- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
13, Тооны утганд мэдрэмжтэй хандах нь
Санхүүгийн тайланг ойлгох нь:
Компанийн
жил, улирлын тайлангийн ард байх үргэлжилсэн тоон баганууд сонирхол
татахгүй байж болох ч компанийн үйл ажиллагаанд санаа зовж байдаг
хөрөнгө оруулагчдад ач тустай билээ. Өнгөрсөн хугацааны ашиг, компанийн
өнөөгийн санхүүгийн байдлыг судалснаар хөрөнгө оруулагч тухайн компанийн
хувьцаа эргээд ашгаа өгж чадах эсэхийг шийднэ. Сайн мэдээлэлтэй хувьцаа
эзэмшигч ялангуяа эрсдэл ихтэй жижиг компанийн хувьд илүү аюулгүй
байна. Жил болон улирлын тайлангууд нь санхүүгийн үйл ажиллагааны
өнгөрсөн хугацааны албан ёсны бүртгэл юм Эдгээр тайлан нь нийтээр хүлээн
зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн станлартад нийцэх алба байхгүй ч
эдгээр мэдээлэл нь үндэсний болон орон нутгийн үнэт цаасны хууль
тогтоомж, аж ахуйн дүрэм журамд заагдсан мэдээлэл байх ёстой. Нэмж
хэлэхэд, хувьцаа эзэмшигчид эдгээр мэдээллийг тогтоосон хугацааны дотор
хүлээн авах ёстой. Жил бүрийн тайланд захирлуудын нэрс, хувьцаа худалдан
авах төлөвлөгөө, компанийн дангаар буюу хэсэгчлэн эзэмшиж буй өөр бусад
аж ахуйн нэгж дэх хөрөнгө оруулалтын жагсаалт, урт хугацааны өр
төлбөрийн жагсаалт, шүүхээр шийдвэрлэгдсэн компанийн хэргийн талаарх
зэрэг мэдээлэл багтана.Тайлан баланс.
Тайлан
баланс нь тодорхой хугацаан дахь буюу гол төлөв компанийн санхүүгийн
жилийн эцсийн хугацааны санхүүгийн зураглал юм. Үүнд корпорацийн
хөрөнгө, өр төлбөр, хувьцаа эзэмшигчдийн өмч багтана. Тайлан балансын
нэг талд компанийн эзэмшдэг буюу эзэмшиж байгаа ямар нэг өмч хөрөнгө
байна. Үүнд бэлэн мөнгө, богино хугацаат үнэт цаас, авлагын данс, бараа
материал, урьдчилан төлөгдсөн татвар зэрэг эргэлтийн хөрөнгө мөн барилга
байгууламж, машин үйлдвэр, тоног төхөөрөмж гэх мэт үндсэн хөрөнгө орно,Үндсэн
хөрөнгийг зарим тохиолдолд «хөрөнгө, үйлдвэр, тоног төхөөрөмж» гэж
нэрлэдгийг анхаарна уу. Эдгээр үндсэн хөрөнгийг үнэлэх энгийн арга бол
зардлаас тайлан балансын хугацааны хуримтлагдсан элэгдлийг хасах явдал
юм.
Тайлан балансын нөгөө талд өр төлбөр,
хувьцаа эзэмшигчдийн өмч буюу ашиг сонирхлыг илэрхийлэгч компанийн цэвэр
үнэ цэнэ байна. Өр төлбөр гэж компанийн бусдын өмнө хүлээсэн үүрэг буюу
илүү тодорхой хэлбэл ирэх жил ба бусад хугацаанд төлөх бүх өрийг хэлнэ.
Үүнд өглөгийн данс, орлогын албан татварын өглөг, тухайн жилд төлж
дуусгах урт хугацааны өр төлбөрийн хэмжээ болон санхүүгийн тайлангийн
хугацаанаас нэг жил буюу түүнээс дээш хугацаатай урт хугацаат болон
богино хугацаанд төлөх ёстой өр төлбөр зэрэг багтана. Урт хугацааны өр
төлбөрт зөвхөн урт хугацаат өр биш бас хугацаа хойшилсон орлогын албан
татвар орно. Энэ нь засгийн газраас заасан тодорхой хэмжээний хасалтын
дүнд хугацаа хойшилсон хэзээ нэг цагт эргэн төлөгдөх өр төлбөр юм.
Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө гэдэгт тухайн компанид оруулсан хувьцаа
эзэмшигчдийн нийт хөрөнгийн хүү билээ. Тайлан балансад өр төлбөрийг
хөрөнгөөс хасаад гарсан дүн нь хувьцаа эзэмшигчдийн компани дахь эзэмшил
буюу өмч болно. Энэ тохиолдолд хөрөнгө нь өр төлбөр дээр хувьцаа
эзэмшигчдийн өмчийг нэмсэн дүнтэй ямагт тэнцүү байна.
Хууль эрх зүйн болоод нягтлан бодох бүртгэлийн шалтгаанаар доорх гурван ангилалд хуваагдана.
□ Бизнесийн эзэмшлийг харуулдаг энгийн болон давуу эрхийн хувьцаа буюу капитал хөрөнгө:□ Компанийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд төлөгдсөн бүхий л заодал. ноогдол ашгаас тооцох татварын дараах орлого буюү хуримтлагдсан ашиг
□ Хувьцаа тус бүрийн нэрлэсэн үнэ, зах зээлийн үнээс илүү борлуулсан нийт хувьцааны хэмжээ буюу орж ирсэн илүүдэл (зарим тохиолдолд капиталын илүүдэл гэх).
Тайлан баланс нь жилийн туршид компани ямар орлого олсон эсэхийг мөн хэдий хэмжээний зардал гарсан зэргийг үзүүлэхгүй. Эдгээр мэдээлэл нь ашгийн тайланд тусгагдана.
Ашгийн тайлан.
Зарим
үед орлогын тайлан буюу ашиг алдагдлын тайлан гэж нэрлэгдэх ашгийн
тайлан нь тодорхой бараа, үйлчилгээнээс жилийн туршид хэдий хэмжээний
мөнгө олсон, цалин хөлс, үйл ажиллагааны улмаас компаниас гарсан зардлыг
үзүүлдэг. Хэдий хэмжээний орлого олсон, хэдий хэмжээний зардал гарсан
хоёрын зөрүү нь компанийн цэвэр ашиг буюу орлого юм. Энэ мөнгө нь
компанид дахин хөрөнгө оруулалт хийх, хувьцаа эзэмшигчдийн ноогдол
ашгийг хуваарилах зэрэгт зарцуулагдана.Ашгийн
тайлан нь дөрвөн үндсэн хэсэгт хуваагдана. Үүнд үйл ажиллагааны хэсэг,
үйл ажиллагааны бус хэсэг. зээлдүүлэгчдийн хэсэг мөн эзэмшигчдийн хэсэг
орно. Үйл ажиллагааны хэсэгт компанийн бараа, үйлчилгээнээс олсон
орлогоос хасах нь борлуулалтын зардал (хөдөлмөр, эрчим хүч зэрэг) орно.
Энэ нь үйл ажиллагааны нийт ашгийг илэрхийлнэ. Үйл ажиллагааны бус
хэсэгт компанийн хөрөнгө оруулалтын ноогдол ашиг, зээлийн хүү буюу үйл
ажиллагааны бус орлогыг цэвэр үйл ажиллагааны орлого дээр нэмнэ. Үүнд
мөн нэмэлт ба гэнэтийн үйл явдлаас олсон олз буюу гарз (жишээ нь: том
хэмжээний хөрөнгийн нэг удаагийн борлуулалт) буюу «бусад зүйлс»
нэмэгдэнэ. Эдгээрийн нийлбэр нь компанийн бүх эх сурвалжаас олсон
орлогыг илэрхийлнэ. Зээлдүүлэгчид өгөх өр төлбөр нь зээлдүүлэгчийн
хэсэгт бичигдэнэ. Эдгээрт голдуу компанид мөнгө зээлдүүлсэн өр
эзэмшигчдэд төлөх ёстой банкны зээл болон хүүгийн төлбөр хэлбэрээр
байх тогтсон хүүгийн төлбөр орно. Эцэст нь эзэмшигчдийн хэсэгт компанийн
цэвэр ашиг буюу алдагдлыг үзүүлнэ. Цэвэр ашиг бүх зардал, ноогдол
ашгийг төлөөд гарсан жилийн нийт хуримтлагдсан ашгийг үзүүлдэг
хуримтлагдсан ашгийн тайланд бүртгэгдэнэ.
Хуримтлагдсан ашгийн тайлан.
Жилийн
тайлангийн энэ хэсэгт бэлэн мөнгө буюу шинэ хөрөнгөнд дахин хөрөнгө
оруулалт хийх бизнест хадгалагдан байгаа нийт ашгийг харуулна. Өөрөөр
хэлбэл энэ нь компанийн жилээс жилд хуримтлагдсан цэвэр ашгийн хэтрэлт,
хувьцаа эзэмшигчдэд төлсөн ноогдол ашиг харуулна.Санхүүгийн байдлын өөрчлөлт.
Тайлангийн
энэ хэсэгт хоёр жилийн хоорондох ажлын капитал (эргэлтийн хөрөнгөөс
хасах нь богино хугацаат өглөг) дахь өөрчлөлт илэрхийлдэг. Үүнийг маш
олон янзаар хэлдэг бөгөөд («Фондын эх үүсвэр, ашиглалтын тайлан» ба «эх
үүсвэр, хэрэглээний талаарх фондын тайлан») үндсэндээ хоёр жилийн
хугацааны компанийн тайлан баланс хоорондын гүүрийн үүрэг гүйцэтгэнэ.
Мөн компани тухайнжилдсанхүүжилтхэрхэн яаж хийсэн, дээрх санхүүжилт
хэрхэн зарцуулагдсан эсэхийг нэгтгэн харуулна.
Аудиторын тайлан.
Компаниуд
хуулийн дагуу гадны, хараат бус нягтлан бодогчийг компаний жил бүрийн
бизнес хэрхэн явагдаж байгаа талаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх
зорилгоор томилно. Үндсэндээ нягтлан бодогчийн ажил бол компанийн
санхүүгийн тайлан үнэн бодитой эсэхийг нягтлах явдал юм Аудиторын тайлан
нь товчхон, хувьцаа эзэмшигчдэд компанийн санхүүгийн байдлын талаар
баталгаа өгөх хэмжээнд байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд компанийн
санхүүгийн шалгалт үүнээс үүдэн гарах дугнэлт нь дутуу дулимаг учир
зарим хөрөнгө оруулагчдыг гол аудитын пүүсүүдийнмэдлэг, мэргэжлийн ур
чадварт эргэлзэхэд хүргэж байна. Аз болоход тааруухан хийсэн аудитын
тайлангаас болж гарах хохирлоос гарах том алхам болох санхүүгийн бүртгэл
программ нь олон улсын хэмжээнд стандартчилагдаж байгаа бөгөөд цаашид
аудиторын тайлан нь баталгаатай байх нэг чухал арга хэмжээ юмСанхүүгийн тайлангийн тайлбар.
Эцэст
нь санхүүгийн жилийн тайлангийн тайлбараас сонирхолтой мэдээг олж
болно. Эдгээрийг нягтлан үзвэл заримдаа компанийн шүүхээр шийдүүлсэн
талаарх материал болон хөрөнгө оруулагчдад хэрэгтэй бусад материалыг ч
хавсаргасан байдаг.13, Тооны утганд мэдрэмжтэй хандах нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани