- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ӨНДӨР-УЛААНЫ УРАН ТОМЧУУДЫН ХАРААНД ХЭВЭЭРЭЭ БАЙНА
-Ураны энэ орд "Нуклер Энержи Монголиа" гэх компанийн мэдэлд байсан-
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт ураны хайгуул явуулсан тухай мэдээлэл өмнө нь хэвлэлээр гарч байсан.
Сүмогийн
их аварга Д.Дагвадорж онгоц хөлөглөн хайгуулын ажлаар явахдаа
эсэргүүцсэн нутгийн ард иргэдийг "Та нарт хамаагүй, дуугүй байж бай"
хэмээн айлган сүрдүүлсэн тухай ч нэг биш удаа гарсан. Өндөр-Улаанд
хийсэн ураны хайгуул их аваргатай холбоотой, холбоогүй аль нь болох
албан ёсны мэдээлэл байхгүй ч онгоц хөлөглөн ураны хайгуулын талбайд
бууж, мордож байсан болохоор сумын ард иргэд холбож харддаг юм билээ.
Тиймээс ч нутгийн иргэд хоёр жил гаруйн өмнө Улаанбаатарт ирж орон нутагт нь ураны хайгуул хийж буй хэмээн Д.Дагвадорж аваргыг нэр дурьдан, үүнийг хүчтэй эсэргүүцсэний үр дүнд хайгуулын хоёр ч тусгай зөвшөөрөл байсныг хүчингүй болгуулсан юм байна. Хэдий тийм ч Өндөр-Улааны ураны ордоос томчуудын сонирхол холдоогүй бололтой. Сүүлийн үед Архангай аймгийн зарим сумын нутгаар уран хайсан хүмүүс яваад байгаа сургийг нутгийн иргэд авчээ. Нутгийн нэг иргэн манай сонинд энэ тухай мэдээлсэн юм. Энэ талаар Өндөр-Улаан сумын удирдлагатай утсаар холбогдож тодруулахад "Уг нь хайгуулын үйл ажиллагаа зогсч, хайгуул хийж байсан газрыг тусгай хамгаалалтад авлаа гэсэн бичиг нь бидэнд ирсэн. Хайгуулаа хийгээд дууссан байх гэж ойлгосон. Дуусдаггүй юмаа гэхэд 90 хувьдаа орсон байсан байх. Бурэн тогтоож чадсан юм уу, үгүй юм үү бүү мэд. Албан ёсоор бүрэн тогтоолоо гэсэн бичиг ирээгүй. Нөөцийг мэдээж бидэнд ил хэлэхгүй байх. Хайгуулын үйл ажиллагаа Д.Дагвадоржтой холбоотой эсэхийг мэдэхгүй. Хайгуулын талбайд байсан өрмийн машин зэрэг тоног төхөөрөмжөө аваад явсан. Одоо кемп нь л байдаг. Манай сумынхан аймаг, Засгийн газар, УИХ гээд бүх л газар бичиг өгч хүчтэй эсэргүүцэж байгаа. Сүүлийн үед зөвшөөрөл авах гэсэн хүмүүс яваад байгаа тухай сураг байсан" хэмээн ярилаа.
Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалант гэсэн гурван сумын нутаг, тэр дундаа Өндөр-Улаан сумын нутагт хайгуулын талбайн дийлэнх нь хамаардаг гэсэн судалгаа байдаг аж.
Ураны хайгуултай холбоотой асуудал сөхөгдөх бүрт цаад эзнээр нь ёс юм шиг л манай төр засгийн өндөр албан тушаалтнууд баячуудын нэр гардаг.
Өндөр-Улаанд
уран хайсан хүмүүс ч бас л томчууд. Наана нь их аварга Д.Дагвадоржийн
нэр яригддаг боловч цаад эзэн нь Ерөнхий сайд асан С.Батболдыг гэх
мэдээлэл бий. Юу ч гэсэн Өндөр-Улаан суман дахь ураны хайгуулын орд
"Нуклер Энержи Монголиа" гэх компанийн мэдэлд байсан юм билээ. Энэ
компанийн албан ёсны захирал А.Эрдэнэбат гэгч нэг хэсэг Ерөнхий сайд
асан С.Батболдтой нэлээд сүжирсэн, бизнес уулзалтуудад нь ахлах
зөвлөхийн хувиар оролцож байсан нэгэн. Түүнийг их аварга Д.Дагвадоржоор
зуучлуулан япончуудаас их хэмжээний мөнгө салгаж, тэр мөнгөөрөө ураны
хайгуул хийлгэсэн гэсэн яриа байдаг. Олны дунд тарсан энэ яриагаар бол
Өндөр-Улааны ураны ордын ард нэр бүхий, нөлөө бүхий томчууд байсан, одоо
ч байсаар байгаа бололтой.
"Нуклер Энержи Монголиа" компани нь Өндөр-Улаан сумын төвөөс хойш 40 км-т оршдог Далтын овоо, Асар уулыг хамруулан Чулуутын районд ураны хайгуул хийснээс гадна Баяр, Сул, Даагийн гол хэмээх нутгуудад ураны эрэл хайгуул хийж байсан. Энэхүү ажлаа дэлхийд нэр хүндтэй Австралийн компаниар хийлгэж их ч мөнгө зарсан гэдэг. Хайгуул хийж байсан энэ компанийн геологичийн ярьснаар бол хайгуулын үр дүнд хэсэг хэсэг газар бага бага уран илэрсэн юм билээ.
Энэ ажлаа одоо үргэлжлүүлж байна уу, үгүй юу гэдэг нь харин бүрхэг юм.
Сонгууль
дөхөж мөнгө хэрэг болсон уу, эсвэл хүмүүс мартсан гэЖ бодоод дахин гарч
ирэх гэж байна уу, юутай ч арын сайхан Архангай нутагт уран хайж
доншуучилсан хүмүүсийн сураг сонсогдоод эхэллээ. Өмнө нь хайгуул хийсэн ч
үр дүнг нь үзэж чадаагүй хумүүс дахин эргэлдээд эхлэв үү, өөр хүмүүс
шинээр гараад ирэв үү гэдэг нь мөн л оньсого байна.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ /ӨДРИЙН ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||