- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол...
Шинэчлэлийн засгийн газраас боловсруулсан "ЭЗЭН 100” хөтөлбөрийг 5 дугаар сарын 8-ны өдөр УИХ-аар батлуулсан. Энэ хөтөлбөр төлөвлөсөн бүхий л ажлаа 100 хоногт батаан дуусгах учиртай, богино хугацааны хөтөлбөр. Тэгвэл өнөөдөр дээр заасан хугацааны дийлэнх буюу 80 хоног өнгөрөөд байна. Тэгэхээр хөтөлбөрт тусгасан ажлуудын дор хаяж 80 орчим хувийг хэрэгжүүлсэн байх учиртай.
Таван жилийн дараа эргүүлэн сэргээсэн хайгуулын тусгай зөвшөөрөл байгаль хамгаалагчдын шүүмжлэлд өртөөд эхэллээ. Төсвийн цоорхой, гадаад худалдааны алдагдал гээд дутагдаж гачигдсанаа нөхөх зорилгоор сэргээсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулалтыг ч даллана гэж амласан.
Уул уурхайн салбарыг яаж эрчимжүүлэв?
Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал зохион байгуулсан Уул уурхайн яамны удирдлага "ЭЗЭН 100” хөтөлбөрт тусгасан 19 ажлынхаа 65 хувийг биелүүлснээ зарласан. Эдгээр нь
-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах,
-Ашигт малтмалын хайгуулыг сэргээх,
-Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг тогтвортой болгох,
-Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайн
бүтээн байгуулалтыг түргэтгэх, төслийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг
үзүүлэх,
-Тавантолгой төслийг түргэтгэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, дэд бүтцийг шийдвэрлэх асуудалд гадаад, дооодын хөрөнгө
оруулагчдын оролцоог хангах зэрэг байсан юм.
Эдгээрийг хэрэгжүүлснээр гадаад валютын урсгалыг сайжруулан, санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлнэ хэмээн тооцоолсон.
ЭЗЭН 100 хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайгаас олохоор төлөвлөсөн нийт орлого
Хайгуулаас |
1-1.5 тэрбум ам.доллар |
Оюутолгойн далд уурхайгаас |
2.0 тэрбум ам.доллар |
Тавантолгойгоос |
3-5 тэрбум ам.доллар |
Төмөр зам, тээврийн дэд бүтцэд хөрөнгө оруулснаар |
1-2 тэрбум ам.доллар |
НИЙТ |
7-10.5 тэрбум ам.доллар |
Одоогоор дээрх орлогын аль нь ч албан ёсоор баталгаажаагүй байна.
"Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд өнгөрсөн сард болсон "Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014”-т оролцох үеэрээ "Төслийн санхүүжилтэд саатал гарсан нь үнэн.
Одоо хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын хооронд техникийн нөхцлийн тухай маргаан л үргэлжилж байгаа. Би ирээдүйд итгэл дүүрэн байна” гэсэн юм.
Харин таван жилийн дараа эргүүлэн сэргээсэн хайгуулын тусгай зөвшөөрөл байгаль хамгаалагчдын шүүмжлэлд өртөөд эхэллээ. Төсвийн цоорхой, гадаад худалдааны алдагдал гээд дутагдаж гачигдсанаа нөхөх зорилгоор сэргээсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулалтыг ч даллана гэж амласан. Иймд үр дүнг нь харах л үлдэж байна.
Ахидаггүй аялал жуулчлал
ЭЗЭН 100 хөтөлбөрийн хүрээнд гадаад дотоодын аялал жуулчлалыг дэмжих, аялал жуулчлалын зөөлөн болон хатуу дэд бүтцийг сайжруулах, чөлөөт бүс, амралт зугаалга, бизнес төв, татваргүй худалдааны үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьсон. Сүүлийн гурван жилийн дунджаар аялал жуулчлалын орлого жилд 340 сая ам.доллар байгааг дунд хугацаанд нэг тэрбум ам.долларт хүргэх зорилгыг ЭЗЭН-100 хөтөлбөрт тусгасан.
Мөн энэ салбарын цэвэр орлого 2012-2013 оны нийлбэр дүнгээр 100 сая ам.доллар байгааг 0.5-1.0 тэрбум ам.доллар болгох зорилт дэвшүүлсэн юм. Гэвч бодит байдал дээр энэ оны эхний хагаст 154 мянган жуулчин манай улсад иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурсан үзүүлэлт. Хэд хэдэн аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохос өөр хатуу дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төслүүд байхгүй байна. Тэгэхээр дээр дурдсан зорилтод хүрэх нь ихээхэн эргэлзээтэй.
Татварын ачааллыг бууруулах ямар алхмууд хийв?
УИХ-аас баталсан "Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол” хэрэгжсэнээр бизнес, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, эдийн засаг идэвхжинэ гэж үзсэн. Хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжсэнээр энэ үр дүнд хүрнэ гэж тооцоолсон юм. Өнгөрсөн хугацаанд ч энэ чиглэлээр хийсэн алхмууд бий.
-Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль
2009 онд баталсан энэ хууль 2013 оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжсэн. Харин өнгөрсөн 6 дугаар сарын 1-нээс ахин хэрэгжинэ.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд "Томоохон хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтад зориулан импортлох техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж заасан байдаг.
Том хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид их хэмжээний зардал гаргадаг ч ашгаа удаан хугацаанд нөхдөг. Иймд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд татвараа хэсэгчлэн төлөхийг шинэ хуулиар зөвшөөрчээ. Ингэснээр д ирэх татварын дарамт багасч, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжүүлнэ гэж хууль батлагчид тайлбарласан.
Харин зургаан сар уу эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар татварыг нь хойшлуулах уу гэдгийг Засгийн газрын тогтоолоор тухай бүрт нь шйдвэрлэж байх юм байна.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож байгаагаас татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Энэ хуулийн төслийн хүрээнд арилжааны банкуудын бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох юм.
Арилжааны банкууд гадаадын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татахад хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч нь хүүгийн орлогодоо ямар нэг татварыг Монгол Улсад суутгуулахгүй байхыг шаарддаг байна. Иймд банкууд зардлыг иргэд, ААН-д олгодог зээлийн хүүндээ суутгадаг байх юм.
Монголбанкнаас мэдээлснээр арилжааны банкуудын банк хооронд зээл авсан болон олон улсын хөрөнгийн биржид бонд гаргасан нийт дүн 1.1 тэрбум ам.долларт хүрчээ.
Тэгэхээр Төсвийн байнгын хорооноос дэмжлэг авсан энэ хуулийн төсөл батлагдвал аж ахуйн нэгжүүдэд ирэх хүүгийн дарамт 0.9 хувиар бууран, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах орчин бүрдэнэ.
ЖДҮ эрхлэгчдийг ч татварын бодлогооор дэмжинэ
ЖДҮ-ийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, импорт орлох, экспорт дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 6 дугаар сарын 1-нээс хойш импортолсон ЖДҮ-ийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталсан.
ЖДҮийн зориулалттай тоног төхөөрөмжийн жагсаалтад 1000 орчим тоног төхөөрөмж багтдаг. Жагсаалтыг Засгийн газраас шинэчлэн батална. Уул уурхай, авто тээвэр болон газрын тосны тоног төхөөрөмжөөс бусад төрлийн техник хэрэгсэл энэ жагсаалтад багтдаг байна.
Дашрамд хэлэхэд иргэд ч энэ хуульд хамрагдан, татвараас чөлөөлөгдөх боломжтой. Гол нь ЖДҮ эрхлэгч мөн гэдгээ албан ёсоор баталгаажуулах шаардлагатай гэнэ. Мөн импортлох тоног төхөөрөмжид үнийн дүнгийн хязгаарлалт хийгээгүй байна.
Энэ мэтчилэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой 10 орчим хуулийн төсөл УИХ-ын чуулганыг хүлээж байна. Эдгээр хуулиудтай холбоотойгоор цөөн тооны, томоохон компаниудад л давуу эрх олголоо гэх шүүмжлэл байна.
Хөрөнгө оруулалт татах чиглэлээр
2014 оны 6 дугаар сарын 19, Их тэнгэрГадны хөрөнгө оруулалт татах зорилгоор хэд хэдэн томоохон бизнес форумыг Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн звөлөлөөс зохион байгууллаа. 6 дугаар сарын 19-21-ний хооронд Их тэнгэрт "Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014”-ийг зохион байгууллаа.
Хоёр өдөр үргэлжилсэн тус уулзалтад ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр зэхэж буй 18 томоохон төслийг гадны төлөөлөгчдөд танилцуулсан юм. Эдгээрийн нийт хөрөнгө оруулалт 15 тэрбум ам.долларт хүрэхээр байна.
Бизнесийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хөрөнгө оруулалт татсан эсэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадсан эсэхээр дүгнэх учиртай. Ямартаа ч Тавантолгойн 450 Мвт-ын цахилгаан станцын яриа хэлцэл удахгүй эхэлнэ гэж Эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан форумын дараа мэдэгдсэн юм.
Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны
танхимтай хамтран Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хоорондын худалдаа,
хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор "Монгол Улс -
ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2014” сэдэвт уулзалтыг энэ
2-4-нд зохион байгуулсан.
Энэ уулзалтанд БНХАУ-аас 200 орчим хөрөнгө оруулагчид, бизнесийн
төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалт
шаардагдаж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, бизнесийн хамтын
ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн түншээ олох боломжийг нээсэн юм.
Ингэхдээ эрчим хүч, зам тээвэр, барилга, уул уурхай, хүнс, хөдөө аж
ахуй, харилцаа холбоо, худалдаа, банк санхүү, байгаль орчны салбарын
төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү танилцууллаа.
ЯМАР АЖЛУУД ҮЛДЭВ?
ЭЗЭН-100 буюу Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх арга хэмжээнд нийт гурван бүлэг бүхий 26 ажил хийхээр тусгасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бусад байгууллага нь Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо. Гэвч эдгээр байгууллагууд хөтөлбөрийн үр дүнгээ танилцуулаагүй байна.
Сангийн яам Монгол улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах үүрэг хүлээсэн. Ингэхдээ төсвийн урсгал зардлыг 20
хувиар бууруулан, төсвийг 1.1 их наяд төгрөгөөр хэмнэх даалгавар авчээ.
Мөн төсвийн тооцоонд ашигласан төгрөгийн гадаад валюттай харьцах 1384
гэсэн ханшийг өөрчилж, бодитой болгох ёстой.
Өнөөг хүртэл энэ ажлууд хийгдээгүй байна. Иймд УИХ-ын дарга хаврын чуулганыг хааж, хэлсэн үгэндээ "Нийт төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах бодлогоор төсвийн тодотголыг боловсруулж, 8 дугаар сард УИХ-д оруулж ирэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.
Эдийн засгийн өршөөлийн тухай хууль
Энэ хуулийн төслийг ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд өргөн мэдүүлэх ёстой. Энэ хууль батлагдсанаар бизнесийн орчны итгэл нэмэгдэнэ гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн идэвхжил сайжрах аж. Энэ хуулийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг "Өөр байгаа бүх зүйлээ ил гарга” гэж товч томьёолсон юм.
Тэрээр "Бид эдийн засгаа ил тод болгоно. Манай татварын бааз бүрэн бүрдээгүй байна. Өнгөрсөн 20 жилд солигдож амжаагүй олон зүйл бий. Энэ хуулиар олгогдох нартай өдөр нийт бизнес эрхлэгчдэд нэг л удаа тохионо. Үүнээс хойш далд эдийн засаг байхгүй болно гэж бид тооцоолж байна. Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болго гэж бид энэ хуулийг санаачилсан. Хуулийг наадмын өмнө хэлэлцэнэ” гэсэн юм. Гэсэн ч амжсангүй. Тэгэхээр энэ хууль ч намрын чуулганыг хүртэл хойшилж байна.
Монголбанкны хувьд Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, УИХ-д танилцуулах үүрэг хүлээсэн. Ингэснээр цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлүүлэх байв. Гэвч УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж бас л амжсангүй.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр ихээхэн шүүмжлэлд өртдөг.
2012 оноос хойш хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр дараах дэд хөтөлбөрүүдээс бүрддэг.
-"Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр,
-"Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр,
-"Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр
-Нүүрсний
аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн
бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах” дэд хөтөлбөрөөс бүрддэг.
Дэд хөтөлбөр бүр ойролцоогоор 300 тэрбум төгрөгийн санхүүжилт авна гэхээр нийт 1.2 их наяд төгрөгийг энэ хөтөлбөрт зарцуулахаар байгаа юм.
"ЭЗЭН 100” хөтөлбөрийн хугацаа ирэх сарын 14-ний өдөр дуусгавар болно.
Тус хөтөлбөрт тусгасан эхний зорилт нь гадаад валютын урсгалыг сайжруулах байв. Гэвч Монголбанкны валютын нөөц буурч, 1.6 тэрбум ам.долларт хүрчихээд байна. Мөн долларын ханш тогтмол өсч, 1768 төгрөгт хүрлээ. Эндээс харахад гадаад валютын урсгал Монголыг тойрсон хэвээр байна.
Харин бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах гэмэн хоёр дахь зорилт тодорхой хэмжээгээр биелжээ гэж дүгнэж болохоор байгаа юм. Гэвч хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилт болон төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд огт хийгдсэнгүй.
"ЭЗЭН 100" хөтөлбөрийг баталсны дараа Засгийн газрааас УИХ-д нийт 23 хууль өргөн барьсан. Эдгээрийн дотор анхаарал татсан нэг хууль нь Өрийн удирдлагын тухай хууль. Энэ хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн боловч сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулан буцсан. Эрх баригчид улсын гадаад өр, ДНБ-ий харьцааг 70 хувь болгон өсгөх санал гаргасан ч эрх баригчид одоо мөрдөж байгаа 40 хувийг хэвээр нь үлдээх нь зөв гэж үзлээ. Ингэснээр Засгийн газрын 3 тэрбум ам.долларын эх үүсвэр гаднаас нэмж татах төлөвлөгөө хойшлоод байна.
Иргэд хэрхэн дүгнэв?
Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи өнгөрсөн
хоёр сарын хугацаанд ямар ажлууд амжуулсан талаар танилцууллаа. Харин
иргэд энэ хөтөлбөрт ямар үнэлэлт, дүгнэлт өгснийг харъя.
Санал өгсөн нийт иргэдийн олонх нь буюу 54 хувь нь эдийн засаг сэргэх нь бүү хэл уруудсан гэж үзжээ.
Үүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өссөн үнэ нөлөөлсөн нь тодорхой. Шинэ ургац гэдэг нэрээр бүх төрлийн хүнсний ногооны үнэ 200-500 төгрөгөөр өслөө. Мөн долларын ханш өссөөр 1768 төгрөгт хүрээд байна. Үүнийг дагаад импортын барааны үнэ ч өссөн. Тэгэхээр иргэдийг буруутгах аргагүй юм.
Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол...
"Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа тодорхой учраас хэрэгжилтийг хангахад анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхэнд уриалж байна” гэснээр УИХ-ын дарга хаврын чуулганаа хаасан. Мөн УИХ-аас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй гэсэн юм.
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонх Засгийн газраа хэрхэхээ шийдье” гэж эрс шийдэмгий мэдэгдэж байсныг эргэн сануулъя.
Шинэчлэлийн засгийн газраас боловсруулсан "ЭЗЭН 100” хөтөлбөрийг эдийн засагчид тооцоо судалгаагүй, бизнес эрхлэгчдээс цуглуулсан саналууд гэх мэтээр шүүмжлэх нь бий. Эдийн засгийн нөхцөл байдал муудахтай зэрэгцээд эрх баригчдын боловсруулсан энэ хөтөлбөр АН-д нэг талаар давуу эрх олгосон юм. Өөрөөр хэлбэл олонх болсон АН-ынхан сонгуулийн өмнө боловсруулсан намын хөтөлбөртөө тусгасан олон ажлаа "ЭЗЭН 100” хөтөлбөрт тусгаж чадсан. Харин одоо хэрэгжилтээ тайлагнах л үлдэж байна.
gogo.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||