- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Нүүрс” хөтөлбөрөөс хэн ч ашиг олоогүй гэж үү
-Иргэд 27500 төгрөгөөр нүүрс аваагүй, Багануур ХК 9.6 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин "Нүүрс” хөтөлбөрчид ашиг олоогүй гэнэ-
Ерөнхий сайд, Хууль зүйн сайдыг дагуулан Төв
аймаг дахь Цагдан хорих төвд очиж ахлах зөвлөх Л.Гансүхээ эргэсэн. Энэ
"ажиллагаа”-г сэм хийх гэсэн боловч бүтэлгүйтэж "паппараци”-д өртөөд
зогсохгүй уг дүрс бичлэгийг сошиал медиагаар олны хүртээл болгов. Олон
нийт итгэж ядаж байсан ч дүрс бичлэг дээрх гол объект яах аргагүй
Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Хууль зүйн сайд нар мөн байлаа. Харин одоо
ахлах зөвлөхөө, түүний хэрэгт холбоотой байж болзошгүй гэдгийг нь
АТГ-тай тэмцэхээ зарласан төдийгүй тус байгууллагаас хийсэн мэдээллийг
хэрхэн няцаах арга хайж бухимдаж тэчъяадан байна.
Тэрбээр өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхийг баривчлагдсаны ердөө маргааш нь яаралтайгаар мэдэгдэл гаргаж гэр хорооллын иргэдэд туслах гэж яваад хэлмэгдлээ” хэмээн өмөөрсөн. Мөн Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн "Засгийн газар "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүүлэхдээ нэг ч төгрөг төсвөөс гаргаагүй. Мөн "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөтөлбөрт Засгийн газар гарын үсэг зурснаас өөрөөр Л.Гансүх гэдэг хүн ямарч шийдвэр гаргах эрхгүй. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан болохоос ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргах эрх мэдэл энэ хүнд байгаагүй. Мөн нэг тонн нь 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг "Нүүрс" хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллынхон 80 мянган төгрөгөөр авсан. Гэр хорооллынхонд дор хаяж 120 мянган төгрөгийн хямдралтай нүүрс олгох ажлыг хариуцаж ажилласных нь ингэж хэлмэгдүүлж болохгүй" гэж ярьсан.
Харин өнөөдөр Л.Гансүхтэй хамт таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан Э.Төмөрбаатарын өмгөөлөгч Ц.Баасандорж Нийслэлийн прокурорын газар, ШШГЕГ-ын удирдлага, Хүний эрхийн комисст хандан үйлчлүүлэгчтэй нь уулзуулахгүй байгаа нь Үндсэн хууль, ЭБШХуулийг зөрчиж зөрчиж байгаа талаар гомдол гаргажээ. Дээрх мэдээллийн үеэр зарим хуульч, өмгөөлөгч нар "Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байхдаа амиа алдсаныг сануулж тус ангийн эмч нь Д.Амарсайхан агсныг эмчлэхийг хориглох тушаалыг дээрээс авсны улмаас амь насыг нь эрсдэлд оруулсан мэтээр талийгаачийн ар гэрийнхнийг үл хүндэтгэсэн бүдүүлгээр мэдэгдсэн нь мэдээллийн сайтуудад нийтлэгджээ. Яаж ч улстөржсөн аль ч салбарт ажиллаж байгаа эмч хүн Гиппократын тангараг өргөсний хувьд дээрээс байтугай тэнгэрээс зарлигдсан ч үүргээ биелүүлдэг. Иймд талийгаач, түүний гэр бүлийнхнийг төдийгүй албан үүргээ гүйцэтгэж буй эмчийг ингэж хэлж буй нь олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх гэсэн тун тааруухан арга заль байж таарна.
Дараагийн мэх нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг шалгаж буй "Нүүрс” хөтөлбөрөөс 14 тэрбум төгрөг завшсан байх магадлалтай” гэх үндэслэлийг эрс үгүйсгэж иргэдэд ашигтай ажил хийсэн. Хэн хохирсон юм бэ хэмээн мэлзэхээр шийдээд байгаа бололтой. Өөрөөр хэлбэл Багануурын нүүрс 1 тонн нь 27500 төгрөг байхад Засгийн газар "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 1 тонн нүүрсийг иргэдэд 80 мянган төгрөгөөр борлуулж, дундаас нь 52500 төгрөг завшсан байх талтай гэж үзээд байгаагийн дунд хэн ч хохироогүй гэдэг нь Л.Гансүх зөвлөх болон түүний хамтрагчдын хувьд хэргээс мултрах мэх болоод байгаа аж. Хэрэв Ерөнхий сайд болон түүний ахлах зөвлөх Л.Гансүх нүүрсний үнийг Багануурын уурхай дахь үнээр буюу 27500 төгрөгийн үнээр иргэдэд ойртуулаад өгсөн бол юун хорьж цагдах, харин ч шагнах учиртай.
Байг гэхэд зардлыг бодитойгоор шингээгээд иргэдэд тараасан бол хэргээс мултарч болох байв. Гэтэл нэг тонн нүүрс тутмаас 52500 төгрөг завшиж, нийт 14 тэрбум төгрөгийн хэрэгт уначихаад байхад яаж буянтнаар тодруулах болж байна. Үнэхээр "Нүүрс” хөтөлбөр гэр хорооллын иргэдэд хямд үнээр нүүрс олгохыг гол зорилгоо болгосон бол иргэдэд нэг тонн нүүрсний үнийг уурхайн үнээр буюу 27500 төгрөгөөр тараагаад өгчихгүй яасан юм бэ.Тэртэй тэргүй "Багануур” хувьцаат компани нь ТӨХ, Засгийн газрын мэдэлд л байгаа шүү дээ. Хэзээнээсээ алдагдалтай явж ирсэн энэ компанид хэдийнээс ингэтлээ санаа тавьдаг болоо вэ. Үнэхээр санаа зовнисон бол дотаци өгч урамшуулж ч болох байсан. Гэтэл ердөө л хөтөлбөр хэрэгжүүлж байна гээд хамаг нүүрсийг нь цөлмөөд тараасан. Тараахдаа тонн тутмаас 52500 төгрөг завшсан гэх ийм л дүр зураг харагдаж үүний улмаас шалгагдаж байгаа шүү дээ.
Тэгэхээр "Нүүрс” хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын иргэд, эсвэл "Багануур” хувьцаат компани хожих ёстой. Хэрэв "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид л ашиг олсон бол АТГ-ын зөв болж таарч байгаа биз. Мэдээж зах зээлийн дээд үнэтэй харьцуулбал иргэдэд арай хямд үнэтэй нүүрс очсон байх. Гэхдээ хөтөлбөр хэрэгжүүлэгч ашиг олох албагүй. Тэгэх ч ёсгүй. Харин "Нүүрс” хөтөлбөрийн гол ханган нийлүүлэгч "Багануур” компани алдагдалтай ажилласан хэвээрээ байна. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээний талаас илүү хувийг хангадаг тус компанийн авлага 9.6 тэрбум төгрөг хүрчээ. Энэ оны эхний хоёрдугаар улиралд "Багануур” компани 7.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Үүнд бүтээгдэхүүн борлуулалтаас 3.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн болон удирдлагын зардал нь 3.7 тэрбумд хүрсэн нь нөлөөлжээ. Харин төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор 2013 онд гадаад валютын ханшын зөрүүнөөс 3.7 тэрбум төгрөгийн ашиг олсон нь өнгөрсөн улиралд 927 мянган төгрөг болж буурсан байна. Түүнчлэн өр төлбөр нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 тэрбумаар буурч, 89.5 тэрбум төгрөг болжээ. "Багануур” компанийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр Хөтөлийн Дулааны цахилгаан станц энэ жил ажилласан тохиолдолд нүүрс нийлүүлэх талаар ярилцаж байгаагаа илэрхийлээд байна. Тус компани нь өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраар дамжуулан Дэлхийн банк болон Японы Засгийн газрын урт хугацаат зээлд хамрагдаад байгаа юм.
Тэгэхээр "Нүүрс” хөтөлбөрт "тусалсан”-ыхаа бонуст
дээрх зээлд хамрагдаад алдагдлаа үүрсэн хэвээрээ үлдэж байгаа бололтой.
Иймд иргэд уурхайн үнээр нь нүүрсээ аваагүй, ханган нийлүүлэгч компани
алдагдалд орсон энэ тохиолдолд "Нүүрс” хөтөлбөр хэнд ашигтай байв. Гэтэл
хувьдаа ашиг хүртээгүй бол дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид ажлаа
шалгуулахад аягүйцээд, АТГ-ыг Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй
"дайсагнуулаад” байх шалтгаан юунд байна вэ.
Ж.Мөнхбаяр Uls.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||