- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бага ашиг олсон л гэхгүй юм бол Багануур яаж хохиров
Хэдхэн жилийн өмнө инфляц хэдэн хувиар өсч байгааг нүүрсний шуудай хэр жижгэрч байгаагаас олоод мэдчихэж болохоор байв. Статистикчдыг ажилгүй болгох шахсан тэр шуудай одоо "50"-ийн торноос ч жижигхэн болсон доо. Жижиглэн худалдаанд гарч байгаа нүүрсний уут ийн инфляцтай урвуу хамааралтайгаар өөрчлөгдөж байсан нь энэ төрлийн бизнес төрийн ямар ч зохицуулалтгүй явж байсантай холбоотой. Тухайн үеийн эрх баригчид бол иймэрхүү "жижиг" асуудалд хошуу дүрэх нь бүү хэл "Тавантолгойн нүүрсээ олборлож далайн чинадад хүргэнэ" хэмээн дээгүүр ярьсан сэхүүн зантай улс явлаа. Ийн том ярьж, ихийг амлаж явах зуурт нь портер нүүрс /нэг тонн орчим/ 300 мянган төгрөг, нэг тор нүүрс /таван килограмм орчим/ 1600 төгрөгийн үнэд хүрээд байв.
Улаанбаатар бол 300 мянга гаруй өрх айлын 1.2 сая хүн оршин суудаг том хот.
Оршин суугчдынх нь 30 хувь нь төвийн дулааны шугамд холбогдсон тохилог орон сууцанд, үлдэж байгаа 70 орчим хувь нь зуухаар галладаг гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Ойролцоогоор 180-200 мянган өрх гэсэн үг. Нэг өрхийн жилийн нүүрсний хэрэгцээ дунджаар 3-5 тонн гээд бодохоор жилдээ 500 мянган тонн нүүрсийг ахуйн хэрэглээндээ өлхөн шатаачихдаг улс юм.
Саяхныг хүртэл нийслэлийн иргэд энэ хэрэгцээнийхээ 90 хувийг нийслэлийн дагуул хот Налайх дахь хаягдсан уурхайгаас хангаж байв. Зах зээл дэх эрэлт ийм өндөр байхад "хангалтын бааз" нь осол гарч хаагдсан, олборлолт явуулахад дээд зэргийн эрсдэлтэй, эвдэрч хаягдсан Налайхын нүүрсний уурхай байсан хэрэг. Осол ч их гарч, хүний амь олон тоогоор хохирсон доо. Өөрөөр хэлбэл, иргэдийн нүүрсний хангамжийн асуудал дээр төрийн бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байв.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан жилээ энэ асуудлыг анхааралдаа авч, иргэдийг хямд бөгөөд чанартай нүүрсээр хангах бодлогоо танилцуулсан. Тэр нь "Нүүрс" хөтөлбөр байлаа.
Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний жилдээ л гэхэд 95 мянган тонн нүүрс хэрэглэгчдэд түгээсэн. Дараа жил нь энэ тоо 200 мянган тонн болж өссөн. Өмнө нь нийт олборлосон нүүрсээ бүгдийг нь шахуу ДЦС-уудад нийлүүлдэг байсан Багануурын уурхай нийслэлийн хэрэглэгчдийн бараг талынх нь хэрэгцээг хангадаг болсон түүх энэ. Түүгээр зогсохгүй өмнө нь хар зах дээр нэг тонн нь 200 мянган төгрөгөөр зарагддаг байсан Багануурын нүүрс тонн нь 80 мянган төгрөг болж хямдарсан. Гэлээ гээд Багануурын уурхай алдагдал хүлээгээгүй, харин ч "Нүүрс" хөтөлбөрийн нэг оролцогч болсноор ашиг олж, ажилчдадаа нэмэлт урамшуулал олгож эхэлсэн талаар удирдлагууд нь ам уралдан ярьдаг. Нийслэлийн иргэд ч хоосон хоцорсонгүй. Урьд нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан портер нүүрсээ 80 мянган төгрөгөөр худалдаж авснаар нэг удаагийн худалдан авалтаасаа гэхэд л 120 мянган төгрөг хэмнэх болсон. Эхийн эцээж тугалыг нь тураах нь бүү хэл өөхлүүлсэн энэ хөтөлбөрт хэн хүнгүй л ам сайтай байлаа.
Саяхнаас "Нүүрс" хөтөлбөрөөс Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг мөнгө завшсан гэх мэдээлэл гарч, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, хорьж шалгаж эхлэв. АТГ-ын мөрдөгчид Л.Гансүхэд "Нүүрсний жингийн зөрүүн дээр ажилласан. Багануурын уурхайг хохироосон" гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн бололтой юм билээ. Жингийн зөрүү гэдэг нь тээвэрлэлтийн явцад үйрч нунтаг болсон нүүрсийг хэлээд байх шиг. Хэзээнээс Багануурын нүүрс нунтаг ихтэй, амархан үйрч бутардгийг иргэд хэлээд өгнө. Худлаа гэвэл, "Гэрлэж амжаагүй явна" кинон дээр "Эксковатраар хялбархан нүүрсээ ачуулчихлаа гэсэн чинь нуль хог" гэсээр асгаж байгаа хэсэг гардгийг үзчих хэрэгтэй. "Нүүрс" хөтөлбөрийнхөн тэрийг нь мэдээд уурхай дээрээ нэг, Улаанбаатарт тээвэрлэж ирээд дахин нэг удаа шигшиж, ялгаж байж хэрэглэгчдэд эцсийн байдлаар очихоор зохион байгуулсан юм билээ. Шигшсэн сайн чанарын нүүрсийг хэрэглэгчдэд хүргэх гэсэн нь одоо өөрсдийг нь ороох нэг шалтаг болсон бололтой. "Багануур"-ыг хохироосны тухайд бол анх энэ хөтөлбөрийг эхлүүлж байхад уурхайн удирдлагууд станцуудад өгдөг үнээрээ буюу 25 мянган төгрөгөөр зарах саналтай баисан ч, Засгийн газар "Уурхай ч гэсэн ашигтай ажиллах хэрэгтэй" гээд 27500 төгрөгөөр худалдаж авахаар болсон байдаг. Учир нь, Багануурын уурхай нэг тонн нүүрсээ станцуудад 25 мянган төгрөгөөр худалдахад цаана ашиг гэх юм гардаггүй, бараг л алдагдалтай ажилладаг байж. Тиймээс Засгийн газар 2500 төгрөгийг тэдэнд ашиг болгох хувилбар санал болгосон гэдэг. Ингээд олборлолтын талбайгаасаа нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдан авсны дараагаар нүүрс шигших, шуудайлахад тонн тутамд нь 8000 орчим төгрөг, тээвэр 10, ажилчдын цалин 10 мянга гэхчилэн хангамжийн материал, тоног төхөөрөмжийн зардал, банкны хүү зэргийг тооцсоор 80 мянган төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэхээр болсон байна. Товчхондоо бол иргэд нэг тор нүүрс /таван килограмм орчим/ 1600 төгрөгөөр авч байсан бол 40 кг-ын шуудайтай нүүрсийг 1800 төгрөгөөр худалдаж авах боломжийг ийм замаар хангажээ. Эндээс мэдээж иргэд хамгийн их хожсон нь. Тэднээс бага ашиг олсон гэдгээрээ л Багануурын уурхай хохирдоггүй л юм бол өөрөөр хохирсон гэх зүйл харагдахгүй л байгаа юм. Гэхдээ Багануурын уурхай ч тэр, Засгийн газар ч тэр иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Хохироосон гээд байгаа Багануурын уурхайн өнгөрсөн хоёр жилийн тайлангаас үзвэл жилд 3.5 сая тонн нүүрс олборлодог байсан нь 3.8 сая болж өссөн. Ажилчдадаа таван сарын урамшуулал цалин олгосон гээд өөдрөг үзүүлэлттэй л яваа юм билээ. Тэгэхээр "Нүүрс" хөтөлбөр аль аль талдаа ашигтай хувилбарыг гаргаж иржээ. Засгийн газар ч энэ хөтөлбөрөөр дамжуулан оновчтой менежмент хэрэгжүүлснээр иргэдийн нуруун дээрх ачаа бага боловч хөнгөрсөн.
Удахгүй өвөлтэй золгох цаг ирлээ. Энэ өвөл нийслэлийн иргэдийн 70 хувь нь өмнөх шигээ хямд үнэтэй нүүрсээр зуухаа галлах эсэх нь эргэлзээтэй л байна. Учир нь, АТГ-ынхан "Нүүрс" хөтөлбөрийг овоо хараандаа авчихаад, улс төрийн намууд нь дагуулж "шоу" хийгээд хэцүүхэн л байгаа бололтой.
"Үндэсний шуудан"
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||