- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хэн хэндээ ашигтай түншүүд гэдгээ нотолсон айлчлал
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр за зүй бололцсон том шийдэл бол Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр. Хэлэлцээрийн үндсэн зарчмыг тохиролцож чадсан нь айлчлалын онцолж хэлэх өгөөж байлаа. Дэлхийн 200 гаруй улстай худалдаа хийдэг Японы хувьд ердөө 15 улстай ийм хэлэлцээр байгуулсны нэг нь манайх. Өөрөөр хэлбэл тэдний онцолсон 15 дахь орон нь Монгол болж байна. Хэлэлцээрийг англиас монгол хэл рүү хөрвүүлж УИХ-аар соёрхон батлуулах ажил бий. Удахгүй хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэж албаныхан хэлж байв.
Хэлэлцээрийн үр дүнг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг "Япон, Монголын улс төр, дипломат харилцаа өндөр түвшинд хүрсэн ч бизнес, эдийн засаг, худалдааны харилцаа төдийлөн тийм сайн түвшинд хүрээгүй. Тэгвэл энэ салбарт хоёр орны харилцааг өндөр түвшинд аваачих хэлэлцээрийг хийхээр боллоо. Монголчуудын сайн мэддэг сумогоор бол бид Журёо зиндаанаас хамгийн дээд буюу Макүчи зиндаанд барилдахаар болжбайна. Энэ хэлэлцээрийг хийсэн тохиолдолд манай бүх салбарыг хамарна. Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд Японы зах зээлд гарна. Японы техник, технологи, ноухау цөм Монголд нэвтрэх боломж нь нээгдэнэ. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь зөвхөн худалдааны хувьд үйлчлэх гэрээ биш Японы санхүүгийн хөрөнгө оруулалт манай зах зээлд нэвтрэх үүдийг нээж өгнө. Дүгнээд хэлэхэд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн баталгааны үндсийг энэ хэлэлцээр бий болгоно" гэж зүгээр ч нэг тодорхойлоогүй. Байгалийн гаралтай гоо сайхны болон хүнсний бага сага бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргаж байгаа монголчууд тун удахгүй дэлхийн стандартад нийцсэн олон бүтээгдэхүүнийг арлынханд экспортлох боломж нээгдээд байна. Монголоос гаргаж буй бүтээгдэхүүн зуун хувь гаалийн татвараас чөлөөлөгдөх тохиролцоог хоёр тал өндөр түвшиндээ баталгаажуулсан юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бидэнд ийм боломж олгоно гэсэн үг. Эргээд Японы бүтээгдэхүүн ч наашаа орж ирэхдээ гаалийн татвараас чөлөөлөгдөх тохиролцоо өндөр түвшинд хийгдээд байна. Японоос орж ирдэг бүтээгдэхүүний дийлэнх нь автомашин. Экологид сөрөг нөлөөтэй гэдэг үүднээс гаалийн хөнгөлөлтийн тухайд хуучин, шинэ машины ялгаа бий. Стандарт хангасан мах үйлдвэрлэдэг болчихвол Япон руу мах экспортлохдоо татварын хөнгөлөлт эдэлдэг Австралитай адилхан боломж бидэнд нээгдчихсэн. Нарийн ширийн заалтуудыг нь энэ мэтээр тоочвол багагүй зүйл жагсаах хэрэг гарах учраас ингэсгээд орхиё.
Хөрөнгөө оруулах эсэхээ шийдээгүй байсан хөрөнгө оруулагчдад эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр том итгэл төрүүлсэн нь айлчлалаас анзаарагдаж байв. "Энэ хэлэлцээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх том хөшүүрэг болно" гэж эдийн засагчид үзэж байна. Ц.Элбэгдорж, Ш.Абэ хоёрын харилцан толгой дохисон энэ хэлэлцээр дэлхийд үнэлэмжээ алдчихаад буй Монголд нэмэх оноо авчирна гэдгийг шинжээчид онцолж буй. Цаашлуулж яривал Монголын эдийн засаг өсөх нь гэсэн эерэг дохио дэлхий дахинд Японоор дамжин очно гэсэн үг. Дэлхийд "Японтой түншлэлийн хэлэлцээ байгуулж чадсан бол бусад улстай хэлэлцээр байгуулахад хялбар" гэсэн жишиг байдаг гэхээр айлчлал хэр өгөөжтэй болсныг ухаж ядах юмгүй. Ганцхан Японы төдийгүй гадны хөрөнгө оруулалт нэмэгдэх гарц нээгдчихсэн гэж ойлгож болно.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг арлын оронд айлчлахдаа Японы томоохон корпорацийн төлөөлөгчидтэй өглөөний цай ууж, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой бизнесмэнүүдтэй тусгай уулзалт зохион байгуулж байсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр Монгол, Японы бизнес форум болсон юм. Энэ давхцлыг эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх өндөр сонирхол хоёр талд байгаагийн нотолгоо гэж харж болох юм. Форум Японд болон дэлхийд нэр цуутай 1600 гаруй компанийг гишүүнчлэлдээ багтаасан, арлын оронд нөлөөгөөрөө хүчтэйд тооцогддог Кейданрэн байгууллага дээр болсон нь ч тохиолдлын хэрэг биш байв. Японоос 180, Монголоос 130 бизнес эрхлэгч оролцсон энэ хурлын үеэр Монголын тал эдийн засгийн бүх л салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Тэр дундаа уул уурхайн салбарт Японы технологийг нэвтрүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхуүн үйлдвэрлэх өндөр сонирхолтой байгаагаа форумын индрээс зарласан юм, Төмөрлөг гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах, зэс хайлуулах, газрын ховор элемент илрүүлэхэд хамтран ажиллая гэсэн тодорхой саналууд тавьсан юм.
Японы бизнесмэнүүд ч дэд бүтэц, ашигт малтмалын салбарт дэмжлэг үзүүлэх хүсэлтэй гэцгээсэн юм. Гэхдээ Оюу толгой, Таван толгой, тавдугаар цахилгаан станц, төмөр зам зэрэг бодитой ром төсөлд оролцоно гэх сонирхлоо нуусангүй. Том төслүүдэд хөрөнгө босгох тал дээр Япон итгэлтэй, сайн, боломжийн хамтрагч гэдгийг ч манайхан онцолж байв.
Хөрөнгө оруулахын тулд хууль, эрх зүйн орчноо тогтвортой байлгах хэрэгтэй гэсэн утгатай үгийг бараг бизнесмэн бүр хэлж байв. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн "Бид өөрсдөө хөгжчих юм шиг санаж явсан үе бий. Тиймээс Засгийн газар алдаагаа ухамсарласан" гэсэн үг тэдэнд эерэг сэдэл төрүүлсэн нь форумын уур амьсгалаас тодорхой байлаа. Хөрөнгө оруулалтын бүртгэлийн асуудлыг хүнд сурталгүй болгосон. Монголд гаднаас хөрөнгө оруулалт хийх бүх процессийг хариуцах "Инвес Монголиа" агентлаг байгуулсан, стратегийн ордуудын тоог нэмэхгүй байх зарчим барьж эхэлсэн, сүүлийн жилүүдэд зогсоод байсан хайгуулын лицензийг олгох ажлыг эхлүүлсэн, томоохон төслүүд хөрөнгө оруулагчаа хүлээж байгаа гэх чихэнд чимэгтэй мэдээллийг засгийн зүгээс өгч байв. Монголын талаас хамтарч бүтээе, зах зээлд гаръя гэсэн санаачлагаар оролцсон форум ийм өнгөтэй болж өндөрлөсөн юм.
Монголын хоёр ч банк Токиод төлөөлөгчийн газраа нээсэн, МСS групп Японы Мицүбиши Хитачи компанитай нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурсан гэх бодитой үр дүнтэй айлчлал хоёр улсын эдийн засгийн харилцаа шинэ түвщинд хүрснийг нотолж чадлаа.
Ц.БААСАНСҮРЭН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||