- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ам.долларын ханшаас яаж зугтах вэ
Ам.долларын ханш 1890-ийг даваад явчихлаа. 1999 онд анх 1000-ын
босгыг давж байсан юм гэнэ лээ. Түүнээс хойш байнга нэмэгдсээр, эрх
баригчид тохирсон тайлбарыг хийсээр өнөөг хүрэв. Жилийн өмнө 1324 төгрөг
байна гэж тооцоод алд дэлэм алдсаных нь дараа харин "Бид ер нь
зохицуулдаг юм уу, "цаанаасаа” юм биш үү” гэж хэлмээр санагдах болжээ.
УИХ-ын нэр бүхий гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах
бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн бариад буй. Монголбанкны үндсэн
зорилт бол үнийн тогтвортой байдлыг хангах төдийгүй төгрөгийн ханшийг
барих. Гэтэл "ноён” долларын ханш чангарч, төгрөгийн ханш газар унаад
байхад ямар нэгэн арга хэмжээ авалгүй мөнгөний зөөлөн бодлого ярьж
суугааг нь буруутган огцруулах бичгийг өргөн барьсан байна.
Уг нь бол ам.долларын ханш чангарахад импортын бараа бүтээгдэхүүний үнэ
нэмэгддэг. Гэтэл манайх бараг бүх хэрэгцээгээ гаднаас хангадаг тул
ийнхүү сульдаж унахдаа тулаад байна.
Гэтэл үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилттой Монголбанк ийм
хүнд үед зохицуулалт хийлгүй, үнэ ханшийг сул хаясан учир хариуцлага
тооцох ёстой хэмээн үзэж байгаа аж. Мөн гишүүд долларын ханшийг улс
төржүүлж байна, захиалгатай, зохиомол хөөрөгдөл үүсгэж байна гэх
шалтгааныг ч дурдсан байна.
Гэхдээ нэг хүнийг огцруулаад асуудал шийдэгдэх үү. Бидэнд ам.долларын
ханш тогтвортой байх нь хэрэгтэй юм уу, нэг хүнийг огцруулах нь илүү
хэрэгтэй юм уу. Монголын улстөрчид хоорондоо холбоотой, багийн зарчмаар
ажилладаг. Ардчилсан намаас өөр хэн нэг хүн Монголбанкны Ерөнхийлөгч
боллоо гэж бодоход Н.Золжаргалаас нэг их дээрдэхгүй, дээрээс өгсөн
шаардлагын дагуу л ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хамгийн их шүүмжлэл
хэлээд байгаа МАН-аас тэгвэл хүн томилж болох уу. Болохгүй. Эрх
баригчдын эсрэг юм хийнэ. Муу ажиллавал "Намайг хавчаад юм хийлгэсэнгүй”
гэж бухна.
Уг нь бол ам.долларын ханш чангарахад импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Гэтэл манайх бараг бүх хэрэгцээгээ гаднаас хангадаг тул ийнхүү сульдаж унахдаа тулаад байна.
Тэгээд "Цаашдаа ам.доллар өсөөд л, бид улстөржөөд л байгаад байх
хэрэг үү” гэдэг асуултад тулж ирж байна. Шүүмжлэх юм бий. Засгийн газрын
шахалтаар зах зээлд бэлэн мөнгө их хэмжээгээр нийлүүлсэн. Энэ нь
инфляци өсөхөд нөлөөлсөн. Гэхдээ аргагүй зүйл гэж бас байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал "Ам.долларын ханш 1800 орчимд
тогтох байх” гэж мэдэгдсэн. Үнэн байх. Гэхдээ яг тогтох эсэхийг мэдэх ч
үгүй яваа гэхэд хилсдэхгүй болов уу. Жилийн өмнө хэлсэн прогноз 500
гаруй төгрөгөөр хэтэрсэн байхыг бодоход.
Ч.Лодойдамба гуай "Тунгалаг тамир” романдаа өөрийн амьдарч байгаа
нийгмийнхээ хамгийн гол алдаа дутагдлыг Ням өвгөний "Ингэхэд ардын засаг
маань баяжсан хүний мал хөрөнгийг хураагаад л байх хэрэг үү” гэсэн
ганцхан асуултаар илэрхийлж, хариултыг нь "За ямар ч байсан тань шиг
хүмүүсийн малыг хураахгүй” гэсэн Эрдэнийн битүү хатуу үгээр далдалснаар
"Главлит”-д хасуулалгүй гарч чадсан байдаг. Ядуу Ням өвгөний асуултыг
нэг талаар зохиолч тухайн үеийн эрх баригчдаас асууж байгаа ёгт хэлбэр
гэж ойлгосон ч болно. Тэгвэл үнэхээр тэр үеийн эрх баригчдаас тэгж
асуусан гэж төсөөлье л дөө. Тэд юу гэж хариулах байсан бол...
Эрдэнэ шиг л "За ямар ч байсан харзная, орос ах нар юу гэхнэв...” гэх
байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үнэхээр манайд өөрсдөө мэдэж шийддэггүй
асуудал байна. ОХУ байгаа цагт бид хэзээ ч цахилгаанаар 100 хувь
өөрсдийгөө хангахгүй, бид хэзээ ч хүнсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо
ургуулахгүй. Инженер Н.Нацагням хүчдэл тогтворжуулагч генератор зохион
бүтээснийхээ дараа яг энэ сэдвийг хөндөж "Хүчдэл тогтворжуулах шаардлага
байгаа, реактив чадал гэж байдаг гэдгийг Оросууд хэлж өгдөггүй байсан.
Бид хэрвээ Москватай эвгүй харьцвал бидэнд "Та нарыг хөлдөөж ална шүү”
гэж хэлэх чадалтай байхын тулд шүү дээ” гэж хэлж байсан. Хоёр хөрш ОХУ,
БНХАУ, гуравдагч хөрш АНУ-ын тагнуулууд манайд дүүрэн бий. Улстөрийн
намууд нь тэндээс санхүүжилт авдаг. Ийм байхад бид энд хөгжлийн талаар
яриад хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэж санагдмаар. Хариулт нь
биднээс хамаарахгүй ийм асуултын нэг нь ам.долларын ханш юм биш үү.
Ард түмэн үгийг нь тоож сонсдог цөөн хүний нэг Н.Жанцанноров гуай
нэгэнтээ "Бид нар энд тусгаар тогтнол гээд хэн нь илүү эх оронч болохоо
үзээд байдаг. Гэтэл хоёр их хөрш чинь аль хэдийнэ Монгол байх үгүйг
шийдээд байгаа юм биш үү” гэж билээ. Тэрэн шиг, ам.долларын ханш хэдэд
барихыг бид энд шийдээд нэг, нэгнээ огцруулаад, томилоод янз, янз болж
байгаа ч үнэндээ АНУ, дээр нь нэмээд хоёр хөрш Монгол Улсыг ямар
байдалтай байлгах вэ гэсэн асуудлыг ерөнхийд нь тоймлоод л сууж байгаа.
Ийм асуудал өнөөдөр ч бидний нүдний өмнө болж байна. АНУ-ын мөнгөөр
"угжуулсан” лалын зэвсэгт бүлэглэл Сирид бэлтгэл сургуулиа хангаад одоо
Багдадыг эзлэхээр тэмүүлж байна. Иракчууд үүнийг дотооддоо яаж ч
хэлэлцээд, хэрэлдэж уралцаад шийдэж чадахгүйн адил нэгэнт "төмөр хөшиг”
татагдсан нөхцөлд бид хэрхэх ёстой юм бэ.
Монголбанкны гадаад валютын нөөц 1.5 тэрбум болж, хоёр жилийн өмнөхөөс
гурав дахин багаслаа. Одоо алттай болж байж л нөөцөө нэмэгдүүлэх
боломжтой юм байна. Цаашдаа валютын интервенц хийгдэхгүй нь. Оюутолгой
ажиллатал, гадны хөрөнгө оруулагчид орж иртэл энэ чигээрээ байна. Алтаа
зарахгүй байя, гэхээр валют хомсдоно. Хомсдохоор үнэ нь өснө гээд
асуудал ар араасаа үүснэ.
Ам.долларын ханш бас нэг айдсыг хүргэж байгаа нь "Хитмэн” буюу
санхүүгийн алуурчидтай холбоотой. Их гүрнүүд жижиг улсуудад баг зэрэг
нүүр үзүүлмэгцээ лоббиг нь хийдэг агентлагуудаараа дамжуулан эдийн засаг
нь маш их өснө, ирээдүйтэй гэсэн дүгнэлтийг гаргуулж, зээл авахуулдаг.
Ингээд зээл авсных нь дараа цалмаа чангаруулж байгаад дахин зээл авахаас
өөр аргагүй байдалд оруулдаг гэж.
Энэ бол өөр улсуудад нэгэнт туршигдсан арга. Монголыгоо харахаар яг л
энэ замаар орсон юм шиг санагдах юм. Хоёрхон жилийн өмнө манай төгрөг
ам.долларын эсрэг хамгийн ихээр чангарч, эдийн засгийн өсөлтөөрөө Катар,
АНУ-тай уралдаж байсан биш билүү. Гэтэл өнөөдөр юу болов. Асуудал МАН,
АН-даа ч биш, гагцхүү гадны бодлогод манайхан хэт их ороод байгаа юм шиг
санагдах юм. Монголыг минь заяа нь түших байгаа.
Х.Батсайхан
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||