Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын нэр хүндийг шавартай хутгаж мэдэх 106 лиценз

Азийн чоно эдийн засаг, Монгол Улс дараагийн Катар болно, Монгол БНХАУ-ын нүүрсний импортын зах зээлийг Австралиас булааж байна гэсэн агуулга бүхий нийтлэл 2010-2011 онд "Forbes”, "The Sydney Morning Herald” зэрэг сонин, сэтгүүлд хэвлэгдэж байв. Харин одоо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогссон, төслийн нэгдүгээр шатны явцад "Turquoise Hill Resources” 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн хэмээн Монгол Улс татварын акт тавьсан, 106 лицензийг хүчингүй болголоо зэрэг мэдээлэл цацагдах болсоор "Монголд очвол үйлээ үздэг юм байна” гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчдад өгч, тэднийг үргээж эхлэв. Улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний хагаст өмнөх жилийн мөн үеэс 70 хувиар бууран 380.3 сая ам.долларт хүрч, гадаад валютын албан нөөц зургадугаар сарын байдлаар 1.31 тэрбум "ногоон” болж багасаад буй. Олон улсын үнэлгээний "Moody’s” агентлаг Монгол Улсын Засгийн газрын бондын зэрэглэлийг B1 түвшнээс B2 болгон бууруулж, төлөвийг нь сөрөг хэмээн тодорхойлсон бол эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд "дарамт” бий болсныг "Fitch” өнгөрсөн сард дэлхий даяар зарлав. Гурван жил дараалан хоёр оронтой тоогоор тэлсэн Монголын эдийн засаг энэ оны эхний хагаст 5.3 хувиар өслөө. 2011 онд Монголыг ярьдаггүй барууны сэтгүүлч, бизнесмэн үгүй, манай улс эдийн засгийн өсөлтийн эрчээрээ дэлхийд гайхагдаж байсан бол хоёрхон жилийн дотор нэр хүндээ баллачихав.

Монголын нэр хүндийг шавартай хутгаж мэдэх 106 лиценз

УНАХ НҮХЭЭ ӨӨРӨӨ "МАЛТАВ”

Монгол Улс 2012 оноос унах нүхээ өөрөө "малтсан” гэхэд хилсдэхгүй. Уул уурхайгүйгээр явна гэсэн "эх оронч” үг одоохондоо бидэнд зохихгүйг ойлгохгүй хүм үүс олширсноос тэр биз. Дэлхийн хамгийн их нүүрсний нөөцтэй орнуудын аравдугаарт Монгол Улс бичигдсэн ч нийт баялгийн 2.5 хувь ногдож байгааг өнг өрс өн хоёрдугаар сард болсон "Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр дуулгасан нь чамлахаар биш ч, бардахаар тоо бус. Өөр өөр хэлбэл, Монгол ганц баялагтай нь бус, нүүрс тэргүүтэй эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ экспортлогч бидэнтэй өрсөлдөгч улс олон, тэд мөн л хөрөнгө оруулагчдыг татахыг хичээдэг билээ. Өнгөрсөн онд дэлхий даяар геологийн хайгуулд зарцуулсан хөрөнгийн хэмжээ өмнөх жилийнхээс 29 хувиар багасаж, 15 тэрбум ам.долларт хүрснийг "Metals Economic Group” тооцоолоод буй. Үүнээс Канад, Австралид тус бүр 13, хойд хөршид таван хувь нь ногдсон аж. Харин өмнөх онд тус "хөрөнгө оруулалтын газрын зураг”-аас манай улс "арчигджээ”. Уг нь 2011 онд нийт геологийн хайгуулын зардлын гурван хувь Монгол Улсад ногдож байсан юм. Ийм байдалд хүргэх юу болж өнгөрөв, Монголд? Манай улс Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцэж, өөрчлөлт оруулна гэж хэдэнтээ сүрдүүлж, татварын акт тавьснаар 5.1 тэрбум ам.долларын өртөгтэй далд уурхайн бүтээн байгуулалт таг зогсоод байна. Түүнчлэн "Одоо тусгай зөвшөөрөл олгохгүй. Тавантолгой, Оюутолгой гээд том ордынхоо үүцийг нээчихлээ. Үүнийгээ л ашиглая” гэсэн агуулгатай Ашигт малтмалын тухай хууль баталсан. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой” олон улсын зах зээлд хэзээ IPO хийх нь тодорхойг үй, "Chalco”-д өрөө төлж дуусааг үй байгаа. Бас өнгөрсөн оны эхээр 106 лицензийг хүчингүй болгов.

Ийнхүү манай улс гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж эхэлсэн гэхэд болно. Үр дүнд нь 2014 он гарсаар ам.долларын ханш огцом чангарч, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа доголдон, "Энержи Ресурс”, "Оюутолгой” цомхтгол хийж, тэдэнд бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг "Redpath”, "Wagner Asia Equipment” компани ажилчдаа халж эхэлсэн. Эдийн засаг уруудаж эхэлснээс шалтгаалж хөрөнгө оруулагчдыг даллахаар бодлого боловсруулагчид алдаагаа засаж хууль, эрх зүйн орчноо сайжруулав. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай, Үнэт цаасны тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль баталлаа. Мөн Ашигт малтмалын болон Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн сард баталсан юм. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт буурсан хэвээр, ам.доллар ховордож, төгрөгийн эсрэг ханш нь долдугаар сард гэхэд өмнөх оны мөн үеэс 25.1 хувиар чангараад байна.

Овооттолгой ордод үйл ажиллагаа явуулдаг "SouthGobi Resources” компанийг БНХАУ-ын "Chalco” 1.5 тэрбум ам.доллараар худалдан авахаар ам гарч байсан удаатай. Тухайн үед буюу 2012 онд Монгол Улс Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталснаар дээрх саналыг "тас хорьсон”. Тэгвэл "SouthGobi Resources”-ийн эзэмшлийн 29.95 хувиа (56.1 сая ширхэг хувьцаа) Хонконгийн хөр өнгийн биржид бүртгэлтэй "National United Resources Holdings”- т маш хямд буюу ердөө 25.6 сая канад доллараар худалдах хэлэлцээ хийснээ "Turquoise Hill Resources” долдугаар сарын эцсээр зарлалаа. Эндээс Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанийн үнэлгээ хэд дахин буурсныг уншигч та анзаарсан болов уу. Мөн "Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын борлуулалтын хэмжээ хоёрдугаар улиралд өмнөх өөсөө 320 хувиар нэмэгдэн, ашигтай ажилласнаа зарлаж, Монгол Улсын Засгийн газартай Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан мэдээлэл цацагдсан ч төслийн 66 хувийг эзэмшдэг "Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш уруудаж буй нь хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, Монголын нэр хүнд унасныг баталж байх шиг.

"ҮЙЛ ХӨДЛӨЛӨӨР БАТЛАН ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ”

Хамгийн эрсдэлтэй, хөрөнгө их шаарддаг хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулж байсан компаниудын 106 лицензийг цуцлах шийдвэрийг шүүхээс өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд гаргасан. Үүний шалтгаан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тэдгээр компанийн бус, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон билээ. Хөр өнг өө оруулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан компаниудад "Чи ажилла” гэчихээд, төр амлалтаасаа ухарч, өмчид нь ийнхүү халдах нь тэр. Ингэснээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан "Erdene Resource Development”, "Kincora Copper”, "Xanadu Mines” зэрэг компани хөрөнгө татахад бэрхшээлтэй болжээ. Торонтогийн "Venture” бирж дэх "Kincora Copper”-ын хувьцааны ханш гэхэд сүүлийн нэг жилд 0 центээс өндийсөнгүй. Улмаар дээрх компаниудаас гадна олон хувьцаа эзэмшигч хохирохын сацуу хөрөнгө оруулагчдын дунд Монголын нэр хүнд унав. Хайгуулын оргил энэ үед Монголд гадаадын хөрөнгө оруулалттай гуравхан төсөл хэрэгжиж байна. "Xanadu Mines”-ийн "Хармагтай”, "Kincora Copper”-ын "Хүрэл үнэг” төслийг энд дурдаж болно. Уг нь манайд хайгуул хийдэг компаниудын нэрс 2011 онд "Voyager Resources”, "Modun Resource” гээд урт үргэлжилдэг байлаа. Хөрөнгө оруулагчид "Та нар хууль, эрх зүйн орчноо сайжруулж, бодлогын баримт бичгээ баталлаа. Гэхдээ үүнийгээ үйл хөдлөлөөрөө бататгаж, "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрээ эцэслэж, "Khan Resources” болон 106 лицензийг нь цуцалсан компаниудын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” хэмээн сануулж буй аж. Үгүй бол хуулиа өөрчлөөд ч үр дүнд хүрэхгүйг бид харж байна.

АЛДААГАА ХЭРХЭН ЗАСАХЫГ АЖИГЛАЖ БАЙНА

Төр засаг алдаагаа ухаарч, хайгуулын зардалд оруулсан хөрөнгө нь царцсан компаниудыг хохиролгүй болгохоор 106 талбайд энэ оны эхний хагаст багтан сонгон шалгаруулалт зарлаж, асуудлыг шийднэ гэсэн нь одоог хүртэл сунжирч буй. "Компаниуд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Түүнийг буцаан өгөх мөнгө төсөвт байхгүй. Компаниудыг хохиролгүй болгохын тулд хуулийн хүрээнд ямар гарц байж болохыг судалж байна” хэмээн Уул уурхайн яамнаас одоогоос дөрвөн сарын өмнө мэдэгдэж байлаа. Тендер зарлахдаа өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудад давуу эрх олгоно хэмээн салбарын яамнаас мэдээлсэн. Тодруулбал, талбай тус бүр дээр өмнө нь хийсэн геологи хайгуулын болон бусад зардлын баримтыг үндэслэн босго үнэ тогтооно гэж байв. Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон компаниуд босго үнийн 30 хувийг төлөхгүйг дуулгасан. Гэвч компаниудын нийт гаргасан хөрөнгийг тооцохгүй (удирдлагын болон түрээсийн, тоног төхөөрөмж, хууль, эрх зүйн үйлчилгээний зардлыг оруулахг үйгээр) зөвхөн хайгуулд оруулсан баримтаар нотлогдож буй зардлаар босго үнийг тогтоохоо Ашигт малтмалын газар мэдэгдсэн нь учир дутагдалтайг "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хохирогч компаниудын холбоо”-ноос дуулгалаа. Зөвх өн хайгуулын зардлыг тооцвол босго үнийг багаар тогтоох аж.

Уг нь Засгийн газрын дээрх тогтоолд хайгуулын ажлынхаас гадна бусад зардлыг оруулна хэмээн тусгажээ. Босго үнийг бага тогтоовол их хэмжээний хөрөнгө зарцуулан хайгуулын ажил хийсэн, цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй компаниуд дахин мөнгө төлж өмнө нь эзэмшиж байсан лицензээ авах болж буй нь тэднийг хохиролг үй болгох зорилгоор баталсан Засгийн газрын 216 дугаар тогтоолын зорилготой нийцэхг үйг дуулгалаа. Харин ч эсрэгээр тэдгээр аж ахуйн нэгжийг дахин хохироох, маргаан дагуулах нөхц өл байдал бий болж магадгүй гэнэ. "Эдийн засаг хямарсан энэ үед аль нэг компани тусгай зөвш өөрөл эзэмшихийн тулд илүү мөнгө амлах нь улсад ашигтай гэж үзэн 106 лицензийн асуудлыг мөнг өний хэрэгсэл болгох нь” хэмээн зарим аж ахуйн нэгж үзэж байгааг ч дуулгая. Үүнээс гадна сонгон шалгаруулалт явуулах талбайн тоо 106 биш 88 болсныг АМГ-аас компаниудад дуулгажээ. Энэ талаараа "106 лицензийг цуцлахаас өмнө заримыг нь төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, буцаагдсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байсан” гэж тайлбарласан аж. Тэгэхээр аль хэдийнэ цуцалсан лицензийг хүчингүй болгосон "давхар” шийдвэрийг шүүх гаргасан болж таарах нь. Бас Урт нэртэй хуулийн дагуу талбайн давхцалд багтсан гэсэн шалтгаанаар тендер зарлах талбайн тоог 72 болгожээ. Уг нь хасагдсан 16 лицензийн талбайд ч мөн адил сонгон шалгаруулалт зарлах ёстой юм байна. Хэрэв тэдгээр лицензийн талбайд сонгон шалгаруулалт зарлахгүй гэж байгаа бол аль компанийн хэд дугаартай тусгай зөвшөөрөлд, ямар шалтгаанаар сонгон шалгаруулалт зарлахгүй болж байгааг олон нийтэд ил тод нээлттэй мэдээлэх нь зүйтэй хэмээн үзэж буй гэнэ.

Дашрамд дурдахад, дээрх тоог 62-т хүргэн хасаж "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийх нөөцийн талбайг Засгийн газар авах боллоо” гэх тайлбар өгснөө буцаан, 72 болгосон юм байна. Хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГ-ын Хуулийн, Кадастрын хэлтэс болон Геологийн алба зэрэг 10 гаруй шат дамжлагаар хэлэлцэн шийдвэрлэж олгодог. 106 лиценз эзэмшиж байсан компаниуд хүсэлтээ дээрх шат дамжлагаар хэлэлц үүлж, АМГ шийдвэрээ гарган олгосон байдаг. Гэтэл АМГ нь дээрх эрүүгийн хэрэгт өөрөө нэхэмжлэгчээр орсон, МХЕГ-ыг төлөөлөн гарын үсэг зурж, зөвшөөрөл олгосон мэргэжилтэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчээр томилогдоод, АМГ-ын дарга асан Д.Батхуягийг авлигын хэрэгт буруутгах үед тусгай зөвш өөрлүүдийг хууль бусаар олгосон гэж дүгнэлт гаргасан нь хачирхалтай. Энэхүү 106 лицензтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг хөрөнгө оруулагчид ажиглаж буй нь тодорхой. Хайгуулын ажилд зарцуулахаар бусдаас санхүүжилт аваад байсан компаниуд зээлдэгчдээ мөнгөө эргүүлэн өгч чадахгүйд хүрч "Монголын Засгийн газраас асуу” гэх дээрээ тулж, зөрчилдөөн үүссэн болохоор тэр. Хайгуул хийх нь тухайн талбайд ямар баялаг агуулагдаж буй мэдээллийг цуглуулж буй үйл ажиллагаа. Тэрхүү мэдээлэл бий болж байж л тухайн талбай үнэ цэнэд хүрдэг. Харин зарим хүн хайгуулын зөвшөөрөл эзэмшинэ гэхээр баялгийг нь ашиглана гэж ойлгодог нь өрөөсгөл. Хайгуулын жуниор компани жилд 10 сая ам.долларыг геологийн судалгаанд зардаг гэх тооцоо бий. Тэдгээр компаниас хэд хэд нь манайд орж ирэхэд дундраад буй гадаад валютын нөөц өө зузаатгахад нөлөөлөх нь дамжиггүй.

Монгол шиг компаниудаас лицензийг нь булааж авсан орон гэвэл Аргентин, Венесуэл, Африкийн зарим улс гэсэн "дампуу нөхөд”-ийг дурдаж болох аж. Өнгөрсөн долдугаар сарын эцсээр олон улсын үнэлгээний "Standard & Poor’s” агентлаг Аргентин улсын Засгийн газар 13 тэрбум ам.долларын гадаад өрийн хүүний төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүйг зарласан. Тус улсын Сангийн сайд зээлдүүлэгчдийг "махчин сангууд” гэж нэрлэсэн байна лээ. Уг нь Монгол дээрх улсуудтай ижил түвшинд очих, адил бодлоготой улс биш. Нэг тууш метр өрөмдөхөд дунджаар 100-120 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий. Өртөг өндөртэй, эрсдэлтэй гэгддэг хайгуулын салбарт хөрөнг өө тэр тусмаа төсвийн мөнгийг зарцуулахаас улс орнууд татгалздаг бөгөөд аль болох хөрөнгө оруулагчдад тусгай зөвшөөрлийн эрх өгдөг юм байна. Тэгээд ч манай улсын геологийн салбарт оруулах хөрөнгө төдийлэн хангалттай бус. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгөөр геологи судалгааны ажил хийхэд 2012 онд 3.9, 2013 онд 6.8, энэ оны эхний зургаан сарын байдлаар 3.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин хувийн хэвшлийнхэн өнгөрсөн онд геологи хайгуулын ажилд 122.1 тэрбум төгрөг зарцуулсныг Ашигт малтмалын газрын мэдээллээс харж болно. Тэгвэл Оюутолгой ордын хайгуулд 500 гаруй тэрбум төгрөг зориулж, өндөр эрсдэл гаргаж байсан гэдэг.

Эдийн засгийн өсөлт нь саарсан Монгол Улс хөрөнгө оруулагчдыг татахын тулд Оюутолгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг эхлүүлж, өмчид нь халдаж 106 лицензийг нь цуцалсан компаниудыг хохиролгүй болгох нь чухал болжээ. Ингэх нь өнгөрсөн оны байдлаар ДНБ-д эзлэх хувь нь 67.3-т хүрсэн уул уурхайн салбарт гаднынхны хөрөнгө, ноу-хауг шингээх, хүмүүсээ ажилтай байлгахын сацуу эдийн засагт "эмчилгээ” болж, Монголын нэр хүндэд эергээр нөлөөлөх биз ээ.
 
Өнөөдөр сонин
Монголын нэр хүндийг шавартай хутгаж мэдэх 106 лиценз
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани