- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ч.Хурц: Манайд хэрэглээний уул уурхайн бодлого хэрэгтэй байна
-Эрдэс баялаг, уул уурхайн салбарт төрөөс баримтлах
бодлогыг хэлэлцэж баталлаа. Мэдээж сайн тал бий л байх. Бодлогын алдаатай
талыг та юу гэж харж байна вэ?
-УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард эрдэс баялгийн салбарт
төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэж баталлаа. Геологич хүний нүдээр энэ
салбарт хэрэгжээсэй гэж хүсэж байсан бодлого тусгагдсангүй. Хоёрдугаарт,
энэ бодлогыг 2014 оноос 2025 он хүртэл 11 жилийн бодлого гэж нэрлэлээ.
Гэтэл 11-хэн жилийн хэтийн төлвөө харж тодорхой шалгууртай, хариуцах эзэнтэй, хэзээ яаж хэрэгжүүлээд, ямар үр дүнд хүрэх тухай тодорхой, бодитой бодлого үнэндээ гарсангүй. Бодлого дэндүү ерөнхий. Сурах бичигт л тэгж бичдэг дээ. Геологи хайгуулын ажлыг хөгжүүлнэ гэж. Нөгөө талдаа ашигт малтмалын төрлөөр тодорхой чиглэлээр боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлнэ гээд байх юм. Ямар үйлдвэр, хаана барих, хэний хөрөнгөөр, юуны тулд тэр үйлдвэрийг байгуулах гээд байгаа юм. Ингэж тодорхой ярьж улс төр, эдийн засгийнх нь асуудлыг хөндсөнгүй. Тэгэхээр аливаа улс орны хөгжлийн бодлого бол улс төрийн бодлогынхоо хүрээнд хэрэгждэг. Улс төрийн бодлого гээчийг хаана, хэн боловсруулдаг юм гэвэл, ноён нуруу нь Үндсэн хуульд бий.
-Төр нь бодлогогүй, толгой хоосон зүтгэлтнүүдээр дүүрчээ гэх
гээд байна уу?
-Ахмад эрдэмтдээ ашиглаж улс төрийн судалгаа хийх ажил
зогсчээ. Улс орон, төрийн бодлого, ноён нуруутай байж гэмээнэ хөгждөг. Манай
ахмад төр нийгмийн зүтгэлтнүүд төрийн нуруу түвшин бол төө, сөөм зөрөх нь
асуудал биш гэдэг байж. Энгийн жишээ дурьдахад, их дээд сургуулиуд дээр
нийгмийн ухааны тэнхим ажиллаж байгаа ч гэсэн 60 нас хүрч байгаа хүнээ солиод
байхаар шинжлэх ухааны уламжлал гэж үнэт зүйл устах аюулд орчихлоо. Үндэснийхээ
уламжлалыг алдах нь хамгийн ноцтой асуудал шүү.
-Төлөвлөсөн, төвлөрсөн эдийн засаг руу манайхан шилжээд
нэлээд хугацааг өнгөрүүллээ. Бидэнд энэ хөгжлөөр урагшлахад юу саад болж байна
вэ?
-Энэ мэтээр бүдэрч сөхөрч явсаар бид төлөвлөгөөт эдийн засаг
руу шилжлээ. Хэдийгээр энэ онолыг үзэн яддаг ч төлөвлөгөөгүй улс орон
байдаггүй. Өнөөдөр Герман улс 2050 онд яах вэ, буй болгосон үйлдвэрийнхээ хүчин
чадал, хүн амынхаа өсөлт, нийгмийнхээ шаардлагыг яаж хангах вэ гэдэг асуудлыг
хөндөж ярьж байна. Япон мөн адил. 2020 оноос цаашхи он жилүүдэд улс орныхоо
ирээдүйг хэрхэн авч явах вэ.
Машинт үйлдвэр, түүний түүхий эд болсон төмөр,
ган, коксжих нүүрс, энэ бүх эрдэс түүхий эдээ түшиглэсэн үйлдвэрүүдийнхээ
түүхий эдийг хэрхэн хаанаас хангах вэ гэдгээ тооцчихсон байна. Эдгээр улсуудын
хэлж буйгаар ялангуяа хөгжиж буй улсуудаас түүхий эдийг нь түүхийгээр нь
авахгүй, тухайн улсад нь үйлдвэр, техник технологи, бүрэн тоног төхөөрөмжийг нь
шилжүүлж өгөөд эцсийн бүтээгдэхүүн буюу ган, махан төмөр, зэс авна гэж байна.
Металл зэс, газрын ховор шорооны элемент авна гэж үзвэл, эслийн бүрэлдэхүүнийг
авч ашиглана гэсэн бодлого гаргаад хэрэгжүүлээд эхэллээ. Энэ бидэнд юуг харуулж
байна вэ гэхээр дэлхий ийм хандлагатай байгаа үед бид боловсруулах үйлдвэрийн
салбарыг орхигдуулж болохгүй.
-Үйлдвэрлэлийг нь тухайн улсад бий болгоё гэж зорьж буй
дээрх орнуудын гол хүсэл нь юу юм бол?
-Орос, Хятад, Америк, Энэтхэг мэтийн дэлхийн том хөгжилтэй
орнууд улс орныг хөгжүүлье гэвэл үйлдвэрээ тухайн улс оронд нь байршуулж хүнийг
нь сургаж, боловсон хүчнийг нь дотроос нь бэлтгэе, хангая гэсэн чиглэлтэй
байна. Тэд юу хүсэж байна вэ гэхээр худалдан авалтаа удаан жилийн бүр 30-50
жилийн хугацаанд худалдан авч байхыг зорьж байгаа юм.
Монгол Улс тухайн
бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэсэн түншлэлийн стратегийг сүүлийн жилүүдэд хийж
байна. Манайх Япон, Хятадтай ийм гэрээ хийчихлээ. Удахгүй оросуудтай хийнэ байх.
Техникийн дэвшилд хүрчихсэн эдгээр улсуудаас тоног төхөөрөмж авахаас өөр
аргагүй боллоо. Бид дэлхийн эрдэс баялгийн зах зээлд гологдохгүй эцсийн
бүтээгдэхүүнийг гаргах ёстой.
Өнөөдөр түүхий эдийг нь худалдан авч байгаа орон
түүхий эдээ зарж борлуулж буй улс орнууд хэзээ ч хамтын хүчээр улс орныг өөд нь
татахгүй. Энэ үнэн шүү. Тиймээс бид уламжлалт мал аж ахуйн салбараа газар
түшиглэх, гүн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах зайлшгүй хэрэгцээтэй боллоо.
-Уул уурхай, эрдэс баялгийн салбараа бүсчлэн хөгжүүлье гэж
ярьчихаад одоо болтол таг чиг байна. Ажил хаанаа гацчихав аа?
-Төрийн бодлогыг шүүмжлэхийн оронд хэрэгжүүлэх арга замыг
нь бодох ёстой. Бодлого хэрэгжих хугацаандаа ч гол нь биш. Бүсчилсэн
хөтөлбөрийн үзэл баримтлалаасаа доор эрдэс баялгийн хөтөлбөрөө гаргаж
болохгүй. Баруун бүсийн тулгуур төв гээд Ховд, хангайн бүсийг Хөвсгөл, говийн
бүсийг Сайншанд, дорнод мужийг Чойбалсан хот гээд заачихсан. Төвийн бүс гээд
Дархан хотыг үйлдвэрлэл хөгжлийн гол тулгуур төв болно гэчихсэн. Тэгвэл энэ
бүсийн хаана ямар үйлдвэр барих юм гэдгээ тогтох хэрэгтэй.
-Гадныханд баялгийнхаа амыг өгчихөөд хоол горьдож суух
хэрэгтэй үгүйг олон иргэд шүүмжилдэг. Ашгаа өгсөн ч бий л байх. Тусаа өгөхгүй
бол энэ мэт газар нутгаа ашиглуулаад байх хэрэг байна уу?
-Өнөөдөр гадныханд газар нутгаа эзэмшүүлж байгаа ч үргэлж
болохгүй талаас нь хараад байж болохгүй. Энэ улс ирснээр Монголын геологи
хайгуулын салбарт үр дүн гарсан уу гарсан.
Харамсалтай нь Монголын ард түмэн
рүү чиглэсэн гэрээ хийв үү, харийнхны ашиг сонирхол, хэсэг олигархи бүлэглэлд
нийцсэн гэрээ хийчихэв үү гэдэг дээр эрдэмтэд судалгаа хийж үгээ хэлэх ёстой.
Хэрвээ алдаатай гэрээ хийчихсэн юм бол яаж зөв замд орох вэ гэдгээ
тодорхойлохын тулд маш ойлгомжтой хөтөлбөр гаргах ёстой. Тухайлбал, баруун
бүсийнхэн үйлдвэрлэлийн ямар чиглэлээр хөгжвөл илүү даацтай байх вэ.
Яах гэж
тэнд ийм үйлдвэрийг барих вэ. Энэ үйлдвэрийг барьснаар зөвхөн Монголыг
хөгжүүлэх юм уу, Зүүн Ази, Европын бүсийн хөгжилтэй уялдуулж юм аа хийх юм уу
гэдгээ тогтох ёстой. Жишээлбэл, Австрали тивээс төмрийн хүдэр ачсан Германы
усан онгоц хэдийгээр хямд ачаа авсан ч гэлээ зах зээл дээрээ хүрэхийн тулд
сарын хугацааг зарцуулж байна.
Өнөөдөр тэгвэл махан төмрийг нь Монголд
үйлдвэрлээд германд хүргэхэд 7-10 хоногийн хугацаа хэрэгтэй. Ийм болчихвол
Герман ч гэлтгүй зүүн Европын орнууд бодно. 92-98 хувийн төмрийн агуулгатай хар
төмөр ороод ирвэл ган хайлуулах үйлдвэр дээрээ нэмэлт металлыг нь хийгээд
өөрийн автомашины эд ангиудыг хийе гэнэ биз дээ. Баруун бүс бол хар
металлургийн агуу том бүс болох боломжтой. Тэнд гайхамшигтай хоёр том ордыг
сүүлийн таван жилийн судалгаагаар илрүүлчихсэн.
-Бид ашигт малтмалаа ашиглаж байгаа зах зээлээ Хятад руу
нүүрс гаргаж байгаагаар л төсөөлдөг юм шиг. Тэгвэл боловсруулах, угаах,
баяжуулах гээд хэрэглээний уул уурхайг мартаад байна уу гэж санагдах юм. Энэ
тухайд таны бодол?
-Энэ салбарт өгөөжийг нь амтлах хэмжээний хөтөлбөр
боловсруулъя гэвэл эхлээд ямар эрдсээ юунд зориулж яах вэ гэдгээ тогтох
хэрэгтэй. Жишээлбэл, дээд зэргийн уян хатан ган гаргах. Монгол Улсад чулуу бутлах
үйлдвэрлэл өргөн хөгжих учраас чулуу буталдаг техник технологийн гол хэрэглүүр
маргенцийн ган шааруудыг хийнэ гэсэн тодорхой ажил ярих ёстой.
Тэгэхийн тулд
гангийн төмөр нь байлаа гэхэд маргенцийг нь олох хэрэгтэй. Дээд зэргийн ган
хийе гэвэл тантал, необи гэх эрдэсийг нь олох хэрэгтэй. Энэ мэт хэрэглээний
геологи, хэрэглээний уул уурхайн үйлдвэрийн бодлогыг гаргаж ирэх нь зүйтэй шүү.
Зүүн бүс нутагт тухайлбал, өнгөт металлургийн үйлдвэр барих ёстой.
Үүнд хар
тугалга ашигтай байна гэдгийг би "Гложекс”-ийн хэсэг нөхөдтэй нийлж судалгаа
хийлээ. Цайр нь ашиггүй гарсан.
-Тэгвэл энэ төрлийн үйлдвэрийн ашгийг хэрхэн нэмэгдүүлэх
вэ?
-Бид чадвал хуванцар саваа өөрсдөө хийе. Чадахгүй бол
гаднаас авая. Тэгээд хар тугалгаараа аккумльятор хийе. Ийм үйлдвэртэй болоход
4-5 өрөө байрны л мөнгө хэрэгтэй.
Тэр тохиолдолд нөгөө Дорнод бүсийн цайр, хар
тугалга хайлуулах үйлдвэр нь бүрэн ажилд ороод алт, мөнгө, завсрын дагалдах
элементээ металл металлаар нь ялгах хэрэгтэй. Цайр, хар тугалга гэх мэт зарим
металлын эдийн засгийн гол үр ашгийг дагалдах металл нь өгдөг. Үндсэн элемент
болох цайр, хар тугалга хоёр ашигтай ашиггүйн зааг дээр байх нь элбэг.
Үүний
тулд металлаараа яаж бид үр ашигтай дахин боловсруулах үйлдвэр байгуулах вэ
гэдгээ тогтож нэлээд суурьтай ажил хэрэг болгох ёстой. Дахин боловсруулах
гэдгийг гүн боловсруулах үйлдвэрийн салбар хэмээн ойлговол зохих юм.
-Манайд хар тугалгын голлох нөөц хаагуур байна вэ?
-Хэнтий, Сүхбаатар, Дорнодод хар тугалганы голлох нөөц бүрэн
металлургийн үйлдвэр барих түвшинд байна. Манай дөрвөн том ордыг хятадууд
ашиглаж байна. Одоо удахгүй Алтанцагаан овоо гэдэг алт, зэс, цайр, хар тугалга,
мөнгө агуулсан ордыг Цетрагоулд ашиглахаар ТЭЗҮ-ээ боловсруулж байна.
Тэгэхээр
бид боловсруулах үйлдвэрээ одоо л барихгүй бол арван жилийн дараа нөөц нь
дуусчихсан байна шүү гэдгийг санахад илүүдэхгүй. Би геологич хүний хувьд
нөөцийн потенцалийг нь мэдэж байна. Үүний цаана Дорнод аймгийн Баян-Уул сумын
нутагт байгаа полиметаллын орд бий. Хэнтийн Мөнгөн-Өндөр гэх мэт нөөц нь
тогтоогдоогүй цайр, хар тугалганы 17 илэрц бий. Үүнийгээ бид тодорхой чиглэлээр
Дорнодын нутагт явуулах геологийн судлагааг цайр, хар тугалга дээр нь
чиглүүлээд боловсруулан гаргаж болох.
Түүхий эдийг нь судлаад бушуухан
жижигхэн ч болов металлургийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Байшин барилга,
үйлдвэрлэлийн технологийн бүтцээрээ Эрдэнэтийн үйлдвэрийн талд ч хүрэхгүй шахам
хөрөнгө мөнгө л хэрэгтэй гэж ойлгоно шүү.
-Нүүрсний үнэлэмж буурах тухай яриа газар авах нь ээ. Энэ нь
манай эдийн засгийн гол тулгуур салбар. Уналтад орвол бид дагаад унана байх
даа?
-Нүүрс гэдэг түүхий эд өнөөдөр их өөр чиглэлд яригддаг
боллоо. Бид чинь зөвхөн хүрэн нүүрсээрээ 160 тэрбумын нөөцтэй. Дундговь аймгаас
зүүн тийшхи бүсийн найман сав газарт 22 том орд нээгдээд байна. Арван тэрбумын
нөөцтэй орд байлаа гэж үзвэл бид дөнгөж 300-400 саяыг нь л хайгуулаар тогтоож
байх жишээтэй. Нүүрсийг өнөөдөр дөрвөн чиглэлээр ашиглаж байна. Нэгдүгээрт,
кокс химийн үйлдвэр.
Энэ үйлдвэрийг байгуулахад 18 нэр төрлийн бүтээгдэхүүн
дагалдаж гардаг юм. Нүүрсээ баяжуулснаас хоёр бүтээгдэхүүн гаргаж авдаг.
Тодруулбал, кокс хийх баяжмал, завсрын бүтээгдэхүүн. Завсрын бүтээгдэхүүн 600
КВ-ын дээд зэргийн чадалтай түүхий эд. Хоёуланг нь баяжуулчихаар завсрын
бүтээгдэхүүнээ яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Тонн нүүрсний дунджаар 700 кг нь коксийн баяжмал 300 кг нь завсрын бүтээгдэхүүн болдог. Завсрын бүтээгдэхүүн нь үнстэй ижил юм. Монголын их салхитай, говийн нөхцөлд энэ нүүрс тэр чигээрээ агаарын бохирдлыг үүсгэнэ. Тэгэхээр хүссэн хүсээгүй Тавантолгойд завсрын бүтээгдэхүүнийг боловсруулах цахилгаан станцыг барих ёстой.
-Цахилгаан станцтай боллоо гэхэд ашиглалтын асуудал яригдах
байх даа?
-Зүйтэй. Дулаан, цахилгаан хоёр мэдээж ялгарна. Дулаанаа
хаашаа хийх гэдэг асуудал хөндөгдөнө. Өнөөдөр дэлхий дээр цахилгаан станцын
гаргасан дулааныг ашиглах бодлого хэрэгжээд удаж байна. Израйльд гэхэд завсрын
бүтээгдэхүүнийг ашиглаж гаргасан дулааныг хэдэн км-ын урттай хүлэмжийн аж ахуйд
ашиглаж байна. Дотор нь трактор, машинтай явж хөрсийг нь хүссэнээрээ хагалж
ашиглаж байна. Тэндээ жимсний мод тарьдгийг харлаа.
-Би санаачлаад цагт 250 литр дизель түлш боловсруулдаг лаборатори ч болов баръя гээд хэсэг нөхөдтэй хамтраад ийм үйлдвэрийн зураг төсөл бүх зүйлийг хийчихээд сууж байна л даа. Төр засагтаа танилцуулахаар бэлэн болгочихлоо. Өнөөдөр дэлхий дээр нефть үйлдвэрлэх гол түүхий эд нь хүрэн нүүрс.
Энэ нүүрсийг үнэхээр л ашиглаж болдог юм бол монголд шатах занар дэндүү их. Шатах занарын дулаан гаргах чадвар нь нүүрснээс хоёр дахин бага ч гэлээ нөөц нь маш их. Дулаан гаргах чадамж нь бага учраас бид хаячихсан байжээ. Тэгэхээр шатах занар дээр хийн технологийн судалгаа явуулах лаборатори бидэнд хүссэн хүсээгүй хэрэгтэй байна.
М.Мөнхтунгалаг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||