- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Зон Хэн Юу Тиан” ХХК нь татвар ноогдох 18 тэрбумыг хятад руу шилжүүлжээ
Манай газрын тосны олборлолт, ашиглалт нь Монголчуудаас ямар ч ашиггүйгээр явагдсаар хорин жил болж байна. Дорнодод олборлолт хийж байгаа "Петро Чайна Дачин Тамсаг" болон Дорноговь аймагт өрөмдлөг хийж байгаа хятад компаниуд нь манай хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнээс аль хэдийн гараад явчихаж. Энэ боломжийг үй түмэн цоорхойтой газрын тосны хууль болон илтэд Монголын талд ашиггүйгээр хийгдсэн "Бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэгчээр найр тавин өгчээ. Монголчуудад ашгийн ердөө 24-хөн хувийг өгөөд бусдыг нь Бээжин лүүгээ шилжүүлдэг. "Петро Чайна Дачин Тамсаг”-ийг газрын тосны хуульд өөрчлөлт оруулж байж л зогсоож чадах байсан. Харамсалтай нь УИХ зарчмын ухралт хийн газрын тосны олборлолтын ашиг хуваарилалтын өнөөгийн тогтолцоог улайран хамгаалагчдын бүлэгт эрх мэдлийг шилжүүлсэн.
Өнөөгийн тогтолцоо нь өрөм нь урд хөршид, хусам нь Монголд үлдэх хуваарилалт юм. Зүүн бүсийн газрын тосны ордод хятадын төрийн өмчит компани хязгааргүй ноёрхлоо тогтоож байхад урд талд Хятадын хувийн өмчит компани татвар ногдох орлогоо тэрбум тэрбумаар нь урагшаа урсгаж байна. "Зон Хэн Юу Тиан” гэдэг компани нь Монголчууд биш хятадуудын эрх ашгийг хамгаалагч болоод байгаа. ГТГ-тай хайгуулын Галба-11 талбайд газрын тосны "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулжээ. Уг талбай нь Дорноговь аймгийн Хатанбулаг ,Өмнөговь аймгийн Ханбогд сумын заагт оршдог гэнэ. Мэдээж манай ГТГ-ынхан хятадуудад ашигтай л "Бүтээгдэхүүн хуваах гэрээ” хийсэн нь ойлгомжтой. Татвараас зайлсхийх боломж олгох , хуулийн нүх сүв гаргах , аливаа хөнгөлөлт чөлөөлөлтийг тэргүүн ээлжинд эдлүүлэх гээд баахан буулт хийсний гай одоо гарч байна. "Зон Хэн Юу Тиан " нь татвар төлөхөөс зайлсхийгээд бүр гаршчихаж. Монголд татвар төлөхгүйн тулд татвар ногдуулах орлогоо ямагт урагшаа бултуудлаг гэнэ. Хамгийн сүүлд гэхэд л "BGP inc” , "china national petroleum corporation ”,”Da quing petroluem” зэрэг зургаан хятад компаниар талбайдаа өрөмдлөг ,чичирхийллийн ажил үйлчилгээ гүйцэтгүүлсны хөлсөнд эхлээд 6,9 , дараа нь бүр 12 тэрбум төгрөг төлсөн нь ч хуулиар оногдох татварыг нь суутган аваагүй аж.
Хятадын дээрхи зургаан компани нь манай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулан олон тэрбумын ашиг олсон ч нэг төргөгийн татвар төлөлгүй сэм гараад явжээ. Хуулиараа "Зон Хэн Юу Тиан” нь тэдний ашгаас НӨАТ-ыг суутган авч төсөвд шилжүүлэх үүрэгтэй байсан ч "манай гүйцэтгэгч нар нь Монголд улсад бүртгэлгүй, Хятад улсын компани болно ” гэсэн шалтгаанаар ашгаас нь суутгал хийлгүй санаатайгаар орхигдуулсан нь илэрчээ. Энэ нь үй түмэн нүх цоорохойтой манай хууль тогтоомжийг ашиглан татвараас зайлсхийсэн хятад компаниудын санаатай бүлэглэсэн үйлдэл гэдэг нь илт байсан ч гайхалтай нь Монголын хуулиар шийтгэгдэхгүй харин Монгол-Хятадын гэрээгээр хамгаалагдаж байгаа гэнэ. Хоёр улсын "Хөрөнгө оруулалтыг харилцэн дэмжих гэрээ”-нд Монголд хөрөнгө оруулалт хийсэн Хятадын компани ажил үйлчилгээ үзүүлсний төлбөр, гүйцэтгэгч компаний олж байгаа орлого зэрэг нь уг гэрээний дагуу татвар ногдуулах орлого биш харин” хөрөнгө оруулалт гэж тооцох тухай заалт байдаг гэнэ.
Үүний дагуу "Зон Хэн Юу Тиан ”–ы туслан гүйцэтгэгч зургаан хятад компани нь ямар ч татвар төлөх ёсгүй болж таарчээ. Үүнээс гадна тэд "Петро Чайна Дачин Тамсаг”-тай яс барьцаж байгаа аж. Энэ компанитай манай засгийн газрын байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээнд” "Петро Чайна Дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч компаиудын гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд НӨАТ тооцохгүй байх заалт бас оруулаад баталчихаж. Үүнийг нь ашиглан өндөр өртөгтэй өрөмдлөгө зэрэг ажилдаа Америкт бүртгэлтэй Хятад эзэнтэй компаниудыг туслан гүйцэтгэгчээр авч их хэмжээний төлбөр төлдөг. Харин манайхан нэгд гэрээтэй хоёрд америкийн компани юм байна гэж айгаад халдаж чаддаггүй агаад энэ мэтээр маш их хэмжээний татвар ногдох орлогоо хамар доороосоо л алдаад сууж байдаг болсон.
"Зон Хэн Юу Тиан ” ч яг энэ аргыг сонгож. Тэд та нар америкийн компаиас НӨАТ авч чаддаггүй байж хятад компанид хатуурхлаа , хөрөнгө оруулагчдад тэгш хандана гэсэн хаана байна, бид засгийн газартаа гомдол гаргана гэж айлгасан гэнэ. Гэтэл "Петро Чайна Дачин Тамсаг”–ийн туслан гүйцэтгэгч нар нь Америкт бүртгэлтэй болохоос үнэндээ Хятад компани байдаг агаад хэл ам гарахаас болгоомжилж хятад бус компани оруулсан болгодог. Харин "Зон Хэн Юу Тиан ”нь ичиж эмээлгүй шуудхан нутгийн "анд” нараа авч ирснээс гадна өрөмдлөг хийсэн "china national petroleum corporation”нь бүр төрийн өмчит компани болж таарчээ. Ингээд Хятадын төрийн өмчит компанийг ялгаварлан гадуурхаж хавчсан болох гээд ГТГ-ынхан айж бэргэж байгаа сурагтай.
Монголд газрын тосны олборлолт явуулдаг Хятад компаниуд нь нутгаасаа туслан гүйцэтгэгч аваад ашиг орлогыг нь татваргүй гаргаж өгснийхөө төлөө дараа нь урамшуулал хүртдэг гэнэ. Энэ нь аль талдаа ашигтай агаад Монголчуудыг мунхруулж байгаад өөрсдөдөө ашигтай "Бүтээгдэхүүн хуваах гэрээ ” гэгчийг хийсний үр шим нь урд хөршийнхөнд давхар давхар тусдаг болжээ. Гэтэл бид газрын тосны салбараасаа өдөр ирэх тусам улам ихийг алдсаар байна. Зөвхөн "Зон Хэн Юу Тиан”-ы урагшаа гаргасан 18 тэрбумаас л гэхэд хууриараа 1,9 тэрбум нөхөн татвар 591 саяын торгууль, 425 саяын алданги гээд нийтдээ 2,9 тэрбумыг авах ёстой ч ийнхүү алдах дээрээ тулжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||