- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Эрдэнэс-Тавантолгой" ХК нүүрсний давхаргын метан хийн үйлдвэр байгуулна
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл
хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. Энэ хүрээнд БНСУ-ын төрийн өмчит
"Ко Gas Corporation” компанитай хамтран Тавантолгойн уурхайн талбайд
байгуулах туршилтын үйлдвэрийн 788 метр гүн өрөмдлөг бүхий М-05
цооногийн албан ёсны нээлтийг энэ сарын 12-ны өдөр хийлээ.
Газрын хөрснөөс доош 350 метрийн гүнд хийсэн судалгааг Норвестийн аргачлалаар тогтооход 20-30 тэрбум m3 метан хийн нөөц байгаа нь тогтоогдсон байна. Харин газрын гүний 700 метрээс доош нүүрсний давхаргын хийн хуримтлал их, чанар өндөр байгааг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа ажээ. Харин ирэх арваннэгдүгээр сард туршилтын үйлдвэрийн угсралтын ажил эхлэж ирэх оны хоёрдугаар сард дуусах юм байна. Ингэснээр манай улс анх удаа нүүрсний давхаргын метан хийг ашиглах нөхцөл бүрдэж байгаа юм.
Төслийг Солонгосын төрийн өмчит "Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн "Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх аж. "Ко Gas Corporation’’-ий тухайд наяад оноос эхлэлтэй өдгөө салбартаа дэлхийд эхний 16-д багтдаг байгалийн хий импортлогч компани юм. Тус компани Солонгост 2700 км байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг бөгөөд энэ оны II улиралд 94.6 тэрбум воны ашигтай ажилласан гэх мэдээлэл байна. Нээлтийн үеэр "Ко Gas Corporation’’-ий захирал Ян Юиг Мюнг хэлэхдээ, "Манай улс эрчим хүчнийхээ 96 хувийг гаднаас
авдаг ч техник технологийн хувьд бид олон жилийн туршлагатай тул чанартай эрчим хүч дамжуулж чаддаг. Тиймээс Монгол Улстай технологийн тал дээр хамтран ажиллах бүрэн боломжтой нь энэ хугацаанд харагдаж байна” гэв.
Харин "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төсөл, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжав, "Метан хий эрчим хүч үйлдвэрлэлийн талаасаа хамгийн бага өртөгтэй. Бидэнд харьцангуй шинэ зүйл хэдий ч дэлхий дахин энэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоод багагүй хугацаа өнгөрсөн нь бидэнд богино хугацаанд үр дүнтэй алхам хийх боломж өгч байна. Метан хийг судлаж эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилээс ажлаа эхлүүлсэн. Эхний хайгуулын гурван цооног дээр манай компани судалгаа хийлгэсэн. Тухайн үед энэ талын судалгаа шинжилгээний лаборатори байгаагүй учир "Ко Gas Corporation”, "Элгэн” компани хамтран метан хий судлагааны лаборатори оруулж ирсэн юм. Шинжилгээ үр дүнтэй болж, хоёр цооногоос метаны агуулга 90 хувьтай гарч ирсэн. Метан хийн үйлдвэрлэл тодорхой үр дүнд хүрвэл эхний ээлжинд бид Улаанбаатарын утааг үгүй болгох боломжтой гэж харж байгаа. Дараа нь үйлдвэрлэлийн түвшинд баталгаатай болбол хэрэглээний олон сонголтууд бий болно. Дагаад хийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлүүд Монголд хөгжих нь гарцаагүй юм. Ямар ч байсан ирэх онд байгуулагдах туршилтын үйлдвэрээс үр дүн гарна гэж тооцож байна” гэлээ.

Монголын мэдээ
"Эрдэнэс-Тавантолгой" ХК нүүрсний давхаргын метан хийн үйлдвэр байгуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани