- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Банкууд “Рио Тинто”, Монголын Засгийн газарт гурван сарын хугацаа өгөв
Оюутолгой төслийг Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж
буй Рио Тинто компани хоёрдугаар шат буюу далд уурхайн
санхүүжилтийг олохоор гадна дотны банк санхүүгийн
байгууллагуудад хандаад байсан билээ. Тэдгээрээс 15 нь
зөвшөөрсөн хариу өгч, Оюутолгой төсөлд хөрөнгө оруулахаа мэдэгдээд
байв. Гэвч төслийн нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт төлөвлөж байсан
хэмжээнээсээ хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн болон бусад шалтгаанаар
Монголын Засгийн газартай үүсгэсэн маргаанаас болж далд уурхайн
бүтээн байгуулалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.
Рио Тинто санхүүжүүлэгчдийн өмнө эвгүй байдалд орсон гэж болно. Тэгвэл дээр дурьдагдсан 15 банк санхүүжилт эхлүүлэх хугацаагаа ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, төслийн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газартай хэлэлцээр хийх гурван сарыг Рио Тинтод өгсөн байна.
"Туркойз Хилл”-ээс гаргасан албан ёсны мэдэгдэлд "Төсөлд оролцож байгаа талууд бүгд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгож байгаа, техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгаж байж шаардлагатай санхүүжилтийн хэмжээ тодорхой болно. Үүний тулд хамтрагчидтайгаа төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэх тохиролцоонд хүрэх ёстой. Энэ бүгдийг төлөвлөсөн хугацаандаа багтааж амжуулахыг хичээн ажиллаж байна” хэмээн дурьдсан байна. Рио Тинтогийн төлөвлөж байгаагаар, төслийн хоёрдугаар шатны судалгааны ажил ирэх жилийн эхний хагас гэхэд бэлэн болох ёстой юм. Банкууд төсөлд оролцогч талуудыг хүлээхээ мэдэгдсэн учир одоо Засгийн газар Рио Тинтотой хэл амаа ололцох л чухал болоод байна.
Рио Тинто эдгээр банкуудад санал тавьсныхаа дараа "Монголын талаас "Зээл авахыг зөвшөөрч байна” гэсэн бичиг авчир” хэмээн шаардсан гэсэн мэдээлэл гарч байсан. Манайхан энэ бичгийг нь хийж өгөөгүй байгаа. Гэхдээ төслийн хоёрдугаар шатыг зээлээр санхүүжүүлнэ гэдэгт санал нэгдчихсэн. Тийм ч учраас 15 банк хугацаа өгч байгаа бололтой. Уг нь бол төслийг Рио Тинто өөрсдөө санхүүжүүлээд явах ёстой. Гэвч санхүүгийн чадамж нь муудсан уу сүүлд санхүүжүүлэгч биш зээл зуучлагч гэвэл илүү зохих үүрэг гүйцэтгэх болсон юм. Төслийг өөрсдийн хөрөнгөөр биш, банкны зээлээр санхүүжүүлнэ гэдэг хүүний дарамт нэмэгдэж, Рио Тинто Монголын Засгийн газар аль алиных нь ашиг хүртэх хугацаа хойшилно гэсэн үг. Гэвч бидний хувьд одоо нэгэнт эхлүүлсэн том төслөө яаж ийгээд үргэлжлүүлэхээс өөр замгүй.
Хамтрагчид өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн турш хуралдсан. Хурлаар ямар асуудал шийдвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч тус компанийн энэ оны ажлын тайлан, ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцсэн нь тодорхой юм. Лондонд болсон уулзалтын дараа шийдэгдэлгүй үлдсэн 15 асуудал хөндөгдсөн байх магадлалтай. Анх төлөвлөж байсан зардлыг хэтрүүлсэн, хоёр дахь шатны төсөл буюу далд уурхайн санхүүжилтийг бие дааж гаргах боломжгүй болсон зэрэг алдаа дутагдал Рио Тинтогийн буруу учир хэлэлцээрт манай тал нэлээд давамгай байж, хатуу байр суурь баримтлах, Рио Тинтогоос гэрээнд заасан үүргээ биелүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг шаардах эрхтэй. Хуралдаан ч ийм уур амьсгалд явагдсан болов уу. Хуралдаан өндөрлөсний дараа ТУЗ-ын гишүүд мэдээлэл хийнэ гэж байсан ч өчигдрийн байдлаар таг чиг байна.
Гурван өдрийн хуралдааны явцад Рио Тинто Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Таван толгойн мега төсөл дээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн гэсэн мэдээлэл гарсан. Рио Тинто чухам ямар байдлаар оролцох нь одоогоор тодорхойгүй байгаа ч цахилгаан станцын төсөл дээр оролцох асуудал хөндөгдсөн байх магадлал өндөр байна. "Айвенхоу майнз" гэж байхад Оюутолгойн үйлдвэрлэлд шаардагдах эрчим хүчийг урд хөршөөс авна гэсэн байр суурь баримталж, манай тал дургүйцэж байсан удаатай. Тиймээс Тавантолгойн цахилгаан станцыг барих ажилд Рио Тинто тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, улмаар гарах цахилгаанаар нь Оюутолгойг хангах тухай асуудал яригдсан болов уу. Энэ нь Рио Тинтогийн ч Монголын Засгийн газрын аль алины эрх ашгийг хангасан шийдэл байж болох талтай.
Эцэст нь, Рио Тинто болон "Туркойз Хилл Ресурс” компанийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг товч хүргэе.
Банкууд Монголын уурхайг 5.1 тэрбум ам.долараар санхүүжүүлэх хугацааг ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл сунгасан болон өөр бусад нөхцөл байдал үүссэний дараа компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 1.1 хувиар өсч 53.1 ам.доллар болсон байна. Харин "Туркойз Хилл Ресурс” Казахстанд алтны уурхайн чиглэлээр ажилладаг "Altynalmas Gold” компанийнхаа 50 хувийг Sumeru Gold BV компанид 235 сая ам.доллараар худалджээ.

Х.Батсайхан
Эх сурвалж:
Банкууд “Рио Тинто”, Монголын Засгийн газарт гурван сарын хугацаа өгөв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани