- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Цэвэгжав: Таван толгойн уурхайгаа түшиглэн нүүрсний метан хийн үйлдвэр байгуулна
"Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Төсөл, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжавтай ярилцлаа. Тус компанийн уурхайн талбайгаас их хэмжээний метан хий илрээд байгаа юм.
-Сүүлийн үед чихэнд чимэгтэй нэгэн таатай мэдээ дуулдах боллоо. Энэ нь "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн уурхайгаас нүүрсний давхаргын метан хий илэрлээ гэх мэдээ. Хэдий хэмжээний хийн нөөц илрээд байна вэ?
-Норвестийн аргачлалаар гаргасан судалгаагаар 20-30 тэрбум м3 метан хий байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ нөөц нь газрын гадаргаас доош 350 м хүртэлх гүнд байгаа нүүрсэнд агуулагдаж байгаа нөөц юм. Хэрэв газрын гадаргаас доош 700 м хүртэлх нүүрсэнд агуулагдах метан хийн нөөцийг нарийвчлан тогтоовол дээрх тоо хэд дахин өсөх боломжтой. Учир нь, нүүрс илүү гүнд байх тусам метан хийн даралт болон агууламж нь нэмэгддэг.
-Нүүрсний давхаргын метан хийг ашиглах, үйлдвэрлэл байгуулах талаар ямар ажил хийгдэж байна?
-Манай компани нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэх ажлаа эхлээд байна. Энэ хүрээнд Солонгос улсын "Кo Gas Corporation” компанитай хамтран Таван толгойн уурхайн талбайд байгуулах туршилтын үйлдвэрийн 788 метрийн гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн албан ёсны нээлтийг энэ сарын 12-ны өдөр хийлээ.
Энэхүү төслийг Солонгос улсын "Кo Gas Corporation” болон Монголын "Элгэн” компаниудтай хамтран хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд бид хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд манай компани Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хий боловсруулах туршилтын үйлдвэрийг "Кo Gas Corporation”-ын хөрөнгө оруулалтаар энэ намар арваннэгдүгээр сард угсарч ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү туршилтын үйлдвэрт ажилчдаа сургаж, бэлтгээд цаашид үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Манай улсад анх удаагаа нүүрсний давхаргын метан хий ашиглах гэж байна гэж та хэллээ. Тэгвэл энэ төрлийн хийг дэлхийн улс орнууд ямар зориулалтаар хэр их хэмжээгээр ашигладаг юм бол. Мэдээж энэ талаар судалгаа хийсэн байх?
-2013 оны байдлаар дэлхий дээр 3.3 триллион м3 шатдаг хий ашигласан гэх судалгаа байдаг. Үүний найм орчим хувийг нүүрсний давхаргын метан хий эзэлж байна. Энэ тоо цаашид жил бүр хоёр хувиар нэмэгдэх хандлагатай байгаа. АНУ, Австрали, Турк, Энэтхэг зэрэг орнууд энэ төрлийн хийн олборлолт, ашиглалтаараа тэргүүлдэг. Сүүлийн жилүүдэд БНХАУ болон Индонез олборлолтоо нэмэгдүүлэхээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийлээ.
Нүүрсний давхаргын метан хийг агууламжаас нь хамааран гурван төрөлд хуваадаг. Метаны агуулга 90 хувь болон түүнээс дээш хувьтай байвал сайн чанарын хий гэж үздэг. Энэ төрлийн хийг хийн хоолой уруу шууд нийлүүлэх, хоолой байхгүй тохиолдолд шингэрүүлээд шингэрүүлсэн хийтэй адилхан нөхцөлөөр ашиглаж болдог. Харин метаны агуулга нь 30-90 хувьтай байвал үүнийг дунд чанарын хий гэж үздэг. Энэ төрлийн хийг ахуйн хэрэгцээнд болон дотоод шаталтын хөдөлгүүр, дулаан цахилгаан үйлдвэрлэхэд ашигладаг. Метаны агуулга 30 хувиас бага тохиолдолд муу чанарын хий гэж үздэг. Одоогоор энэ төрлийн хийг ашиглах оновчтой технологи нэвтрээгүй байна.
-Танай уурхайд илрээд байгаа нүүрсний метан хийний агууламж аль ангилалд нь хамрагдаж байгаа вэ?
-84.8-92.1 хувь буюу сайн чанарын ангилалд багтаж байгаа.
-Дэлхийн хэмжээнд энэ төрлийн хийг ашиглаад эхэлчихсэн юм байна. Тэгвэл манай улсад нүүрсний давхаргын метан хийг олборлох, ашиглах талаар ямар ажил хийгдэж байсан юм бол?
-Монгол Улс 2008 онд "Олон улсын метан хийн хамтын ажиллагааны” байгууллагад гишүүнээр элссэн. Энэ хүрээнд 2010 онд Налайхын уурхайгаас метан хий олборлох ТЭЗҮ болон Нарийн сухайтын уурхайгаас метан хий олборлож 8.5 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг боловсруулсан байдаг. Налайхын уурхайн метан хийн нөөц нь 100 сая м3 бол Нарийнсухайтын ордын хувьд 700 сая м3 орчим гэж тогтоосон байдаг.
-Нүүрсний метан хийг ахуйн хэрэгцээнд хэрэглэх цаашид түүхий нүүрснээс татгалзаж гамшгийн хэмжээнд хүрээд буй агаарын бохирдлыг бууруулах зэрэг өргөн боломж бидэнд байна гэж харагдаж байна. Энэ талаар та бүхэн төсөлдөө хэрхэн тусгасан бэ?
-Бид гэр хорооллын нэг хороог сонгон туршилтын журмаар төслөө хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Цаашид хүрээгээ тэлэх байдлаар төсөл маань үргэлжилнэ. 1930-аад оноос аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэнээс хойш дэлхийн том том хотуудын агаарын бохирдол асар их болсон.
Жишээ нь, 1950 оны Лондон, 1980-аад оны Сөүл гэх мэт. Эдгээр хотуудын туршлагаас авч үзвэл агаарын бохирдлоо нүүрснээс татгалзаж байгалийн хийг ашиглаж эхэлсэнээр бууруулсан байдаг. Дэлхий дээр зөвхөн нүүрсний давхаргын метан хийг ашиглаж агаарын бохирдлоо бууруулсан хотууд бий. Жишээ нь, БНХАУ-ын хамгийн том нүүрсний олборлогч болох Шаньси мужийн Яангшуан хотын 400 мянган өрх нүүрснээс татгалзаж метан хий ашиглаж эхэлсэнээр хотын агаарын бохирдол их хэмжээгээр буурсан байна.
Мөн АНУ-ын 60 сая орчим өрх ахуйн хэрэгцээндээ байгалийн хийг тогтмол ашигладаг. БНХАУ дотооддоо байгалийн хийг дамжуулах 60 мянган км өндөр даралтын хоолойноос гадна айл өрх, албан байгууллагад хуваарилах 34 мянган км нам даралтын хоолой угсарсан байна. Эдгээрийн дэргэд манай улсад ахуйн хэрэгцээнд хий ашиглах шугам хоолойн дэд бүтцийн ажил харьцангуй бага. Иймээс энэ төсөл хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
gogo.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||