Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Канадуудад “зодуулсан” Санжийн Баярын “дээлээ нөмрөх” мөч ойртож буй бололтой

Эдийн засгийн алуурчдын тухай бүдэг бадаг ч гэсэн хааяа ярилцдаг болжээ, монголчууд. Алуурчин гэдэг энэ үг хүмүүст аймшигтай сонсогдох нь мэдээж. Гэвч өөрөөр нэрлэх боломжгүй ажээ. Баялаг ихтэй улс орнууд руу их гүрнүүдийн далд бодлогоор энэхүү алуурчдын дүр төрх тодорхойлогдоно. Эдийн засгийн алуурчид гэдэг нь дэлхийн олон улс орон, үндэстнүүдээс хэдэн арван тэрбум долларыг залилан хулгайлдаг, үүнийхээ төлөө өндөр шан харамж авдаг хүмүүс юм.

 

"Эдийн засгийн алуурчдын золиосууд” номд тэдний талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Америкт төвтэй Олон улсын хөгжлийн агентлаг, сүүлийн хориод жилд бидний "авралын ганц од” гэх нь холгүй шүтэн биширч ирсэн Дэлхийн банк ч тэрхүү алуурчдыг тэтгэж буй. 1990-ээд оны эхнээс дэлхийн "том найм”-ын удирдагчид Латин Америк, Африкийн ядуу буурай 10 гаруй улсын 40 гаруй тэрбум долларын өрийг цуцалсан нь угтаа баялгийг барьцаалах нэг арга байв. Ядуу орнууд тухайн үед өрнөөс саллаа хэмээн ухаангүй баярлаж байж. Нийт мөнгөн дүнгээр тооцоод үзвэл 40 тэрбум нь үнэндээ хэтэрхий бага, бүх өрийн дөнгөж нэг хувь хүрэхтэй үгүйтэй. Америкийн эрх баригчид буурай хөгжилтэй орнуудын өрийг ингэж цуцлахдаа юун түрүүнд "нээлттэй эдийн засагтай” байхыг тулгажээ.

Зах зээлийн харилцаанд төрийн зохицуулалт хэрэггүй гэх маягийн суртал ухуулгыг ч хүчтэй хийсэн байна. Гэтэл Америк өөрөө төрийн хамгийн нарийн зохицуулалттай эдийн засгийг хөгжүүлсэн, одоо ч энэ хэвээрээ байгаа юм. Монголын Орост төлөх их өр бүрэн тэглэгдсэн гэдэг боловч бас л эргэлзээтэй. Оросууд хожим нь манайхаас үлдэгдэл мөнгөө нэхэж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гувчуулсан гэх 50 сая долларын маргаан олон жил үргэлжилж байна.

 

Ерөөсөө манай их өрийн мөрөөр Канад, Америкийн эдийн засгийн алуурчид шургалчихаж. Үүнийг бид Оюу толгойгоос харж болно. Дэлхийн хэмжээний том уурхай, үйлдвэр байгуулна гэсэн нэгэн тэнэмэл Канад эр Монголын эрх баригчдыг хөөрхөн дөнгөж орхижээ. Р.Фрийдланд гэгч энэ нөхөр арав гаруй жил монголын баялгийг судлахдаа зөвхөн өөртөө хөдөлмөрлөөгүй, цаад эздийнхээ даалгаварт үнэнчээр зүтгэсэн байна.

Тэрбээр Латин Америк, Африкийн орнуудад 20 шахам жил ажилласан "мэргэжлийн алуурчин” Фон Перкинсийн хэлснээр "Нэг сая доллар олох гэвэл арилжааны журмаар ярилц, 100 саяыг авна гэвэл хуулийг нь өөрчлүүл, хуйгаар нь хамж авахыг хүсвэл үзэл суртлаар довтол” гэсэн зарчмаар ажилласан нь өнгөрсөн жилүүдийн сургамжаас тодорхой харагдана. Манай ашигт матмалын тухай хууль хоёр удаа шинэчлэгдэхдээ түүний нөлөөгөөр хийгджээ. Үүнтэй маргах мулгуу толгойтон одоо байхгүй болоод байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Оюу толгойн алдагдалтай гэрээний талаар удаа дараа харамслаа илэрхийлсэн.

 

Саяхан тэр "Луйврын энэ гэрээнд Сангийн сайд нь хүртэл биечлэн оролцсон” гэв. Маш том хахуулиар хийгдсэн гэрээ ажээ. 2004, 2008 оны сонгуульд гаднаас их хэмжээний санхүүжилтийг Ардын намд өгсөн гэх мэдээлэл бий. Тиймээс ч тухайн үед тус намын даргаар ажиллаж байсан С.Баяр "Манай нам сонгуульд заавал ялна”, "Оюу толгойн гэрээний хариуцлагыг би хүлээнэ” гэсэн биз. Хэрвээ сонгуулийн санал худалдан авах замаар ”Ялалт”-ыг намдаа авчирч чадаагүй бол Фрийдланд зэрэг эдийн засгийн алуурчдын өмнө тэр том өртэй хоцрох байсан болов уу. Иргэн бүрд 1,5 сая төгрөг бэлнээр олгоно гэсэн амлалт нь С.Баярын санаанд багтахгүй байсан ч мань хүн нэгэнт олдсон их мөнгөний өмнө үнэндээ жулдаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг энүүгээр "чимэглэсэн” юм. Одоо амлалтынх нь үлдсэн нэг сая төгрөг энэ оныг дуустал бүрэн шийдэгдэхгүй болж байна. Монгол банкнаас 150 орчим тэрбум төгрөг зээлээр авч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гарыг 350 мянгаар цайлгасан ч цаана нь ийм хэмжээний "хишиг” хүртэж чадаагүй олон мянган хүн хоцорно. Сонгуулиас өмнө бүх хүнд нэг сая төгрөг олгох боломжгүй боллоо. Харин үлдсэн мөнгө нь дахиад сонгуулийн шоу болж, халамж горилогсдыг гижигдэж эхлэв бололтой. Ардын намынхан "Бидний төлөө саналаа өгвөл урьдах амлалтынхаа дутууг энэ ондоо багтаан гүйцээнэ” гэх ухааны юм ярьж байна.

Бэлэн мөнгөний амлалт инфляцийг навсайлгаж өгөв. Улс төрийн муйхар шийдлүүд баялгийг хоол бус, хор болгож хувиргадаг ажээ. "Уул уурхайгаас өнгөрсөн гурван жилд 1.5 их наяд буюу 1500 тэрбум /1 500 000 000 000/ төгрөгийг "Хүний хөгжлийн сан”-д татан төвлөрүүллээ” хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт "Mining Mongolia-90” чуулга уулзалтын индэр дээрээс бахархалтайгаар мэдэгдсэн юм. Энэ бага тоо биш. Бахархмаар тоо. Багцаагаар Улаанбаатараас Ховд хүртэл төмөр зам тавчих хэмжээний их мөнгө юм. Үүнийг бодохоор бас бухимдахгүй байх аргагүй их мөнгө. За тэгээд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж ямархуу байгаа билээ дээ. Эдгээрийг тооцоод үзэхэд харамсмаар. Эдийн засагчид үүнийг популизмын гай гэж байна. Энэ мэт балайрлаас Ардын нам тийм ч амархан салахгүй нь бололтой.

Эдийн засгийн алуурчид сүүлдээ Монголын баялгийг хоорондоо наймаалалцаж эхлэв. Гадаадын компаниуд Монголд үйл ажиллагаа явуулсан орлогоосоо татвар төлөх хуультай. Гэсэн ч талаар өнгөрч байна. Татварын "диваажин”-д заларсан Фрийдландын "Айвенхоу майнз” нь өөрийн хувь эзэмшлийн "Саусгоби сэндс”-ийнхээ хувьцааг Хятадын "Чалко”-д худалдсан орлогоосоо Монголд юу ч өгсөнгүй. "Чалко”-той хийсэн 891 сая ам.долларын арилжааг манай эрх мэдэлтнүүд зүгээр л хараад сууж байна. Уг нь тэдний наймаа хуурамч хэлцэл учраас хүчингүй болох ёстой. Тиймээс саяхан авлигатай тэмцэгчид гэнэт сэхээ авсан мэт "Саусгоби сэндс”-т лиценз олгосон нь буруу гэж үзсэн байна.

 

Ашигт малтмалын газрын дарга асан Б.Батхуягийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж буй. Гэхдээ лиценз олгосон нь ч, хуулийн орчинг сайжруулж чадаагүй Засгийн газар нь ч ялгаагүй буруутаж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт бол хаанахын хэн байх хамаагүй мэтээр тонгочиж явах цаг биш гэдгийг зарим нь саяхнаас харин ойлгож эхэлж байх шиг байна.

С.Баярын Засгийн газрын үед Америкийн "Голдман сакс” банк Оюу толгойн гэрээний төсөл дээр түүний урилгаар ажилласан юм. Энэ талаар тэр үед Засгийн газар огт мэдээлдэггүй байлаа. Харин гэрээнд гарын үсэг зурснаас хойш үүнийг иргэний байгууллагууд ил гаргасан. Хамгийн гол хор найруулга ийнхүү хийгдэж, тус банкны мэргэжилтнүүд С.Баярт булхайтай гэрээнийхээ төслүүдийг хэд хэдэн хувилбараар санал болгож, заримдаа бүр тулган шахаж байв. "Голдман сакс” Америкийн Ерөнхийлөгч асан Клинтон, түүний гэр бүлийнхэнтэй нягт холбоотой байсан нь ч монголчуудад сүүлдээ ил болж билээ. Ер нь ганц С.Баяр биш, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр зэрэг нөлөө бүхий улс төрчид "Голдман сакс”-ыг Оюу толгойн төсөл дээр ажиллуулахыг дэмжиж байжээ. Өнөөдөр энэ банк нь Америкийн санхүүгийн хямралыг гүнзгийрүүлж, хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргээр шүүхийн хаалга татаад байна. Эдийн засгийн алуурчдын гар хөлийн үзүүрт Америктаа овоо томоохонд ордог "Голдман сакс” банк ч бас Монголд мөнгө зувчуулдаг оффшор банкны үүрэг гүйцэтгэсэн байж болох ажээ. Ямартаа л "Монгол газар” компанийн лицензийг барьцаалан их хэмжээний зээл өгөв гэж. Нөгөөтэйгүүр "Айвенхоу майнз” нь манай Засгийн газраас Нидерландын вант улсын татварын диваажин буюу оффшор банкуудын луйврын зарчмаар тус улстай давхар татварын гэрээ байгуулсан нь бүр ч таатай нөхцөл бүрдээд байжээ. Оффшор банкууд эдийн засгийн алуурчдын мөнгөө нуудаг хамгийн найдвартай сав юм. Оюу толгойн гэрээний бас нэг аймшигтай нь манай хилээр гадагш гарсан зэс, алт бүхий бүтээгдэхүүнээс нэг ч центийн ашиг унахгүйд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, бид зэсийн баяжмалаа "Рио Тинто”, "Айвенхоу майнз”-ын хүсэлд нийцүүлэн хямдаар гаргаад, дараагийн үйлдвэрлэлээс юм хүсэх ч хэрэггүй болж байна. Мөн оффшорууд манайд татварын бүх талын хөнгөлөлт эдлэхийг хичээж байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ ч ийм л байдлаар хийгдсэн юм.

Ингэж монголынхоо баялгийг харийнханд зүгээр шахуу тавьж өгсөн С.Баяр, Н.Энхбаяр нар одоо хонь чоно мэт болсон нь тун сонин. Сонин ч юу байхав дээ, С.Баярын хэтэрсэн шунал, Америк, Монголд "багтаж ядсан” олон байшин сав, Ухаа худаг буюу "Энержи ресурс” дэх хувь эзэмшил зэрэг нь Н.Энхбаярт таалагдаагүй байж магадгүй. Бас С.Баяр долдугаар сарын 1-ний хэрэгт хэтэрхий их хутгалдаж, Орос түншүүдээ хүртэл дайчлан жагсагчид руу буу шагайлгасан гэх учир нь гүйцэд тайлагдаагүй үйл явдлуудад сүүлдээ Н.Энхбаяр гэрч болохоор шийдсэн байв. Гэвч тэр бүхнийгээ бүрэн дэлгэж амжилгүй Авлигатай тэмцэх газрынханд эрт урьдын хэд хэдэн хэргийнхээ улмаас баривчлагдан хоригдсон болов уу.

Одоо С.Баяр нуувчиндаа ороод байна. Олны өмнө гарч үг алдахгүйг хичээж буй нь харваас илт ажээ.

 

Тэр Америк руу нисэхдээ "Канадуудад зодууллаа” гэсэн бор шувуудыг нийслэлийнхээ тэнгэр нисгэж амжсан байв. Гэвч түүнийг хэн ч "тоож” зодоогүй. Саяхнаас харин мань эр Америкт зүрхний мэс засал хийлгэсэн гэх мессеж илгээв. Эдийн засгийн алуурчид хийгээд долдугаар сарын 1-тэй С.Баяр салшгүй холбоотой гэж хардах эрх хэнд ч бий. Ерөөсөө шууд ингэж хэлэхээс ч бас аргагүй болов уу. Түүний хувьд нүглээ наминчлах цаг хугацаа нь ойртсоор байгааг сүүлийн үед хүмүүс бараг хар зөнгөөрөө мэдэрч байх шиг байна.

Н.Энхбаярыг баривчилсны дараах үйл явдлууд нь цаанаас хэн нэгний дэглэсэн жүжиг гэмээр байлаа. Түүнд С.Зориг агсны хэргийг тохож, эрүүгийн хуулиар оноосон зүйл ангийг өөрчлөх нь гэсэн хардлага ч төрж байв. Хэрвээ тэр долдугаар сарын 1-ний хэрэг болон стратегийн орд газруудын луйврын эсрэг тууштай байр сууриа илэрхийлсээр эмнэлгийн орон дээр өлсгөлөн зарласан чигээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол яах вэ. Нэг талдаа өөрийнх нь болоод өрөөл бусдын олон гэмт үйлдлүүд улам бүдгэрч хоцрох байсан болов уу. Гэхдээ тэр үхсэнгүй. Харин сонгогдох эрхээ хасууллаа. Удахгүй гүүх хурал нь болно. Н.Энхбаярт бага сага алдаа байсан л биз. Харин С.Баяр болон түүний хамсаатнуудын дунд ямархуу нууц хуйвалдаанууд болж байсныг тэр бүрэн гүйцэд гэрчлэхгүй нь бололтой. Гэлээ ч гэсэн С.Баярын "дээлээ нөмрөх” мөч хаяанд ирж буй ажээ.
Б.Отгонбаяр

http://www.shuurhai.mn/61614

Канадуудад “зодуулсан” Санжийн Баярын “дээлээ нөмрөх” мөч ойртож буй бололтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 21:01
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

Өчигдөр, 18:11
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

Өчигдөр, 17:51
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өчигдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өчигдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өчигдөр, 11:37
Өчигдөр, 09:33
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

  Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн ...

2024 оны 11 сарын 22, 21 цаг 03 минут
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани