- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хий боловсруулах үйлдвэр Тавантолгойд хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалт болж магадгүй
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрсний уурхайн метан
хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байгаа талаар бид өмнө
мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас холгүй
уурхайн талбайд 788 метрийн гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн дээр хий
боловсруулах туршилтын үйлдвэр барих ажлын хүрээнд хийн цооногийн албан
ёсны нээлтийг хийлээ.
Харьцангуй шинэ тутам үйл явдал
хэдий ч Монгол Улс хийн багагүй нөөцтэй, эрчим хүч, экспортын чиг
баримжаа бүхий шинэ бүтээгдэхүүнээ ашиглах өндөр эрмэлзлэлтэй байгааг
нээлтийн үеээр "Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагууд хэлж байлаа.
Өнөөдрийн байдлаар газрын гүний 700 метрээс доош нүүрсний давхаргын хийн хуримтлал их, чанар өндөр байгааг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Өрөмдлөгийн ажил 800 метр хүрэхээс өмнө 300 метр орчмын гүнд хийсэн таамаг судалгааг Норвестийн аргачлалаар тогтооход 20-30 тэрбум шоо метр метан хийн нөөц байгаа нь тогтоогдсон байна. Одоогоор чанар болон нөөцийн шат шатны судалгааг хийж байгаа бөгөөд 11 дүгээр сард туршилтын үйлдвэрийг оруулж ирж угсран, улмаар ирэх хавар дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр БНСУ-д туршилтын үйлдвэрийг угсарч байна.
Дахин хэлэхэд Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийг ашиглах алхам хийж байгаа нь энэ юм. Төслийг Солонгосын "Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн "Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм. "Korea Gas Corporation”-ий тухайд наяад оноос эхлэлтэй салбартаа өдгөө дэлхийд эхний 16-д багтдаг байгалийн хий импортлогч компани юм. Тэд Солонгост 2700 км байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг бөгөөд энэ оны II улиралд 94.6 тэрбум воны ашигтай ажиллажээ.
Корпорацийн захирал Ян Юнг Мюнг хэлэхдээ, "Монгол Улс нүүрс, зэс, уранаар дэлхийд эхний 10-т жагсдаг. Хэдийгээр эрчим хүчний үйлдвэрлэл явуулж байгаа ч нүүрснээс гаргаж байгаа эрчим хүчнээс татгалзаж байгаа дэлхийн чиг хандлагыг ажиглаж байгаа байх. Өөрөөр хэлбэл хүнд үйлдвэрлэлийн гол түүхий эд нүүрснээс гадна, эрчим хүчний эх үүсвэр байгалийн хийн нөөцтэй байгаа нь Монгол Улсын хувд маш их боломж байгааг харуулж байна. Манай улсын хувьд эрчим хүчнийхээ 96 хувийг гаднаас авч байна. Гэхдээ техник технологийн хувьд бид олон жилийн туршлагатай тул чанартай эрчим хүч дамжуулж чаддаг. Тиймээс Монгол Улстай технологийн тал дээр хамтран ажиллах бүрэн боломжтой нь энэ хугацаанд харагдаж байна” хэмээв.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээн байгуулалтын асуудал эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжав, "Метан хий эрчим хүчний үйлдвэрлэлийн талаасаа хамгийн бага өртөгтэй. Гол нь хэрвээ бид хийгээ ашиглаж чадахгүй бол агаарт дэгдээд арилчихдаг учраас, ашиглах нь гарцаагүй юм. Бидэнд харьцангуй шинэ зүйл хэдий ч дэлхий дахин энэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоод багагүй хугацаа өнгөрсөн нь бидэнд богино хугацаанд үр дүнтэй алхам хийх боломж өгч байна. 2012 онд Эрдэс баялгийн зөвлөл манай компанид метан хийг судлах үүрэг өгсөн юм. Үүнээс өмнө буюу2009 онд Киотогийн протоколд Монгол улс тодорхой үүрэг хүлээж, гишүүнээр элссэн байдаг. Метан хийг судлаж, уламжлалт бус хийг эрчим хүчний эх үүсвэр болгож ашиглах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилээс судалгаагаа эхлүүлсэн. Эхний хайгуулын гурван цооног дээр манай компани судалгаа хийлгэсэн. Ингээд "Ко газ”, "Элгэн” компани метан хий судлагааны лаборатори оруулж ирсэн юм. Тухайн үед яг энэ талын судалгаа шинжилгээний лаборатори байгаагүй. "Ко газ”, "Элгэн” компани хоёр метан хийн лабораторийг 100 гаруй мянган доллараар оруулж ирсэн. Юутай ч судалгаа шинжилгээ үр дүнтэй болж, хоёр цооногоос метаны агуулга 90 хувьтай гарч ирсэн. Засгийн газраас Улаанбаатар хотыг арилгах тал дээр ажиллаж байгаа нь манай энэ хийн цооногийн ирээдүйг нэг талаас тодорхойлж байна. Метан хийн үйлдвэрлэл тодорхой үр дүнд хүрвэл эхний ээлжинд бид Улаанбаатарын утааг үгүй болгох боломжтой гэж харж байгаа. Дараа нь үйлдвэрлэлийн түвшинд баталгаатай болбол хэрэглээний олон сонголтууд бий болно. Дагаад хийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлүүд Монголд хөгжих нь гарцаагүй юм. Ямар ч байсан ирэх онд байгуулагдах туршилтын үйлдвэрээс үр дүн гарна гэж тооцож байгаа” гэв.
Мөн нээлтийн үеэр хийн үйлдвэрлэл нь Тавантолгойд хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалт болж магадгүй талаар "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Батсуурь ярьж байлаа.
- See more at: http://mining.time.mn/content/48230.shtml#sthash.qrxbZmoO.dpufӨнөөдрийн байдлаар газрын гүний 700 метрээс доош нүүрсний давхаргын хийн хуримтлал их, чанар өндөр байгааг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Өрөмдлөгийн ажил 800 метр хүрэхээс өмнө 300 метр орчмын гүнд хийсэн таамаг судалгааг Норвестийн аргачлалаар тогтооход 20-30 тэрбум шоо метр метан хийн нөөц байгаа нь тогтоогдсон байна. Одоогоор чанар болон нөөцийн шат шатны судалгааг хийж байгаа бөгөөд 11 дүгээр сард туршилтын үйлдвэрийг оруулж ирж угсран, улмаар ирэх хавар дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр БНСУ-д туршилтын үйлдвэрийг угсарч байна.
Дахин хэлэхэд Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийг ашиглах алхам хийж байгаа нь энэ юм. Төслийг Солонгосын "Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн "Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм. "Korea Gas Corporation”-ий тухайд наяад оноос эхлэлтэй салбартаа өдгөө дэлхийд эхний 16-д багтдаг байгалийн хий импортлогч компани юм. Тэд Солонгост 2700 км байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг бөгөөд энэ оны II улиралд 94.6 тэрбум воны ашигтай ажиллажээ.
Корпорацийн захирал Ян Юнг Мюнг хэлэхдээ, "Монгол Улс нүүрс, зэс, уранаар дэлхийд эхний 10-т жагсдаг. Хэдийгээр эрчим хүчний үйлдвэрлэл явуулж байгаа ч нүүрснээс гаргаж байгаа эрчим хүчнээс татгалзаж байгаа дэлхийн чиг хандлагыг ажиглаж байгаа байх. Өөрөөр хэлбэл хүнд үйлдвэрлэлийн гол түүхий эд нүүрснээс гадна, эрчим хүчний эх үүсвэр байгалийн хийн нөөцтэй байгаа нь Монгол Улсын хувд маш их боломж байгааг харуулж байна. Манай улсын хувьд эрчим хүчнийхээ 96 хувийг гаднаас авч байна. Гэхдээ техник технологийн хувьд бид олон жилийн туршлагатай тул чанартай эрчим хүч дамжуулж чаддаг. Тиймээс Монгол Улстай технологийн тал дээр хамтран ажиллах бүрэн боломжтой нь энэ хугацаанд харагдаж байна” хэмээв.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээн байгуулалтын асуудал эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжав, "Метан хий эрчим хүчний үйлдвэрлэлийн талаасаа хамгийн бага өртөгтэй. Гол нь хэрвээ бид хийгээ ашиглаж чадахгүй бол агаарт дэгдээд арилчихдаг учраас, ашиглах нь гарцаагүй юм. Бидэнд харьцангуй шинэ зүйл хэдий ч дэлхий дахин энэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоод багагүй хугацаа өнгөрсөн нь бидэнд богино хугацаанд үр дүнтэй алхам хийх боломж өгч байна. 2012 онд Эрдэс баялгийн зөвлөл манай компанид метан хийг судлах үүрэг өгсөн юм. Үүнээс өмнө буюу2009 онд Киотогийн протоколд Монгол улс тодорхой үүрэг хүлээж, гишүүнээр элссэн байдаг. Метан хийг судлаж, уламжлалт бус хийг эрчим хүчний эх үүсвэр болгож ашиглах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилээс судалгаагаа эхлүүлсэн. Эхний хайгуулын гурван цооног дээр манай компани судалгаа хийлгэсэн. Ингээд "Ко газ”, "Элгэн” компани метан хий судлагааны лаборатори оруулж ирсэн юм. Тухайн үед яг энэ талын судалгаа шинжилгээний лаборатори байгаагүй. "Ко газ”, "Элгэн” компани хоёр метан хийн лабораторийг 100 гаруй мянган доллараар оруулж ирсэн. Юутай ч судалгаа шинжилгээ үр дүнтэй болж, хоёр цооногоос метаны агуулга 90 хувьтай гарч ирсэн. Засгийн газраас Улаанбаатар хотыг арилгах тал дээр ажиллаж байгаа нь манай энэ хийн цооногийн ирээдүйг нэг талаас тодорхойлж байна. Метан хийн үйлдвэрлэл тодорхой үр дүнд хүрвэл эхний ээлжинд бид Улаанбаатарын утааг үгүй болгох боломжтой гэж харж байгаа. Дараа нь үйлдвэрлэлийн түвшинд баталгаатай болбол хэрэглээний олон сонголтууд бий болно. Дагаад хийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлүүд Монголд хөгжих нь гарцаагүй юм. Ямар ч байсан ирэх онд байгуулагдах туршилтын үйлдвэрээс үр дүн гарна гэж тооцож байгаа” гэв.
Мөн нээлтийн үеэр хийн үйлдвэрлэл нь Тавантолгойд хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалт болж магадгүй талаар "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Батсуурь ярьж байлаа.
Т.Бэх
Хий боловсруулах үйлдвэр Тавантолгойд хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалт болж магадгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани