- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар унав
Уул уурхайгаас хамааралтай Монголын эдийн засгийн гол үзүүлэлтүүд уналттай гарсан хэвээр байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшлогдох тусам түүнийг дагаж орж ирэх санхүүжилт ч зогсонги байдалтай, энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна хэмээн эдийн засагчид ярих болсон. Тэгвэл Монголбанкнаас гаргасан мэдээгээр хэдийгээр Монгол Улсын урсгал дансны алдагдал багассан ч гэлээ эдийн засагт хамгийн чухал үзүүлэлт болох гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурсан нь улс төрийн тогтворгүй байдал, гадаадын хөрөнгө оруулагчдын үргээх бодлого, хандлагын илэрхийлэл юм. Гадаадын хөрөнгө оруулагчидтай итгэлцлийг бий болгохын тулд Засгийн газар бүх л арга хэмжээгээ авч ажиллаж байгаа ч 2012 онд МАН-ын Засгийн эрхийг барьж байх үедээ батлуулсан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн уршиг одоо ч үргэлжилж байна хэмээн халаглах хүмүүс ч цөөнгүй. Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлээс Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бидний анхаарлыг хамгийн их татдаг. Тавдугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 64 хувиар буурсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ зургадугаар сард ч сайжирсангүй. Учир нь энэ оны эхний хагас жилийн байдлаар энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 70 хувиар буюу 873.2 сая ам.доллараар эрс буурч, ердөө 380.3 сая ам.долларт хүрээд байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээлтийн байдалд багагүй уясан хайгуулын тусгай зөвшөөрлийн хоригийг УИХ-ын хаврын чуулганаар цуцалсан ч үр дүн нь гарах болоогүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Учир нь найр, наадам давхцсан долдугаар сард уг хуулийг баталснаар ирэх хавраас л энэ хуулийн үр дүн бага зэрэг мэдрэгдэж эхлэх болов уу гэсэн хүлээлт бий. Монголын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан геологи хайгуулын ажил урин дулааны цагт явагддаг болохоор үр дүн нь өнөө маргаашдаа мэдрэгдэхгүй гэдэг нь ойлгомжтой.
Нөгөө талаар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай Монголын төр засаг хэл амаа хэрхэн ололцохыг гадаадын хөрөнгө оруулагчид ажиглаж байна. Дэлхийн уул уурхайн салбарт томдоо ордог Рио-Тинтотой монголчууд хэрхэн найрсаг харилцаа үүсгэж, хамтран ажиллаж чадахаас гадаадын шууд хөрөнгө оруулалт ч хамаарахаар болчихоод байна. Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал шийдэгдчихвэл эдийн засаг багагүй хэмжээний доллар орж ирнэ гэсэн тооцоо байсан. Харамсалтай нь дэлхийн санхүүгийн хямрал, мөн монголчуудын тогтворгүй араншин зэргээс шалтгаалан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсонги хэвээр байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудал зөвхөн хөрөнгө оруулагчдаас шалтгаалж байгааг дуулгасан. Эндээс харахад Оюутолгойн хөрөнгө оруулагчид одоо ч хүлээлттэй хэвээр байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 70 хувиар унагах, энэ нь эдийн засагт багагүй дарамт болж буйг эдийн засагчид ч сануулсаар .
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||