- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол дахь “АРЕВА”-тай танилцана уу
"АРЕВА Монгол” ХХК, түүний охин компани "Кожеговь” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян баг, Сайншанд сум, Сүхбаатар аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Онгон, Эрдэнэцагаан, Асгат суманд хайгуулын ажил гүйцэтгэж байна.
:
Харин нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбар болон ундны усны худаг гаргах, засварлах, соёл, урлагийн аливаа үйл ажиллагааг "АРЕВА” группээс дэмжин санхүүжүүлдэг.
:
Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян багийн малчид, орон нутгийн удирдлагын хүсэлтээр "АРЕВА” групп 170 сая төгрөгийн өртөг бүхий 7 гүний худаг гаргаж өгөхөөр болж, одоогийн байдлаар 4 худгийг орон нутагт хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
.
" АРЕВА” Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын аппарат хандивлажээ
э
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт "АРЕВА” корпорацийн сан хэвлийн хөндийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, нүдний оношлогооны кабинетын цоо шинэ тоног төхөөрөмжийг 2013 оны 11дүгээр сарын 15-ны өдөр хандивласан юм Үүгээр мэргэжлийн дурангийн хагалгаа хийх боломж анх удаа нийт аймгуудын дунд Дорноговь аймагт бий болж байгаагаараа онцлогтой үйл явдал болжээ. Ийнхүү тус аймгийн болон Говийн бүсийн ард иргэд Улаанбаатар хот руу явж, цаг үрж, зардал чирэгдэл бололгүйгээр орон нутагтаа хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон нүдний оношлогоо хийлгэх боломжтой болжээ.
:
Францын "Аксион Монголи” ТББ эмнэлгийн боловсон хүчнийг сургаж, сургалтыг санхүүжүүлсэн байна. 2014 онд уг дурангийн аппаратын ариутгалын төхөөрөмжийг "АРЕВА Монгол” ХХК хүлээлгэн өгсөнөөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг аймгийн түвшинд дурангийн хагалгаа хийх бүрэн хүчин чадалтай болсон байна.
:
"АРЕВА” корпорацийн сангаас Улаанбаатар хотын Шастины нэрэмжит Нэгдсэн 3-р эмнэлэгт дурангийн мэс заслын ийм аппаратыг "Аксион Монголи” ТББ-тай хамтран 2010 онд хандивлаж, ажилчдыг нь сургаж өгсөн билээ.
:
Зүрхний цоорхойтой хүүхдийн эмчилгээний зардлыг "АРЕВА” бүрэн даадаг
э
"АРЕВА” корпорацийн санзүрхний цоорхойтой Г.Содбилэг хүүг 2008 онд 2 настай байхад нь эмчилгээний зардлыг бүрэн дааж, Франц Улсад нэг удаагийн мэс засалд оруулж өгсөн байна. Хүү дахин өвдвөл "АРЕВА” групп өөрийн зардлаар эмчилгээнд явуулахад бэлэн гэдгээ илэрхийлээд буй. Хүү өдгөө 9 нас хүрч байаа бөгөөд эрүүл саруул өсч торниж байна.
:
Мөн "АРЕВА” групп нь 2005, 2011-2013 онуудад Улаанбаатар хот дахь өнчин хүүхдийн улсын болон хувийн асрамжийн 2 газарт дэмжлэг тусламж үзүүлж ирсэн. Үүнд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн "Өнөр бүл” төвийн хүүхдүүдийг "АРЕВА” группын төлөөлөгчид эргэдэг аж.
::
Улаанбадрах суманд малжуулах төсөл хэрэгжүүлж, түргэн тусламжийн машин бэлэглэжээ
:
Орон нутгийн иргэдийн амьжиргааг бодитой дэмжих үүднээс "Кожеговь” ХХК "Малжуулах төсөл” санаачлан 2006 оноос хэрэгжүүлж, 120 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян багийн нийт 56 малчин айл өрхийг хамруулаад байна. "80 толгой мал нэг айл өрхөд өгч төслийг эхэлсэн бол одоо төслийн хүрээнд өссөн малын тоо толгой 4400-д хүрсэн” гэж Улаанбадрах сумын засаг дарга Б. Ганзориг онцолсон.
:
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт "АРЕВА Монгол” ХХК бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин 2013 оны 11 сарын 14-нд хандивласан. Өмнөх жилүүдэд тус компани Улаанбадрах сумын эмнэлэгт эмэгтэйчүүдийн төрөхийн өмнөх амрах өрөө, сургууль, дотуур байрны тохижилт хийж өгсөн юм.
:
Мөн сумын хүүхдийн цэцэрлэгт 22 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн гадна талбай болон анги бүрт хүүхдийн тоглоом бэлэглэн тохижуулж 2013 оны 11 сард хүлээлгэж өгчээ.
:
Зүүнбаян багийн эмнэлэг, цэцэрлэг, сургуульд хандив өгдөг
.
Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн эмнэлэгт шүдний эмчилгээний кабинетын бүрэн тоног төхөөрөмж, физик эмчилгээний татлагын ор, даралтны аппарат, шарлагын аппарат зэрэг физик эмчилгээний кабинетэд хэрэгтэй цоо шинэ тоног төхөөрөмжийг "АРЕВА Монгол” ХХК 2013 онд бэлэглэжээ.
.
Зүүнбаян тосгоны дунд сургуулийн гадна талбайг тус компани мөн санхүүжүүлж, орон нутгийн компаниар тохижуулж өгсөн. Зүүнбаян багийн дунд сургууль Сайншанд сумын багуудаас дотоод тохижилт, хангамжаараа 3 жил дараалан тэргүүлсэн байна. Энэ амжилтанд нь "АРЕВА Монгол” компани үнэтэй хувь нэмэр оруулсан” гэж Зүүнбаян багийн дунд сургуулийн захирал н.Бат-Очир онцолсон. Тус багийн эмнэлэг ч 2013 онд нийт багуудын дунд мөн тохижилт, хангамжаараа тэргүүлсэн амжилт гаргажээ.
.
"Нийгмийн хариуцлагатай байгууллага ” цом, өргөмжлөл Кожеговь хүртжээ
:
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан "Номтой Дорноговь” төслийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж, цугларсан номыг Улаанбадрах сумын номын санд хандивлах арга хэмжээнд "АРЕВА Монгол” ХХК-ийн охин компани "Кожеговь” ХХК үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Нийгмийн хариуцлагатай байгууллага” цом, өргөмжлөлийг "Кожеговь” ХХК-д 2014 оны нэгдүгээр сарын 13-нд гардуулжээ.
:
Сайншанд сумын хүүхдүүдын чуулга уулзалтыг дэмжлээ
₮
"Хүүхэд бидний хөгжлийн цаг” нэртэй Дорноговь аймгийн хүүхдийн 6-р чуулган Сайншанд сумын төвд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болжээ. Энэ жил хамгийн өргөн хүрээнд боллоо гэж аймгийн удирдлагаас үнэлэгдсэн уг чуулганд Дорноговь аймгийн бүх сумдаас ирсэн 100 хүүхэд оролцжээ. Уг чуулганыг "АРЕВА Монгол” ХХК ивээн тэтгэсэн юм.
₮
"Кожеговь”-д нутгийн иргэд ажиллаж, бараа бүтээгдэхүүнээ худалддаг
₮
"АРЕВА Монгол” ХХК-ийн нийт 180 гаруй ажиллагсдын 90 гаруй хувь нь монголчууд билээ. Дорноговь аймагт хайгуулын үйл ажиллагаа явуулж буй "Кожеговь” ХХК-ий Геологийн алба, Гидрогеологийн хэлтсүүдэд Дорноговь аймгаас нийт 55 ажилтан ажилладаг. Мөн "Кожеговь” ХХК-ийн зардлаар сурч байгаа оюутан, залуучуудад үйлдвэрийн дадлагаа тус компани дээр хийх боломжийг олгодог юм.
:
"Кожеговь” ХХК-ийн орон нутгийн иргэдэд өгдөг худалдан авалтын захиалга нь тухайн газарт явуулж буй үйл ажиллагаа буюу хэрэгцээтэй нь шууд холбоотой байдаг. 2013 онд "Кожеговь” ХХК нийт 4000 дээжний хайрцаг Дорноговь аймгийн айлуудад захиалж хийлгэсэн. Үүнд орон нутгийн 10 айл өрх хамрагдаж, нийт 53 сая 525 мянган төгрөгийн үнэ бүхий хайрцаг тус компанид худалджээ. Мөн хайрцагны таг, цооногийн пайз, замын тэмдэг, дээжний уут зэргийг үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн айл өрхүүдэд захиалан хийлгэж, бүтээгдэхүүнийг нь "Кожеговь” компани худалдан авдаг. Газар шорооны ажил, машины түрээсийн үйлчилгээ зэргийг орон нутгийн байгууллага, хувь хүмүүсийн оролцоотойгоор гүйцэтгүүлж, төлбөр тооцоог нь "Кожеговь” ХХК тухай бүр төлдөг. 2014 онд болон цаашид ч олон бараа, үйлчилгээг орон нутгаас худалдан авна.
:
Дорноговьд "Кожеговь” заг тарьж байна
:
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр говийн бүх нутагт ургадаг өвөрмөц ховор төрлийн ургамал болох заг модыг үржүүлэн ургуулах төслийг "АРЕВА Монгол” ХХК санаачилжээ. Тус компани орон нутгийн компанид захиалан 5000 гаруй заг модны суулгацыг худалдан авч, Улаанбадрах сумын иргэдэд суулгацыг нь үнэгүй тарааж, тарих аргыг нь зааж өгсөн. Үүний үр дүнд 2500 заг модны суулгац соёолж ургасныг тус компани иргэдээс буцаан худалдан авч, тус суманд суулгахаар болоод байна. "АРЕВА Монгол” ХХК, "Кожеговь” ХХК нь заг модыг хамгаалах төсөлд нийт 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2013 онд хийгээд байна.
:
Олон улсын тэмцээнд оролцох, концертоо гадаадад тавихад "АРЕВА” ивээн тэтгэж байна
:
Ази-Номхон далайн телевизүүдийн холбоо (АНДТХ)-ноос зохион байгуулсан "Олон улсын имиж фестивал” Японы Токио хотод 2013 оны 11-р сарын 20-нд болж, Монгол залуучуудын баг "Visual Master Award” шагнал хүртсэн юм.Улаанбаатар хот дахь Арена их сургуулийн оюутан Б.Шижир, С.Батжин, Г.Буман-Эрдэнэ нарын энэхүү баг МҮОНТ-ээс зарласан уралдаанд шалгарч, уг фестивалд тэдний оролцох зардлыг нь "АРЕВА Монгол” ХХК даажээ.
.
Уг фестивал нь АНДТХ-ны Дижиста Өсвөр үеийнхэн төслийн үр дүн бөгөөд Японы NHК телевиз дээр болжээ. Уран сэтгэмжтэй дижитал медиа бүтээхэд залуучуудад урам хайрлах зорилготой уг төсөлд Бруней, Вьетнам, Монгол, Малайз, Тайланд, Японы 6 баг өрсөлдөж, 3 шагнал хүртээсний нэгийг ийнхүү Монголын оюунлаг залуучуудын баг бүтээлээрээ хүртсэн юм.
.
Өмнө нь Дуурь бүжгийн эрдмийн театрын хоёр уран бүтээлч Францын Лион хотын Дуурийн театрт 2010 онд концерт тавихад АРЕВА мөн ивээн тэтгэжээ.
Хүсэлтэн дээр нь үндэслэн "АРЕВА Монгол” ХХК нь монгол залуучуудыг олон улсад өрсөлдөх бололцоогор хангаж, дэмждэг бөгөөд "Монголын төлөө” шагнал хүртэж байжээ.
Эх сурвалж: http://shuud.mn/?p=337158
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||