- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Уул уурхайн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.08.06-2014.08.12/
УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б. Гарамгайбаатар: Алдаа оноотой ч гэсэн Оюутолгой, Тавантолгойн гэрээгээ бид хүлээн зөвшөөрөх ёстой Өнөөдөр бидний яриад буй экспортын бараа бүтээгдэхүүн гадаад зах зээлийн хүчин зүйлсээс шалтгаалан буурч байгаатай уялдаад нөхөлт хийх урсгал олдохгүй байна. Оюутолгой, Тавантолгойн асуудал өнөөдрийг болтол шийдэгдээгүй явж байгаа. Төв банкны ерөнхийлөгчийн хэлснээр валютын ханшийн өсөлт зогсох байх гэсэн найдлага бий. Бид бүтээгдэхүүн хийж түүнийгээ борлуулах явцад сайн биш байгааг ярьцгаасан юм билээ. Компаниуд нөөцөнд байсан алтаа Монгол банк арилжааны банкуудад тушааж байгаа мэдээлэл ирсэн. / Өдрийн сонин /2014.08.12/
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Энэ жилийн "Дисковер Монголиа"-д нэг ч шинэ хөрөнгө оруулагч ирэхгүй Чуулганы бүртгэл эхэлсэн. Яг өнөөдрийн хувьд бүртгүүлсэн, үзэсгэлэнгийн самбар авсан, ивээн тэтгэх саналаа хэлсэн байдлаас харахад оролцогч тун бага байна. "Дисковер Монголиа"-гийн хувьд арван хоёр дахь жилдээ болж байгаа хөрөнгө оруулагчдын цуглаж хуралддаг том арга хэмжээ. Ийм чухал арга хэмжээний оролцогч эрс буурч байгаа нь хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулсны тод илрэл. Ивээн тэтгэгчдийн хувьд хүндхэн байгаа. Хэдий тийм Дисковер болдгоороо болно. Өмнө чинь ханган нийлүүлэлтийн бизнесийнхэн ивээн тэтгэе гээд дугаарладаг байлаа. Үзэсгэлэнгийн талбай бага учраас самбарууд нь онгоцны хүлээлгийн жагсаалт шиг байсан./ Өдрийн сонин /2014.08.06 /
Увс аймгийн Засаг дарга Д. Цэндсүрэн: Засгийн газраас уул уурхайг дэмжих бодлого баримталж байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Өмнө нь цуцалсан аж ахуй нэгжийн 106 лицензийг сэргээх тухай хуулийн төслийг баталсан. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд уул уурхайг дэмжиж хөрөнгө оруулалтыг татах шийдвэрийг Засгийн газраас гаргаж байна. Албан тушаалаа ашиглан бусдыг дарамталсан зүйл байхгүй. Хамгийн гол нь бид эрхзүйт төрийн дор амьдарч байгаагаа ухамсарлах хэрэгтэй. /Монголын үнэ 2014.08.12/
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Уул уурхайгаас энэ жил 1,4 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлнэ
Манай улсын экспортын орлогын дийлэнх хувийг уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Энэ жил уул уурхайн салбараас улсын төсөвт нэг их наяд дөрвөн тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тусгасан юм. Энэ нь улсын орлогын 30 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа юм. Уул уурхайн орлогыг задалбал 13 хувийг алт, 43 хувийг нүүрс, 27 хувийг зэсийн баяжмал дангаараа эзэлж байгаа юм. Уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүн зэс, алт, газрын тосны экспорт өмнөх оны үетэй харьцуулахад өссөн. Харин ул уурхайн төсөвт төвлөрүүлэх орлогын 40 гаруй хувийг эзэлж буй нүүрсний экспорт хангалтгүй үнэ нь нэлээд унаж төсөвт орлогоо бүрэн төвлөрүүлэх боломжгүй харагдаж байгаа юм. /Үндэсний шуудан 2014.08.06/
Сэтгүүлч С.Батбаатар: Аминд орох алт
Энэ оны эхний долоон сарын дүнгээс харахад нэг үе 17.5 хувьд хүрч дэлхийд дээгүүр амжилт тогтоогоод байсан манай эдийн засгийн өсөлт ердөө 7.4 хувь болж 10 хувийг мөнөөх хямралын ангал руу алдчихжээ. Нэг оронтой тоонд хүрээд байсан инфляци 15 хувь болон галзуурч, энэ хувь хэмжээ оны эцэст 20 луу дөхөж магадгүй гэсэн хараалын гэмээр сэрэмжлүүлэг үзэгдэх болов. Манай эдийн засгийг тэтгэгч гол эх булаг болсон уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ навс унаж, ашиг олох байтугай алдагдалтай үнээр ч хамаагүй ачуулахад бэрх боллоо. Засаг төр барилга барих гэж , ШТС дээрх бензиний үнийг зах дээр зарж буй махны ханшийг хазаарлах гэж чадахгүй юмаараа оролдохын оронд үйлдвэрлэгчдээ дэмжсэн бүтээн бий болгоход нь урам өгсөн зөв шийдвэр гаргаж чадвал ямар үр дүнд хүрч болдгийн жишээг алтны татварыг багасгасан хууль харуулж байна. /Өнөөдөр 2014.08.11/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||