагдагчдын зарим нь гэмт хэрэг хийгээгүй гэж буй боловч санхүүгийн шинжээчид, аудитын байгууллагын дүгнэлтээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, мөнгө шамшигдуулсан гэж тогтоогдсон. Гэхдээ тухайн сэжигтэн, яллагдагчдын гэм буруутай эсэх, хэчнээн төгрөг шамшигдуулсныг шүүх эцэслэн тогтооно. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэзээ шилжүүлэх нь тодорхойг үй, мөрдөн байцаах байгууллагаас тодруул” гэлээ. Харин АТГ-ын эх сурвалж "Мөрд өн байцаалт дуусаагүй. Шалгах өчн өөн зүйл бий. Прокурорт шилжүүлэх болоогүй” гэв.
МАХН-ЫН "ЦАГААН ОРДОН”- Ы ЭЗЭН ГЭХ А.ГИНСБУРГ УГ БАЙРЫГ ХЭРХЭН АВАВ
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг бусдын эд хөр өнгийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр татах болсны дараа өргөдөл гаргасан АНУ-ын иргэн Аллан Гинсбург Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд хэрхэн газар, байртай болов гэж олон хүн хардсан.
Хууль хяналтын байгууллагынхан гурав дахь Ерөнхийлөгчийн бусдыг залилсан гэх үйлдлийг шалгахдаа яллах, цагаатгах нотлох баримт аль алийг нь цуглуулж буй гэнэ. Дүүргийн I прокурорын газарт уг хэргийг хянаж буй бөгөөд тус газрын эх сурвалж "Мөрдөн байцаагчийн үүрэг бол яллах, цагаатгах нотлох баримтыг аль алийг нь цуглуулах үүрэгтэй.
Үүнийхээ хүрээнд Н.Энхбаярын бусдыг залилсан гэх хэргийг шалгаж байгаа. Тиймээс Н.Энхбаярыг цагаатгах баримт ч олсон гэсэн” гэх мэдээлэл өгөв. Бидэнд олдсон мэдээллээр хууль хяналтын байгууллагынхан А.Гинсбургийг хотын А зэрэглэлийн бүсэд хэрхэн газар эзэмших (гадаадын иргэн, байгууллагад зөвхөн газар эзэмшүүлдэг, өмчл үүлдэггүй) болсныг шалгасан аж.
Одоогийн МАХН-ын байр нэлээд хуучирч муудсан барилга байсныг Хишигт гэх хүн 2002 онд хувьчилж аваад улмаар 2004 онд А.Гинсбурт гадаадын хөрөнгө оруулалттай компанийнх нь нэр дээр 300 сая төгрөгөөр худалдсан аж. Ийнхүү худалдан авсан "Империал гоулд” компанийн захирал А.Гинсбург засаж тохижуулан одоогийнх нь хэлбэрт оруулан, ашиглаж байж.
Ингэж худалдаж авсан, эзэмшиж байсан нь Газрын тухай болон Гадаадын хөр өнгө оруулалтын тухай хуулийн дагуу явагдсаныг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон гэнэ. Харин тухайн байрыг худалдах, худалдан авах гэрээ хийхдээ мөнгөө дутуу өгч авалцсанаас болж, Н.Энхбаяр АНУ-ын иргэнийг залилсан хэрэгт холбогдоод буй. Энэ асуудлаар нь тайлбар авахаар өмгөөлөгчөөр нь дамжуулж мэдүүлэг өгөхийг хүссэн гэх мэдээлэл ч байгаа юм.
Харин түүнийг эх орондоо ирж, мэдүүлэг өгөх хүртэл хэргийг түдгэлзүүлж болзошгүй гэнэ. Н.Энхбаярын бусдыг залилсан хэрэгт өөр нэгэн хүн хамтатган өргөдөл гаргасан нь иргэн н.Бат-Эрдэнэ. Тэрбээр 1.2 тэрбум төгрөгөө залилуулсан хэмээн өргөдөл гаргасан бөгөөд мөрдөн байцаалтаар энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учраас хэрэгсэхгүй болгохоор болсон сурагтай.
Г.Цолмон
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||