Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

14. Уул уурхайд хөрөнгө оруулах нь

14. Уул уурхайд хөрөнгө оруулах ньНийтлэг ойлголтыг орлох зүйл үгүй.
Хөрөнгө оруулалтын талаарх нийтлэг ойлголтын журам нь үйлдвэрлэлийн бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг бодвол уул уурхайн хувьд илүү бодитой юм. Уул уурхайн үйлдвэрлэлийг тодорхойлдог нэг сэтгэл татам томъёолол байна гэвэл энэ нь олны анхаарлыг татсан амжилт байх бөгөөд оролцсон хүн болгон баян болж тэтгэвэрт гарсан явдал юм. Энэхүү номыг хамгийн анхлан зохиосон хүн хөрөнгө оруулалтын талаарх хэлэлцүүлэгтээ дараах зүйлийг хавсаргасан байдаг ба энэ нь «хамгийн урьд хөрөнгө оруулахаасаа өмнө судал. юм. Энэ бол тэр үед ч үнэн байсан одоо ч гэсэн үнэ цэнээ алдаагүй билээ.
 
Олон тооны уурхайтай, цөөнгүй тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уул уурхайн томоохон компанид хөрөнгө оруулах нь үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, банкинд хөрөнгө оруулахтай ихээхэн төстэй бөлгөө. Тэдгээрийн хувьцаа худалдаалдаг улс орнуудын үнэт цаасны тухай хуулиуд нь компанийг санхүүгийн тайлангаа олон нийтэд ил болгохыг шаарддаг ба шинжээчид, хөрөнгө оруулагчид, санхүүгийн хэвлэл, сэтгүүлд жилийн үр дүнгээ нийтлэх мөн тэдгээрийн санаа бодлыг тусгахыг зөвлөдөг. Хөрөнгө оруулагч эдгээр мэргэжлийн санаа бодлыг компанийн хэтийн төлөвт тусгаж өөрийн гэсэн зураглал бий болгоно. Уул уурхайн компани болон үйлдвэрлэлийн аль ч салбарт хөрөнгө оруулдаг хэн боловч хөрөнгийн зах зээл дангаараа тухайн цаг үе дэх сайн хөрөнгө оруулалт мөн эсэхийг мэдвэл зохино. Хөрөнгө оруулагч олон тооны хувь хумуүс эдийн засгийн өсөлтийн үед ашигтай байхад нь хөрөнгийн зах зээлээс худалдан авдаг.
 
Энэ үед зах зээлийн хувьцааны үнэ өндөр байна. Худалдаж авахад ч гэсэн хувьцаанд өндөр үнэ төлнө. Энэ нь нэг хэвийн байдлын болон хувьцааны борлуулалтын эрсдлийг эдийн засгийн уналт, хувьцааны үнэ буурах үед бий болгоно. Хөрөнгө оруулагчид «хямд худалдан авч, үнэтэй зар» гэдэг хуучны нэгэн дүрмийг хэлэлцдэг ба энэ зөвлөгөө нь тайлбарлах хэрэггүй дэндүү ойлгомжтой юм. Тэд дараа нь утас шүүрэн авч, хувьцааны хамгийн өндөр үнэтэй үед нь худалдаж авдаг. Зах зээлийн бууралт, хувьцааны үнэ хямд үед хөрөнгө оруулагч хувьцааг худалдаж авснаар голдуу хождог. Олны тэр бүр худалдан авдагтүй хувьцааг сонирхох нь ухаалаг зүйл бөгөөд хэрэв хүн бүр Акмэ Уиджэтсийг худалдан авбал уг хувьцааг худалдах хүн олдохгүй ингэснээр уг хувьцааны үнийг өсгөхөд хүргэнэ. Акмэг мартаж хаа нэгтэйгээс илүү сайныг худалдаж авцгаая.
 
Уул уурхайн жижиг компаниуд.
Эрдсийн уурхайд хайгуул хийж буй жижиг компанид хөрөнгө оруулах нь том компанид хөрөнгө оруулахаас илүуү эрсдэлтэй. Хайгуулын жижиг компаниуд ялангуяа өндөр технологи бага ашигладаг газрын тосны жижиг хамтарсан бусад компаниуд хэрэв амжилт олбол илүү их өгөөж өгнө. Нөгөө талаас хэрэв нурвал илүү эрсдэл хүлээх болно. Алдах зүйлд хэзээ ч бүү хөрөнгө оруул гэсэн нэг ухаалаг дүрэм байдаг. Жижиг хэмжээний хайгуул хийхийг бооцоот тоглоом гэж ойлгох хэрэгтэй бөгөөд үүнд мөнгөө оруулахгүй байвал зохино. «Хямд худалдан авч, үнэтэй зар» гэсэн улиг болсон дүрэм нь зах зээлийн хаа нэгэн газраас илүү энд хувьцааны үнэ өсвөл хүмүүс Диэд Кат Фоллс дахь уул уурхайн том хэмжээний тоглоомын талаар ярих бөгөөд ингэснээр амархан мөнгө олдоно гэсэн үг. Нэг хувьцаанаас нөгөө хувьцаа руу шилжих явдал нь гагцхүу таны брокерт л мөнгө оруулах болно. Сайн хөрөнгө оруулалтыг олж, түүнтэйгээ хамтран ажиллах явдал ихэнхдээ сайн стратеги байдаг. Ийм хувьцааг олох нэг сайн арга бол ажиллаж буй хумуүсийг нь харах явдал билээ. Хэрэв тэд төслийг цааш нь явуулах шинжтэй байвал энэ сайны дохио бөгөөд тэд авьяаслаг, хөдөлмөрч байна гэсэн үг юм.
 
Аливаа дэмжлэгт хянуур бай. Тодруулж хэлбэл яаруу сандруу таныг дуудсан диллерээс хэзээ ч битгий хувьцаа худалдаж ав. Танд туХайн компанийн удирдлага, хөрөнгийн талаар судлах цаг байхгүй. Хөрөнгө оруулалтад дарамт учруулдаг хүмүүс хаа саагүй л байдаг. Тэд нартай хэлцэл хийх нь мөнгөө алдахтай адил. Интернетийн чатлах өрөө, мэдээллийн самбарт байгаа мэдээлэлд туйлын болгоомжтой ханд
 
Бирж дээр хувьцааны үнийг өсгөн тоглодог хүмүүс олон байдаг ба зарим сөрөг мэдээлэл мэргэжлийн тоглогчдоос гардаг. Санал бодлоо солилцох нь хэрэгтэй ч хөрөнгө оруулалтын найдвартай шийдвэрээ өөрчилж болохгүй. Хэвлэлийн хяналтын зохицуу-лалт бага зэрэг байдаг буюу бараг байдаггуй, олонх нь байрандаа байсаар зөвхөн компанийн цалин хөлсийн талаар бичдэг. Зарим хэвлэл чанартай мэдээллээр хангадаг бол, зарим нь сурталчилгааны маягтай, байдаг. Туршлагатай, олонд хүндлэгдсэн хэвлэл мэдээллийнхэнтэй цуг байж, бусдаас нь зайлсхий. Хэрэв танд хайгуулын синдикатад хөрөнгө оруулах бололцоо олдвол энэ хөрөнгө оруулалт нь бас л жижиг компанид хөрөнгө оруулахтай адил гэдгийг санаарай. Алдаж магадгуй тэр л газар хөрөнгө бүу оруул. Хайгуул хийнэ гэдэг бол бооцоо гэдгийг сана. Удирдлагыг нухацтай авч үз. Тэнд хамтарсан үйлдвэрийг амжилттай удирдаад явж чадах туршлагатай хайгуулчин эсвэл уурхайчин байна уу?
 
Хайгуулын хамтарсан үйлдвэрийн амжилт олборлох буюу уул уурхайн компанийн өмчийн сонирхлоос шалтгаална гэдгийг дахин дурдъя. Энэ нь цаг сайхан байхад илүү хялбар, компаниуд их мөнгөтэй биш гэлээ ч сайн чанарын хайгуулыг ашиг олох зорилгоор хийхэд ажиллах хүч, мөнгө санхүү зэрэг олон талаараа төстэй байдаг.

Ил тод болгох.
Хувьцаат компанийн хувьд холбогдох үнэт цаасны дүрэм журмын дагуу компанийхаа нийтлэлд «бүх баримт, материалыг бүрэн гүйцэд, үнэн зөв, ил тод» болгох шаардлага тавьдаг бөгөөд нийтийн зах зээлд засгийн газрын болон бусад төрлийн хувьцаа гаргасны дараа санхүүгийн байнгын ил тод байдал, материалын өөрчлөлтийн талаарх мэдээллээ тодорхой хугацаанд бий болгох хэрэгтэй.
 
Жижиг компаниуд ихэнхдээ орлого муу, ач холбогдол багатай зэргээсээ болж, санхүүгийн байдлаа тайлагнах нь хязгаарлагдмал байдаг. Хэдийгээр техникийн ил тод байдлыг хөрөнгө оруулагч нар харж мэдээлэл авсны үндсэн дээр шийдвэр гаргана. Уул уурхайн компанийн нээлттэй байдал түүний үйл ажиллагаа (эрэл, хайгуулын хөтөлбөр явагдах арга зам) эхэлснээр бий болох бөгөөд техникийн мэдээллийн иж бүрдэл (өрөмдлөгийн бичиг баримт, туршилтын үр дүнгүүд)-ээр дамжин техникийн бичиг баримт болох ба эрх бүхий, журам тогтоодог байгууллагад бүртгэгдэж, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ил тол болгоно. Интернэт хөрөнгө оруулагч нарын хувьд гол хэрэгсэл болж байгааг энд дурьдах хэрэгтэй. Одоо дэлхийн
үнэт цаасны байгууллагууд буюу хөрөнгийн биржүүд сар, жил бүрийн тайланг эмхэтгэж, хүмүүст хүргэн, хуулиар шаардагдах бусад бичиг баримтыг вэб сайт ажиллуулан мэдээлж байна. Канадад орон нутгийн үнэт цаасны эрх бүхий байгууллагууд электрон бичиг баримтыг олох, шинжлэх систем(SEDAR)-ийг байгуулсан бөгөөд үүнийг www.sedar.com. хаягаар орж үзэж болно. АНУ-ын Үнэт цаас, Биржийн Комисс өөрийнхөө вэб сайт www.sec.gov. дээрхтэй адил EDGAR (Электрон өгөгдлийг олох, цулуулах, шинжлэх) гэдэг мэдээллийн дүн шинжилгээний газар байгуулсан байдаг. Их Британи улсад Лондонгийн Хөрөнгийн Бирж корпорацуудын талаарх мэдээллийг вэб сайтдаа байрлуулдаг ба Австралийн Хөрөнгийн Биржээс Австралид бүртгэлттэй компаниудын талаарх мэдээллийг хүлээн авдаг. Мэдээллийг тараах үйлчилгээний вэб архив болон компанийн өөрсдийнх нь вэб хуудас нь өдгөө болж буй үйл явдал, мэдээлэлийг харах тохиромжтой газар юм Шинжээчдийн үйлчлүүлэгч нарт тайлбарлаж байгаа зүйлс нь уул уурхайн компаниудын талаар ялгаатай ойлголт өгөхөд хүргэдэг. Үйл явдалд уул уурхайн компани, ивээн тэтгэгч, брокэр, мэргэжилтэн, хөрөнгө оруулагч зэрэг олон тооны талууд оролцдог. Одоо нилээд хэдэн хөрөнгийн биржүүд хөтөлбөр буй болгох, уг хөтөлбөр үйлдвэрлэлийн стандарттай нийцэж буй эсэхэд хариуцлага хүлээдэг мэргэжлийн хүн шаардаж байна.
 
Уг мэргэжлийн хүний дээрх хариуцлагыг биелүүлэхтэй холбогдож гаргасан аливаа алдаа эндэл нь түүнийг мэргэжлийн байгууллага буюу захиргааны байгууллагаас сахилгын арга хэмжээ авахад хүргэж болно. Нэмж хэлэхэд үүргээ биелүүлэхдээ алдаа гаргасан захирал, ажилтнууд хувьцаат компанийхаа нээлттэй байдлыг буруу авч хэрэгжүүлсэн гэдгээр хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Уул уурхайн мэргэжилтэн, брокер мэргэжлийн холбоод ба үнэт цаасны эрх бүхий байгууллагаарзохицуулагдана. Хэрэг шийдэх зарим байдлаас харахад шинэ гарсан дүрэм, журмууд нь тэднийг уул уурхайн компаниас гаргасан мэдээлэл ялангуяа илтгэлд орсон ямар нэг тооцоо, санал, дүгнэлт ба өөрсдийкх нь санаа бодлоос зөрөх тохиолдол байдаг. Канадын ихэнхи биржээс гаргасан шинэ удирдамжаар хайгуулын үр дүнгийн талаарх техникийн тайланд доорхи зүйлүүдийг тусгасан байна Үүнд:
□   Бүх тандалт, шинжилгээний үр дүнгийн шинж байдал.
□   Хайгуулын мэдээллийн тайлбарын дэлгэрэнгүй, ирээдүйн ажлын төлөвлөгөөний шинж
□   Геологи, эрдсийн олдворт газар, олсон эрдэсжүүлэлтийн төлөв байдал.
□   Эрдсийн тархалт, чулуулгийн төрлүүд, бүтцийн хяналт сорьцын интервалыг тогтоодог тээрэмдэлтийн шалгуур үзүүлэлтүүд болон бага төвшний интервал дахь ямар нэг онцлог хэсгийг ялгах.
и   Цуглуулсан дээжийн байршил, дугаар, төрөл, шинж, зайчлал, нягтшилын болон тархсан талбайн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл.
□   Сорьцын төрөл буюу хэрэглэж буй шинжилгээний журам, сорьцын дээжийн хэмжээ, нэр, байршил буюу баталгаажуулах шинжилгээний лаборатор ба
□   Хувь хүмүүсийн хийсэн шинжилгээний бодитой байдал, аль болох их хэмжээгээр мэдүүлэх
 
Мэдээллийг ойлгох нь.
Хэрэв хөрөнгө оруулагчид дэлхий дээрх болон техникийн мэдээллийг хэрхэн ойлгохоо мэдэхгүй бол үр дүнгээ өгөхгүй. Эрдсийн төсөл болгон ялгаатай, нэг төсөлд хамаатай зүйл нөгөө төсөлд шал хэрэггүй зүйл болдог гэдгийг ойлгох нь чухал билээ. Мөн уул уурхайн компаниуд өөрсдийнхөө толилуулж буй төслийн аль болох гэгээтэй талыг гаргах сонирхолтой байдаг ч гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу. Үүний уршгаар хөрөнгө оруулагч нар хэвлэл мэдээлэл дэх өрөмдлөгийн үр дүн, нөөц, баялгийн тооцоолол, зэрэг техникийн мэдээллийн эдийн засгийн ач холбогдлыг нь ойлгохын тулд судалж үзвэл зохино.
 
Өрөмдлөгийн үр дүн.
Өрмийн суурь машин аль ч талаараа «төгс машин» биш ээ. Ямар ч дэмжлэг, хэвлэл мэдээлийн таатай орчин компаниудыг сайн үр дүн хүлээж байхад сөрөг үр дүн мэт мэдээлдэг таагүй зүйлээс сэргийлж чадахгүй. Үнэ хямдруулан яаралтай худалдсанаар туршлагатай тоглогч санаачлагыг гартаа авна. Иймээс өрөмдлөгийн үр дүнгийн эдийн засгийн ач холбогдол, орд газрын байршил болон олборлолтын уялдаатай байдлыг ойлгох нь хөрөнгө оруулагчдад чухал ач холбогдолтой. Бусад хүмүүс зарж байхад та ганцаараа худалдан авахыг хүсэхгүй. Эдгээр үр дүнг шинжлэх эхний алхам бол жирийн нэгэн олборлох үйл ажиллагааны аль нь эдийн засгийн хувьд ашигтай байна гэдгийг мэдэхээс эхэлнэ. Ерөнхийдөө том орд газруудын хувьд ил уурхай, яг адил металлтай далд уурхайг бодвол захын агуулга нь бага, үйл ажиллагаа нь илүү тогтвортоa байна. Жишээ нь умард Онтариод оршдог Дом алтны уурхай нь ил уурхай ажиллуулдаг бөгөөд нөөц нь 1 тоннд 2.3 грамм байна. Харин далд уурхайн хувьд дээрх үзүүлэлт нь 4.3 грамм юм. 30 метрийн өрмийн дээжийн агуулга нь газрын гадаргаас доош 5 метрээс эхлэн 1 тоннд 1 грамм алт байвал, мөн түүнд хүрч очиж болох дэд бүтэц хөгжсөн байвал эдийн засгийн сонирхол байж болох юм. Төрийн мэдэлд олон тооны, зардал багатай, захын агуулга нь бага ил уурхай байдаг учир бага зардалтай уусмалын аргаар алт олборлодог.
 
Хэрэв дээрхтэй адил хэмжээний эрдсийн агуулгатай орд нь дэд бүтэц, зам тааруу алс хол хойд туйлд байсан бол тэгтлээ сонирхол татахгүй байх байв. Чилийн зэст порфир бүхий нутагт нэгэн өрмийн огтлолын агуулга 0.4 % байвал энэ нь томоохон хэмжээний ил уурхайнууд бүхий газар нутгийн агуулгад дөхөж очсон шагшмаар явдал болно. Галт уулын бүслүурү оршдог умард ОнтаГ'И », Кьюбек зэрэг хэмжээгээрээ жижиг, холимог металлын агуулга ихтэй уурхайнуудын хувьд бол дээрхтэй адил үр дүн бол хэвийн зүйл бөгөөд гагцхүү ажил удах хэмжээний л байна. Металлургийн процесс хүндэвтэр явагдах орд газрууд нь хүдрийн нунтаглалтад илүү зардал гардаг учир олборлох захын агуулга нь өндөр байх ёстой. Тээвэрлэлт гэх мэт талбайн бус зардал нийт уйлдвэрлэлийн зардльш ихээхэи хувийг эзэлнэ,
 
Энэ бол баяжмал гаргадаг, боловсруулахын тулд шатаах зуух руу зөөдөг алт, холимог металлын ордын хувьд тохиолддог. Үйл ажиллагааны эдийн засгийн үр ашигтай байдалд ялангуяа тээрэм байгуулах шаардлагатай болсон үед эрчим хүчний зардал гол нөлөө үзүүлнэ. Дэд бүтэц хөгжөөгүй газрын уурхайн ашиг нь дэд бүтэц хөгжсөн ижил төстэй уурхайн ашгаас бага байдаг нь хууль.
 
Үйлдвэрлэлийн ашиг нь өрөмдлөгөөр тогтоосон хүдрийн гүн болон агуулгаас бас их хамаарна. Агуулга багатай орд газарт их хэмжээний газар шорооны ажил хийгдэж таарна. Энэ нь агуулга багатай хүдрийн биет нь эдийн засгийн үр ашиг өгөхийн тулд хангалттай хэмжээгээр том байх ёстой. Хэрэв нарийн судал хэлбэрийн орд байвал агуулга өндөртэй байж ашиг өгнө. Нэг метрийн өргөнтэй эрдэс бүхий газрыг хажуугийн их хэмжээний чулуулгийг авахгүйгээр олборлох боломжгүй тул энэ нь эдийн засгийн хувьд ашиггүй болно. Хэвлэлд нийтэлсэн өрөмдлөгнйн мэдээлэл зарим талаар буруу байж болно. Харин эрдэсжилтийн бүсийг нэвт өрөмдвөл хүдрийн бүсийн үнэн зөв зураглалыг өгнө. Эрдэсжилтийн бүс рүү өрөмдсөн нүхэнд бага зэрэг л хазайлт орвол тухайн огтлолын утга нь эрдэсжилтийн үнэн зөв өргеиөөс хамаагүй илүү болдог нь хүдрийн хэмжээг хуурамчаар ихэсгэдэг тул болго эмжлох  хэрэгтэй.
 
Газрын гадаргаас доош маш гүн өрөмдөх тохиолдолд налуу өрөмдлөг хийх хэрэгтэй.

Энэ нь хүдрийн биетийг хөндлөн өрөмдөхөөс илүү зөв мэдээллийг өгнө. Компани эрдэсжсэн бүсийг хажуу тийш нь өрөмдөхөөс илүү гүн рүү нь байнга өрөмддөг. Энэ нь хайгуулын төслийн ажлын эхэн үед хүдрийн тогтцын талаар буруу ойлголт өгөх байдал бий болгоно. Ийм маягаар өрөмдсөн цооногийн мэдээлэл нь хүдрийн биетийн өргөний талаар ямар ч мэдээлэл өгөхгүй.
 
Эрдэсжсэн биетийн зузаан нь анхаарал татам урттай байж болох ч гэхдээ үр ашиг бага байж болно. Гэтэл өндөр агуулга бүхий эрдэсжилттэй нарийхан бүс анхаарал татаж болно. Нэг метрийн өргөнтэй нэг бүс 15% -ийн цайр агуулах байтал компани нэг метрийн огтлолын эргэн тойрон 2 метр газар юу ч байхгүй гэж үзээд дунджаар 5 метрт 3 %-ийн цайрын агуулгатай гэж гаргаж болно. Товчхон хэлэхэд хайгуулын үр дүнг үнэлэх үедээ агуулга, өргөнийг зэрэг тооцох нь чухал ба газарзүйн ижил нутаг болон шинж чанараар а. нэг газар өрөмдсөн ур д т нөгөө газар тохирно гэж бодож болохгүй. Өрөмдлөгийн үр дүнг үнэлэхийн тулд нэг нутаг дэвсгэрт ижил орд газруудын олборлолтын агуулгыг авч үзэх хэрэгтэй.
 
Нөөц ба баялаг
Энэхүү номын хаа нэгтээ Баялаг гэдгийг газар дахь эрдэсжилтийн эх бие, Нөөц гэдгийг эдийн засгийн үр ашигтай эх үүсвэрийн хэсэг гэж тэмдэглэсэн байгаа.
 
Орд газрын аль ч хэсэг нь эдийн засгийн үр ашигтай биш гэдгийг ойлгоход хэцүү биш юм. Дээрх хоёр ойлголтыг холих хэрэггүй ч заримдаа тэгдэгт юм. Мэдлэгээр дулимаг буюу үнэнээс зайлсхийгч зарим хөрөнгө оруулагч, зохиолч, шинжээч, ивээн тэтгэгчид тухайн эрдсийн ордын ашиглаж болох нь тогтоогдоогүй байхад ч хүртэл эрдсийн ордыг нөөц гэж тайлбарлах явдал байдаг.
 
Энэ нь гол төлөв тэдгээрийг эзэмшдэг, хувьцаа нь зах зээлд арилжигддаг компанийн төслийн ач холбогдлыг бодитой бус үнэлэхэд хүргэнэ. Уурхайн эдийн засгийн төлөвлөлт нь гагцхүү ашиглаж болох нөөцөд л үндэслэгдэнэ. Банкуудмөнгөөзөвхөнтөслийг хэрэгжуулэх арга хэрэгслийн үнэлгээ бүрэн хийлгэсэн, баталгаат, боломжит нөөцөд асан компанид өмчөө луүлэх зорилгоор л өгнө. Арга хэрэгслийн үнэлгээ нь эх биеийн аль хэсэгт олборлолт хийх вэ, чулуулгаас хичнээн хэмжээний металл буюу төмөрлөг гарч болох вэ гэдгийг харуулсан металлургийн туршилтын үр дүнг оруулсан олборлох төлөвлөгөө буюу уурхайн процессын зураглалыг багтаасан байна. Цаашлаад зээлдүүлэгч уг үнэлгээг тухайн компаниар бус, хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус зөвлөгөө үзүүлэх пүүсээр хийгдсэн эсэхийг нягтлан үзэхээс гадна мөнгөө өгөхөөс өмнө бусад сонголтыг авч үзэж магадгүй юм. Хөрөнгө оруулагчид нь компани нөөц буюу эх үүсвэрээ тайлагнасан эсэх, тооцоолол хэрхэн хийгдсэн, нөөц нь батлагдсан, бололцоотой эсэх, эх үүсвэрийг хэмжиж, зааж, дүгнэлт хийсэн эсэхэд итгэлтэй байхыг хүснэ. Нэгэнтээ нөөц, баялгийн тооцоо хийгдсэн үед ажиллаж байгаа бусад уурхайтай харьцуулалт хийж болно. Уурхайн нөөцийн тоонууд ихэвчлэн Канад болон Австралийн Уул Уурхайн Гарын Авлагад хэвлэгдэх ба мөн үйл ажиллагаа явуулж буй компаниудын жилийн тайлангаас үзэж болно.
 
Заль мэх ба анхааруулга.
Уул уурхай бол нилээн нэр хүндтэй томоохон бизнес ч сүүдэрт нь нуугдагч уран үгтэй өөдгүй хүмүүс, луйврын ажил, залилан мэхлэх явдлаас ашиг хонжоо олдог хуурамч эрдэмтэд байдаг. Тэд Марк Твений амьдарч байх цаг үед ч байсан одоо ч байсаар байна. Муу нэрээр алдаршсан Бре-Х эрдсийн давслалт буюу агуулгыг хуурамчаар нэмэгдүүлэх луйвар нь уул уурхайн түүхэнд зүрх зоригтойгоор хийсэн залилан гэдэг. Алттай холбогдох ихэнх залилан учир битүүлэг байдал, толгой эргүүлсэн зүйлээрээ зөвхөн луйварчдыг татаад зогсохгүй, баяжих нь гарт нь ороод ирсэн гэдэгт баттай итгэсэн, зориг тэмүүлэлтэй хөрөнгө оруулагчдыг ч татаж байдаг. Луйврын хүрээ, хэмжээ нь хувьцаагаар «оролдох»-оос эхлээд худлаа туршилт, хуурамч сорьцын шинжилгээ буюу «давслалт»-ын талаарх ташаа мэдэгдэл хүртэл байна. Хамгийн сонгодог хувьцааны луйвар бол «хөөрөгдөх ба унтраах» юм
Ердийн хувьцаа нь ихэвчлэн ердөө нэг пеннигийн үнэтэй байх ба гэнэт нэгэн таатай мэдээ, брокерын зөвлөмж, шатахууны эрэлтийн талаарх гудамжны яриа сонсогдоход үнэ нь өснө. Компанийн удирдлага, мөн хувьцаа эзэмшигчид энэхүү хуурамч идэвхжүүлэлтийг ашиглаад түрүүнд нь бага үнээр авсан хувьцаагаа их хэмжээгээр зарна. Дараа нь мэдээ намжихад үнэ нь эргээд хэвэндээ орох ба таатай мэдээгээр хувьцааг өндөр үнээр худалдан авсан хэдэн хөрөнгө оруулагчид л үлдэнэ.
 
Зарим тохиолдолд хөөрөгдөх ба унтраах арга нь компаний хувьцаанд маркетмэйкер хийхийн тулд хүрэлцэхүйц хэмжээний хувьцаа эзэмшдэг үнэт цаасны пүүстэй сөргөлдсөн тохиолдолд хэрэглэгдэнэ. Өөр бусад луйврын арга байдаг нь хувьцаа эзэмшигч хоёр хүн худалдааны хаалтын өмнөхөн илүү өндөр үнээр арилжаалж, үнийн хөдөлгөөн орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг «өндөр үнээр хаах» арга юм. Компанийн хүмүүс буюу үнэт цаасны маркетмэйкер пүүсуүд хүртэл худалдааны хэмжээг өсгөсөн мэт сэтгэгдэл төрүүлэх нь худалдаанд том хаалт болдог. Заримдаа зальтай луйварчид хөрөнгө оруулагчийн сонирхлыг татсан, хуучин алтны уурхайн алттай адил дээжийг үзүүлдэг. Нарийхан цахиурын судлаас их агуулгатай сорьц гарвал болгоомжтой бай. Зарим судлууд олборлоход ашигтай байхад ихэнх нь судлын бага хэмжээний улмаас орчин үеийн техник хэрэглэж олборлолт явуулахад хэцүү тул ашиггүй байдаг. Цөөн тооны их агуулга нь томоохон олборлолт явуулна гэсэн уг биш гэдгийг санаарай.
 
Давслах.
(Давслах гэдэг нь чулуулгийн дээжид буй металлын агуулгыг хуурамчаар өсгөхийг хэлнэ)
Давслах  луйвар нь байнга биш ховор тохиолддог сорьцын үр дүн нь ер бусын өндөр буюу тухайн газар нутгийн газарзүйн ерөнхий төлөвтэй тохирдоггүй учир гол төлөв хурдан баригддаг. Залилангийн хэрэг байнга баяжиж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн луйварт маш нарийн арга хэрэглэж байсан нь Индонези дэх Бре-Х Бусанд харагдсан. Давслах явдал нь урьдаас тооцоолсон металлыг сорьц байдлаар худал үр дүнд итгүүлэхийг оролдох явдал юм. Эрдсийн, нэн ялангуяа үнэт металлын хайгуулын явцад гарсан давслах луйврын урт, жигшүүр хүрэм түүх байдаг. Туршилтын үр дүнг өөрчлөхөд тун бага хэмжээний алт, мөнгө, платин хэрэгтэй бөгөөд амьдрал дээр ч гэсэн харьцангуй амархан. Жинхэнэ үнэт металлын эрдэсжүүлэлт нь зарим үед энгийн нүдээр харах боломжгүй, хоосон буюу эрдэсжсэн сорьц түүнтэй адил харагдах учраас давслахыг ялгах явдал хүндрэлтэй юм. Том ширхэгтэй, уурхайн алтыг хоосон дээжид хийсний дүнд хувьсамтгай туршиц бий болох ба үүнийг "дахин сэргэх асуудал" гэх   бөгөөд жинхэнэ алттай байгалийн орд газар гарч ирвэл юу болох билээ. Давсжилтыг голдуу туршилтын ажлаар илрүүлж болно. Энэ туршилтын ажил нь бүдүүн ширхэгтэй, ширхэггүй бүх алтыг ялгаж өгнө. Хэрэв ордод ширхэгтэй алт байвал түүнийг дагаад ямагт элбэг дээд зэргийн алт байдаг нь хэвийн зүйл юм. Давслах луйвар нь холимог металлын хайгуулд ховор тохиолдог учир хүмүүс нэг их мэддэггүй. Холимог металлын эрдэсжүүлэлт өрмийн чөмгөнд болон загвар дээжид шууд харагдах байдлаар байдгийн нэг шалтгаанаар давсажсан хоосон дээжийг маш амархан таньж болно.
 
Үүнд бас өөр шалтгаан байж болно. Холимог металл нь үнэт металлтай адил сэтгэл хөдөлгөсөн зүйл биш бөгөөд гэнэн хөрөнгө оруулагчдын санаа бодлыг тэгтлээ их үймүүлэхгүй. Бүр сүүлийн жилүүдэд зарим нэг жижиг компаний хувьцааны үнэ өрмийн чөмөгт холимог металлын агуулга байхыг харсан гэх дүгнэлтээр маш эрчтэй дээшилжээ. Одоогоор «нүдний алимын туршиц» нь үнэт цаасны байгууллагаар зөвшөөрөгддөггүй болсон бөгөөд ба харин хайгуулын геологчид нүдээр чулуулгаа хараад таньдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
 
Санаанаас зохиосон шинжилгээ.
Марк Твейн өөрийн Roughing It (Боловруулсан нь) зохиолдоо нэрд гарсан, хүн бүр түүнд шинжлүүлэхээр эрдсийн зүйл авчирч өгөхөд олны анхаарлыг татсан дүн гаргахдаа хэзээ ч алддаггүй сорилт хийгч нэгэн хүний тухай бичсэн байдаг. Тэрбээр хотын нэр хүнд бүхий иргэдийн анхаарлыг татаж, тэд түүнийг хорлохоор шийдэн мужааны билүүний хэлтэрхийг шинжлүүлэхээр өгөв. Сонин хэвлэлд ер бусын ховор үнэт олдворын талаар хэвлэгдэж, энэ нь түүнийг илчилснээр тэрбээр хотыг маш хурдан орхиж явахад хүрчээ. Туршилтын дуулиант үр дүн одоо үеэ өнгөрөөсөн зүйл ба бусармаг зүйлд дурлах нь хэзээ нэгэн цагт илрэх нь ойлгомжтой. 1987 онд Умардын Уул Уурхайн Нийгэмлэгээс дуулиан шуугиант туршилтын үр дүн болох «хогийн овоолгын залилан», алтны луйвраас болж ганцхан жилийн дотор 250 сая ам. доллар алдсаныг анхааруулж байна. Заримдаа «хаягдсан хог гэгдэх эдгээр залилангууд өнөөдөр ч гэсэн үргэлжилсээр байгаа бөгөөд голдуу эрдсийн олборлолтын талаар өчүүхэн хэмжээний буюу огт мэдлэггүй тэтгэврийн насны, хөрөнгөлөг хүмүүс үүний золиос болж байна.
 
Марк Твений үед ер бусын их алтны баяжмал, зарим үед бараг шинжлүүлэхээр илгээсэн чулуу болгонд платиний бүлгийн металлын өгөгдлийг үзүүлдэг тодорхой лабораторууд байсан юм. Уул уурхайн мэргэжлийн хүмүүс нэр хүндээ бодоод хэзээ ч ийм лабораторт шинжүүлэхгүй. Луйвар хийгчид туршилтын үр дүнг төөрөгдүүлэх маш олон тооны арга сэдэж байдаг. Тэдэнд байгаа сорьц нь «давсажсан» юмуу хань хамсаатан нь туршилтын лабораторт шинжилгээний явцад хэрэглэгдэх бодис дээр нь металл хийх явдал байдаг. Давслах луйвартай нягт холбоотой нэг зүйл бол тухайн орд нь «турших боломжгүй» буюу «галд тэсвэртэй» үнэт металл агуулсан тул зөвхөн «өөрийн аргаар» л илрүүлж болно гэх мэдэгдэл юм Энэ бол луйврын ухааны нэг арга заль бөгөөд луйварчид, толгой нь эргэсэн хүмүүсийн хоорондоо шинжлэх ухааны аргачлалын талаар биш харин хими, металлургийн хэлээр ярилцана Эдгээр луйварчид уламжлалт химийн технологийн аргачлал алтыг яагаад илрүүлэхгүй байгаа талаар давтан уучлалт гуйж ярина. Зарим нь алт «туйлын нарийн ширхэг»-тэй буюу «бичил бөөгнөрөл»-тэй учир химийн шинж чанар нь туршилт хийх бололцоогүй болгож байна гэдэг. Эдгээр     тайлбарыг гэрчлэх маш олон хүн байдаг.
 
Эрдэс бодисыг маш нарийн хэсэг болгон хуваахад илуү амархан баяжих болно гэцгээдэг. Шинжилгээгээр алт сайн ялгагдахгүй байна гэж ярьдаг луйварчид нь голдуу цахиур зэрэг бусад эрдэс бодис нь алтны гадуур «капсул үүсгэснээс тэр нь аливаа хүчилд уусахгүй байна гэдэг. Өөр нэг шалтаг нь сонирхсон металлыг илрүүлэх шинжилгээний багаж хэрэгсэл нь бусад элементийн «Үйлчлэл буюу саад тотгор»-оос бүрэн үр дүнг өгөхгүй байна гэдэг. Энэ асуудлыг химичид сайн мэдэх бөгөөд туршлагатай химич саад болоо д байгаа элементийг үгүй болгох аргыг мэднэ. Товчоор хэлэхэд «Турших боломжгүй» алтны эсрэг хууль ёсны, бодитой, шинжлэх ухаанч нотолгоо ямагтбайдег. Үүндмөннейтрон идэвхжүүлэлтийн шинжилгээ гэхчлэн             шинжилгээний олон арга байдаг ч турших боломжгүй металлын тухайлсан шалтгааныг мэдэрдэггүй билээ. Хөрөнгө оруулагч маань гол төлөв мэргэжлийн бус хүн байдаг учир химийн шинжилгээний талаар ойлголтгүй хэдий ч тухайн төсөл хуулиас гадуур байна гэдгийг анхаарах нь зүйтэй юм. 1980-аад оны эхээр Канадын Уул уурхай, металлург ба газрын тосны хүрээлэн «Турших боломжгүй» ордын талаарх бодит бус зүйлсийг илчилсэн өгүүлэл хэвлүүлжээ. Зохиолч нь олон тооны төслийг тохиолдол тус бүрээр шинжлэн шалгаж уламжлалт биш туршaих аргаас гарсан санаанаасаа ургуулсан тоонууд нь техникийн шаардлагад нийцэхгүй байдал буюу цаанаасаа зорилготой луйврын үр дүн болохыг тогтоожээ.
 
Аюулын дохионууд.
Зарим аюулын дохионууд тодорхой байдаг. Хэрэв хөрөөний ажиллах дуу нь хэвийн сайхан үргэлжилж байвал энэ нь хугацааны төгсгөл хүртэл найдвартай ажиллахыг хэлж буй хэрэг. Хайгуулын ажлын үед хуурамч үйлдлийн илрэл байж болох зарим сэрэмжлүүлгийг доор жагсаав. Бидний хойч үеийнхэнд ч хосгүй авьяастай луйварчин гарч ирж болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.
□   Хэрэв сорьцын шинжилгээ нь хаалттай эсвэл аналитик аргаар биш нууцлагдмал аргаар хийгдсэн бол үүнийг хэрэггүй буюу будлиангай зүйл гэж ойлгох.
□   Сорьцыг шинжлэхээс өмнө нууцлах. Удирдлага нь үүнийг хэт хамгаалан дэмжиж байвал ноцтой гэж үзэх.
□   Дээжийн дупликат буюу үлдэгдэл хэсгийг шалгуулахгүй устгасан бол
□   Сорьцыг хянуулаагүй мөртлөө хөнддөнгайн зөвлөгчөөр «баталгаажуулалт» өгсөн бол. Жишээ нь зөвлөгч сорьц үнэт металл агуулж байгаа талаар баталгаа өгөхдөө бодит агуулгыг нь дурьдаагүй байх.
□   Нөөц болон баялгийн урьдчилсан тооцоо нь газрын гадарга буюу канаваас авсан дээж дээр үндэслэсэн байх, гүний өрмийн цооногоос авсан талаар нотлох баримт байхгүй байх эсвэл тун өчүүхэн байх. Хариуцлагагүй геологчид үүнийг ингэх боломжтой гэж зөвлөх болно.
□   Нөөц болон баялгийн урьдчилсан тооцоог хийхдээ цооног хоорондын зай нь маш хол байх эсвэл цөөхөн өрөмдлөгийн цооногийн мэдээлэлд үндэслэсэн байвал үүнд бүрэн итгэж болохгүй.
□   Маш том хэмжээний орд оллоо хэрэв үүнийг үйлдвэрлэлд оруулбал тухайн металын зах зээлд үлэмж хэмжээгээр нөлөөлж зарим томоохон         үйлдвэрлэгчийг зах зээлээс шахах болно гэж таниулах.  Үүнд эргэлзэх зүйлгүй цэвэр хууран мэхлэх үйл ажиллагаа гэж ойлгох.
= Технологийн дэвшлийг бодлоготойгоор эсэргүүцэх, төслийг ашиглалтад оруулахгүй байх «хуйвалдааны» далд шивнээ. Дээрх маягийн «Хуйвалдаан»-ыг зах зээлд богино настай бизнес хийдэг хүмүүс л зориуд хийдэг. Хуйвалдааны онолууд нь хуурамч эрдэмтдийн дунд байдагзүйл.
□   Өмчийг худалдан авахаар ихээхэн хэмжээний бэлэн мөнгөөр төлбөр хийх, голчлон удирдлага өөрөө хийх, энэ нь өөр хүмүүсийн мөнгө буюу олны анхаарлыг татах зорилготой алхам.
□   Баталгаа муутай газрын эрх бүхий компанийн удирдлага өөрийнхөө газрын эзэмшилд муу анхаарал тавьж байгаа бол энэ нь ордоо нэг их үнэлэхгүй байна гэсэн үг.
 
Эцэст нь эргэлзээ гарах үед өөр бусад хүмүүсийн санаа бодлыг асуугаарай. Эдгээр бүх зүйлд үнэмшихээсээ илүү өөрийнхөө зовж олсон мөнгийг хадгалъя гэвэл уул уурхайн мэргэжлийн хүмүүс, нэр хүндтэй уул уурхайн шинжээч буюу засгийн газрын геологи болон уул уурхайн байгууллагаас зөвлөгөө авч болно. Өөрөө өөртөө эзэн болоход суралцаарай.


















14. Уул уурхайд хөрөнгө оруулах нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани