Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Энэ жилийн "Дисковер Монголиа"-д нэг ч шинэ хөрөнгө оруулагч ирэхгүй нь

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Гадаадын хөрөнгө оруулагчдын жил бүр уулздаг гол арга хэмжээ бол "Дисковер Монголиа". Энэ жил гадны хөрөнгө оруулагчид бараг бүртгүүлэхгүй байна гэж сонслоо. Хэр ортой мэдээлэл вэ?

-Ортой мэдээлэл байна. "Дисковер Монголиа"-г 2003 онд анх удаа зохион байгуулахад 250 хүн оролцож байсан юм. Монголыг гадаадад сурталчилъя, гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэсэн зорилгоор эхлүүлж байсан чуулган. Зохион байгуулах болсон өөр нэг шалтгаан нь 1997 оны Ашигт малтмалын хуулиас үүдэлтэй. Хууль үйлчилснээс хойш лиценз авсан өчнөөн монгол хүн байсан. Лицензтэй ч мөнгөгүй болохоор хөдөлж чадахгүй байсан үе. Тэдэнтэй хөрөнгө оруулагчдыг уулзуулах хэрэгцээ байсан.

Зохион байгуулах болсон шалтгаан гэвэл товчхондоо ийм, 2003 оноос хойш чуулганд оролцогчдын тоо эрс өссөн. 600, 800, давхардсан тоогоор бүр 1000 оролцогч ирсэн жил ч бий. Өнгөрсөн жил тааруу болсон, 400 орчим оролцогчтой байсан. Энэ жил бүр ч муудах янзтай байна. 200 гаруй л хүн ирэх таамаг байна. Анх эхэлсэн жилээсээ, Монголыг хэн ч мэддэггүй байсан 2003 оны "Дисковер Монголиа"-гаас ч бага хүн ирнэ гээд бодохоор хөрөнгө оруулагчдын итгэл ямар түвшинд байгаа нь харагдах байх.

-Хөрөнгө оруулагчдын чуулганы энэ жилийн уриа нь гарсан уу?

-Welcome back буюу эргэж ирээрэй гэсэн уриатайгаар зохион байгуулах гэж байна.

-Жил жилийн "Дисковвр Монголиа"-гийн үеэр шинэ хөрөнгө оруулагчид нэлээд ирсэн харагддаг. Энэ жил шинэ хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож ирэх болов уу?

-Харамсалтай нь ирэхгүй болж таарч байна. Уг нь жил бүр дөрвөөс таван бүлэг хүмүүс ирдэг байсан юм. Энэ жил Хойд Америкаас л групп ирж магадгүй.Тэндхийн бизнесийн зөвлөлтэй нь энэ чигээр яриа хөөрөө өрнүүлж байна.

-Чуулганд оролцогчид бүртгүүлээд эхэлчихсэн үү?

-Бүртгэл бол эхэлсэн. Яг өнөөдрийн хувьд бүртгүүлсэн, үзэсгэлэнгийн самбар авсан, ивээн тэтгэх саналаа хэлсэн байдлаас харахад оролцогч тун бага байна. "Дисковер Монголиа"-гийн хувьд арванхоёр дахь жилдээ болж байгаа, хөрөнгө оруулагчдын цуглаж хуралддаг том арга хэмжээ. Монголын хувьд хамгийн анхны төлбөртэй, бизнес рүү чиглэсэн чуулган. Ийм чухал арга хэмжээний оролцогч эрс буурч байгаа нь хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулсны тод илрэл.

-"Дисковер Монголиа"-г жилийн жилд өчнөөн компаниуд ивээн тэтгэдэг. Энэ жил ивээн тэтгэх сонирхол хэр байна?

-Ивээн тэтгэгчийн хувьд хүндхэн байгаа. Хэдий тийм ч "Дисковер" болдгоороо болно. Оролцогч цөөхөн, хөрөнгө оруулагчдын эргэлзээ хэвээр ийм үед ивээн тэтгэж мөнгө гаргах шаардлага байна уу гэсэн тээнэгэлзсэн байдалтай байна. Өмнө чинь ханган нийлүүлэлтийн бизнесийнхэн ивээн тэтгэе гээд дугаарладаг байлаа. Үзэсгэлэнгийн зай талбай нь бага учраас самбарууд нь гэхэд онгоцны хүлээлгийн жагсаалт шиг юм байсан. Гэтэл одоо өөр болжээ. Гэхдээ олон улсын хэмжээнд мэдээ мэдээлэл цацагдах нь тодорхой. Тэр мэдээллүүд итгэл төрүүлэхээр байвал эерэг үр дүн гарах байх. Засгаас ач холбогдол өгч, бид алдаагаа засч чадна, засаад эхэлсэн гэдэг мэссэж өгөх нь энэ арга хэмжээний зорилго болоод байна.

-Өмнө нь хөрөнгө оруулагчдын чуулгыг ивээн тэтгэдэг байсан компаниудаас "Энэ жил мөнгө өгч чадахгүй нь ээ" гэсэн газар байна уу?

-"Оюу толгой" гэхэд л ерөнхий спонсороор олон жил ажиласан. Мандаж байгаа наран доорх тэмээний дүртэй лого жил бүр л ивээн тэтгэгчдийн дунд байсан бол энэ жил спонсорлож чадахгүй гэсэн хариу өгсөн. "Дисковөр Монголиа" зохион байгуулагдсан арав гаруй жилийн хугацаанд ердөө хоёрхон удаа оролцоогүй өнжсөний нэг нь энэ жил болж байна.

-Оюу толгой өмнө нь хэдэн онд спонсорлохоос татгалзаж байсан юм бэ?

-Гэрээний асуудал нь шийдэгдэхгүй байсан 2009 онд өнжсөн. Энэ жилд өнжиж байгаа нь цаанаа мөн л шалтгаантай. Гэрээний асуудал нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Есдүгээр cap хүртэл асуудал нь шийдэгдэхгүй юм шиг байна. Ийм нөхцөлд чуулганд оролцоод муу юм ярих хэцүү, сайхан юм хэлэхэд ч бэрх болчихож байгаа юм. Хэрэв асуудал нь шийдэгдээд явсан бол мэдээж эерэг юм ярина. "Рио"-г дэлхийд Монголын эсрэг сурталчилгаа хийж байна, том компани гэдгээрээ дээрэнгүй хандаж байна гэж манайхан ярьдаг. Харамсалтай нь өөрсдөө хөрөнгө оруулагчийг тийм байдал руу оруулаад байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Гэрээ хийчихээд өөрчилнө гээд дайрчихдаг, УИХ-ын хориод гишүүн нь бүлэг болж гэрээг өөрчилнө гэх яриаг эхлүүлсэн, Оюу толгойн гэрээг өөрчлүүлнэ гэж байгаад парламентад сонгогдсон гишүүн нэгээр тогтохгүй. Ийм улстай хамтран ажиллах хөрөнгө оруулагчдад төвөгтэй гэдэг нь ойлгомжтой.

-"Оюу толгой" ивээн тэтгэхгүй нь тодорхой болчихож. Өөр ямар компаниуд ивээн тэтгэхээс татгалзаад байна вэ. Нэг үе "Дисковер"-ийн ивээн тэтгэгч гэсэн нэрийн доор дэлхийд акул гэгддэг компаниудын лого эгнэдэг байсан...?

-"Эрдэнэ Монгол", "Кинкора", "Тэх ресурс" гээд хэд хэдэн компани ивээн тэтгэж чадахгүй гэсэн хариу өгөөд байна. Том компаниудын хувьд эхнээсээ манай улсаас гараад явчихлаа л даа. "Вале", "ВНР" байхгүй. "Англо Американ" гээд дэлхийд эхний тавд жагсдаг компани орж ирсэн ч тусгай зөвшөөрөлгүй, офиссын ганцхан өрөөтэй гайхчихсан сууж байна. Бодлогын өөрчлөлтийг харзнаж лиценз хүлээгээд байж байна. "Пийбоди" гэхэд л Таван толгойд оролцох гэж долоон жил хүлээсэн. Мөн л нэг контороос өөр юмгүй. Ийм нөхцөлд байгаа учраас мэдээж ивээн тэтгэхгүй гэсэн хариу өгсөн. Бизнес явуулна гэж оффис нээчихээд зургаа, долоон жил хүлээж байгаа компаниуд "Ямар ч ажил явуулаагүй учраас юугаараа ивээн тэтгэх вэ" гэх нь тодорхой. Пийбоди гэхэд л "Энэтхэгийн Засгийн газар манайхыг урьж байна. Ийм байхад бид энд зүгээр сууж байж ивээн тэтгэх хэрэг байна уу" гэж асууж байна.

-Ивээн тэтгэгчид цөөн болохоор чуулга уулзалт зохион байгуулахад хүндрэлтэй л юм байна?

-Энэ жил "Дисковер"-ийг Уул уурхайн яамтай хамтарч зохион байгуулах талаар гэрээ байгуулсан. Цөөхөн оролцогчтой байх нь анхнаасаа тодорхой байсан учраас салбарынхаа яамнаас албан ёсны дэмжигч байгууллагаар хамтарч оролцооч гэж хүссэн юм.

-Тэгвэл Засгийн газраас нэлээд ач холбогдол өгч оролцох нь ээ?

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлье гэсэн амлалт өгсөн. Яам бодлогын хувьд хийсэн өөрчлөлтүүдээ танилцуулна. Бусад хуралдаанд төрийн захиргааны холбогдох хүмүүс нь оролцоно.

-Хөрөнгө оруулагчид чуулганд оролцох хүсэлтээ өөрсдөө тавьдаг уу?

-Өмнө нь бид чуулганы зар сурталчилгаагаа вэб хуудас, элчин сайдын яамд, спонсоруудаараа дамжуулдаг байсан. Монголыг сонирхож байгаа хөрөнгө оруулагчдаар гэх мэтээр чуулга уулзалтын зар хөрөнгө оруулагчдад хүрчихдэг байсан юм. Одоо ч гэсэн есдүгээр сарын 4, 5-нд "Дисковер Монголиа" болно гэсэн зар хөрөнгө оруулагчдад хүрчихсэн. Хамгийн гол нь сонирхох хүн алга.

-Засгаас хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан ч хөрөнгө оруулагчдын эргэлзээ тайлагдаагүй хэвээрээ л байгаа юм байна?

-Лав л ойрын хоёр гурван жилдээ итгэл нь сэргэхгүй байх шүү. Хөрөнгө оруулалттай холбоотой өчнөөн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна л даа. Оюу толгой төсөл хэрэгжээд явж байгаа ч асуудал, маргаан нь цэгцрээгүй. Өчнөөн хүмүүсийн хөрөнгийг үнэ цэнэгүй болгосон 106 лицензийн асуудал бий. Лиценз олголтыг зогсоогоод гурван жил хагас болсон, урт нэртэй хууль хэрэгжихгүй дөрвөн жил хагас өнгөрсөн гээд тоочвол олон зүйл бий. Алдаагаа засч эхэлсэн ч үр дүн нь гарах болоогүй байна л даа. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт орж шинээр лиценз олгохоор болсон ч журам нь гараагүй учраас энэ ондоо эхлэх эсэхийг мэдэхгүй. Засаг чадлаараа зүтгэж байгаа ч иймэрхүү асуудлууд байна.

-Хөрөнгө оруулагчидтай ойр харилцдаг хүний тань хувьд асуух нэг асуулт байна. Тэд бидний талаар ер нь ямархуу бодолтой байгаа бол?

-Австралийн хөрөнгө оруулагчдын хувьд танайд итгэхэд хэцүү гэж шууд хэлж байна. Монголд ажиллаж байгаа шар царай, цагаан толгойтой хүмүүсийн дийлэнх нь австраличууд. Америк, Канадын иргэд тун цөөхөн. Австраличуудын талаар ярихаар хүссэн хүсээгүй Оюу толгойтой холбогдчихож байгаа юм. "Рио тинто" Австралид нүүрс, зэсийн олон уурхайтай. Монголд ажиллуулах гэж байгаа далд уурхай ч тэнд бий. Энэ утгаараа Оюутолгой төсөлтэй холбоотой далд уурхайн нэвтрэлт, байгаль орчин, консалтинг зэрэгт Австралийн хөрөнгө оруулагчид нэлээд найдлага тавьж байсан. Төмөр зам дээр ч ялгаагүй. Монголын Засгийн газар "Эм Си Эс"-д төмөр зам барих эрхийг нь лицензээр олгосноо буцаагаад хүчингүй болгосон шүү дээ. Тоглоом хийж байгаа шиг л юм болсон. Төмөр замд хамтарч ажиллая гэж бодож байсан австраличууд тэр үеэс "Монгол нэг л бишээ" гээд бодчихсон. Одоо тэр эргэлзээ нь улам баталгаажчихлаа. Австраличууд ганц манайд биш дэлхийн олон оронд нөлөөтэй. Бизнесийн зөвлөгеө өгдөг, том бизнесийг дагаж хөгждөгөөрөө туршлагатай улс. Манайд гэхэд л Австралийн олон стандарт орж ирж байгаа. Сүүлийн үед австраличууд бараг хэлэлцсэн юм шиг л нэг зүйл ярьж байна. Элчин сайд нь хүртэл ярилцлага өгөхдеө "Монголтой харилцахад хэцүү байна. Рио тинто шиг том компанид ингэж хандаж байгаа хүмүүс бусдад нь яаж хандах нь тодорхой" гэсэн агуулгатай зүйл ярьсан байна лээ. Хэтрүүлж хэлэхэд хар данс гэж байдаг бол австраличууд биднийг тэр дансандаа оруулчихаж. Канадын компаниуд ч эргэлзэж байгаагаа нуухгүй байна. АМГ-ын даргаар ажиллаж байсан Батхуягийн хэргээс болж хураагдчихаад байгаа 106 лицензийн хохирогчдын нэгд нь Канадын компани орчихсон байх жишээний. Хичнээн албан тушаалтны хэрэг гэсэн өөр шалтгаанаар лицензийг нь хураасан ч хүний хөрөнгөд халдана гэдэг хөрөнгө оруулагчдын хувьд том асуудал.

-Оюу толгой дээр гэхэд л сүүлд өрнөсөн татвартай холбоотой асуудал хөрөнгө оруулагчдад Монголын талаар дахиад л сөрөг ойлголт төрүүлчих шиг болсон?

-Санал нэг байна. Оюу толгойн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Засгийн газар, Рио хоёр санал зөрөлдөөнтэй байсан ч асуудлаа арай гэж цэгцлээд дуусч байсан үед ийм зүйл гараад ирсэн нь тоогүй хэрэг. Үндэстэн дамнасан корпорацийн хувьд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг. Түүнийг нь олон улсад нэр хүндтэй аудитын компани нягтлаад "Олон улсын стандартад нийцсэн бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байна" гээд дүгнэчихсэн. Гэтэл манай татварын тогтолцоо үүнтэй нийцэхгүй байх нь бий. Ойлгомжгүй юм ч өчнөөн. Тэдний ойлгодоггүй дүрэм журам Монголд олон бий. Иймэрхүү хандлагын, бүртгэлийн асуудлаар ойлгомжгүй юм гараад тэр нь маргааны сэдэв болчихож байна. Тэрнээс биш татвар нуух, зайлсхийхдээ биш байх л даа. Татварын байцаагч компанийн төвшний эхний шатны уулзалтаар мэдэгдэл өгч акт тавина гэдэг бол өндөр стандарт барьдаг гадныханд том асуудал. Татвараас зугтаасан гэсэнтэй ялгаагүй сонсогдоно. Манайхны хувьд ийм зүйлдээ бүр дасчихсан. Хоёр баланстай явдаг, хахууль өгч л байдаг, салж л байдаг. Иймэрхүү сэтгэлгээний хандлагын зөрүү хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлээд байна.

-"Дисковер Монголиа"-гаас өмнө хөрөнгө оруулагчдад аятайхан сэтгэгдэл төрүүлэхээр шийдвэр засгаас гарах шинж байна уу?

-Есдүгээр сард хөрөнгө оруулалттай холбоотой олон асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Эрдэс баялгийн салбарт терөөс баримтлах бодлогын баримт бичиг гарлаа. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орлоо. Гэхдээ шийдэгдээгүй асуудал ч байна. Засгийн газраас хөрөнгө оруулалтыг нэмэх оролдлого хийгээд төсөл оруулахаар УИХ дээр хойшлогдоод байгаа тал бий. Жишээ нь урт нэртэй хууль байна. 106 лицензийн асуудлаар Засгийн газар тогтоол гаргасан ч эргэлзээтэй зүйл бас бий. Журмыг нь уншихаар хуучин тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд давуу тал харагдахгүй байна. Мөнгөтэй, тавьж буй шалгуурт нь тэнцэхээр гуравдагч хүн авчихаж болохоор юм анзаарагдах жишээний. Засгаас санаачилсан ажил УИХ-ын түвшинд очингуут жижиг улстөр орж нэг мөр цэгцтэй шийдэгдэхгүй байх шиг. Иймэрхүү, биднийг муухай харагдуулахаар зүйлс байна.

-Чуулга уулзалт өмнөх жилүүдийнх шигээ салбар хуралдаануудаар өрнөх үү?

-Тэгнэ. Хуралдаан панельний хэлэлцүүлэг маягаар өрнөнө. Уул уурхайн орон нутгийн оролцоог хуралдааны нэг сэдвээр сонгосон. Голлох аймгуудад урилга явууллаа. Алтны салбарынхан тусдаа хуралдаан хийх гэж байгаад эргэлзээд зогсчихлоо. Газрын ховор элементээр тусад нь салбар хуралдаан хийе гэсэн санаа байна. Шинээр амжилттай явж байгаа төслүүдийн танилцуулгыг хийх маягаар өрнүүлж болох юм. Нүүрсний өрсөлдөх чадварыг хөндөх бодол бий. Хоёр өдрийн турш ингэж сэдэвчилсэн найман хуралдаан өрнөдөг. Тэр жишгээ дагах санаа байгаа ч яг эцэслээд баталсан юм алга. Илтгэгчид нь ярих юм олдохгүй, байхгүй гэвэл хоёр өдрөө болиод нэг өдөр хагасын хуралдаан ч болж магадгүй.

-Өмнөх жилүүдэд гадаадаас дэлхийн хэмжээнд судалгаа явуулдаг хүмүүсийг урьж илтгэл тавиулдаг байсан. Энэ жил тийм төлөвлөгөө байгаа юу?

-Гадаадад амьдардаг монгол хүмүүс илтгэл тавья гэж хүсэлт гаргаж байна. Гадны хөрөнгө оруулалтын чигээр судалгаа хийдэг байгууллагууд ч хүсэлтээ тавьсан тал бий. Гадаадаас, тодруулж хэлбэл Лондонгоос ганц нэг хүн ирэх байх. Өмнө нь цаг сайхан байхад дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг байгууллагаас хүн урьж, зардлыг нь даагаад ирүүлдэг байсан. Одоо тийм арга байхгүй болчихоод байна л даа.

-Уул уурхайн салбарын хувьд хайгуулын компаниуд таг зогссон. Сэргэх шинж байна уу, яг одоо хайгуул хийж байгаа том төсөл бий юу?

-Зовлон бэрхшээлийг туулж цуцалтгүй ажиллаж жаахан мөнгө босгоод хайгуул хийж байгаа гуравхан төсөл байна. "Кинкора"-гийн Хүрэл үнэгт, "Эрдэнэ Монгол"-ын Алтан нар, "3анаду"-гийн Хармагтай. Энэ гурав дээр жаахан мөнгө босгосон учраас хайгуул нь тасраагүй явж байна. Бусад нь таг зогссон хэвээр байгаа. Нүүрсний төсөл гэхэд л "Хүннү" алга. "Терра энержи" байхгүй. "Өмнийн говь" алдагдалтай ажиллаж байгаад одоо хувьцаа нь худалдагдаж байна. Хөшөөт стратегийн ангиллаас болж хоёр жил зогссон учраас байдал нь хүндхэн хэвээрээ. Нэг зүйлийг онцлоход Монголд нүүрс сонирхоно гээд явж байгаа хөрөнгө оруулагч алга. Зэс, алт л сонирхож байна.

Ц.БААСАНСҮРЭН

У.УУГАНЦЭЦЭГ

"Өдрийн сонин"

Энэ жилийн "Дисковер Монголиа"-д нэг ч шинэ хөрөнгө оруулагч ирэхгүй нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани