Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Амиа алдсан уурхайчдын олонх нь агааргүй ам руу орсон байдаг”

Т.ЖАННА, Б.ТУУЛ

Манай улсад уул уур­хай хөгжихийн хэрээр ир­гэ­дийн эрх зөрчигдөж, бай­галь орчин сүйдэж байгааг бид олон жил ярьсан. Гэтэл тухайн сум, орон нутагт ажиллаж бай­гаа уул уурхайн ком­паниуд хэсэг газрын нө­хөн сэргээлт, хэд гурван төгрөгөөр иргэдийг орлоготой болгосноор олон нийтийн амыг таглаж ирсэн. Уул уурхай хэдий­гээр манай улсын эдийн засгийн хөгжлийн гол эх үүсвэрүүдийн нэг ч гэлээ сайны хажуугаар саар гэг­чээр олон бэрхшээл да­гуу­лах болсон нь нууц биш. Уурхай нэмэгдэх тусам бай­галь орчин сүйдэж осол, аваа­­рын тоо нэмэгдэж, га­раар олборлолт хийдэг олон хүний аминд хүрээд байна.

Наадмын дараа Налайх дүүргийн уурхайд 20 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс бид тус уурхайд очиж дараах сурвалжлагыг хийсэн юм.

 

УУРХАЙД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮСИЙН ОЛОНХ НЬ  НУУЦААР АЖИЛЛАДАГ

Налайх дүүрэг 33 мянга гаруй хүн амтай. Тоосгоны үйлдвэр, уурхай олонтой учраас дулааны улиралд  зуншлага дагах гадны малчдаас гадна уурхайд  ажиллаж хэдэн төгрөг олох гэсэн явуулын хүн олон байдаг. Түүнийг дагаад хүн амын тоо 5000-аар нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Гэхдээ дийлэнх нь суурьшихаасаа илүүтэй улирлын чанартай ажил хийчихээд буцдаг аж.  Налайх тоосго, цементийн үйлдвэтэй ч нүүрсний том уурхайн амыг хааснаас хойш иргэдийн амьдрал хэцүүдэж, хувиараа нүүрс олборлодог болсон. Энд тэнд олон цооног гаргасан учраас бид  саяхан амиа алдсан залуугийн ажиллаж байсан уурхайд очсон юм.  Осол гарсан уурхайн ам нь налайхчуудын нэрлэж заншсанаар "Оросын нуур” гэдэг газарт байдаг бөгөөд н.Золжаргал гэдэг хүний эзэмшлийнх гэнэ.

Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагаас  өмнө нь  энэ уурхайн цахилгааныг тасалж, амыг нь  битүүлсэн юм байна. Гэсэн ч эндхийн иргэд  амьдрахын эрхэнд улирал харгалзахгүй нууцаар ажилладаг аж.

 

НАЛАЙХЫН УУРХАЙД ЖИЛД 10 ГАРУЙ ХҮН АМИА АЛДДАГ

Амиа алдсан залуу тус дүүргийн III хороонд амьдардаг байжээ.  Тухайн үед зургуулаа ажиллаж байсан гэнэ.  Энэ удаагийн  аваар, осол хүмүүсийн уурхайн талаарх  мэдлэг туршлагагүй байдлаас болсныг уурхайчид хэлж байв. Учир нь, баяр наадам гээд долдугаар сарын 8-аас  хойш уурхайд ажиллахаа зогсоож, арав гаруй хоногийн дараа буюу өнгөрсөн сарын  22-нд ажилласан гэнэ. Тэд ажиллахгүй удах бүрт уурхайн гүний агаар мууддаг гэдгийг мэддэггүй байж. Тиймээс 20 настай Х агаар дутагдсаны улмаас нас баржээ. Уг нь бол ажиллаагүй удсан уурхайд багаар бодоход 24-48 цагийн турш агааржуулалт хийсны дараа уурхайн гүн рүү орж ажиллах боломжтой байдаг гэнэ. Гэтэл энэ уурхайн аманд ажиллаж байсан хүмүүс дунд энэ тухай мэдэх хүн байгаагүй. Мэдэж байсан ч зарим нь  хайхрамжгүй хандсан бололтой. Энэ мэтчилэн уурхайд ажиллах мэдлэг, туршлагагүй залуус амьдралын төлөө гэх нэрийдлээр амь насаа алдсаар байгаа нь харамсалтай юм.

Налайхын уурхайд жилдээ 20 гаруй хүн  нас бардаг байжээ. Тиймээс  Уул уурхайн яам, нийслэлийн захиргаатай хамтран нүүрсний замбараагүй олон амыг хааж, журамлажээ. Зарим хүмүүсийг нь мэргэшүүлж, сургалтад хамруулсан байна. "Энэ ажлын дүнд осол эндэгдлийг 60 хувиар бууруулж чадсан. Осол эндэгдлийн тоо  20-оос 6-7 хүн болж буурсан” гэдгийг дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар хэлэв. Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн жилийн тавдугаар сард захирамж гаргаж,  энэ хавийн уурхайн амыг  хааж, дарж булах хөрөнгө мөнгийг нь шийдэж өгчээ. Тухайн үед уурхайчид "Налайхчуудыг хоолноос нь салгалаа” хэмээн шүүмжилж байсан ч энэ шийдвэр нь олон хүн амиа алдах эрсдэлийг бууруулж чаджээ. Судалгаанаас үзэхэд,  Налайхын уурхайд  2004-2009 онд 125 хүн амь насаа алдаж, 287 иргэн эрүүл мэндээрээ хохирчээ. 2010-2013 онд 61 хүн нас барсан байна. Амиа алдагсдын дийлэнх нь 15-35 насныхан бөгөөд ослын шалтгаан нь хөрсний нуралт, агаар дутагдлаас үүдэлтэй байсныг уурхайчид ярилаа. Он гарснаас  хоёр хүн амиа алджээ. Налайхын  уурхайчдаас /тэд нэрээ хэлэхийг хүссэнгүй/ зарим зүйлийг асууж тодрууллаа.

 

АМИА АЛДСАН УУРХАЙЧДЫН ОЛОНХ НЬ АГААРГҮЙ АМ РУУ ОРСОН БАЙДАГ

-Та уурхайд ажиллаад хэдэн жил болж байна вэ. Уурхайн осол авааруудын ихэнх нь ямар учир шалтгаанаас бий болдог вэ. Шийдвэрлэх арга зам байна уу?

-Би уурхайд ажиллаад нэлээд хэдэн жил болж байна Энэ хугацаанд ажиглахад ихэнх амиа алдсан болоод бэртэж гэмтсэн уурхайчид агааргүй ам руу орсон байдаг. Ер нь уурхайн осол аваарууд газрын гүнд үүсдэг. Хөрсний нуралт, агааргүйгээс бүтэж үхэх гэх мэт олон шалтгаанаас үүдэлтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд хэнийг ч буруутгах аргагүй юм.  Учир нь тухайн уурхайчин өөрөө орохоосоо өмнө уурхайн амаа сайн шалгаж, цэвэр агаар оруулсан байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн ажилчны өөрийн хариуцлагагүй байдлаас болдог.

 

АЖИЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ УУРХАЙЧДАД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛДАГ

-Олон жил ажилласан уурхайчид бусаддаа энэ талаарх мэдлэг туршлагаа хуваалцдаггүй юм уу. Амиа алдсан хүмүүс ихэнх нь 15-30 хүртэлх насныхан байсан?

-Уурхайд ажиллана гэдэг амар зүйл биш. Хэн дуртай нь газрын гүн рүү ороод нүүрс ухаад гаргаад  ирэхгүй.  Сайн туршлага, мэдлэг хэрэгтэй. Налайхын уурхайн хувьд осол аваар их гардаг. Тийм болохоор аль болох хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд өдөр бүр ажил эхлэхээс өмнө уурхайчдад аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгааг өгч танилцуулдаг. Харин уурхайчид уншиж танилцлаа гээд гарын үсэг зурж ажлаа эхэлдэг. Үнэн хэрэгтээ тэд энэ бүхэнд ч бас хариуцлагагүй хайнга ханддаг нь харагдсан. Тиймээс уурхайчны амиа алдахад уурхайн эзний болоод бусад хүмүүсийн зүгээс хариуцлага хүлээдэггүй. Ер нь энэ уурхайн ажил хувь хүнийг өөрийг нь  хариуцлагатай ажиллахыг шаарддаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Амиа алдсан уурхайчдын олонх нь агааргүй ам руу орсон байдаг”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани