Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын ойг үрслүүлж, үржүүлсэн хүн

Монголын ойг үрслүүлж, үржүүлсэн хүн

Энэ удаагийн "Амьдралын тойрог”-ийн гол баатар БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч. Наадмын өмнөхөн тэрээр Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.  Шинэхэн гавьяатын ажил амьдралын гараа, амжилт бүтээлийн  сонин сайхнаас сонсохоор тэднийхийг зорилоо. Хүмүүсийн нэрлэж заншснаар Модны хоёрт гавьяатынх байна.  Гэрийн эзэн, эзэгтэй хоёр зуслан дээрээ амарч байгаад биднийг ирэхийг угтаж”хотын” гэртээ иржээ.  Гэрийн эзэгтэй цай хоол төхөөрч, гэрийн эзэн бидэнтэй ярилцахаар бэлтгэн суулаа.  Тэднийх энэ байранд нүүж ирээд гурван жил болжээ.  Гэр бүлийнхээ зургийг хоймортоо залж мөн олон орны төрийн далбаа байрлуулсан нь ихэд сонин байлаа. Би ч шууд "Та далбаа цуглуулдаг юм уу” гээд асуучихав.  "Тийм” гэнэ. Одоогоор 70 гаруй орны төрийн далбаа бий аж.  Ц.Банзрагч гуай "Хийморь, сүр жавхлантай” гэсэн бэлгэдлийг нь бодож очсон орон бүхнээсээ тө­рийн далбааг нь дурсгал болгон худалдаж авдаг гэнэ.

 Ц.Банзрагчийн гэр бүлд энэ жил сайхан үйл явдал өрнүүн байна. Тэрээр  "Үнэхээр сайхан  зун болж байна. Хүүгийнхээ хуримыг хийлээ. Дараахан нь Байгаль орчны гавьяат ажилтан гэсэн алдрыг зүүлээ.  Олон жил төрд үнэнч явсны минь ач буян юм даа” хэмээнэ.  Түүнийг гавьяат болоход салбарынхан нь  хүлээн авалт зохион байгуулж, яамаараа хөл хөөрцөг болжээ.  Арга ч үгүй юм. Ой модны салбарын гуравхан гавьяатын нэг нь тэр болж байна.  "Хамт олныхоо хайр ивээлийг хүртэнэ гэдэг сайхан юм. Надад маш олон хүн баяр хүргэсэн. Гар утас маань хэдэн өдөр л хангиналаа” хэмээнэ.  Тэр дундаас нэлээд өвөрмөц байдлаар баяр хүргэсэн хүн ч бий гэдгийг дурсаж байлаа. Тэр нь Хан хэнтийн Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад ажээ.   "Банзаа ахдаа баяр хүргэе. Хүн бүхэн л шилтэй идээ бэлэглэж байгаа байлгүй. Харин би өөр идээ бэлэглэнэ ээ” гээд жинхэнэ буриад аргаар барьсан талх,  цөцгийн тос хоёр өгсөн аж.   Тэр нь гавьяатад их өвөрмөц санагджээ.  Тэгээд "Ухаантай хүний хүүхэд ухаантай л байна даа” гэж бодсон гэнэ. Учир нь Б.Хашмаргад дарга Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хүү билээ.

"Амьдралын тойрог”-ийн маань гол баатар гавьяатын тэмдгээрээ гангаран наадамлаад маргааш нь л нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Хөвсгөл аймгийн Галт сумын 90 жилийн ойд оролцоод ирж.  Энэ бол түүний төрсөн нутаг. Манай орны ой модны гуравны нэгийг бүхлээр нь эзэлдэг сайхан ну­таг.  Тэрээр эртнээс "Нутгийнхаа 90 жилд явж чадахгүй нь дээ” хэмээн бодож байсан ч гавьяатын тэмдэг зүүж сэтгэл нь хөдлөөд эхнэр, бага охиноо хоёроо да­гуулан унасан газар угаасан усандаа хүндэтгэл үзүүлжээ. Нутгийн зөвлөлийнхөн нь ч  гавьяат болсон гэдгийг сонсоод 90 жилийн ойдоо заавал оролцохыг хүсчээ.  Тэгээд л гавьяат маань нутагтаа очиж, нутгийн зон олноо баярлуулан, хайр ивээлд нь умбаж яваад ирсэн гэлээ.  Түүний гэргий Бадамханд ч энэ нутгийн охин.  Тэдний эцэг эх  нь Идэрийн голын хоёр захад нутагладаг малчин улс байж.  Ц.Банзрагч аравдугаар ангиа төгсөөд ОХУ-д ойн инженерийн ангид суралцах болжээ. Аав нь Ц.Банзрагч хүүдээ "Би автомашины инженер гэвэл ойлгоно.  Харин энэ ойд ямар инженер хэрэг болдог билээ” гэж байжээ.  Тэрээр "Аав минь бага боловсролтой, хөдөөний хүн учраас анхандаа миний мэргэжлийн учрыг сайн ойлгохгүй байсан. Би энэ их ойг арчилж хамгаалдаг хүн болох юм аа гэхэд ойлгоод явуулж билээ " хэмээв. Тэрээр ОХУ-д энэхүү мэргэжлээ эзэмшээд 1981 онд эх орондоо ирсэн байна. Аав нь маш их баярлаж хүүдээ нэг зүйлийг захиж хэлсэн нь одоо ч түүний сэтгэлд тодхон байгаа нь илт.  "Хоёр хүн урд  урдаасаа яваад байвал уулзахгүй ч гэсэн ойрхон зөрдөг юм. Харин хоёр тийшээ явбал цаг хугацаа өнгөрөх тусам зай нь улам л холдоод байдаг юм шүү. Миний хүү хүн бүхэнтэй ойр, эвсэг яваарай”  гэж. Аавынх нь хэлсэн энэ л үг одоо ч түүний амьдралын алтан дүрэм хэвээрээ.

Тэрээр ОХУ-д суралцаж ирээд уг нь Хөвсгөл нутагтаа ажиллах хүсэлтэй байжээ. Гэсэн ч тухайн үеийн боловсон хүчний бодлогоор  Хотын ойн аж ахуйд ойжуулагчаар томилогдсон байна. Түүний анхны ажил Туул голын сав газрын модны нэр төрлийг нэмэгдүүлэх байв.  Чацаргана тэнд ургадагүй болохоор одоогийн Баянзүрхийн товчооны наахна чацаргана тарьжээ. Одоо ч түүний тарьсан модод сайхан ургасан хэвээрээ гэсэн. Ингэж ажлын гараагаа эхлэж, түүнээс хойш ой модны салбартаа тасралтгүй 33 жил зүтгэжээ. Одоо түүнийг энэ салбарт танихгүй мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй. Анхны хүлэмж, усалгааны системийг ойн аж ахуйн ангиудад нэвтрүүлж, шинэ санаачлага гаргалаа хэмээн магтагдаж явсан түүх ч  бий.  Тэрээр "Анхны хүлэмж их нүсэр болсон. Хүлэмж дотор трактор хүртэл орж газраа хагалах, үрээ цацах зориулалттай хийж байлаа. Тэгэхээр хүлэмжийг маш өндөр, том хийж байсан юм.  Бүх л ойн ангиуд тэр туршлагыг хуваалцсан байдаг” хэмээнэ.  Түүний сөхсөн түүхээс ажиглаад байхад  Ой модны аж ахуйн яам,  Ойн агнуурын удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, УИХ-ын Тамгын газар, Байгаль орчин ногоон хөгжлийн яам гээд л дандаа төрийн ажил хийж иржээ.  Тэрээр "Тухайн үед улсын бодлоготой ойрхон  байна гэдэг хамгийн том давуу тал байсан юм. Ямар нэгэн технологи нэвтрүүлье гэхэд асуудал, саад бэрхшээл бага байлаа.  Хувийн хэвшилд орчихоод ийм юм хийе гэж хичнээн орилоод нэмэргүй шүү дээ” хэмээнэ.  Түүнээс "Та олон жил төрд зүтгэжээ. Ер нь жаахан ч гэсэн завсарлага авч, бизнес хийх ч юм уу, ганцаарчилсан судал­гаа­ны ажил хийе гэж бодож байсангүй юу” гэ­хэд "Энэ ажлаас гурван жил завсарлаж байсан. Энэ хугацаанд  Биоэкологийн хүрээлэнд ажиллаж , шинэс модны үрийн физик шинж чана­рыг нь судалсан юм. Мөн тэнд байхдаа амралтаараа Дорнодоор дамжиж Хайлаарт очиж хар модны үр зарж үзлээ.  Олигтой ч юм болоогүй. Бизнес гэдэг зүйл надад ер тохирохгүй юм гэдгийг тэр үед ухаарсан даа” хэмээв.  Ц.Банзрагчийн төрийн ажлаас жаахан ч гэсэн хөндийрсөн он жилүүд энэ байлаа. Түүнээс хойш бизнес, хувийн хэвшил надад угаас тохирохгүй гэдгийг ойлгосон доо ч тэр үү, төрийн албанд өдийг хүртэл үнэнч зүтгэж буй юм. 

Түүний гэргий Бадамханд.  Санхүүгийн мэргэжилтэй.  Нөхрөөсөө гурван насаар дүү ажээ. Стандарчлал хэмжилзүйн газарт ажиллаж байгаад энэ жил тэтгэвэрт гарсан гэнэ. Уг нь тэтгэвэрт гарах хүсэлгүй байсан ч нөхөр нь "Миний хань одоо амар. Ер нь цаг нь ирсэн болохоор гарах л хэрэгтэй. Залуу үедээ боломж олго” гэсэн болохоор ханийнхаа үгэнд оржээ. 

Ц.Банзрагч ОХУ-д суралцаж байхдаа зуныхаа амралтаар ирээд явахдаа нутгийнхаа бүсгүйд "За баяртай. Онц сураад ахынхаа араас яваад очоорой” гэсэн гэдэг. Энэ нь одоо бодоод байхад зүгээр ч нэг хэлсэн үг биш байсан юм” хэмээн гэр бүлийн хоёр дурсан ярих дуртай. Бүсгүй араас нь очиж чадаагүй ч гэлээ тэд сэтгэлийн сэжмээрээ аль хэдийнэ холбоотой болсон байсан гэдэг.  Бадамханд "Сайхан  ханийг бурханаас заяадаг гэдэг үнэн үг шүү.  Хүн бүхэн надад, чи сайхан ханьтай шүү. Хайрлаж яваарай  гэдэг байсан. Би ч ханийнхаа хүчинд сайхан л амьдарч ирлээ” хэмээн өгүүлж байв.  Мөн "Ямар ч нөхцөлд хүнд муу муухай үг хэлж, өс санах хэрэггүй. Тэгж байсан хүмүүсийг хожиж байна гэж бид ер хардаггүй.  Амьддаа бие биеэ л хайрлах хэрэгтэй юм билээ ” хэмээнэ. Энэ бол тэдний амьдралаас авсан бас нэгэн ухаарал ажээ. Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь ЭМШУИС-ийг төгссөн.  Харин хүү нь аавынхаа мэргэжлийг эзэмшсэн байна. Одоо Казакстан-Монгол-Германы хамтарсан судалгаагаар Казакстан улсад ажиллаж байгаа юм. Харин бага охин нь одоо аравдугаар ангид суралцаж байна.

Тэднийх бага охиноо багаас нь орос сургуульд сургажээ. Сая аавынхаа нутгийн 90 жилийн ойд хамт яваад ирсэн охин нь "Монгол маань ямар сайхан байгальтай юм бэ. Би монгол дээлтэй болмоор байна” хэмээн сайхан сэтгэгдэлтэй болоод ирсэнд ээж аав хоёр нь тун ч баяртай сууна. Мөн ганц ч монгол дуу мэддэггүй охин нь "Халуун элгэн нутаг”-ийг л сурмаар байна хэмээн мэрийж байгаа гэсэн.  Эх оронч сэтгэлтэй болж байгаа нь ээж аав хоёрт нь ихэд таалагдаж байгаа бололтой.  Ц.Банзрагч "Ер нь одоогийн хүүхдүүдийн сэтгэхүй үнэхээр өөр болжээ. Бидний үед бол юу ч мэддэггүй байлаа. Одоо манай охин ер нь бизнесмэн болох хэрэгтэй. Тэгж байж сайхан амьдарна гэдэг болсон байна лээ” хэмээнэ.  Ийнхүү тэд үргэлжлүүлэн биологийн мэргэжилтэй хөөрхөн бэртэй болсон тухайгаа, ээж нь хүүгийнх нь хуримаар ирээд С.Оюун сайдад үнсүүлээд маш их баяртай буцсан тухай хуучилсан.  Мөн энэ жил Монгол Улс Ой модны салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ салбарыг "үрслүүлж үржүүлж буй” эрхэм маань салбарынхандаа мэнд хүргэснийг уламжилъя.  "Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин” хэмээх дуу бий.  Ц.Банзрагчийн гэр бүл яг л энэ дуу шиг амьдарч буй мэт сэтгэгдэл төрснийг нуух юун.  Дарга гээд гэдийж суусангүй, байгаа бүхнээрээ дайлж цайлан, илэн далангүй ярилцан нэгэн өдрийг өнгөрөөлөө.


Т.БАТСАЙХАН
ЗУУНЫ МЭДЭЭ
Монголын ойг үрслүүлж, үржүүлсэн хүн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани