- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Аминд орох алт
Монголын эдийн засгийг улс төртэй нь хамт нуман тулгуурт оруулсан их хямралын талаарх таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Энэ оны эхний долоон сарын дүнгээс харахад нэг үе 17.5 хувьд хүрч, дэлхийд дээгүүр амжилт тогтоогоод байсан манай эдийн засгийн өсөлт ердөө 7.4 хувь болж. 10 хувийг нь мөнөөх хямралын ангал руу алдчихжээ. Нэг оронтой тоонд хүрээд байсан ннфляц 15 хувь болон галзуурч, энэ хувь хэмжээ оны эцэст 20 луу дөтөлж магадгүй гэсэн хараалын гэмээр сэрэмжлүүлэг үзэгдэх болов.
Манай эдийн засгийг тэтгэгч гол эх булаг болсон уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ навс унаж, ашиг олох нь байтугай алдагдалтай үнээр ч хамаагүй ачуулахад бэрх боллоо. Нүүрсний үнэ л гэхэд нэг үе тонныг нь 135 ам доллараар зарж байсан сайхан цаг аль хэдийнэ улирч, ердөө 35 ам доллараар гуйж шахуу өгч байгаа гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар буурчээ.
Үүнээс улбаалан Монгол Улсын мөнгөний авдарт байсан гадаад валютын нөөц ганцхан жилийн дотор хоёр дахин буюу талдаа хүртэл дундарч, 1.6 тэрбум ам.доллар болсон байна. Төсвийн урсгал алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгд хүрч, мөнгөний ханш 28 хувиар унасан гэнэ. Ийм нөхцөлд импортын бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийнхээ жам ёсоор байнга өсөн нэмэгдсээр. Хэрэглээ нь 75 хувь импортоос хамаардаг манай улсын хувьд энэ бол иргэдийн амьжиргаа улам бүр доройтохыг зөгнөж байгаа муу ёр.
Цөөнгүй аж ахуйн нэгж хэзээ эргэж нээгдэх нь тодорхойгүй хугацаагаар хаалгаа барьж, бараг л бүх байгууллага, нэгжүүд зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжин, үйл ажиллагаагаа хумьснаар мянга мянган иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ. Төсвийн орлого улам бүр багасаж, төрийн хөрөнгөөр хийдэг зам, барилга, төрийн болон төсөвт байгууллагын чадавхийг сайжруулах төсөл хөтөлбөр, байгууламжийн ажил бараг зогслоо.
Олон улсын үнэлгээний "Moody's" агентлаг Монголын Засгийн газрын бондын зэрэглэлийг В1-ээс В2 болгон бууруулж. хэтийн төлөвийг дахиад л сөрөг хэмээн зарлав.
Иймэрхүү "яана даа" гэмээр мэдээлэл, үзүүлэлт урсах зуур бухимдсан олон нийт хямралыг зүхэж, засгаа хараасаар шар наран бор өдрүүдийг үдэж сууна. Харааж, зүхлээ гээд яалтай. Тэнгэр бүрхдэг, салхи шуурга болдог нэг өдөр байхад цэнхэр тэнгэр цэлийж, нар мандах бас нэг өдөр бий билээ. Тэр цаг чухам хэзээ вэ гэдэгт л асуудлын гол нь байна. Ийнхүү хөмсөг занги-даж, уруу дорон царайлж байх зуур гялсхийсэн ганц ч болтугай мэдээ дуулдах нь үүлэн чөлөөгөөр нарны туяа тусахтай адил аж.
Монголбанк 2014 оны эхний долоон сарын дүнгээр 5.2 тонн алт худалдан авснаар мөнөөх дундарсаар буй авдарт 210 орчим сая ам.доллар орж иржээ. 5.2 тонн гэдэг нь өнгөрсөн жил банкинд тушаасан нийт алтны 85 хувь гэнэ. Манай алт олборлогчид оны эхний хагаст буюу III-VI сард мөнгө хөрөнгөө бүрдүүлэх, техник төхөөрөмжөө шинэчлэх, засварлах, хөрс хуулах гэх мэт бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусаад IX-XI сард гол олборлолтоо явуулдаг бөгөөд тэгэхээр оны эцэс рүү тушаах алтны хэмжээ одоогийнхоос хэд дахин өсдөг жамтай. Монголбанкны тооцоолж буйгаар энэ онд хамгийн багадаа 15 тонн алт авах нь гарцаагүй аж. Энэ бол манай улсын валютын нөөц даруй 600 саяар нэмэгдэнэ гэсэн үг. Байсхийгээд л авдар луугаа мөлхдөг, тэнд байгаа нөөцөөсөө гар сунган авах бүрийдээ санаа алддаг бүрхэг байдал арилж, авдраасаа авах биш, авдартай луугаа нэмж хийх боломж ийн бүрдэж байгаа нь баярлууштай хэрэг биш гэж үү?
Энэ бол оны эхээр Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулж, алтны нөөц ашигласны төлбөрийг Монголбанкинд алтаа тушаавал 2.5 хувиар, тушаахгүй бол 5.0 хувиар тооцох болсны үр шим юм. Энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед "эх орончдын" эсэргүүцэл нэлээд гарч байсан боловч ирээдүйн эрх ашгийг өнөөгийн зайлшгүй шаардлагатай зөв хослуулж чадсанаар Монголын алт Монголдоо үлдэх түлхүүрийг атгаж чадсан нь ийнхүү батлагдаж байна.
Монгол Улс 1990-ээд оны эхэн үеийн ядуу тарчигхан цагтаа "Алт" хөтөлбөрийг анх санаачлан хэрэгжүүлсэн нь хүндрэлийг багасгах, улсын төсвийн орлогын хэмжээг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон боловч алтны орд газруудыг эзэмших, ашиглах, алт олборлох үйл ажиллагаа зах замбараагаа алдаж, байгаль орчны тэнцвэр, иргэдийн эрүүл ахуйд хортой нөлөө үзүүлэх хүртэл түвшинд хүрсэн нь гарцаагүй баримт. Алдаагаа залруулж байна хэмээн хөөрцөглөсөн нь "нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон" хэрэг болсон нь ч бас бодит үнэн. Энэ "нүд сохлох" үйлсэд хамгийн "үнэтэй хувь нэмэр"оруулсан баримт бичгүүд нь Гэнэтийн ашгийн албан татварын тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу "Урт нэртэй" хуульд билээ.
2005 онд манай улс түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 24 тонн алт олборлож байжээ. Тэр үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байсан. Харин Гэнэ-тийн ашгийн албан татварын хууль буюу 68 хувийн татварын хууль хэрэгжиж эхэлснээс хойш алт олборлолт жил дараалан буурсаар, 2012 он гэхэд 6.0 тн хүрэхээ больсон байв. Иx хэмжээний татвараас зайлсхийх гэсэн аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монгол банкинд тушаахаа байж, болж өгвөл гадаад руу гаргахыг эрмэлзэх болсноор алтны хууль бус худалдаа цэцэглэж эхэлсзн. Гэнэтийн ашгийн албан татварын тухай хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд 77.0 тонн алт олборлосон бол хууль хэ-рэгжсэнээс хүчингүй болох хүртэлх дөрвөн жилд 48.0 тн болж, алтны олборлолт даруй 38 хувиар огцом буурсан гэсэн баримт Уул уурхайн яамны сайтад байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ боомилсон, олсон жаахан ашгийг нь хуу хамж, хууль бус олборлолт, худалдааг өөгшүүлэх нөхцөл үүсгэсэн гайтай хууль арайхийн хүчингүй болсон боловч 2011 оноос Ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн (роялти) тухай хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогоос 10 хувийн татвар авахаар болсон нь тэдний нийт ашгаас хамгийн багадаа 30 орчим хувийг нь хурааж авах, улмаар гадаадын хөрөнгө оруулагчид шиг элдэв хөнгөлөлт нөхцөл эдэлж чаддаггүй үндэсний уул уурхайн компаниудыг яг таах нөхцөл бүрдүүлсэн билээ.
Залгаад Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2012 онд батлагдаж, хуулийг хэрэгжүү-лэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч 1336 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй болон "гайд өртсөн" юм.
Энэ бүхнийг дурдаад байгаагийн учир нь төр, засгийн буруу шийдвэр ямар их хөнөөл дагуулдгийг, буруугаа зөв засаж чадвал ямар хэрэгтэй байдгийг л баримтаар харуулах гэсэн юм.
Энэ онд батлагдсан шинэ хуулийн үр шим юу вэ? Юуны өмнө Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдлээ. Алтны хууль бус далд наймаа зогсох шинж төлөв мэдэгдэхүйц ажиглагдаж эхлэв. Сонинуудын нүүрийг байнга чимдэг байсан, хилээр алт гаргах гэж байгаад баригдсан гадаад, дотоод хүмүүсийн тухай мэдээлэл үзэгдэхээ байсныг эрхбиш анзаарсан байх. Гадаад валютын нөөц нэмэгдэж байгаа нь доройтсон эдийн засагтай, дорой амьдралаа яаж өөд татах вэ гэж тархиа гашилгаж яваа монголчуудын хувьд хамгийи таатай үзүүлэлт мөн. Баригдахгүй ороолсоор байгаа валютын ханш яваандаа тогтворжиж, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, хадгаламж, хуримтлалын хэмжээ өсөж, мөн иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх, бодит эдийн засгийн хөгжлийг дэмжих санхүүгийн орчин бий болоход нөлөөлөх биз ээ.
Мэргэжилтнүүд энэ онд Монголдоо үлдэх алтны хэмжээг 15.0 тонн хэмээн тооцоолж байгаа боловч 20.0 тонн, цаашлаад 40.0-д хүрэх боломж бийг ч онцолж байна. "Оюутолгой" компанийн үйл ажиллагаа хэрвээ сэргэвэл, далд уурхай ашиглалтад орж, тэд олборлосон алтаа гадагш нь зөөх биш, Монголд тушааж эхэлбэл зөвхөн эднийхээс л гэхэд 15.0-20.0 орчим тонн алт жилдээ тушаагдах боломжтой. Дөчин тонн алт гэдэг бол 1.5 тэрбум ам доллар. Жилд ийм хэмжээнийхийг биш юмаа гэхэд ядахдаа 1.0 тэрбум ам долларыг авдартаа хийгээд байх юм бол 2016 он гэхэд Монгол Улсын валютын нөөц одоо байгаа 1.6 тэрбумаасаа гурав дахин шахам нэмэгдэж 4.0 тэрбумыг давах нь ээ.
Ирээдүйн энэ ашиг үнэхээр орж ирэх, эсэхийг тэр үед нь л харъя хэмээн өөдрөг бусаар хойш тавьж болдог юмаа гэхэд өнөөдөр нэгэнт тушаачихаад байгаа 200 сая ам долларын алт, оны эцэст орж ирэх нь гарцаагүй 400 орчим сая ам доллар бидний хямралд хамгийгаа тавиад туучихгүй байх вакцин болно гэдэгт эрхбиш итгэх хэрэгтэй.
Ийнхүү Монголын хөрс шороон дор байгаа алт хэмээх үнэт эрдэнэс монголчуудынхаа аминд орох цаг ирэв бололтой. Алтны ханш 2012 оны үед галзууртлаа нэмэгдэж, унци нь 1800 орчим ам.долларыг шүргэж байсан "алтан үе"-ийн ашгийг бид анхиагүйгээсээ болоод хүртэж чадаагүй. Үнийн хувьд түүхэн дээд амжилт тогтоож байсан тэр цагаас хойш үнэ цэнэ нь бага багаар буурсаар байгаа боловч нүүрс шиг "шатах" хэмжээнд тулахгүй нь нэгэнт тодорхой байгаа. Шинжээчид унци алтны үнэ энэ онд 1260-1290 ам.доллар байна, 2015 онд дэлхийн эдийн засгийн хямрал саарч, худалдан авалт нэмэгдэх хэрээр үнэ нь цаашид өснө хэмээн таамаглаж байна. Тэгэхээр бид алт аврал болно гэдэгт найдлага тавьж болох нь. Эцэст нэг зүйлийг тэмдэглэхэд мөнөөх "Урт нэртэй" хууль хэмээх хадны мангаа УИХ-ын намрын чуулганаар сэргэж магадгүй сураг бий. Хуулийг анх батлахдаа үүсэж болох эрсдэлийг сайтар тооцоолоогүй, эх орондоо хайртай болж харагдах нь сонгуулийн өмнө хамгаас чухал гэсэн дотор хүний тооцоондоо хэт автаж гаргасан алдаагаа засаж, нэгэнт батлагдсан хуулийг хэрхэн зөв аргаар хэрэгжүүлэх вэ гэдгийг ярих гэж байгаа бол нэг хэрэг. Харин арайхийн өндийх гэж буй үндэсний үйлдвэрлэгчдээ дахин намнах, сульдсан эдийн засгаа тэтгэж эхэлж байгаа ганц хөшүүргээ хугалах гэж буй бол өөр хэрэг.
Засаг төр барилга барих гэж, ШТС дээрх бензиний үнийг, зах дээр зарж буй махны ханшийг хазаарлах гэж чадахгүй юмаараа оролдохын оронд үйлдвэрлэгчдээ дэмжсэн, бүтээн бий болгоход нь урам өгсөн зөв шийдвэр гаргаж чадвал ямар үр дүнд хүрч болдгийн жишээг алтны татварыг багасгасан хууль харуулж байна. Тэгэхээр энэ мэт гэгээ гэрэлтэй зөв замаараа замнах нь эцсийн эцэст Монголд, монголчуудад тустай бөлгөө.
"Өнөөдөр"
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||